Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 314

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Нямдоржид холбогдох худалдан авах гэрээний үүрэг 414,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч , 2016 оны 10 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20154122 тоот гэрээ байгуулан 99101538 дугаартай үүрэн холбооны дараа Төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Samsung Core II утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100,000 төгрөгийг хассан болнo. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 414,836 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 13,095 төгрөг төлсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь манай компаниас нэхэмжилсэн 414,386 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна. Харин  1 жилийн хугацаанд төлөх гэсэн байгааг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажиллагаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Төмөр замын 1-12 тоотод оршин суух Цагаан адуут овогт  Шагжсүрэнгийн Нямдорж /РД: ФА 61101034 шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Мобиком корпорациас нэхэмжилсэн 414,386 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг миний бие одоогоор эрхэлсэн ажилгүй тул 1 жилийн хугацаатай сар сар нь тус компаний дансанд хийж байх болно   гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ш.Нямдоржид холбогдуулан худалдан авах гэрээний үүрэг 414,386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Мобиком корпораци ХХК-тай 20154122 тоот гэрээ байгуулан 99101538 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Samsung Core II утсыг зээлээр худалдан авсан ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба дараа төлбөрт үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 414,386 төгрөг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Нямдорж нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 414,386 төгрөгийг бүрэн төлж барагдуулах талаарх тайлбар ирүүлсэн байн. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Нямдоржид холбогдох худалдан авах гэрээний үүрэг 414,836 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Нямдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 414,386 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 13,095 төгрөгийн 50 хувь болох 6,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 6,548 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш.Нямдоржоос улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6,548 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ  А.ЦЭРЭНХАНД