| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0330/И |
| Дугаар | 311 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 311
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлэснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Содхүүд холбогдох баривчлах байрны шууд зардал 24.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Содхүү нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 92 дугаар шийтгэврээр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын баривчлах байранд 7 хоног баривчлагдсан шууд зардлын тооцоо 24.350 төгрөгийн зардлыг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Шүрэнцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.Содхүү нь Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас нэхэмжилсэн баривчлах байрны шууд зардал 24.350 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Боомтын гудамж 1-11 тоотод оршин суух, Хар хуур овогт Ганбатын Содхүү /РД:УД92060314/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн баривчлах байрны шууд зардал 24.350 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Г.Содхүүгээс баривчлах байрны шууд зардал 24.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Содхүү нь тус шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаар шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэлээр шийтгүүлж, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын баривлах байранд 7 хоног баривчлагдсан болох нь шийтгэвэр, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 24.350 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбар, баримтыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Содхүүд холбогдох баривчлах байрны шууд зардал 24.350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Содхүүгээс тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2.275 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА