| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0208/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/208 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шилүүстэй овогт Алтангэрэлийн Бд холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..-ны өдөр... суманд төрсөн, эмэгтэй, .. настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн Сонгинохайрхан ажилтай, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овогт А-ийн Б/РД:ЙЕ/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт 62-94 УНВ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас хохирогч М.Дыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч А.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Анх ажлаа тараад хотоос дүү А.Х, ах Б.М нарын хамтаар гурвуулаа гарсан. Шөнө Булган аймгийн Рашаант суманд гэртээ ирж хоносон. Тэгээд өглөө 9, 10 цагийн үед Хархорин сум руу хөдлөөд замдаа колонки дээр бинзен хийгээд зогсож байсан чинь Б.М ах руу Баянговиос найз нь ярьсан. Тэгээд уулзаад явъя гээд очоод уулзчихаад Элсэнтасархай руу явахаар болж Мянган гэдэг дэлгүүр рүү ороод Нийслэл нэртэй пиво авч буцаж Баянговь бааз руу очсон. Тэнд байдаг гол дээр очиж А.Х, Б.М ах, П.Д ах тэр 3 хувааж уучихаад 3, 4 цагийн үед хөдөлсөн. Элсэн тасархай орж хоол идчихээд цааш явъя гэсэн чинь Б.М ах дахин нэг Нийслэл пиво авч хөдлөөд явж байгаад овоон дээр очиж тойрчихоод хөдлөөд явж байтал замын хажууд Портер машин зогсож байсан, мөн цаанаас нь нэг том машин ирж байхыг харсан. Тэгэхэд Портер машины жолооч нь замын нөгөө талаас гарч ирээд машиныхаа хаалган дээр очоод зогсоод байхаар нь анхааруулах дохио өгөөд нэг удаа сигналдсан боловч зогсоод байсан, тэгээд хажуугаар нь гарах явахдаа ийм санаандгүй зүйл болсон. Тэгээд машинаасаа буухад нэг эгч ирсэн, яанаа эгчээ дайрчихлаа гээд сандарч хэлээд түргэний машин дуудах гэж байхад цагдаа ирсэн. Хохирогч М.Д гэдэг ахыг эмнэлэгт хүргүүлээд гомдол саналгүй болгосон. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч М.Д ах руу ярихад гомдол саналгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 1912003020208 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч М.Дын өгсөн:
“...2019 оны 05 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчим Улаанбаатараа Завхан аймаг орох гээд Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт явж байгаад унаж явсан машиныхаа дугуйг харах гээд зам чөлөөлж зогсоод машины дөрвөн дугуйны боолтоо янзалчихаад эргээд машиндаа суух гээд машины хажууд зогсож байтал хойноос ирж байсан машин хурдтай ирээд намайг шүргэсэн. Тэгээд би уг автомашинд цохигдож улмаар замын хажуу тал руу унасан. Тэгээд намайг шүргэсэн машин 500 метр орчим яваад зогссон. Тэгээд манай эхнэр нөгөө хүмүүс дээр очиж та нар хүн мөргөчихлөө шүүдээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд миний бие өвдөөд ирсэн цагдаа Хашаат сумын түргэнийг дуудаж өгсөн. Тэгсэн Хашаат сумын түргэний эмч нар ирж үзээд Хархорин суманд нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Их хурдтай явж байсан ойролцоогоор 60-70 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Би зугтсан тулдаа өдийд гайгүй явна. Зугтаагүй бол хоёр автомашины голд хавчигдах байсан. Тухайн машинд 5 хүн байсан бөгөөд 2 бага насны хүүхэд 3 том хүүхэд байсан. Миний машинд манай эхнэр Н.Б бид хоёр хамт явж байсан. Миний биеийн баруун талаар шүргэсэн. Намайг шүргэсэн машины жолооч согтуу байсан байж болзошгүй. Би хэн жолоодож явсанг хараагүй ямар ч байсан манай эхнэр 2 эмэгтэй хүний нэг нь барьж явсан гэж хэлсэн. Миний баруун шууны дунд хэсэгт шалбарч шарх үүссэн, баруун талын 7 хавирга хугарсан, сүвээ нуруу хэсгээр арьс зулгарсан, өөр ямар нэгэн гэмтэл үүсээгүй. Миний унаж явсан автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал болон бусад гарсан зардал мөнгө болох 2.000.000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлээд байх гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/,
*Гэрч Н.Бгийн өгсөн:
“...2019 оны 05 дугаар сарын 18-ны оройн 17 цагийн орчим Улаанбаатараас Завхан аймаг орох гээд Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт явж байгаад манай нөхөр машинаасаа бууж машиныхаа дугуйг харах гээд зам чөлөөлж зогссон. Тэгээд дөрвөн дугуйгаа шалгачихаад эргээд машиндаа суух гээд байж байтал хажуугаар нь гарсан машин шүргээд гарсан. Тэгсэн манай нөхөр замын хажуу руу хол шидэгдсэн. Би тэгээд машинаас буугаад нөгөө машиныг зогсоох гээд араас нь гүйсэн нөгөө машин зогссон. Тэгээд нөгөө машин дээр очоод та нар хүн дайрчихлаа гэж хэлчихээд өөрийн нөхөр С.Д дээр очсон босож чадахгүй хэвтээд байсан. Тэгээд би буцаж нөгөө машин дээр очиж зургыг нь дарсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд Хашаат сумын түргэн болон Архангай аймгийн цагдаагаас хүмүүс дуудсан. Тэгээд байж байхад Хашаат сумын түргэний эмч нар ирж үзээд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт манай нөхрийг хүргэж өгсөн. Замын хажуу руу шидэгдсэнийг харвал их хурдтай явж байсан байх гэж бодож байна. Би машин дотор сууж байсан болохоор сайн анзаараагүй. Мөргөсөн машинд 5 хүн байсан бөгөөд 2 бага насны хүүхэд, 3 том хүн байсны хоёр нь эмэгтэй, нэг нь эрэгтэй хүн байсан. Тэр машиныг эмэгтэй хүн жолоодож явсан харагдсан. Согтуу байх шиг байсан, яг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь мэдэхгүй байна...’’гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,
*Гэрч Б.Мын өгсөн:
“...2019 оны 05 сарын 18-ны өдөр 11 цагийн үед би Булган аймгийн Рашаант сумаас манай дүү А.Д, Б.М, А.Б, А.Х нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум орохоор гарсан. Тэгээд замдаа явж байгаад гэнэт П.Дтай уулзахаар болоод Рашаант суманд байдаг Баянговь бааз дээр очсон. Тэгээд П.Дыг аваад Таран дээр байдаг Мянга гэдэг нэртэй дэлгүүрээс би 3 ширхэг 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад буцаад Баянговь баазын хажууханд голын эрэг ороод П.Д, А.Х нарын хамт хувааж уусан. Тэгээд П.Дыг бааз дээр нь хүргэж өгөөд Таран дээр очоод нэг дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн нийслэл нэртэй пиво аваад тарнаас Хархорин сум руу хөдөлсөн. Тэгээд явж байх замдаа авсан нийслэл нэртэй пиво задлаад А.Хгийн хамт талыг нь хувааж уугаад үлдсэнийг нь уухаа больсон. Тэгээд Сансарын наана байдаг бүргэдийн овоон дээр очоод бүгд буугаад тойрчоод буцаад машиндаа суугаад хөдөлсөн. Тэгээд миний нойр хүрээд байхаар нь унтаад өгсөн. Тэгээд намайг А.Б дуудаад ахаа хүн шүргэчих шиг боллоо гэхээр нь босоод байж байсан чинь цагдаа нар ирсэн. А.Б машин барьж явсан. Би унтаж байсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Намайг сэрэх үед цэлмэг цаг агаартай замын нөхцөл хэвийн байсан. А.Б согтууруулах ундаа хэрэглээгүй. Би овоон дээрээс хөдлөөд унтсан нэг мэдэхэд л осол болсон байсан. А.Х А.Б, би, А.Д манай дүү Б.Мөнх- Эрдэнэ нар явж байсан. Машин хөдлөхөд бүгд бүсээ бүсэлсэн байсан. Би хойд талын голын суудал дээр, А.Б машин жолоодож явсан. А.Х урд талын суудал дээр сууж байсан, миний баруун талд А.Д зүүн талд манай дүү Б.М сууж байсан. Хөх өнгийн Портер маркийн машин байсан, улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим нэг зүйлийг санахгүй байна...’’гэх мэдүүлэг/хх¬¬¬-¬ийн 19-21 дүгээр тал/,
*Насанд хүрээгүй гэрч Э.Дын өгсөн:
“...2019 оны 05 сарын 18-ны өдөр манай А.Б А.Х манай хамаатны ах Б.М түүний дүү Б.М нарын хамтаар тус өдөр Булган аймгийн Рашаант сумаас Өвөрхангай аймгийн Хархорин сум руу манай эмээ Бын гэрт очхоор явсан. Тэгээд явж байх замд Б.М ах надад хэлэхдээ замаараа найзтайгаа уулзмаар байна Рашаант сумын Элсэн тасархайгаас урагшаа шилүүстэй голын хажууханд байдаг Баянговь гэх нэртэй амралтын газар манай найз болох П.Д байгаа тэрэнтэй уулзах хэрэг байна гэхээр нь зааж өгсөн газар нь очсон чинь П.Дыг машинд суулгаад элсэн тасархай руу явсан. Тэгээд тэнд очоод 2 литрийн 3 ширхэг нийслэл нэртэй пиво аваад буцаад амралтын газрын хажууханд байдаг голын эрэг дээр очоод П.Д, Б.М, А.Х нар авсан пиво хувааж уусан. Тэгээд тэндээс 17 цагийн үед Таран руу явсан. Таран орж бүгдээрээ хоол идчихээд Б.М ах 2 литрийн нийслэл нэртэй пиво нэгийг авсан. Тэгээд Таран өнгөрөөд явж байсан чинь Б.М ах авсан пиво задлаад А.Хтэй талын хувааж уусан. Тэгээд уухаа больсон. Тэгээд Элсэн тасархайгаас гараад 30 минут гаруй яваад нэг овоо байхаар нь зогссон. Тэгээд бүгд машинаасаа буугаад тэр овоог тойрчихоод Хархорин орохоор явсан. Тэгээд Номгон гэх газар явж байсан чинь замын хажууд цэнхэр өнгийн портер машин зогсож байгаа харагдсан чинь цаанаас нь том ачааны машин ирж байгаа харагдахаар нь цэнхэр өнгийн портер машины хажууд зогсож байгаа хүнд анхааруулах зорилгоор А.Б эгч сигналдсан боловч наашаа хараад зогсоод байсан. Тэгээд хажуугаар том машин над руу бага зэрэг шахах шиг болохоор нь баруун гар тал руугаа шахсан чинь портерийн хажууд зогсож байсан хүнийг шүргэчихсэн, тэгээд эгч хурдаа хасаад зогссон. А.Б эгч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. А.Б эгч угаасаа жолоо барина гээд уугаагүй. Баянговь баазын гол дээр Б.М ах А.Х эгч П.Д ах 3 уусан...’’гэх мэдүүлэг/хх¬-и鬬¬¬¬н 22-23 дугаар тал/,
*Гэрч Э.Эийн өгсөн:
“...64-62 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машин байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг А.Б Улаанбаатар хотоос Хархорин сум руу явж байгаад осол гаргасан талаар манай найз охин А.Х над руу тухайн үед ярьж хэлсэн. Надад гомдол санал болон нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/
*Яллагдагч А.Бгийн өгсөн:
“...Би 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Рашаант сум орох гээд өөрийн төрсөн дүү А.Х, ах Б.М нарын хамт явсан. Тэгээд Булган аймгийн Рашаант суманд ирээд Өвөрхангай аймгийн Хархорин сум орохоор гэрээс дүү А.Х, Д, М, ах Б.М нарын хамт Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байхдаа урд зогсож байсан автомашины хажууд байсан хүнийг харалгүй шүргээд гарсан. Ийм л зүйл болсон, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Машиныг би өөрөө жолоодож явсан. Дүү А.Х, М, ах Б.М нар зорчиж явсан, өөр хүн зорчиж яваагүй. Би 60-70 км цагийн хурдтай явж байсан. Уг машин нь манай А.Хгийн нөхөр Э.Энх-Эрдэнийн эзэмшлийн машин. Би холоос хараад хурдаа хасаж явж байсан бөгөөд тухайн хүн машиныхаа урдаас гарч ирээд машиндаа суух гээд машины хаалгаа онгойлгоод байж байсан. Тэгээд би сигнаал дарж дохио өгч хажуугаар нь гарахдаа шүргээд гарчихсан байсан. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Би өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй...’’гэх мэдүүлэг/хх-ийн 88-91 дүгээр тал/
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай:
“...Х.Сантапе маркийн 62-92 УНВ улсын дугаартай автомашины жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “ Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. X.Портер маркийн 38-92 ЗАН улсын дугаартай автомашины жолооч М.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний ямар нэг зүйл заалт зөрчөөгүй байна.Тухайн осол гарахад замын гадарга болон байгалийн нөхцөл өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөгүй байна. Жолооч Алтангэрэл Б, /ЙЕ96122004/Жолооч Мөнх Д /ИЮ64081571/ нарын үнэмлэхний лавлагааг хавсаргав. Уг зам тээврийн осол нь X.Сантапе маркийн 64-92 унв улсын дугаартай улсын дугаартай автомашины жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 77 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаартай:
“...М.Дын биед баруун талын 6,7,8-р хавирганы нурууны ойролцоох шугамаарх зөрүүгүй хугарал, баруун талын 8,9,10,11-р хавирганы зөрүү бүхий хугарал, баруун далны доод хэсэг, баруун бугалганы гадна дунд, доод хэсэг, тохойг хамарсан зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун далны доод хэсэгт арьсан доор хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун талын хавиргануудын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. М.Д нь КТ шинжилгээгээр баруун ухархайн дотор ханын хуучин цөмөрсөн хугарал, хамар яс баруун талдаа зөрүү бүхий хуучин хугарал гэмтэлтэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 71-72 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 95 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.Б нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт 62-94 УНВ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас хохирогч М.Дыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Б үйлдсэн болох нь хохирогч С.Дын”... Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт явж байгаад унаж явсан машиныхаа дугуйг харах гээд зам чөлөөлж зогсоод машины дөрвөн дугуйны боолтоо янзалчихаад эргээд машиндаа суух гээд машины хажууд зогсож байтал хойноос ирж байсан машин хурдтай ирээд намайг шүргэсэн. Тэгээд би уг автомашинд зохигдож улмаар замын хажуу тал руу унасан. Тэгээд намайг шүргэсэн машин 500 метр орчим яваад зогссон. Тэгээд манай эхнэр нөгөө хүмүүс дээр очиж та нар хүн мөргөчихлөө шүүдээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд миний бие өвдөөд ирсэн цагдаа Хашаат сумын түргэнийг дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бгийн”... Тэгээд дөрвөн дугуйгаа шалгачихаад эргээд машиндаа суух гээд байж байтал хажуугаар нь гарсан машин шүргээд гарсан. Тэгсэн манай нөхөр замын хажуу руу хол шидэгдсэн. Би тэгээд машинаас буугаад нөгөө машиныг зогсоох гээд араас нь гүйсэн нөгөө машин зогссон. Тэгээд нөгөө машин дээр очоод та нар хүн дайрчихлаа гэж хэлчихээд өөрийн нөхөр С.Д дээр очсон босож чадахгүй хэвтээд байсан. Тэгээд би буцаж нөгөө машин дээр очиж зургыг нь дарсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мын”... Тэгээд миний нойр хүрээд байхаар нь унтаад өгсөн. Тэгээд намайг А.Б дуудаад ахаа хүн шүргэчих шиг боллоо гэхээр нь босоод байж байсан чинь цагдаа нар ирсэн. А.Б машин барьж явсан. Би унтаж байсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Намайг сэрэх үед цэлмэг цаг агаартай замын нөхцөл хэвийн байсан. А.Б согтууруулах ундаа хэрэглээгүй. Би овоон дээрээс хөдлөөд унтсан нэг мэдэхэд л осол болсон байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Дын”... Тэгээд Номгон гэх газар явж байсан чинь замын хажууд цэнхэр өнгийн портер машин зогсож байгаа харагдсан чинь цаанаас нь том ачааны машин ирж байгаа харагдахаар нь цэнхэр өнгийн портер машины хажууд зогсож байгаа хүнд анхааруулах зорилгоор А.Б эгч сигналдсан боловч наашаа хараад зогсоод байсан. Тэгээд хажуугаар том машин над руу бага зэрэг шахах шиг болохоор нь баруун гар тал руугаа шахсан чинь портерийн хажууд зогсож байсан хүнийг шүргэчихсэн, тэгээд эгч хурдаа хасаад зогссон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Энх-Эрдэнийн”...64-62 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машин байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг А.Б Улаанбаатар хотоос Хархорин сум руу явж байгаад осол гаргасан талаар манай найз охин А.Х над руу тухайн үед ярьж хэлсэн...” гэх мэдүүлэг, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаартай зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Бгийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч М.Д нь шүүгдэгчээс хохирол төлбөрт 2.000.000 төгрөг авсан гомдол саналгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/, хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл/хх-ийн 122 дугаар тал/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулга/хх-ийн 97 дугаар тал/ тус тус авагдсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. Хохирогч М.Дт шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүнтэй утсаар холбогдоход гомдолтой хохирол нэхэмжилэх талаар мэдэгдсэн боловч хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй юм. Иймд хохирогч М.Д нь өөрт учирсан хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шилүүстэй овогт Аийн Бг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Д нь өөрт учирсан хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР