Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 318

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Оюунгэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэг 9.212.348 төгрөг, алданги 1.842.470 төгрөг бүгд 11.054.818 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу сум хөгжүүлэх хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн. Тус сумын иргэн Самбуу-Очирын Оюунгэрэл хими цэвэрлэгээ өргөтгөх чиглэлээрх төслийг Засаг даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу Самбуу-Очирын Оюунгэрэлийн хими цэвэрлэгээ өргөтгөх төсөлд Сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/29 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн С.Оюунгэрэл сум хөгжүүлэх сангийн зээлийн 2013 оны 02 сарын 07-ны өдрийн 47 тоот гэрээг байгуулж, 20.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч С.Оюунгэрэл нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн С.Оюунгэрэлээс нийт зээлийн үлдэгдэл 9.212.348 төгрөг, торгууль 1.842.470 төгрөг буюу нийт 11.054.818 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амаржаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч С.Оюунгэрэл нь Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх сангаас 2013 оны 02 сард Ирмүүн хими цэвэрлэгээний газрыг өргөжүүлэх тоног төхөөрөмж авах зорилгоор 20 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан бөгөөд өнөөдрийг хүртэл төлөөгүй ба нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад үлдэгдэл 9.212.348 төгрөг, зээлийн торгууль болох 1.842.470 төгрөг, нийт үлдэгдэл 11.054.818 төгрөгийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч С.Оюунгэрэлд холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын, 3-р баг, БОС-н гудамж 2-24  тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Шарнууд овогт Самбуу-Очирын Оюунгэрэл /РД: ЧД80091066/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2013 оны 02 сард Ирмүүн хими цэвэрлэгээний газрыг өргөжүүлж, тоног төхөөрөмж авах зориулалтаар сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар зээлж авсан. Тухайн зээлээ 1 жил гаруй хуваарийн дагуу төлж байсан боловч эдийн засгийн хямралаас болж орлого эрс муудаж хуваарийн дагуу төлөлтөө үргэлжлүүлэн төлж чадахгүйд хүрсэн. Замын-Үүд сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлага зээлийн үлдэгдэл болох 9.212.348 төгрөг, зээлийн торгууль болох 1.842.470 төгрөг нийт  11.054.818 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.  Нийт үлдэгдэл 11.054.818 төгрөгийг одоогоор бөөнд нь төлөх боломжгүй байна. 2016 оны 11 сарын 09-нд 100.000 төгрөг, 11 сарын 14-нд 50.000 төгрөгийг банкинд төлж эхэлж байгаа. 2016 оны 11 сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр  200.000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Миний бие түрээсийн байр ажиллуулж үйл ажиллагаагаа явуулдаг. Орлого сайтай үед заавал 200.000 төгрөг гэхгүйгээр шахаж дуусгах болно. Надад нэг удаа боломж олгоно уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Замын-Үүд сумын Засаг дарга нь хариуцагч С.Оюунгэрэлээс зээлийн гэрээний үүрэг 9.212.348 төгрөг, алданги 1.842.470 төгрөг бүгд 11.054.818 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Оюунгэрэл нь нэхэмжлэгч Замын-Үүд сумын Засаг даргатай 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 47 дугаар зээлийн гэрээг байгуулж, Сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөгийн зээлийг, 36 сарынхугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, хими цэвэрлэгээ, хувцас угаалга өргөтгөх зориулалтаар зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь, Замын-Үүд сумын Засаг даргын захирамж зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлага11.054.818 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах талаарх тайлбарыг ирүүлсэн, нэхэмжлэгчбайгууллагын төлөөлөгч нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч С.Оюунгэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэг  9.212.348 төгрөг, алданги 1.842.470 төгрөг бүгд 11.054.818 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч С.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 191.827 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчС.Оюунгэрэлээс  улсын тэмдэгтийн хураамж 191.827 төгрөгийн 50 хувь буюу 95.913,5 төгрөгийг гаргуулжулсын орлого болгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА