Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 513

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

 

Нэхэмжлэгч: Өмнөговь айгмийн Сэврэй сум, *******т оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний иргэний үнэмлэх эцэг *******гоор овоглосон байдаг. Гэтэл 1983 оноос 1991 оны 02 дугаар сарыг хүртэл ажилласан түүхийг бичсэн хөдөлмөрийн дэвтрийг Галсамбын нэрээр овоглож олгосон байх тул зөрчилтэй болж байна. Мөн дээрхи хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг зөрчилтэй байна. Иймд Г.******* миний Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эмчилгээ тэжээлийн цэгт 1983 оны 07 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, 1992 оны 03 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Баянсүмбэр” ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. 1983 онд наймдугаар анги төгсөөд Сэврэй сумын Хоолт малчнаар хувиарлагдаж ажилласан. 1992 оноос 1993 оныг дуустал Баянсүмбэр ХК-д мачнаар ажилласан. Түүнээс хойш одоог хүртэл Сэврэй сумын хоолт бригадад малчнаар ажиллаж байгаа нь үнэн. Тамга байхгүй учраас 1985 оны 03 дугаар сараас 1985 оныг дуустал тамгагүй байгаа юм. Тэрийг л тогтоолгох гэж байгаа юм. Нэгдэл татан буугдаад үргэлжлээд малчнаар томилсон гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эмчилгээ тэжээлийн цэгт 1983 оны 07 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, 1992 оны 03 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Баянсүмбэр” ХХК-д малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 741 дугаартай “Баянсүмбэр ХК-ны хувьцаа эзэмшигчдийн 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар Сэврэй сумын Социализмын зам нэгдэл нь үйл ажиллагаагаа зогсоож Монгол услын аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу санал зорилго нэгтэй ХК болгон зохион байгуулагдаж Г.******* нарын нэр бүхий нэгдлийн гишүүдийг Баянсүмбэр ХК-ны ажилчнаар томилон ажиллуулсугай гэжээ.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Баянсүмбэр ХК-ны хувьцаа эзэмшигчдийн 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус компаний хувьцаа эзэмшигчдийн хурлаар аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу компаний үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Баянсүмбэр ХК-ны үйл ажиллагааг зогсоосугай гэжээ” гэж бичигдсэн лавлагаа,  

2. Өмнөговь аймгийн Сэврэй сумын *******ийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай “******* овогтой ******* нь тус багийн хүн амын хөдөлгөөний бүртгэлд бүртгэлтэй, байнгын оршин суугч ба 1983 оноос хойш мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа нь үнэн болно” гэж бичигдсэн тодорхойлолт,

3. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 496 дугаартай “Баянсүмбэр ХК-ны хувьцаа эзэмшигчдийн 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар Сэврэй сумын Социализмын зам нэгдэл нь үйл ажиллагаагаа зогсоож Монгол услын аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу санал зорилго нэгтэй ХК болгон зохион байгуулагдаж Г.******* нарын нэр бүхий нэгдлийн гишүүдийг Баянсүмбэр ХК-ны ажилчнаар томилон ажиллуулсугай гэжээ.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Баянсүмбэр ХК-ны хувьцаа эзэмшигчдийн 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус компаний хувьцаа эзэмшигчдийн хурлаар аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу компаний үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Баянсүмбэр ХК-ны үйл ажиллагааг зогсоосугай гэжээ” гэж бичигдсэн тодорхойлолт,

4. Г.*******гийн нэр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

5. Г.*******гийн нэр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

6. Гэрч *******гийн “Би 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт баригадад бага эмчээр томилогдож очин ажиллах болсон. Намайг тус байгууллагад ажилд ороход Г.******* нь тус сумын Хоолт бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан юм. Би түүнийг яг хэзээ ажилд орсон болохыг нь мэдэхгүй байна. Намайг ажилд ороход л надаа өмнө тус байгуулагад ажиллаж байсан. Улмаар 1991 оны сүүлээр хувьчлал болж нэгдэл татан буугдан Баянсүмбэр ХХК болсон юм. Тэгэхэд Г.******* нь Баянсүмбэр ХХК-ийн малчин болсон юм. 1993 оныг дуустал ажиллаад Баянсүмбэр ХХК татан буугдаж бүх малчид хувиараа малаа маллах болсон юм. Үүнээс хойш Г.******* нь одоог болтол *******т малаа маллаж байгаа. Энэ хугацаанд Г.******* нь тасралтгүй малчнаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,

7. Гэрч *******ын “Би 1974 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт бригадад туслах ажилчнаар ирж байсан. Тэндээ 2 жил орчим ажиллаад шуудан зөөгчийн ажлыг мөн 2 жил хийсэн. Тэндээсээ бригадын эмчилгээ тэжээлийн цехэд нэг жил 6 сарын хугацаанд сантерийн ажил хийсэн. Тэгээд бригадын аж ахуй гэж албанд орсон. Г.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт бригадад анх 1983 онд Ерөнхий боловсролын илгээлтээр малчнаар ирж ажилласан. Эмчилгээ тэжээлийн цехэд нэг удаа туслах малчны ажлыг 230 төгрөгийн цалинтай хийж байсан. Намайг ажлаас гарах үед Г.СУмъяа нь Баянсүмбэр ХК-д гэрээт малчнаар орж ажилласан. Тус компани нь 1993 онд тарсан. Энэ үеэс эхлэн Г.******* нь хувьдаа мал маллаж одоог хүртэл малаа маллаж байна” гэсэн мэдүүлэг,

6. Нэхэмжлэгч Г.*******, гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн Г.*******г ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт,

7. Гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

 

Нэхэмжлэгч Г.*******гийн ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт овог зөрчилтэй, тамга тэмдэг дарагдаагүйн улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эмчилгээ тэжээлийн цэгт 1983 оны 07 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, 1992 оны 03 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Баянсүмбэр” ХХК-д малчнаар ажиллаж байсан болох нь

 

- Өмнөговь аймгийн архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 741 дугаартай “Баянсүмбэр ХК-ны хувьцаа эзэмшигчдийн 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар Сэврэй сумын Социализмын зам нэгдэл нь үйл ажиллагаагаа зогсоож Монгол услын аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу санал зорилго нэгтэй ХК болгон зохион байгуулагдаж Г.******* нарын нэр бүхий нэгдлийн гишүүдийг Баянсүмбэр ХК-ны ажилчнаар томилон ажиллуулсугай гэжээ.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Баянсүмбэр ХК-ны хувьцаа эзэмшигчдийн 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус компаний хувьцаа эзэмшигчдийн хурлаар аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу компаний үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Баянсүмбэр ХК-ны үйл ажиллагааг зогсоосугай гэжээ” гэж бичигдсэн лавлагаа, 

- Өмнөговь аймгийн Сэврэй сумын *******ийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай “******* овогтой ******* нь тус багийн хүн амын хөдөлгөөний бүртгэлд бүртгэлтэй, байнгын оршин суугч ба 1983 оноос хойш мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа нь үнэн болно” гэж бичигдсэн тодорхойлолт,

- Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 496 дугаартай “Баянсүмбэр ХК-ны хувьцаа эзэмшигчдийн 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар Сэврэй сумын Социализмын зам нэгдэл нь үйл ажиллагаагаа зогсоож Монгол услын аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу санал зорилго нэгтэй ХК болгон зохион байгуулагдаж Г.******* нарын нэр бүхий нэгдлийн гишүүдийг Баянсүмбэр ХК-ны ажилчнаар томилон ажиллуулсугай гэжээ.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Баянсүмбэр ХК-ны хувьцаа эзэмшигчдийн 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус компаний хувьцаа эзэмшигчдийн хурлаар аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу компаний үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Баянсүмбэр ХК-ны үйл ажиллагааг зогсоосугай гэжээ” гэж бичигдсэн тодорхойлолт,

- Г.*******гийн нэр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Г.*******гийн нэр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

- Гэрч *******гийн “Би 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт баригадад бага эмчээр томилогдож очин ажиллах болсон. Намайг тус байгууллагад ажилд ороход Г.******* нь тус сумын Хоолт бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан юм. Би түүнийг яг хэзээ ажилд орсон болохыг нь мэдэхгүй байна. Намайг ажилд ороход л надаа өмнө тус байгуулагад ажиллаж байсан. Улмаар 1991 оны сүүлээр хувьчлал болж нэгдэл татан буугдан Баянсүмбэр ХХК болсон юм. Тэгэхэд Г.******* нь Баянсүмбэр ХХК-ийн малчин болсон юм. 1993 оныг дуустал ажиллаад Баянсүмбэр ХХК татан буугдаж бүх малчид хувиараа малаа маллах болсон юм. Үүнээс хойш Г.******* нь одоог болтол *******т малаа маллаж байгаа. Энэ хугацаанд Г.******* нь тасралтгүй малчнаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,

- Гэрч *******ын “Би 1974 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт бригадад туслах ажилчнаар ирж байсан. Тэндээ 2 жил орчим ажиллаад шуудан зөөгчийн ажлыг мөн 2 жил хийсэн. Тэндээсээ бригадын эмчилгээ тэжээлийн цехэд нэг жил 6 сарын хугацаанд сантерийн ажил хийсэн. Тэгээд бригадын аж ахуй гэж албанд орсон. Г.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт бригадад анх 1983 онд Ерөнхий боловсролын илгээлтээр малчнаар ирж ажилласан. Эмчилгээ тэжээлийн цехэд нэг удаа туслах малчны ажлыг 230 төгрөгийн цалинтай хийж байсан. Намайг ажлаас гарах үед Г.СУмъяа нь Баянсүмбэр ХК-д гэрээт малчнаар орж ажилласан. Тус компани нь 1993 онд тарсан. Энэ үеэс эхлэн Г.******* нь хувьдаа мал маллаж одоог хүртэл малаа маллаж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Г.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эмчилгээ тэжээлийн цэгт 1983 оны 07 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, 1992 оны 03 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Баянсүмбэр” ХХК-д малчнаар ажиллаж байсаныг тогтоох үндэслэлтэй байна.

 

Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч Г.*******гийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 741 дугаартай лавлагаа,  Өмнөговь аймгийн Сэврэй сумын *******ийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 496 дугаартай тодорхойлолт, Г.*******гийн нэр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Г.*******гийн нэр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******г Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эмчилгээ тэжээлийн цэгт 1983 оны 07 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, 1992 оны 03 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Баянсүмбэр” ХХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ