Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/139

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: Б.Х 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Х-т холбогдох  тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1... суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Б-ын Х/РД:............ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Тарина гэх газраас хохирогч Г.Тийн 3, хохирогч Н.Бийн 3 тооны хайнаг шар үхэрийг тус тус хулгайлж, бусдад 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Эрүүгийн 1912001660099 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Г.Т-ийн өгсөн: 

              “...Би 2018 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Архангай аймаг Хангай сум Тарина гэх газраас 6 тооны хайнаг шар хулгайд алдсан хулгайд алдсан хайнаг шар эвэртэй цавь цагаан хайнаг шар, мухар хүрэн хайнаг шар, мухар хар хайнаг шар, эвэртэй тарлан халзан хайнаг шар, эвэртэй хүрэн хайнаг шар, эвэртэй хүрэн тарлан хайнаг шар, эдгээр нас бие гүйцээд 6 дахь жилдээ орж байгаа шарнууд хулгайд алдаад эрж сурч яваад Архангай аймаг Тариат сум Гичгэнэ баг Мухар гэх газраас иргэн Ү.Б-ны үхэр дотроос мухар хар хайнаг шар олж авсан Тариат сум Гичгэнэ баг мухар гэх газар ойролцоо байх О-ийн үхэр дотроос 2 тооны хайнаг шар олж авсан одоо 3 тооны хайнаг шар ор сураггүй байна. Тариат сумын иргэн О нь манайх саяхан нүүж ирсэн мэдэхгүй манай үхэр дотор л ороод нийлсэн байна гэж хэлсэн, Ү.Б-н нь энэ хавиар 6 хайнаг шарын сураг гараад байсан 1 үхэр нь манай үхэрт ирсэн байна гэж ярьж байсан. Миний  6 тооны нас бие гүйцсэн хайнаг шарнуудыг Тариат сумын төв дээр байдаг Х, маллаж байсан үдэш орой эргүүлж тойруулж байсан гэж хэлсэн. Хгийн гэрийг мэдэхгүй эхнэр Тариат сум сургуулийн байрны жижүүр хийдэг гэсэн Г гэдэг жолоочид туслах ажил хийдэг гэсэн. Би хулгайд алдсан хайнаг шараа 1 нэг бүрийн 1 сая , 800 найман зуун мянган төгрөгөөр үнэлж байна нийтдээ 3 шараа эрж сурч явсны үндсэн дээр олсон одоо 3 тооны хайнаг шар хулгайд алдаад олоогүй байна. Би хулгайд алдсан 3 тооны хайнаг шараа мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгэж үнэлгээ гаргуулна миний хайнаг шар нас бие гүйцээд 6 жил болсон том тарган хайнаг шар байсан. Эвэртэй хүрэн тарлан хайнаг шар зөв тал чих ухам имтэй, цавь цагаан хайнаг шар зөв талдаа ухам имтэй, мухар хүрэн хайнаг зөв талдаа ухам имтэй, энэ гурван хайнаг шар хулгайд алдаад олоогүй байгаа үлдсэн гурван хайнаг шар олж авсан одоо үхэртээ байгаа.Манайхыг 6 тооны хайнаг шартай гэдгийг Тариат суманд байдаг   гэдэг залуу мэднэ мөн нутгийн хүмүүс бүгд мэднэ. Би гомдолтой байна хулгайд алдсан 3 тооны нас бие гүйцсэн эр хайнаг шар төлбөр мөн малаа алдаад хайж явсны бензин тосны зардал нэхэмжилж байна би нарийн тооцож байгаад бичгээр өгнө миний хулгайд алдсан хайнаг шар нас бие гүйцсэн ачлаг уналгад эдэлж хэрэглэдэг том хайнаг шарнууд тухайн үе зах зээлийн ханшаар 1 сая 800 нэг сая найман зуун мянган төгрөгөөр 3 хайнаг шараа үнэлж байна эрж хайхад гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/

*Хохироч Г.Т-ийн дахин өгсөн:

“...Манайх 2018 оны 08 дугаар сард Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай баг, Тарина гэх газар Н.Б-ийнхтэй айл саахалт байсан. Н.Б-ийн үхрүүд манай үхрүүдтэй хамт байдаг. Манай үхрүүдээс 2018 оны 08 дугаар сард 6 тооны шар үхрээ алдсан. Энэ алдсан 6 тооны шарны 3 нь манайх 3 нь Н.Б-ийнх байсан. Би үхрүүдээ алдчихаад цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн. Тухайн үедээ 1 бэлчээрээс алдчихсан болохоор цугт нь тэмдэгүүлчихсэн. Тэгээд би өөрөө хохирогчоор мэдүүлэг өгөөд явсан. Эвэртэй тарлан халзан хайнаг, эвэртэй хүрэн хайнаг, мухар хүрэн хайнаг нь Н.Б-ийнх. Үүнээс тарлан халзан, эвэртэй хүрэн хайнаг нь олдсон. Мухар хүрэн хайнаг нь олдоогүй.  Би үхрүүдээ алдчихаад Баянхонгорын Гурван булаг, Заг, Байдраг сумуудаар явж хайгаад Архангай аймгийн Чулуут сумаар орж ирсэн. Тэгээд шарнуудаа олж чадаагүй байж байтал Тариат сумаас сураг нь гарсан юм. Би үхрүүдээ хайхаар Уаз 469 машинд 200,000 төгрөгийн бензин шатахуун хийгээд явсан. Мөн Завхан аймгийн Их-Уул сум руу мотоцикльтой явсан. Ингэж явахдаа 24 л буюу 44160 төгрөгийн бензин зарцуулсан. Нийтдээ малаа эрэл хайгуул хийхэд 244,160 тегрөг зарцуулсан. Би тухайн үедээ сумын клонкоос бензин шатахуун авч байсан баримтаа хэрэг болдог болохыг мэдээгүй учраас хаячихсан. Надад одоо байхгүй. Мөн Архангай аймгийн төвд мэдүүлэг өгөх, хэргийн материал танилцах гэж ирэхдээ замын зардалд 40,000 төгрөг зарцуулсан. Би Хангай сумаас хувь таксигаар ирсэн болохоор надад баримт өгөөгүй. Би нийтдээ Б.Х-аас 2 шар үхрийн 2.800.000 төгрөг мөн үүн дээр бензин шатахуун, замын зардлын 3,084,160 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

 *Хохирогч Н.Б-ийн өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багт Г.Т гэх айлтай хамт зусдаг. 2018 оны 08 дугаар сарын 20-дын үеэр рашаанд явж байгаад үхрүүд зам дээр байхад нь нүдээрээ бүртгэтэл миний 3 хайнагийн шар байхгүй байсан. Би 3 хайнагийг шар байхгүй байна гэж Т-т хэлээд Т-ийн хүүхдийн хамт Тариат сумын Цагаан нуур, Цахирын гүүр хүртэл хайгаад олоогүй буцсан. Тэгээд Тариатад 6 хайнагийн шар байсан талаар дуулаад Тариат сумын Г-ичгэний 1 айлд байгаа тухай сонсоод сурж очиход О гэх айлын үхэрт миний 2 хайнагийн шар нийлсэн байсан. Тэр айл дөнгөж нүүж ирсэн гээд байж байсан. Тэд нар манай үхэрт өнөөдөр нийлчихсэн байсан гэж ярьсан. О-ийнхтой саахалт төрсөн дүү Ү.Б-ных нь байдаг юм билээ. Тэдний үхэр дотор 1 хайнагийн шар нь байж байсан. Би өөрийн 2, Тийн 1 хайнаг шарыг олоод авсан юм. Ингээд миний 1 , Тийн 2 хайнагийн шар үхрийг олоогүй. Манай 2 айл байдаг болохоор 1 дор бөөнөөр хамт байдаг шарнууд байгаа юм. Би тухайн үедээ ямар үнэтэй байсныг мэдэхгүй юм. Тэр алдсан хайнаг маань яг миний тэргэнд хөллөдөг номхон хайнаг байсан юм. Тэрэндээ л гол нь байгаа юм. Одоо би 1.600.000-1.800.000 төгрөгөөр эдэлгээний хайнаг олдоно. Би малаа алдчихаад Тариат, Хангай, Цахир сумаар хүний машин хөлслөөд сумын цагдаатай хамт 100.000 төгрөгөөр бензин хийгээд 50,000 төгрөгийн жолоочийн хөлс өгөөд явж байсан. Мотоцикльдоо бензин хийж Хангай, Цахир сумаар нилээн хэдэн өдөр явж эрсэн. Би мотоцикльдоо 60,000 төгрөгийн бензин хийсэн. Г.Т бид 2 хамтдаа явж байсан болохоор мотоцикльтой эрж сурсан талаар Г.Т мэднэ. Мөн өнөөдөр мэдүүлэг өгөхөөр аймагт ирж очих зардал нийтдээ 50,000 төгрөгийн зардал гарсан. Би тухайн үед машинд бензин хийж явсан талаар сумын цагдаа мэдэж байгаа. Би нийтдээ Б.Хаас 1,860,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/

 

*Гэрч Ү.Б-ны  өгсөн:

“...Нутгийн хүмүүсээс сонсож мэдсэн хайнаг шар хулгайд алдлаа гээд эзэн хайж явсан хүмүүстэй таараад Архангай аймаг Тариат сум Гичгэнэ баг Мухар гэдэг газар манай мал байдаг манай үхэрт хаанаас ирсэн мэдэгдэхгүй 1 тооны нас бие гүйцсэн мухар хар хайнга шар, аваад явсан энэ үхэр хэзээ ямар замаар яаж яваад манай үхэрт ирсэн талаар би мэдэхгүй миний мэдэхээр Тариат сум төв талаасаа ирсэн байх гэж бодож байна. Манай үхэрт 2018 оны 08 дугаар сарын дундуур байх он сар өдөр нарийн санахгүй байна нас бие гүйцсэн 1 тооны мухар хар хайнаг шар нийлсэн байсныг би эрж сурч явсан хүмүүст хэлж эзэн нь ирээд үхрээ аваад явсан. Манай үхэрт 1 тооны хайнаг шар байсан өөр үхэр байгаагүй малаа сурч явсан хүмүүст би хэлээд үхрээ аваад явсан энэ талаар мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/

 

*Гэрч А.Г-ийн өгсөн:

“...Г.Т-ийг танина манай хүргэн ах байгаа юм малын тоог нарийн сайн мэдэхгүй ямар ч байсан тав зургаан тооны хайнаг шар бий нутгийн хүмүүс мэднэ, миний мэдэхээр хайнаг шар эвэртэй цавь цагаан хайнаг шар, мухар хүрэн хайнаг шар, мухар хар хайнаг шар, эвэртэй тарлан халзан хайнаг шар, эвэртэй хүрэн хайнаг шар, эвэртэй хүрэн тарлан хайнаг шар, байдаг нутгийн хүмүүс ярьж байгаагаар эдгээр хайнаг шарнууд нас бие гүйцээд 6-дахь жилдээ орж байгаа шарнууд хулгайд алдаад эрж сурч яваад Архангай аймаг Тариат сум Гичгэнэ баг Мухар гэх газраас иргэн Ү.Б-ны үхэр дотроос мухар хар хайнаг шар олж авсан. Тариат сум Гичгэнэ баг мухар гэх газар ойролцоо байх О-ийн үхэр дотроос 2 хайнаг шараа олж авсан гэж хүнээс сонссон. Би өөрийнхөө 11 тооны хайнаг шар ялгаж аваад туугаад гэрээсээ доошоо уруудуулж туугаад Хангай сум малын хашаан дээр авчирч махны ченж хүнд зарсан. Миний санаж байгаагаар 2018 оны 08 дугаар сарын 11-ны үед манайхны хайнаг шар цуг байсан би өөрийнхөө хайнаг шар салгаж ялгаж туугаад тэр үед эдгээр үхрүүдийг харсан тэрнээс хойш хараагүй хулгайд шараа алдлаа гэж нутгийн хүмүүс хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/ 

*Гэрч С.Сгийн өгсөн: 

“...2018 оны зун манайх Хангай сумын Гичгэнэ багийн Тарвагт гэх газар зусаж байхад миний төрсөн дүү Б.Х ирээд миний номхон хээр морь гадаа уяатай байсныг унаад яв гэсэн. Тэгээд морио 2-3 хоногийн дараа хүүхэд Тариатаас очиж авчирч байсан. Б.Х нь олон жилийн өмнө манайхтай айл байдаг байсан. Тэр үед хэрэглэж байсан муу хуучин эмээл хазаар нь  манайд байдаг байсан. Тэр нь энэ зун айл айлаар дамжин явж байгаад алга болсон байсан. Угаасаа их муудсан байсан, хаяагдсан байж магадгүй. Б.Х-ын унаж явсан морь манай морь байгаа юм. Хээр морийг хөгшин болохоор энэ өвөл идшэнд хэрэглэсэн. Тэр морь одоо байхгүй. Миний дүү Б.Х нь Тариат сумын Цагаан нуур багт бага насаа аав ээжийн хамт өнгөрөөсөн. Уг дуу цөөтэй хүнд тусархуу хүн. Эхнэр нь Тариат сумын 10 жилийн сургуульд дотуур байрны жижүүр ажилтай, нэг охин нь сургуульд сурдаг. Том хүү нь Тариат суманд байдаггүй. Одоогоор эрхэлсэн ажилгүй, өвөл зунгүй мал хараад явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/ 

 

*Яллагдагч Б.Х-ын өгсөн: 

“...2018 оны 08 дугаар сарын 10-наас хойш байх одоо өдрийг нь санахгүй байна, Архангай аймгийн Хангай сумын Нарийн гичгэнэ рүү жимсэнд явсан. Хангай сумын гичгэнэ гэх газар манай эгчийнх байдаг болохоор Гичгэний айлуудыг таньдаг. Тэгээд би эгчийн гаднаас аргамжаатай морийг нь унаад 2 айлаар ороод ирье гээд гарсан. Би хэдэн айлаар орж архи ууж явсаар байтал нэг мэдсэн орой болсон байсан. Ноёнхангай багийн нутагт явж байтал үхрүүд тааралдсан. Тэр үхрүүдээс 6 шар тасдаж туугаад Тариат сум руу явсан. Би Тариат сумын Суварга гэх газарт авчирч орхичихоод ирж очоод эргүүлээд 10-д хоносон. Тэгсэн 1 шар нь алга болчихсон байхаар нь 5 шарийг нь эргүүлээд Гичгэний мухар гэх газарт авчирч хашиж байгаад 2 шарыг нь Тариат сумын төв дээр байх өөрийн хашаандаа нядлаад махыг нь замын хүнд зарсан. Тэр үед манай эхнэр охиноо аваад хот руу явчихсан байсан. Бага охин маань хөдөө явчихсан, би гэртээ ганцаараа байсан. Хээр зүсмийн морь байсан. Би 1991 оноос хойш 10-д жил Хангай сумын Гичгэнэ багт амьдарч байсан. Тэр үед миний тохож явсан эмээл ах дүүсийн хүмүүс дамжиж хэрэглэж явсаар байгаад бүр муудаж хуучирсан муу эмээл эгчийн уяан дээр байсан. Би тэр эмээлээ эгчийн морин дээр тохоод явсан. Одоо байгаа байхгүйг нь сайн мэдэхгүй байна. Тэр морь Хангай сумын Гичгэнэ багт байгаа. Миний төрсөн эгч С.С-гийн морь. Би тэр үед айлаар орчихоод ирье гэж хэлээд унаад явчихсан. Манай дунд охин Анагаахын сургуульд эх барих эмчийн мэргэжлээр сурч байгаа. Тухайн үед хүүхдийн сургууль орох болчихоод сургуулийн төлбөр байрны мөнгө нэхэгдээд хулгай хийчихсэн. Би угаасаа хүнд өртэй байсан. Надад мөнгөний хэрэгцээ гараад байсан. Би гэрийнхээ сүх хутгаар 2 шарыг хядалсан. Одоо Хангай сумын хэсгийн төлөөлөгчид байгаа. Би 6 шар тууж яваад 3-г нь буцаагаад туучихсан. Одоо би Г.Т-т 3 шарны үнэ төлөх ёстой. Би энэ 3 сард төлж барагдуулна гэж ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-59 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Б-ын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаартай: “...Нас нийлээд 6 жил болж байгаа 6 тооны хайнагийн шарны үнэлгээг 2018 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар 8.400.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 37 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Б-ын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаартай: “...Нас нийлээд 6 жил болж байгаа, тарга хүч сайтай, бие томтой, номхон, ачлага эдэлгээнд гаршсан 1 тооны хайнагийн шарны үнэлгээг 2018 оны 8 сарын байдлаар зах зээлийн ханшаар 1.700.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 81 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 66 дугаар тал тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Тарина гэх газраас иргэн Г.Т-ийн 3, иргэн Н.Б-ийн 3 тооны  үхэр алдагдаж, бусдад 8.700.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Х үйлдсэн болох нь хохирогч Г.Тийн“...Би 2018 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Архангай аймаг Хангай сум Тарина гэх газраас 6 тооны хайнаг шар хулгайд алдсан хулгайд алдсан хайнаг шар эвэртэй цавь цагаан хайнаг шар, мухар хүрэн хайнаг шар, мухар хар хайнаг шар, эвэртэй тарлан халзан хайнаг шар, эвэртэй хүрэн хайнаг шар, эвэртэй хүрэн тарлан хайнаг шар, эдгээр нас бие гүйцээд 6 дахь жилдээ орж байгаа шарнууд хулгайд алдаад эрж сурч яваад Архангай аймаг Тариат сум Гичгэнэ баг Мухар гэх газраас иргэн Ү.Б-ны үхэр дотроос мухар хар хайнаг шар олж авсан Тариат сум Гичгэнэ баг мухар гэх газар ойролцоо байх О-ийн үхэр дотроос 2 тооны хайнаг шар олж авсан одоо 3 тооны хайнаг шар ор сураггүй байна. Тариат сумын иргэн О нь манайх саяхан нүүж ирсэн мэдэхгүй манай үхэр дотор л ороод нийлсэн байна гэж хэлсэн, Ү.Б-н нь энэ хавиар 6 хайнаг шарын сураг гараад байсан 1 үхэр нь манай үхэрт ирсэн байна гэж ярьж байсан. Миний  6 тооны нас бие гүйцсэн хайнаг шарнуудыг Тариат сумын төв дээр байдаг Х, маллаж байсан үдэш орой эргүүлж тойруулж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Н.Б-ийн “...2018 оны 08 дугаар сарын 20-дын үеэр рашаанд явж байгаад үхрүүд зам дээр байхад нь нүдээрээ бүртгэтэл миний 3 хайнагийн шар байхгүй байсан. Би 3 хайнагийг шар байхгүй байна гэж Тт хэлээд Тийн хүүхдийн хамт Тариат сумын Цагаан нуур, Цахирын гүүр хүртэл хайгаад олоогүй буцсан. Тэгээд Тариатад 6 хайнагийн шар байсан талаар дуулаад Тариат сумын Гичгэний 1 айлд байгаа тухай сонсоод сурж очиход О гэх айлын үхэрт миний 2 хайнагийн шар нийлсэн байсан. Тэр айл дөнгөж нүүж ирсэн гээд байж байсан. Тэд нар манай үхэрт өнөөдөр нийлчихсэн байсан гэж ярьсан. О-ийнхтой саахалт төрсөн дүү Ү.Б-ных нь байдаг юм билээ. Тэдний үхэр дотор 1 хайнагийн шар нь байж байсан. Би өөрийн 2, Тийн 1 хайнаг шарыг олоод авсан юм. Ингээд миний 1 , Тийн 2 хайнагийн шар үхрийг олоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Ү.Буны “...Архангай аймаг Тариат сум Гичгэнэ баг Мухар гэдэг газар манай мал байдаг манай үхэрт хаанаас ирсэн мэдэгдэхгүй 1 тооны нас бие гүйцсэн мухар хар хайнга шар, аваад явсан энэ үхэр хэзээ ямар замаар яаж яваад манай үхэрт ирсэн талаар би мэдэхгүй миний мэдэхээр Тариат сум төв талаасаа ирсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч С.С-гийн”... Б.Х нь олон жилийн өмнө манайхтай айл байдаг байсан. Тэр үед хэрэглэж байсан муу хуучин эмээл хазаар нь  манайд байдаг байсан. Тэр нь энэ зун айл айлаар дамжин явж байгаад алга болсон байсан. Угаасаа их муудсан байсан, хаяагдсан байж магадгүй. Б.Х-ын унаж явсан морь манай морь байгаа юм. Хээр морийг хөгшин болохоор энэ өвөл идшэнд хэрэглэсэн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Б-ын 115, 85 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Б.Хын бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Х-ын бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Х-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

    1. Шүүгдэгч Х овогт Б-ын Х-ыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хот тохижилт үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Хаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1/нэг/ тооны морины үнэ 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэг, сүх 1/нэг/ ширхэгийг устгасугай. 

 

6. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ГАНДОЛГОР