Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2016/01139

 

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2016/01139

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 хороолол, 1м-9 тоотод оршин суудаг, Цогттайж овогтой Довдонгийн Отгонбаяр /РД:ГЮ71052901/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун Зуунмод 11 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух Чонос овогт Шараагийн Отгонсүрэн /РД:НЭ80030501/-д холбогдох,

2 225 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.                                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2008 онд 3.270.000 төгрөг иргэн Ш.Отгонсүрэн зээлсэн. 2010 онд шүүхээр орж 1039 тоот захирамжаар төлбөрөө авахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр 50.000-100.000 төгрөгөөр бага багаар төлж байсан ч төлбөр барагдахгүй удсан тул 2014 оны 5 дугаар сарын 26-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Ганбат гэдэг хүн ирж уулзаачээ, эвлэрэх боломж байна уу гэсэн. Энэ үед иргэн Ш.Отгонсүрэн ажил хийх боломжгүй байна маш их дарамтад байна манай эгч 800.000 төгрөгийг төлье гэсэн та хүлээн зөвшөөрөөч гэж гуйсан. Би адилхан эмэгтэй хүн байна гээд чи ядахдаа сард 40.000 төгрөг өгч байгаад дуусгачих гээд тохиролцож, зөвшөөрч, үлдэгдэл 1.500.000 төгрөг дээр нь төлбөр барагдуулах гэрээ хийж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож гарын үсэг зурсан. 2014 оны 5 дугаар сарын 16 өдрөөс хойш 800.000 төгрөг аваад үлдэгдэл 1.340.000 төгрөг дээр ирж, очих зардал 160.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг сар бүр 40.000 төгрөг төлж байхаар тохиролцож, гэрээний хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 21 нд зээлээ төлж дуусгахаар тохиролцож гэрээ хийсэн. Зээлийн төлбөрөө хугацаандаа хийгээгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож. Төлбөр барагдуулагүй 3 сар хэтэрвэл шүүхэд хандана гэж тохиролцож энэ гэрээг хийсэн. Нэг ч  төлбөр төлөөгүй болохоор шүүхэд хандаж одоо гэрээний үндсэн зээл 1.500.000 төгрөг алданги 750.000 төгрөг нийт 2.300.000 төгрөг иргэн Ш.Отгонсүрэнгээс гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Төлье гэж тохиролцсон ч тохиролцоонд хүрээгүй. Эвлэрье гэхээр үгүй гээд байгаа юм чинь төлөх боломжгүй. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2 үндэслэлээр дуусгавар болгодог. Нэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, хоёрт төлбөр авагч бүр мөсөн татан авсан гэх 2 үндэслэлээр дуусгавар болгодог. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан болохоор та хохирлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэх ёстой учраас төлөх боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаан дээр хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь хариуцагч Ш.Отгонсүрэнд холбогдуулан 2 225 000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч Ш.Отгонсүрэнгээс зээл 1.160.000 төгрөг, алданги 120.000 төгрөг нийт 1.280.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээл, зардал, алданги  нийт 970.000 төгрөг нэхэмжлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Зохигчид зээлийн төлбөрийн үлдэгдэл 1 340 000 төгрөг, зардал 160 000 төгрөг, бүгд 1 500 000 төгрөгийг 2014 оны 6 сарын 21 өдрөөс эхлэн сар бүр 40 000 төгрөг төлж 2017 оны 4 сарын 21 өдөр төлбөрийг дуусгах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирч 2014 оны 5 сарын 26 өдөр “төлбөр барагдуулах гэрээ” нэртэй гэрээ байгуулжээ.

Хариуцагч Ш.Отгонсүрэн дээрх гэрээний үүргээ огт биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

2014 оныг дуустал хугацааны алданги /6 сар*40 000₮*50%/ 120 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 23 сарын хугацааны алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно. Учир нь зохигчдын байгуулсан гэрээнд төлбөр төлөгдөөгүй 3 сарын хугацаа өнгөрвөл шүүхэд хандана гэж заасан байх ба нэхэмжлэгч нь төлбөр төлөгдөөгүй 27 сар өнгөрсөний дараа шүүхэд хандсан нь гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан алдангийн хэмжээ нэмэгдэхэд  нөлөөлсөн гэж үзлээ. Иймд 2014 онд төлөх ёстой төлбөр буюу 6 сарын хугацааны алданги /6*40 000₮*50%/-ийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 23 сарын хугацааны алданги 460 000 төгрөг, мөн үүргээ биелүүлэх  хугацаа нь болоогүй 5 сарын төлбөр, зардал, алданги  510 000 төгрөг, нийт 970 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Отгонсүрэнгээс 1 280 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 970 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Отгонсүрэнгээс 35 270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг шүүх хуралдаанд оролцсон талд мэдэгдсүгэй.

7. Шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Э.АРИУНАА