Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/147

 

     

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр 

Шүүгдэгч: Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гийн Аэд   холбогдох....  тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ................... гэх газар оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, Сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 800 /найман зуу/ нэгтэй тэнцэх буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогтой Гийн А/РД:/ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Ганганы өвөлжөө гэх газраас иргэн П.Эын эзэмшлийн хээр зүсмийн, нас нийлсэн нийт 2 тооны гүүг хулгайлж, иргэн П.Эд 1.300.000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Эрүүгийн 1912000450084 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч П.Эын өгсөн: 

 “...2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Ганганы өвөлжөө гэх газраас бэлчээрээсээ 2 тооны адуу алдсан. Манай хоёр тооны адуу нь хээр зүсмийн нас нийлсэн гүүнүүд байсан. Хоёулаа ижил зүстэй байсан. Манайх адуугаа орой гаргахад бүрэн байсан маргааш нь бүртгэж үзэхэд 2 тооны гүү дутуу байсан. Манай хоёр тооны адуу тарган хүчтэй нас нийлсэн гүү байсан учир тус бүрийг нь 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Тарган хүчтэй байсан, зөв талын чих босоо сүйх имтэй, тамга байхгүй байсан. Одоогоор гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

*Гэрч Б.Бын өгсөн:

“...Манай малыг П.Э малладаг. Саяхан намайг Архангай аймагт ирсэн байхад Цэнхэр сумын Буйлан багт оршин суудаг эгч П.Эын адуунаас 2 тооны гүү алдсан. Тэгтэл уг адууг нь Цэнхэр сумын төвөөс нэг хүн хулгайлж аймгийн төвд махыг нь зарах гэж байгаад цагдаад баригдсан байсан. Хоёр гүүнийх нь арьс толгойг Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөнд байсныг үзээд мөн байна гэдгийг таньсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

 

*Гэрч Н.Бийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар эхээр өдрийг нь хэдний өдөр бэйсан талаар санахгүй байна. Намайг сумын төвд 17 цагийн үед Г.Атэй клонк дээр таарахад намайг таксинд явж байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь явж байгаа гэж хэлсэн. Аймаг явчихаад ирмээр байна. Хөлсөнд нь 30.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд аймгийн төв явахаар болсон. Цэнхэр сумын төвд Д.Л гэдэг ахын гэрийн гадаа очсон. Хашаанд нь ороход хашаан дотор 1 тооны адууны мах, 2 шуудаатай мах байсныг ачсан. Мах ачиж байхад Н.Смотоцикльтой ирсэн. Г.А Н.Схоёр хоорондоо юм яриад байсан. Би юу ярьсан талаар сонсоогүй. Аймгийн төв рүү явахад Н.С мотоцикльтойгоо араас ирсэн. Аймгийн төвд Цогт-Уул гэр хороололд шуудайтай махаа буулгасан. Тэгээд уруудаж явахад цагдаа таараад шалгасан. Хажууд Н.Смотоцикльтой явж байгаад цагдаагаас шууд зугтаасан. Г.А миний машинаас буугаад явган зугтаасан. Би цагдаагийн газарт очоод ачиж явсан малынхаа махыг шалгуулаад үнэнийг нь хэлсэн. Цагдаагийн хүмүүс шалгаж байгаа гээд Г.А, Н.Схоёрыг хайж утсаар нь залгасан боловч ирээгүй. Түүнээс хойш 2 хоногийн дараа Г.А, Н.Схоёр цагдаад баригдсан уу эсвэл цагдаагийн газарт өөрсдөө очсон уу мэдэхгүй цагдаа дээр байна гэж сонссон. Миний хувьд өөр мэдэх зүйл байхгүй. Н.Саймаг орох ажилтай гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. Адууны мах байсан. Хулгайн малын мах гэж бол хэлээгүй. Г.А надад ярихдаа асуудалгүй мах гэж хэлсэн. Би бичиг баримттай юм байна даа гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

 

*Гэрч Н.Сийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байхад Г.А ирсэн. Г.А надад би цагаан өнгийн Бонго машинаа зарчихлаа гэж хэлсэн. Тэгээд хоёр адуу авсан. Хоёр адуугаа нядлахад туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана нядлах бэ гэж асуусан. Г.А Д.Л ахын гэрийн гадаа нядлахаар болсон. Би Г.Аээс чи өөрийнхөө гэрийн гадаа нядалж болдоггүй юм уу гэж хэлсэн. Би Г.Атэй хамт Д.Л ахынд очоод уяатай байсан сартай хээр байдсан гүү, хээр гүүг нядалсан. Адууг нядлахад Д.Л ах хамт байсан. Адууг нядлаж дуусаад жижиг биетэй адууны махыг шуудайлж Улаанбаатар хотод төрлийн хүндээ идэшний адуу болгож өгөх гэж байгаа мөнгийг нь авчихсан байгаа гэж Г.А хэлсэн. Г.А бид хоёр адуугаа нядалж дуусаад би гэртээ харьж морьддоо тэжээл өгсөн. Би буцаад Д.Л ахын хашаанд ороход Г.А манай аавын төрсөн дүүгийн хүү Н.Бийн машинд махаа ачиж байсан. Махаа ачаад аймгийн төв явсан. Би араас нь аймгийн төв орох ажилтай байсан болохоор аймгийн төв явсан. Аймгийн төвд махаа айлын хашаанд буулгасан. Тэгээд явж байхад цагдаагийн эргүүлийн машин ирэхээр нь бичиг баримтгүй мотоцикль жолоодож явсан болохоор айгаад зугтаагаад явсан. Аймгийн төвд караокед сууя гэж ярьсан. Тэгээд хамт явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар тал/

*Гэрч Д.Лын өгсөн:

“...2018 оны 12 сарын 16-ны өдөр үдээс хойш 15 цагийн үед Г.А ганцаараа ирээд хоёр адуу нядлах хэрэг байна. Танай хашаанд нядлаад махыг нь авч явах гэсэн юм гэж ярьж байсан. Тэгэхээр нь би ямар учиртай адуу юм гэж асуухад Г.А хүнээс авсан таньд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрсөн. Г.Аийн авчирсан хоёр адуу нь хоёулаа гүүнүүд байсан. Зүс нь хээр барааны зүстэй, одоо зүсийг нь сайн санахгүй байна. Хоёр тооны гүүг Н.Сэ, Г.А хоёр нядлаад жижиг тэргэнд ачаад явсан. Тэр өдрийнхөө орой нь цагдаагийн хүн ирээд толгой, арсыг нь авч явсан. Дараа нь сонсоход Г.А хулгайлсан болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/ 

 

*Гэрч Д.Лын дахин өгсөн: 

“...Манай хашаанд Г.А, Н.Снар 2 тооны адуу нядалсан. Тэгээд махыг нь ачаад явсан. Удалгүй Н.Сийн гар утсаар Г.А яриад ахаа танай хашаанд нядалсан 2 тооны адууг би хулгайлж ирсэн адуу байгаа юм шүү. Та цагдаагийн хүмүүс ирэхээс өмнө толгой арьсыг нь нуучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би амбаартаа толгой арьсыг нууж байхад цагдаагийн хүмүүс ирээд танай хашаанд адуу нядалсан байна. Толгой, шир нь хаана байгаа юм бэ гэж асуусан. Би амбаарт сая хийлээ гэдгийг хэлээд өөрөө гаргаж өгсөн. Тэгтэл намайг цагдаагийн үүдэнд шөнө зогсож байхад Буйлан багийн Бавдайн Э гэдэг залуу машинтай ирээд нөгөө хоёр адууны арьс, толгойг үзээд манайхаас 1 хоногийн өмнө алдсан 2 тооны гүүний толгой, шир нь мөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Эад ах нь хулгай хийгээгүй, Г.А авчирсан гэж хэлсэн. Г.А, Н.Схоёр манай хашаанд нядалсан адууны толгой, шир байгаа юм, ах нь хулгайн мал гэдгийг мэдээгүй нядлахад нь хамт янзалж өгсөн гэдгийг хүртэл хэлсэн. Б.Э нь өөрөө цагдаа нарт Г.А хулгайлсан юм байна гэдгийг хэлээр яриад байсан. Ингэж хулгайн адуу гэдгийг мэдсэн. Нэг адуу нь чих цуулбар имтэй байсан. Нэг нь хумсан жижиг сартай байсан. Тамгыг нь ажиглаагүй, хоёулаа гүү байсан.  Үдээс хойш 16 цагийн орчимд Г.А ганцаараа явган ирсэн. Надтай уулзаад танай хашаанд 2 адуу нядлах хэрэгтэй байна. Өөрийнхөө хашаанд нядлаж болохгүй байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи яагаад өөрийнхөө хашаанд нядлахгүй байгаа юм бэ гэж асуусан. Тэгтэл эхнэрийн бие муу байна гэж хэлсэн. Би тухайн үедээ тийм байх гэж бодсон. Дараа нь цагдаа нар ирэхэд нь хулгайн адуу байсан гэдгийг мэдсэн болохоор Г.А өөрийнхөө хашаанд нядлаж чадахгүй манай хашаанд нядалсан юм байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Эын өгсөн: 

“...Манайх 2018 оны 12 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Ганганы өвөлжөөний араас адуунаасаа хоёр тооны гүү хулгайд алдсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдсэн. Тэр өдрийнхөө орой 23 цагийн үед цагдаагаас яриад танай алдсан адуутай ижил зүс, тэмдэгтэй хоёр адууны толгой, шир байна гэхээр нь очиж үзсэн. Хэсгийн төлөөлөгчийн байранд манай алдсан хоёр гүүний толгой, арьс нь байсан. Мөн сумын төвд оршин суудаг Д.Л гуай хамт зогсож байсан. Г.А авчирч Д.Л нядалсан. Нядлахад нь би байсан гэж ярьсан. Мөн Н.Схамт байсан гэж яриад байсан. Г.А манайхаар ирээд уулзаад хохиролд 1.800.000 төгрөг өгсөн. Хоёр адууны махыг нь Г.А өөрөө зараад мөнгийг нь өгсөн. Би махыг нь авахгүй гэж ярьсан. Манай хоёр адуу хоёулаа гүү байсан, нэг нь жижиг сартай, нөгөөх нь чихэнд босоо сүйх буюу цуулбар имтэй, хоёулаа хээр зүсмийн адуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Хгийн өгсөн: 

“...2018 оны 12 сарын 16-ны өдрийн орой санагдаж байна, намайг Цэнхэр сумын төвд ажилтай явж байхад аймгийн төвд замын цагдаагийн ажилчид мах ачсан машин журамлаж шалгасан. Танай Цэнхэр сумаас ачсан байна гэж ярьж хаяг шалгах үүргийг жижүүрээс өгсөн. Би жижүүрээс ирүүлсэн мэдээллийн дагуу хошууч Ц.Чтой хамт Д.Л гуайнд очиж танайхаас Г.А, Н.Схоёр адууны мах ачсан байна. Толгой нь хаана байна гэж асуухад Д.Л гуай амбаараасаа хоёр адууны толгой, арьс гаргаж өгсөн. Тэгээд би хошууч Ц.Чийн хамт хэсгийн байрандаа авч ирээд алдуул малын бүртгэлээс шүүн үзэхэд Бавдайн Э гэж залуугийн алдсан адуу байна гэдгийг мэдэж утсаар дуудаж үзүүлэхэд хулгайд алдсан хоёр гүүнийх нь толгой, арьс мөн байсан. Тэр үед Г.А нь аймгийн төвд мах ачсан машинаа хаяад зугтаачихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/ 

 

*Яллагдагч Г.Аийн өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын дундуур Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Ганганы өвөлжөө гэх газарт өвөлжиж байсан Мөр гэх айлаас буюу хохирогч П.Эын нөхрөөс хэдэн төгрөгийн авцаатай байсан. Би тэрийгээ авахаар очсон боловч тэдний гэрт хүн байхгүй байсан. Тэдний адуу гэрийнхээ ойролцоо бэлчиж байхаар нь адуун дотроос нь хумсан сартай, нөгөөх нь зүгээр энгийн хээр гүү нийт 2 гүү барьж аваад Цэнхэр сумын төвд байх Лхагваа гэх айлд авчирч тэдний гадаа нядалсан. Тэгээд таксинд явдаг Хуягаа гэх залууг гуйгаад махыг нь аймгийн төв рүү ачиж оруулж ирсэн. Надаас 2018 оны намар 500,000 төгрөг зээлсэн байсан юм. Тэрийгээ авах гээд очсон чинь гэрт нь хүн байхгүй байсан. Би мориор хөтөлж оруулж ирсэн. Би өөрийн эзэмшлийн зээрд зүсмийн, эмээл хазаартай морийг унаж явсан. Тэр эмээл хазаар болон миний унаж явсан морь Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг Хад толгой газар байх манай гэрт байгаа. Би Д.Л ахынхаас хутга аваад түүгээр гаргасан. Одоо тэдний гэрт байгаа байх гэж бодож байна. Тэр 2 адууг би өөрийн 2 мяндсан ногтоор хөтлөөд ирсэн. Би Мөр ахаас хэдэн төгрөг цаас авах гэж очтол гэртээ байхгүй болохоор нь дараа хэлчихье гэж бодоод 2 гүүг нь аваад явчихсан. Би хохирлыг төлж барагдуулсан. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Хадтолгой гэх газар эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Манайх 150 толгой малтай. Би Цэнхэр сумын Буйлан баг, Хадтолгой гэх газар байнга оршин суудаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-59 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22  дугаартай: “...Нас нийлсэн 2 гүүний үнэлгээг 2018 оны 12 сарын байдлаар 1.300.000/нэг сая гурван зуун мянга/төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 42 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 74-75 дугаар тал тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Ганганы өвөлжөө гэх газраас иргэн П.Эын эзэмшлийн хээр зүсмийн, нас нийлсэн нийт 2 тооны гүүг хулгайд алдагдаж, иргэн П.Эд 1.300.000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.А үйлдсэн болох нь хохирогч П.Эын“...2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Ганганы өвөлжөө гэх газраас бэлчээрээсээ 2 тооны адуу алдсан. Манай хоёр тооны адуу нь хээр зүсмийн нас нийлсэн гүүнүүд байсан. Хоёулаа ижил зүстэй байсан. Манайх адуугаа орой гаргахад бүрэн байсан маргааш нь бүртгэж үзэхэд 2 тооны гүү дутуу байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын “...Цэнхэр сумын Буйлан багт оршин суудаг эгч П.Эын адуунаас 2 тооны гүү алдсан. Тэгтэл уг адууг нь Цэнхэр сумын төвөөс нэг хүн хулгайлж аймгийн төвд махыг нь зарах гэж байгаад цагдаад баригдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Сийн “...Хоёр адуугаа нядлахад туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана нядлах бэ гэж асуусан. Г.А Д.Л ахын гэрийн гадаа нядлахаар болсон. Би Г.Аээс чи өөрийнхөө гэрийн гадаа нядалж болдоггүй юм уу гэж хэлсэн. Би Г.Атэй хамт Д.Л ахынд очоод уяатай байсан сартай хээр байдсан гүү, хээр гүүг нядалсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Лын”... Манай хашаанд Г.А, Н.Снар 2 тооны адуу нядалсан. Тэгээд махыг нь ачаад явсан. Удалгүй Н.Сийн гар утсаар Г.А яриад ахаа танай хашаанд нядалсан 2 тооны адууг би хулгайлж ирсэн адуу байгаа юм шүү. Та цагдаагийн хүмүүс ирэхээс өмнө толгой арьсыг нь нуучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би амбаартаа толгой арьсыг нууж байхад цагдаагийн хүмүүс ирээд танай хашаанд адуу нядалсан байна. Толгой, шир нь хаана байгаа юм бэ гэж асуусан. Би амбаарт сая хийлээ гэдгийг хэлээд өөрөө гаргаж өгсөн. Тэгтэл намайг цагдаагийн үүдэнд шөнө зогсож байхад Буйлан багийн Бавдайн Э гэдэг залуу машинтай ирээд нөгөө хоёр адууны арьс, толгойг үзээд манайхаас 1 хоногийн өмнө алдсан 2 тооны гүүний толгой, шир нь мөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эын”...Тэр өдрийнхөө орой 23 цагийн үед цагдаагаас яриад танай алдсан адуутай ижил зүс, тэмдэгтэй хоёр адууны толгой, шир байна гэхээр нь очиж үзсэн. Хэсгийн төлөөлөгчийн байранд манай алдсан хоёр гүүний толгой, арьс нь байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 22, 98 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Г.Аийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Аийн бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.Аийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1/нэг/ тооны морь, 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл, 25.000 төгрөгийн үнэлгээ бүхий суран хазаар 1/нэг/ ширхэгийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мяндсан ногт 2 ширхэг, хутга 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Ггийн Аийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аэд оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18 тоот тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.Аээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 600.00/зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1/нэг/ тооны морийг хурааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20.000/хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эмээл, 25.000/хорин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий суран хазаар 1 ширхэгийг тус тус улсын орлого болгож, мяндсан ногт 2/хоёр/ ширхэг, хутга 1/нэг/ ширхэгийг устгасугай. 

7. Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        П.ГАНДОЛГОР