| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0312/И |
| Дугаар | 325 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 325
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Хаан банкны Замын-Үүд салбарын /утас 70527375/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Голомт гудамж 2-1 тоотод оршин суух Боржигон овогт Жамсрангийн Идэрсайхан /РД: ЕО80081177 yтас: 99952394/,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Голомт гудамж 2-1 тоотод оршин суух Бичээч овогт Баянжаргалын Баярцэцэг /РД: ЕЭ81042065, утас: 96012394/ нарт холбогдох,
“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү нийт 7,409,959 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ж.Идэрсайхан Б.Баярцэцэг нар нь 2015 оны 01-р сарын 19-ны өдөр ЗГ-17/15 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 /арван сая / төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар Өрхийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дугаар зүйлийн 2.4.1 дэхь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,697,893.3 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 4,062,430.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 57,322.15 төгрөг, нийт 6,817,645.81 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч Ж.Идэрсайхан Б.Баярцэцэг нь ээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 7.1.5, 7.17 дахь хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 171 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Ж.Идэрсайхан, Б.Баярцэцэг нараас гаргуулахаар нэхэмжлэж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 7,302,106.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 103,576.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,275.91 төгрөг нийт 7,409,959 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Ж.Идэрсайхан, Б.Баярцэцэг нарын шүүхэл гаргаж өгсөн хариу тайлбартай танилцлаа. Зээлдэгч Ж.Идэрсайхан нь зээлийн гэрээний хавсралт зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл төлөх үүргэээ биелүүлээгүйгээс шалтгаалан өнөөдрийн байдлаар 190 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд уг зээлд манай банкны зүгээс болзошгүй эрдслийн 25%-ийн сан байгуулсан. Энэ нь банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Идэрсайхан, Б.Баярцэцэг нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.Идэрсайхан, Б.Баярцэцэг бид нар Хаан банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ачаа бараа муу байгаад зээлээ хугацаандаа төлөөгүй хэтрүүлсэн. Одоогийн байдлаар Ж.Идэрсайхан нь эрээн хотод барилгын ажил хийж байгаа тул зээлээ бүрэн төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Ж.Идэрсайхан, Б.Баярсайхан нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү нийт 7,409,959 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа зээлээ бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,509.34 төгрөгний 50 хувь болох 66,754 төгрөгийг төрийн сангаас, тэмдэгтийн хураамж 50 хувь болох 66,754 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлага 7,409,959 төгрөгийг хариуцагч Ж.Идэрсайхан, Б.Баярцэцэг нар нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд төлсөн 133,509.34 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 66,754 төгрөг, хариуцагч Ж.Идэрсайхан, Б.Баярцэцэг нараас 66,755 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ