Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгчЭ.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Хаан банкны Замын-Үүд дэх салбар /УБД9016001011, РД:2693321/-ын нэхэмжлэлтэй,

Боржигон овогт Пүрэвдаваагийн Баянмөнх, Боржигон овогт Лувсандагвын Болормаа нарыг сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мягмаргармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Пүрэвдаваа овогтой Баянмөнх, Лувсандагва овогтой Болормаа нар нь 2015 оны 04 сарын 17-ны өдөр тус банкнаас 5.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан бөгөөд 2016 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 3.686.607 төгрөг, хүүгийн төлбөр 440.6995,93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15.847,12 төгрөг нийт 4.143.150,05 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. П.Баянмөнх, Л.Болормаа нар нь Замын-Үүд Орон сууцны ашиглалт үйлчилгээний 3-р ангид машинчаар ажиллаж байгаад ажлаасаа  халагдан алга болсон бөгөөд зээлээ төлөхгүй өнөөдрийн байдлаар 191 хоног хугацаа хэтэрч байна. П.Баянмөнх, Л.Болормаа нар нь байнгын хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарын гаргасан Боржигон овогт Пүрэвдаваагийн Баянмөнх, Боржигон овогт Лувсандагвын Болормаа нарыг сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь Боржигон овогт Пүрэвдаваагийн Баянмөнх, Боржигон овогт Лувсандагвын Болормаа нартай 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/205/15 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж,  5.000.000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна.

 П.Баянмөнх, Л.Болормаа нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 191 хоногийн хугацаа хэтэрч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар төлбөл зохих гэрээний үүрэг нь нийт 4.143.150,05 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. П.Баянмөнх нь Замын-Үүд Орон сууцны ашиглалт үйлчилгээний 3-р ангид машинчаар, Л.Болормаа нь Гэгээн хотхонд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан бөгөөд ажлаасаа  халагдсан, байнгын оршин суух хаягтай байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул тэднийг эрэн сурвалжилах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Боржигон овогт Пүрэвдаваагийн Баянмөнх /РД:ВЮ74061512/, Боржигон овогт Лувсандагвын Болормаа /РД: ВЮ77111668/ болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахьхэсэгт зааснаар Боржигон овогт Пүрэвдаваагийн Баянмөнх, Боржигон овогт Лувсандагвын Болормаа нарыгэрэн сурвалжилсугай.

2. Боржигон овогт Пүрэвдаваагийн Баянмөнх, Боржигон овогт Лувсандагвын Болормаа нарыг эрэн сурвалжилж тэдний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА