| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0332/И |
| Дугаар | 324 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 115-р байрны 17 тоотод оршин суух Далай овогт Бавуудоржийн Баярмаа /РД: ЧБ82052669, утас: 99901008/-гийн нэхэмжлэлтэй,
“Жанчивын Баатарсүрэн /РД:МЮ76080870/-г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, хүсэлт гаргагч Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Баярмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие Ж.Баатарсүрэнтэй 2014 оны 08 дугаар сарын 22-нд 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 11 сая төгрөгийг хүүгүй зээлсэн. Хугацаа хэтэрсэн тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж гэрээ байгуулсан. Зээлсэн мөнгөө өгөхгүй, хаана оршин сууж байгаа хаягаа хэлж өгөхгүй байгаа юм. Ж.Баатарсүрэн нь Баянзүрх дүүрэг 22-р хороо 10-116 тоотод оршин суудаг гэх боловч хаягтаа байхгүй. Улаанбаатар хот Модны 2-т амьдардаг гээд байгаа боловч яг хэдэн тоот аль байр нь тодорхойгүй байгаа тул миний хүсэлтийг хангаж өгнө үү” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагч Б.Баярмаагийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Тайчууд овогт Жанчивын Баатарсүрэн нь хүсэлт гаргагч Б.Баярмаагаас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 1 сарын хугацаатай авсан бөгөөд гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцно гэж гэрээ байгуулсан нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2016/30096 тоот захирамжаар тогтоогдож байх тул Ж.Баатарсүрэн нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Ж.Баатарсүрэнг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Тайчууд овогт Жанчивын Баатарсүрэн нь /РД:МЮ76080870, утас: 88802559, 96480808, эгч Даваадуламын утас: 88707045/ иргэний үнэмлэхний Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22-р хороо Алтан өлгий 10 дугаар гудамж 116 тоотод оршин суух хаягт амьдардаг болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Тайчууд овогт Жанчивын Баатарсүрэнг /РД:МЮ76080870/ эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Ж.Баатарсүрэнг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ