Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 512

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/

 

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн аваад, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригадад 1979 оноос 1981 он хүртэл хонь маллаж байсан. 1981 онд цэрэгт татагдаад 1990 он хүртэл хилийн цэргийн 0166-р ангид ахлагч жолоочоор 9 жил 1990 оноос 1994 он хүртэл 223-р ангид жолоочоор 4 жил ажилласан. Өндөр насны тэтгэвэрээ тотоолгох гэсэн боловч миний 1979 оноос 1981 он хүртэл Ханхонгор сумын Өгөөмөр бригадад малчин 1981 оноос 1990 он хүртэл ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо миний аав болох Ж.Гомбоцэрэнгээр овоглосон бөгөөд цахим иргэний үнэмлэхийг олгохдоо ээж болох *******аар овоглосноос дээрх бичиг баримтууд овог нэрийн зөрчилтэй болж тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон саарал хавтастай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *******ын ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Үндэслэх нь:

 

      Нэхэмжлэгч С.*******д Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

  1. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
  2. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 548 дугаартай “Гомбоцэрэнгийн ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Өгөөмөр бригадад 1979 оноос 1981 онуудад малчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна гээд 1979 оны 8 сард 246 төгрөг, 1980 оны 1-3 саруудад 73-74 төгрөг, 5-12 саруудад 56-762 төгрөг, 1981 оны 2-3 саруудад 46-88 төгрөг, 6 сард 630 төгрөг”  гэж бичигдсэн архивын лавлагаа,  
  3. ******* овогтой *******гийн төрсний гэрчилгээний хуулбар,  
  4. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уулын 6-р багийн багийн Засаг даргын тодорхойлолт,

5. Гэрч *******ийн “1983 оны Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 0166 дугаар Хилийн цэргийн ангид ******* гэж нэртэй 2 хүн байсан. Хоёулаа “Г” гэж овоглодог байсан. Би овгийг нь сайн мэдэхгүй байна. Ж.Гомбоцэрэн гэж хүнийг танихгүй. *******гийн ээжийг нь ******* гэдэг хүн байдаг юм. Иргэний үнэмлэх авахдаа ээж *******аар овоглож авсан байсан. *******гийн ээж ******* гэж хүнтэй одоогоос 3 жилийн өмнө би танилцсан юм. Тэгээд *******гийн ээж гэдгийг нь мэдсэн. Бусдаар би түүний овог нэрийн зөрчлийг нь сайн мэдэхгүй байна. Би 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хилийн цэргийн 0166 дугаар ангид холбоочноор ажилд ороход С.******* нь тус ангийн Тээвэр ротод жолоочоор ажиллаж байсан. Түүнийг яг хэдэн онд ажилд орсныг нь мэдэхгүй байна. Намайг ажилд томилогдоход тус газарт надаас түрүүлж ажилд орсон байсан. Жолоочоор тасратгүй ажиллаж байга Хилийн цэргийн 0131-р анги руу шилжсэн юм. Шилжээд бас жолоочоор ажилласан. Би түүнийг яг хэдэн он хүртэл ажилласан болохыг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг,

6. Гэрч *******ын “Би *******гийн овгийг нь санахгүй байна. Ж.Гомбоцэрэн гэж хүнийг танихгүй. Би *******г сайн танина. Тэтгэвэрт гарах болоход нь бичиг баримтын овог нь зөрчилтэй болсон байсан. Би түүний овогийн талаар мэдэх зүйл алга байна. С.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хилийн цэргийн 0166-р ангид цэргийн албанд 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдан очсон. Үүнээс хойш зарлага цэргийн албан үүргийг гүйцэтгэж байсан. Улмаар улиран ахлагч жолоочоор ажиллах болсон” гэсэн мэдүүлэг,

7. Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн талаархи багийн Засаг даргын тодорхойлолт,

8. Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

9. Гэрч *******, ******* нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.

 

Нэхэмжлэгч С.*******д Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт овог “Гомбоцэрэн” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээнд бичигдсэн овог “*******” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд С.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, ******* овогтой *******гийнн төрсний гэрчилгээ,  иргэний үнэмлэх зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувийг авч шинжлэн судлав.

 

 “Гомбоцэрэнгийн *******” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь *******ын *******гийн болох нь гэрч *******ийн “1983 оны Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 0166 дугаар Хилийн цэргийн ангид ******* гэж нэртэй 2 хүн байсан. Хоёулаа “Г” гэж овоглодог байсан. Би овгийг нь сайн мэдэхгүй байна. Ж.Гомбоцэрэн гэж хүнийг танихгүй. *******гийн ээжийг нь ******* гэдэг хүн байдаг юм.” гэсэн мэдүүлэг, гэрч төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Гомбоцэрэнгийн ******* гэсэн нэртэй Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ажилласан байдлын талаар бичигдсэн түүх нь *******ын *******гийн ажиллаж байсныг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг болон Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 548 дугаарай лавлагаатай тохирч байгаа нь С.*******гийн хөдөлмөрийн дэвтэр болохыг дамжмал байдлаар нотолж байна гэж үзлээ.

 

Иймд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь *******ын ******* мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

 Гэрч *******, ******* нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан арга журмын дагуу, гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан байх тул шүүх үнэн зөв гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Мөн С.*******гийнн гэрч *******, ******* нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичмэл нотлох баримтууд нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овгийн *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.УРАНЧИМЭГ