| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1782/Э |
| Дугаар | 1836 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00000 2438 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Б, 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 5 дугаар хэсгийн 2-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, урьд 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 216.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн хэлтрүүлж, 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг хүндэд нь хөнгөнийг багтаан 1 жилийн хорих ялаар, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1066 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шөнийн дэлгүүр”-ийн орчимд автомашинаас буухдаа иргэн Л.Гэрэлцэцэгийн цүнх, цүнхэн дотор байсан Самсунг Эс6 Эджэ маркийн гар утас 1ш, Хас банкны виза карт, Хаан банкны виза карт, Төрийн банкны виза карт, Номингийн карт, ЖО71080600 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, Аллион маркийн машины түлхүүр, 398.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буун, бусдад 709.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би машинаас цүнх аваад буусан нь үнэн. Цүнхэн дотор нь уг нь 709.000 төгрөг байгаагүй. 12.500 төгрөг байсныг нь би авч, хэрэглэсэн. Цүнхийг нь авсандаа гэмшиж байна, гэм буруугаа хүлээж байна. Нэхэмжилсэн хохирлыг нь ажил хийж байгаад барагдуулъя гэж бодож байгаа” гэв.
Хохирогч Л.Гэрэлцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 08:00 цагийн үед Дорнот аймгаас нөхөр П.Гомбосүрэн, охин Г.Гоомарал, замын хүн гэж Давкаг аваад бид дөрөв 05-85 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотруу явсан. Замдаа явж байгаад Хэнтий өнгөрөөд 5-6 км явж байхад замын эргэдэг тойрог дээр зам дагуу үл таних 30 гаран насны, саарал өнгийн дээлтэй залуу зам дагаад алхаж яваад гараа өргөхөөр нь манаи нөхөр машинаа зогсоогоод хаа хүрэх талаар асуухад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас алхаад гэрээсээ хөөгдөөд явж байна Улаанбаатар хот орох гээд явж байна гэхээр нь буян болох гээд машиндаа суулгаад аваад явсан. Улаанбаатар хотод 21:00-22:00 цагийн үед орж ирээд Хэнтий аймаг өнгөрөөд суулгасан Б гэх залуу академийн ойролцоо зам дээр буусан, энд бууя гээд буусан, Б машин ар талын суудал дээр сууж байсан, би бас машины ар талын суудал дээр охины хамт сууж байсан, би хар өнгийн гар цүнхээ хойд талын суудлын дээр тавьчихсан байсан, Цагдаагийн академийн ойролцоо замынхаа хойноо зогсоод Б буухдаа машины арын суудал дээр байсан миний хар өнгийн гар цүнхийг аваад буусан байсан, тэгээд Бийг буулгачихаад 13 дугаар хороололд хүүхэд Цолмонгийн гэрт ирээд цүнх алга болсон талаар мэдээд шууд цагдаад хандсан..., Самсунг эс 6 эджэ маркийн гар утас /3 жилийн өмнө 450.000 төгрөгөөр худалдан авсан/, хас банкны виза карт 1 ширхэг, хаан банкны виза карт 1 ширхэг, төрийн банкны виза карт 1 ширхэг; Номингийн хөнгөлөлтийн карт 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, тоёота алион маркийн автомашины тээврийн хэрэгслийн чиптэй хар өнгийн түлхүүр 1 ширхэг, бэлэн мөнгө 398.000 төгрөг цүнхний хойд талын жижиг карманд 280.000 төгрөг дан 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан, цүнхэнд задгайгаар 118.000 төгрөг байсан, мөн хулгайд алдсан хар өнгийн эмэгтэй хүний гар цүнхээ 2 жилийн өмнө нарантуул захаас 45.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 бил үү 12 цагийн үед цагдаагаас хүлээн авсан хэн гэдэг цагдаагаас хүлээн авснаа би мэдэхгүй байна. Би хар өнгийн гар цүнх, самсунг эс 6 эдж маркийн гар утас 1 ширхэг, хас, хаан, төрийн банкны виза карт, номингийн карт 1 ширхэг, иргэний үнэмлэх зэргийг бүрэн бүтэн хүлээн авсан, харин миний цүнхэнд байсан алион маркийн автомашины, түлхүүр 1 ширхэг, бэлэн 380,000 төгрөг алга болсон байсан. Би одоо алион маркийн автомашины чиптэй түлхүүр, бэлэн 380.000 төгрөгийг нэхэмжилж байна..., 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотод төрсөн хүү Г.Цолмонгийнд очих санаатай явсан юм, манай нөхөр Гомбосүрэн Дорнод аймагт хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд өдөрт олсон мөнгөө гэртээ хадгалдаг юм, тухайн өдөр Дорнод аймгаас гэрээсээ гарахдаа 398.000 төгрөгтэй гарсан ба цүнхний хойд талын жижиг карманд 20.000 дэвсгэрт 9 ширхэг буюу 280.000 төгрөгийг хийсэн ба үлдэгдэл 118.000 төгрөгийг цүнхэнд задгай хийсэн ба 1.000, 5.000, 10.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан юм. Дорнод аймгаас замын хүн авах гээд зар тавьчихсан хүлээж байхад өглөө нь Давка гэх хүн залгаад би 3 хүний зардал мөнгийг нь өгье одоо шууд гаръя гээд манай нөхөрт бэлнээр 120.000 төгрөг өгсөн ба тэр мөнгөөр нь машиндаа бензин дүүргэж аваад үлдэгдэл мөнгөөр нь замдаа хоол идсэн, цүнхэнд байсан мөнгөнд гар хүрээгүй хэвээрээ байсан. Цүнхэнд бэлэн мөнгө байсныг манай нөхөр мэдэж байнаа өөр хүн мэдэхгүй...цүнхэнд байсан бэлэн мөнгө 398,000 төгрөг болон алион маркийн автомашины чиптэй түлхүүрээ буцаан авмаар мөн 11 дүгээр сарын 02-ны өдөр цүнхээ хайгаад налайх орсон зардал мөнгө, бас Дорнод аймгаас 11 дүгээр сарын 10-ны өдөр ирж мэдүүлэг өгч байгаа зардал мөнгийг нэхэмжилж байна, бензин хийсэн баримтыг хүлээлгэн өгч байна...Давка гэх хүнийг танихгүй, замын хөлсөө өгөөд манай машинд суусан хүн байгаа, Давка Улаанбаатар хотод ирээд 13 дугаар хорооллоос такси бариад яваад өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7/,
Гэрч П.Гомбосүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө би эхнэр, хүүхэд болон замын хүн Давкагийн хамт бид дөрөв 05-85 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу гарсан, Давка замын хүн аваад яах бэ би 3 хүний зардал өгье гэж хэлээд надад 120.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэгээд Хэнтий аймаг өнгөрөөд явж байхад зам дагуу дээлтэй 30 гаран насны эрэгтэй Б гэх хүн гар өргөөд зогсож байхаар хаачих талаар асуухад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас явж байна, Улаанбаатар хот орох гэсэн юм, гэрээсээ хөөгдөөд явж байна гэж хэлэхээр өрөвдөөд өөрийн машинд суулгасан, ба хойд талын суудал дээр манай эхнэр хүүхдийн хамт суусан юм, тэгээд Улаанбаатар хотод орж ирээд цагдаагийн академийн ойролцоо замын хойд талд буусан, машинаас буухдаа хойд талын суудал дээр байсан эхнэрийн хар өнгийн гар цүнх, болон цүнхэнд байсан эд зүйлийг нь хулгайлаад аваад буусан байсан...манай эхнэрийн цүнхэнд гар утас, бичиг баримтууд болон бэлэн 398.000 төгрөг байсан юм. Дорнод аймгийн гэрээс гарахдаа гэрт байсан мөнгөө аваад эхнэр цүнхэнд хийсэн, Улаанбаатар хотод байдаг хүүхэд Цолмон болон ачдаа аваачиж өгөх гэж байсан юм. Би Дорнод аймагт хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд өдөртөө олсон орлогоо гэрт эхнэртэй өгч хадгалуулдаг байсан. Эхнэрийн цүнхэнд байсан мөнгөнөөс замдаа ямар нэгэн мөнгө зарлагдаагүй бөгөөд гэрээс авч гарсан бэлэн мөнгө тэр чигээрээ байсан...Давка гэх залууг танихгүй, намайг Улаанбаатар хот орно гэсэн зарын дагуу ирж надтай хамт Улаанбаатар хотод ирсэн залуу байгаа юм. Холбогдох утасны дугаар гэрийн хаягийг нь мэдэхгүй байна. Бэлэн мөнгө 398.000 төгрөг болон алион маркийн автоамшины чиптэй түлхүүрийг буцаан аваагүй байгаа...398.000 төгрөг, машины чиптэй түлхүүрээ буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өглөө 09:00 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас гараад Улаанбаатар хот орох гээд замын унаанд дайгдаж яваад Хэнтий аймгийн мөрөн суманд очсон. Мөрөн суманд буугаад төв зам дагуу алхаж байгаад гараа өргөхөд нэг машин зогсохоор Улаанбаатар хот руу дайгдаж болох талаар асуухад тэг тэг гээд машинд суусан, уг машинд 1 эмэгтэй, 2 эрэгтэй нэг хүүхэд байсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд цагдаагийн академийн харалдаа машинаас буусан ба машинаас буухдаа хойд талын хойд талд суудлын дээр байсан эмэгтэй хүний хар өнгийн цүнхийг аваад буусан, машинаас буугаад хойшоо Эрдэнэтолгой руу алхаж байгаад цүнхийг онгойлгож үзэхэд дээд хэсэгт нь 12.500 төгрөг, мөн будаг эмэгтэй хүний будаг шунх байсан, өөр юу юу байсныг мэдэхгүй байна. Тэгээд Эрдэнэтолгой руу алхаж байгаад замд тааралдсан дэлгүүр рүү ороод 0.75 граммын стандарт архи 1 шил, бидний ундаа 1 ширхгийг аваад цүнхнээс авсан 12.500 төгрөгөө худалдагчид нь өгсөн, дэлгүүрээс гараад авсан архиа ганцаараа замдаа уугаад 16 дугаар хорооллын автобусны буудал алхаж орсон автобусны буудлын хажууд зогсоол дээр байсан приус 20 маркийн автомашины толийг авч байгаад танихгүй хүнд баригдаад удалгүй цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлэх байранд хийсэн. Маргааш нь эрүүлжүүлэх байрнаас гараад Цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирсэн ба хэлтсийн өрөөнд ширээн байсан хар өнгийн гар утсыг нь хүн байхгүй болохоор авчихсан, удалгүй цагдаа орж ирээд намайг нэгжээд миний баруун талын шуумганд байсан гар утсаа олоод өөрөө буцаагаад авсан..., тэр цүнх хаана байгааг мэдэхгүй байна, 16 хорооллын автобусны буудал руу алхаж байхдаа хар өнгийн цүнхийг өвөртэй хийчихсэн байсан, автобусны буудал дээр очоод машины толь хулгайлж байгаад баригдахдаа хүмүүс шаваад, удалгүй цагдаа ирсэн тэр хооронд хаана тэр цүнх хаачсаныг санахгүй байна..., эмэгтэй хүний будаг шунх бэлэн 12.500 төгрөг байсан, дотор өөр зүйл байсныг сайн хараагүй мөнгө харагдахаар нь мөнгийг нь авчихаад буцаад өвөртэй хийсэн...1 удаа танхайгаар 1 жилийн ял шийтгэл эдэлж байсан ..” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Хохирогч Л.Гэрэлцэцэгийн хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 709.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 20/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шөнийн дэлгүүр”-ийн орчимд автомашинаас буухдаа иргэн Л.Гэрэлцэцэгийн цүнх, цүнхэн дотор байсан Самсунг Эс6 Эджэ маркийн гар утас 1ш, Хас банкны виза карт, Хаан банкны виза карт, Төрийн банкны виза карт, Номингийн карт, ЖО71080600 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, Аллион маркийн машины түлхүүр, 398.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буун, бусдад 709.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан болох нь
Хохирогч Л.Гэрэлцэцэгийн: "...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 08:00 цагийн үед Дорнот аймгаас нөхөр П.Гомбосүрэн, охин Г.Гоомарал, замын хүн гэж Давкаг аваад бид дөрөв 05-85 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотруу явсан. ...Б гэх залуу академийн ойролцоо зам дээр буусан, энд бууя гээд буусан, Б машин ар талын суудал дээр сууж байсан, би бас машины ар талын суудал дээр охины хамт сууж байсан, би хар өнгийн гар цүнхээ хойд талын суудлын дээр тавьчихсан байсан, Цагдаагийн академийн ойролцоо замынхаа хойноо зогсоод Б буухдаа машины арын суудал дээр байсан миний хар өнгийн гар цүнхийг аваад буусан байсан,” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Л.Гэрэлцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан нотлох баримт бүхий хохирол 523.000 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.Б-аас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас нийт 523.000 /таван зуун хорин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гэрэлцэцэгт олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР