Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/239

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Б.Ө-У, С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бийн Ө-У, Монгол овогт Сын Э нарт холбогдох эрүүгийн... тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, чанар шалгагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Тамир хороо.................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Бгийн Ө-У/РД:АИ/ 

        Шүүгдэгч: 1963 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Монгол овогт Сын Э/РД:АЭ63103011/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэрх худалдааны төв дотор Б.Ө-Утай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан, 

 

Шүүгдэгч Б.Ө-У нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэрх худалдааны төв дотор С.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Хохирогч С.Эгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: 

           “...Хоёр хацараа самардуулсан, нүд бага зэрэг хөхөрсөн, цамц урагдсан байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

 

          *Хохирогч Б.Ө-Уын шүүх хуралдаанд мэдүүлсэн: 

          “...Миний хүзүүг нугаслаад толгойноос үсдээд доош нь дарсан болохоор тухайн үед толгой их өвдсөн. Цамц урагдаж, олон газар хөхөрсөн байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг 

        

           *Эрүүгийн 1912005140277 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч С.Эгийн өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчимд зүүн талын лангуу ажиллуулдаг Тунгаа эгчийн төрсөн өдөр болоод дуудахаар нь би очоод бид нар хамт архи ууж байгаад би Б.Ө-У гэдэг эмэгтэйг чи миний лангуунаас архи хулгай хийж уусан хулгайч гэж хэлсэн тэрнээс болж маргалдах явцад миний зүүн нүд рүү цохьсон. Тэгээд байж байхад хүмүүс салгаад манай гэрийнхэн хөдөө рашаанд яваад ирж таараад намайг аваад гэртээ ирцгээсэн. Тэрх худалдааны төв дотор лангуу ажиллуулдаг хүмүүс. Хүмүүс төрсөн өдөр, ямар нэг баяр болоход мөнгө хураадаг миний ээлж болоход надаа удааж мөнгө өгдөг лангуун доороос архи хулгай хийж уусан зэрэг асуудлаас болж архи уусан үедээ хэрүүл маргаан хийх болсон. Миний зүүн талын нүд рүү Б.Ө-У гэдэг эмэгтэй нэг удаа цохиж нүд хавдаж хөхөрсөн, хоёр талын хацар самардаж урсан, миний өмсөж явсан хөх өнгийн цамц урсан. Хэрүүл маргаан хийж байгаад зодох болсон би таньж мэднэ надтай хамт Тэрх худалдааны төвд байдаг Б.Ө-У гэдэг эмэгтэй. Тухайн үед байсан Г.Д, З.Б, С, Т, бид нар байсан, өөр хүн байгаагүй. Миний хувьд би энэ хүнд гар хүрээгүй цохиж зодсон асуудал байхгүй. Би энэ хүнтэй нэг дор зэрэгцээ лангуун дээр суудаг өөр ямар нэг харьцаа байхгүй. Би тухайн өдөр хэрүүл маргаан хийсэн асуудал байгаа өөр Т гэдэг хүн төрсөн өдрийн мөнгө өгөөгүй асуудлаас болж хэрүүл маргаан хийж байсан, өөр асуудал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна, би өмсөж явсан хөх өнгийн цамц нэхэмжилнэ, лангууны ард хайрцган дотор байсан Соёрхол нэртэй 0,5 граммын нэг шил архи нэхэмжилнэ зодуулсандаа гомдолтой байна. Би өөрийн зарж байсан хувцсан дотроос авсан миний цамц 30.000 төгрөгийн үнэтэй цамцаа нэхэмжилнэ. 0,5 граммын архи 13000 төгрөг байдаг. Би мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ гаргуулахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/ 

 

*Хохирогч Б.Ө-Уын өгсөн:

“...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хамт ажилладаг С.Э ах ажил дээрээ согтуу ирчихээд хараалын үг хэлээд хүн бүр рүү дайрч давшилаад хэлэх хэлэхгүй үг хэлээд яваад байсан. Манайхан нэгнийхээ төрсөн өдөр болох үед нэг хүнээс 30.000 төгрөг хураан авч төрсөн өдөр болж байгаа хүндээ өгдөг. 2019 оны 06 дугаар сард С.Э ахын төрсөн өдөр болоод би мөнгийг нь хурааж өгсөн тэр үед Т гэх эгч мөнгийг нь өгөөгүй байсан. Тэгсэн тэр мөнгийг нь авч өгсөнгүй гэж надад уурлаад манай лангуу руу орж ирээд намайг лангуунаас гаргаж ирээд үснээс татаж чангааж үснээс зулгаагаад байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс салгасан. Тэгсэн чинь дахин орж ирээд намайг үснээс дарж байгаад миний гэдэс рүү өвдөглөж гараараа хэвлий орчимд элэгдээд байсан. Тухайн үед хамт Тэрх худалдааны төвд ажилладаг хүмүүс салгасан. Намайг Т эгчээс төрсөн өдрийн 30.000 төгрөг авч өгсөнгүй гэх шалтгаанаар надад уурлаад улмаар намайг зодох болсон. Тухайн үед миний толгой маш их өвдөж байсан тархи доргисон байсан. Үс туг тугаараа унасан. Миний 2 гарын шуу хэсэг хөх няц болсон байсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг С.Э ах учруулсан. Намайг өөр хүн цохиж зодож, гар хүрээгүй. С Э ах тэр үед их согтуу байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Зодсон хүн нь гомдолтой гэж байхад миний хувьд бас гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/ 

 

*Гэрч Г.Дгийн өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед миний хажууд наймаа хийж зогсдог залуу С.Э нь лангуугаа орхиод гарч яваад 13 цагийн үед согтуу хүрээд ирсэн. Тэр хавиар янз бүрийн юм яриад яваад байсан. Тухайн өдөр наймаа хийдэг Тунгаа гэх эмэгтэйн төрсөн өдөр болж байсан. Тэр хавийн хүмүүс нийлээд архи ууж байсан. Тэгээд С.Э нь тэр хэдтэй нийлээд дахин нэмж уусан. Удалгүй С.Э нь өөрийн лангуун дээрээ ирээд хажууд нь зогсож наймаа хийдэг Б.Ө-Уыг хэл амаар доромжлоод үс гэзэгнээс нь зулгааж байхад нь тэнд бас наймаа хийдэг хүмүүс салгасан. Тэгээд С.Э гарч яваад удалгүй орж ирээд дахин Б.Ө-Уыг зодсон. Тэнд байсан хүмүүс нь дахин салгасан. С.Э их согтуу байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан байх. 2018 оны наадмын үер Б.Ө-Уын ажилуулдаг лангуун дээр тэр орчимд зогсож наймаа хийдэг хүмүүс архи уусан. Тухайн үед Б.Ө-У нь байхгүй байсан. Маргааш өглөө нь Б.Ө-У нь өөрийн лангуун дээрээ иртэл тэр хавьд байсан хүмүүс С.Эы лангуун доор архи үлдээсэн, чи туранхай юм чинь ороод тэр архийг аваад өгөөч гэж гуйхаар нь Б.Ө-У лангуун доогуур шургаж оруулад 0.5 литрийн тал архи авахуулсан. Тэгээд С.Э нь тэрнээс болж Б.Ө-Уыг хулгайч гэж дайраад зодсон. Мөн төрсөн өдөр гээд бүгд 30.000 төгрөг цуглуулсан. Тэр үед Б.Ө-У хотод өвчтэй байсан хүний 30.000 төгрөгийг авч өгсөнгүй гэж зодсон. Үсийг нь зулгаагаад доош нь дараад, зууралцаад л байсан. Дараа нь Б.Ө-Уын бие нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/  

 

*Гэрч З.Бгийн өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байсан санагдаж байна. Тэр өдөр С.Э архи уучихсан согтуу байсан. Би Б.Ө-Уын хажуу талын лангууг түрээслэж суудаг. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна ажил дээр байж байтал С.Э согтуу Б.Ө-Уын лангуун дээр ирээд миний төрсөн өдрийн мөнгийг хурааж авч байж Т эгчээс миний төрсөн өдрийн мөнгийг хурааж авч өгсөнгүй бусад хүмүүсийн мөнгийг нь чи аваад өгдөг л юм байна лээ ш дээ гээд тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэр хоёрыг маргалдаад эхлэх үед манай ач надтай хамт байсан учир айгаад уйлсан тэгэхээр нь хүүхдээ аваад нөгөө талын үзүүрт очоод зогсож байтал Б.Ө-У, С.Э 2 хэрүүл маргаан хийж байгаад бие биенийхээ үснээс зулгаалцаад барьцалдаад ноцолдоод байсан. Тэр үед хүүхэд уйлаад байсан болохоор би очоогүй холдоод явчихсан. Тэнд байгаа хүмүүс салгаж байгаа харагдаж байсан. Их удаж байж салгасан байх. Тэгээд С.Э гарч яваад хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд Б.Ө-Утай хэрүүл маргаан хийгээд байсан. Тухайн үед С.Эы зүүн талын нүд бага зэрэг хавдаж улайж хөхөрсөн байх шиг байсан бас шанаа орчим нь бага зэрэг хэсэг хэсэг газар маажигдаж зулгарсан байдалтай харагдаж байсан, өөр ил харагдах гэмтэл бэртэл учраагүй байсан. Тухайн үед Б.Ө-У С.Э ах намайг ийм болгочихлоо ш дээ гээд унчихсан үсээ барьчихсан зогсож байсан. Б.Ө-Уын үс хэсэг газраа туг тугаараа халцарсан байсан. С.Эгийн төрсөн өдөр болох үед Б.Ө-У мөнгө хурааж байсан. Тэгээд тэр үед Т гэх эмэгтэй мөнгөө өгөөгүй байсан. Тэр үед С.Э миний төрсөн өдрийн мөнгийг бүрэн хурааж авч өгсөнгүй гэх шалтгаанаар Б.Ө- Утай хэрүүл маргаан хийж эхэлсэн. Бид нар төрсөн өдөр нь болж байгаа хүндээ нэг хүний 30.000 төгрөг хурааж өгдөг. Б.Ө-У эрүүл байсан. С.Э бол согтуу байсан. Б.Ө-Уын биед учирсан үс унасан гэмтлийг С.Э, С.Эгийн хацар жижигхэн зулгарсан бас нүд нь хөхөрсөнг Б.Ө-У учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/ 

 

*Гэрч Г.Сгийн өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2 давхарт лангуу түрээсэлдэг С.Э, Б.Ө-У нар юунаас болж маргасан юм мэдэхгүй гэнэт л хэрүүл маргаан хийгээд хоорондоо барьцалдаад авсан С.Э Б.Ө-Уын үснээс зулгаачихсан Б.Ө-У С.Эгийн доогуур нь өшиглөөд хоёулаа зууралдаад барьцалдаад авчихсан зодолдоод байсан. Тэр үед манай лангуу түрээслэгч нар Булган сум руу явах ажилтай байсан учир гадаа унаа ирсэн байна гээд тэгээд тэндээс гараад явчихсан. Тухайн үед хэн нь хэнийгээ яг хэрхэн яаж цохиж зодож байсанг хараагүй ямар ч байсан хоёулаа л барьцалдаад авчихсан зодолдоод байсан. Бид нар Булган сум руу явсан. Маргааш өглөө нь ажил дээр ирэх үед нүүр нь хэсэг газар урагдсан, хар нүдний шил зүүчихсэн сууж байсан. Б.Ө-Уын биед ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй. Би С.Э болон Б.Ө-У нараас хол лангуу түрээслэж суудаг. Нэг мэдсэн тэр 2 хоорондоо хэрүүл маргаан хийгээд барьцалдаж аваад л зодолдоод байсан. С.Э л архи уучихсан байх шиг байсан. Харин Б.Ө-У архи уугаагүй эрүүл байсан. Тухайн үед Б.Ө-У, С.Э хоёр л хоорондоо хэрүүл маргаан хийж зодоон хийсэн, өөр хүмүүс маргалдаж зодоон хийсэн зүйл байхгүй. Энэ 2 хүн өөрсдөө хэн хэнийхээ биед гэмтэл учруулсан гэж бодож байна. Өөр ямар ч хүмүүс уг асуудалд оролцоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/ 

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 404 дугаартай“...Б.Ө-Уын биед гэмтэл учирчээ. Б.Ө-Уын биед, тархи доргилт, баруун гарын бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун гарын бугалга шууны цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 30 дугаар тал/ 

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 399 дугаартай“...С.Эгийн биед гэмтэл учирчээ. С.Эгийн биед, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд хөхөлбөр цус хуралт, зүүн хөмсөгний доор, зүүн хацарт, баруун гарын шууны ард жижиг жижиг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, ирмэгтэй зүйлийн шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун гарын шууны арын, зүүн хөмсөгний доор, зүүн хацрын жижиг жижиг зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 36 дугаар тал/

 

           *Яллагдагч Б.Ө-Уын өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр С.Э ах согтуу орж ирээд надтай хэрүүл маргаан үүсгэж намайг ажлын байранд татаж чангааж зодсон. Тэр үед өөрийгөө хамгаалж С.Э ахыг түлхсэн бас зууралдаж барьцалдаж авсан. Тэгээд намайг цохихоор нь би зөрүүлээд гутал авч С.Э ах руу шидсэн. Тэр үед хамт байсан хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед ийм л асуудал болсон. Би тухайн үед өөрийгөө хамгаалж С.Э ахыг самардаж намайг гутлаар цохих үед нь би гутал авч шидсэн. Намайг С.Э ах ирээд барьж аваад үснээс зулгааж доош дараад цохиж зодох үед би эсэргүүцэл үзүүлж С.Э ахыг самардсан бас гутлаар түүний толгой нүүр орчимд нэг удаа онож цохьсон. Өөр байдлаар гар хүрээгүй. Уг гэмтэл миний үйлдлээс болж учирсан. Би тэр үед эрүүл байсан. Тухайн үед манай ажлын хүмүүс байсан. Би өөр хүнийг цохиж зодоогүй. Би тухайн үед яг аль гутлаар цохьсон талаар мэдэхгүй байна. Одоо уг гутлууд байхгүй бүгд зарагдаж дууссан. Тэгээд ч би ямар гутлаар С.Э ахыг оносонг мэдэхгүй. Тухайн үед манай лангуун дээр олон төрлийн гутал байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-47 дугаар тал/ 

 

*Яллагдагч С.Эгийн өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би ганцаараа 1 литр Монгол архи уусан согтуу байсан тухайн үед би ажил дээрээ байсан ба урьд өмнө болж байсан асуудлаас болоод Б.Ө-У гэх хажуу талд лангуу түрээсэлдэг эмэгтэйтэй маргалдсан. Тэгээд маргалдаж байтал Б.Ө-У над руу гутал шидээд гараараа миний зүүн талын нүд рүү цохих үед нь би зөрүүлээд тэр эмэгтэйг үснээс нь зулгааж доош нь дарж татсан. Тэр үед тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тухайн үед ийм л асуудал болсон. Би тэр үед Тэрх худалдааны төвөөс гараад гэрийхэнтэйгээ гэр рүүгээ харьсан. Тухайн үед урьд өмнөх үл ойлголцох байдлаас болж хэрүүл маргаан хийсэн. Тэр үед Б.Ө-У над руу гутал шидээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би уурлаад түүний үснээс зулгааж доош дарсан. Б.Ө-Уын биед учирсан гэмтэл миний буруутай үйлдлээс болж учирсан. Би архи уусан, их согтсон байсан учир зарим зүйлээ санахгүй байна. Тухайн үед Тэрх худалдааны төвд ажилладаг олон хүмүүс байсан. Би өөр хэн нэгнийг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-56 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 64 дүгээр тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 67, 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэрх худалдааны төв дотор Б.Ө-У, С.Э нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч С.Э, Б.Ө-У нар нь гэм буруутай болох нь хохирогч С.Эгийн”...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчимд зүүн талын лангуу ажиллуулдаг Тунгаа эгчийн төрсөн өдөр болоод дуудахаар нь би очоод бид нар хамт архи ууж байгаад би Б.Ө-У гэдэг эмэгтэйг чи миний лангуунаас архи хулгай хийж уусан хулгайч гэж хэлсэн тэрнээс болж маргалдах явцад миний зүүн нүд рүү цохьсон. Миний зүүн талын нүд рүү Б.Ө-У гэдэг эмэгтэй нэг удаа цохиж нүд хавдаж хөхөрсөн, хоёр талын хацар самардаж урсан, миний өмсөж явсан хөх өнгийн цамц урсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Ө-Уын”... 2019 оны 06 дугаар сард С.Э ахын төрсөн өдөр болоод би мөнгийг нь хурааж өгсөн тэр үед Т гэх эгч мөнгийг нь өгөөгүй байсан. Тэгсэн тэр мөнгийг нь авч өгсөнгүй гэж надад уурлаад манай лангуу руу орж ирээд намайг лангуунаас гаргаж ирээд үснээс татаж чангааж үснээс зулгаагаад байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс салгасан. Тэгсэн чинь дахин орж ирээд намайг үснээс дарж байгаад миний гэдэс рүү өвдөглөж гараараа хэвлий орчимд элэгдээд байсан. Намайг Т эгчээс төрсөн өдрийн 30.000 төгрөг авч өгсөнгүй гэх шалтгаанаар надад уурлаад улмаар намайг зодох болсон. Тухайн үед миний толгой маш их өвдөж байсан тархи доргисон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Дгийн”... Удалгүй С.Э нь өөрийн лангуун дээрээ ирээд хажууд нь зогсож наймаа хийдэг Б.Ө-Уыг хэл амаар доромжлоод үс гэзэгнээс нь зулгааж байхад нь тэнд байсан наймаа хийдэг хүмүүс салгасан. Тэгээд С.Э гарч яваад удалгүй орж ирээд дахин Б.Ө-Уыг зодсон...” гэх мэдүүлэг, гэрч З.Бгийн”... Б.Ө-У, С.Э 2 хэрүүл маргаан хийж байгаад бие биенийхээ үснээс зулгаалцаад барьцалдаад ноцолдоод байсан. Тухайн үед С.Эы зүүн талын нүд бага зэрэг хавдаж улайж хөхөрсөн байх шиг байсан бас шанаа орчим нь бага зэрэг хэсэг хэсэг газар маажигдаж зулгарсан байдалтай харагдаж байсан, өөр ил харагдах гэмтэл бэртэл учраагүй байсан. Тухайн үед Б.Ө-У С.Э ах намайг ийм болгочихлоо ш дээ гээд уначихсан үсээ барьчихсан зогсож байсан. Б.Ө-Уын үс хэсэг газраа туг тугаараа халцарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Сгийн”... 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2 давхарт лангуу түрээсэлдэг С.Э, Б.Ө-У нар юунаас болж маргасан юм мэдэхгүй гэнэт л хэрүүл маргаан хийгээд хоорондоо барьцалдаад авсан С.Э Б.Ө-Уын үснээс зулгаачихсан Б.Ө-У С.Эгийн доогуур нь өшиглөөд хоёулаа зууралдаад барьцалдаад авчихсан зодолдоод байсан. Тухайн үед хэн нь хэнийгээ яг хэрхэн яаж цохиж зодож байсанг хараагүй ямар ч байсан хоёулаа л барьцалдаад авчихсан зодолдоод байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Ө-У, С.Э нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 404, 399 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Ө-У, С.Э нарын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ө-У, С.Э нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Ө-У, С.Э нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч нар нь харилцан бие биенээсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй, эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Б.Ө-У, С.Э нар нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож эвлэрсэн, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Ө-У, С.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Ө-У, С.Э нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, тэдний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б.Ө-У, С.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Боржигон овогт Бийн Ө-У, Монгол овогт Сын Э  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-Уыг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,  шүүгдэгч С.Эыг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-У, С.Э нар нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-У, С.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч Б.Ө-У, С.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ө-У, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР