Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 420

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын “Х” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “И” ХХК-ийн ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын “Х” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болхоыг тогтоолгож, нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын “Х” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР