Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 520

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

 

Нэхэмжлэгч: Өмнөговь айгмийн Сэврэй сум, *******т оршин суух, ******* овгийн *******ы ******* /РД: *******/

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Хонгорын гол” хоршоололд 1982 оноос 1990 он хүртэл ногоочин конторын үйлчлэгчээр тус тус ажилласан. Улсад нийт 9 жил ажилласан.Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний 1982 оноос 1990 онуудад ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр дээр гүйцэд бичигдээгүй мөн архивт цалингийн цэс байхгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1982 оны 07 дугаар сараас 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл “Хонгорын гол” хоршоололд ногоочин, конторын үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Хонгорын гол” хоршоололд 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 04 дүгээрр сарын 30-ны өдөр дуустал ногоочин, конторын үйлчлэгчээр тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 582 дугаартай “*******ы ******* нь Өмнөговь аймгийн Хонгорын гол хоршоололд 1982 оноос 1987 онуудад ногоочин, 1987-1990 онуудад үйлчлэгчээр ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1982 оны 7-8 саруудад 213-229 төгрөг, 10 сард 4 төгрөг, 11-12 саруудад 342 төгрөг, 1983 оны 1-12 саруудад 92-365 төгрөг, 1984 оны 3-7 саруудад 103-525 төгрөг, 1985 онд цалингийн баримт байхгүй, 1986 оны 1-9 саруудад 20-565 төгрөг, 11-12 саруудад 79 төгрөг, 1987 онд цалингийн баримт байхгүй, 1988 оны 1 сард 100 төгрөг, 3 сард 42 төгрөг, 5-8 саруудад 63-144 төгрөг, 10-12 саруудад 48-208 төгрөг, 1989 онд цалингийн баримт байхгүй, 190 оны 1-3 саруудад 56-208 төгрөгийн цалин авч байжээ. *******ы ******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд бригадад малчин байхдаа 199 онд 16560 төгрөгийн сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байна” гэж бичигдсэн лавлагаа,  

2. Өмнөговь аймаг Нэгдэл дундын “Хонгорын гол” хоршооллын даргын 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай “Ногоочин Б.*******г өөрийн нь хүсэлтийг үндэслэн 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ногоочны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн конторын үйлчлэгчээр томилон ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,

3. Өмнөговь аймаг Нэгдэл дундын “Хонгорын гол” хоршооллын даргын 1987 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай “Конторын үйлчлэгчээр түр ажиллаж байсан Б.******* жирэмсний амралт авах болсон тул, хүүхэд асрах чөлөөтэй байгаад ажилдаа орох болсон Н.Чимгээг 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажилд нь эргүүлэн томилж ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар, 

4. Б.*******гийн нэр дээр Өмнөговь аймгийн Нэгдэл дундын Хонгорын гол хоршооллоос 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

5. Гэрч *******ийн “Б.******* нь 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд ногоочноор илгээлтийн эзэн болж очиж ажилласан. Улмаар 1990 оны 05 дугаар сарыг дуустал ажилласан юм. Тухайн үед нэгдлийн туслах нэртэй ажилладаг байсан болохоор байгууллагаас даалгасан бүх л ажлыг бид хийдэг байсан юм. Энэ хугацаанд Б.******* нь тасралтгүй ажилласан” гэсэн мэдүүлэг,

6. Гэрч *******ийн “Б.******* нь 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд ногоочноор ажилд орж ажилласан. Бид хамт илгээлтээр гарч хамт ажилласан. Би 1986 оны 01 дүгээр сард аймгийн төв рүү шилжиж ажиллах болсон. Намайг ажлаас гарахд Б.******* ажлаа хийгээд үлдэж байсан. 1990 онд хонгорын гол хоршоолол нь татан буугдсан. Сар өдрийг нь би санахгүй байна. Б.******* нь энэ хугацаанд тасралтгүй ногоочноор ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,

7. Нэхэмжлэгч Б.*******, гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн Б.*******г ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт,

8. Гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

 

Нэхэмжлэгч Б.*******гийн ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.******* Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Хонгорын гол” хоршоололд 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 04 дүгээрр сарын 30-ны өдөр дуустал ногоочин, конторын үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь

 

- Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 582 дугаартай “*******ы ******* нь Өмнөговь аймгийн Хонгорын гол хоршоололд 1982 оноос 1987 онуудад ногоочин, 1987-1990 онуудад үйлчлэгчээр ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1982 оны 7-8 саруудад 213-229 төгрөг, 10 сард 4 төгрөг, 11-12 саруудад 342 төгрөг, 1983 оны 1-12 саруудад 92-365 төгрөг, 1984 оны 3-7 саруудад 103-525 төгрөг, 1985 онд цалингийн баримт байхгүй, 1986 оны 1-9 саруудад 20-565 төгрөг, 11-12 саруудад 79 төгрөг, 1987 онд цалингийн баримт байхгүй, 1988 оны 1 сард 100 төгрөг, 3 сард 42 төгрөг, 5-8 саруудад 63-144 төгрөг, 10-12 саруудад 48-208 төгрөг, 1989 онд цалингийн баримт байхгүй, 190 оны 1-3 саруудад 56-208 төгрөгийн цалин авч байжээ. *******ы ******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд бригадад малчин байхдаа 199 онд 16560 төгрөгийн сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байна” гэж бичигдсэн лавлагаа, 

- Өмнөговь аймаг Нэгдэл дундын “Хонгорын гол” хоршооллын даргын 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай “Ногоочин Б.*******г өөрийн нь хүсэлтийг үндэслэн 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ногоочны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн конторын үйлчлэгчээр томилон ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,

- Өмнөговь аймаг Нэгдэл дундын “Хонгорын гол” хоршооллын даргын 1987 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай “Конторын үйлчлэгчээр түр ажиллаж байсан Б.******* жирэмсний амралт авах болсон тул, хүүхэд асрах чөлөөтэй байгаад ажилдаа орох болсон Н.Чимгээг 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажилд нь эргүүлэн томилж ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар, 

- Б.*******гийн нэр дээр Өмнөговь аймгийн Нэгдэл дундын Хонгорын гол хоршооллоос 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Гэрч *******ийн “Б.******* нь 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд ногоочноор илгээлтийн эзэн болж очиж ажилласан. Улмаар 1990 оны 05 дугаар сарыг дуустал ажилласан юм. Тухайн үед нэгдлийн туслах нэртэй ажилладаг байсан болохоор байгууллагаас даалгасан бүх л ажлыг бид хийдэг байсан юм. Энэ хугацаанд Б.******* нь тасралтгүй ажилласан” гэсэн мэдүүлэг,

- Гэрч *******ийн “Б.******* нь 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд ногоочноор ажилд орж ажилласан. Бид хамт илгээлтээр гарч хамт ажилласан. Би 1986 оны 01 дүгээр сард аймгийн төв рүү шилжиж ажиллах болсон. Намайг ажлаас гарахд Б.******* ажлаа хийгээд үлдэж байсан. 1990 онд хонгорын гол хоршоолол нь татан буугдсан. Сар өдрийг нь би санахгүй байна. Б.******* нь энэ хугацаанд тасралтгүй ногоочноор ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Б.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Хонгорын гол” хоршоололд 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 04 дүгээрр сарын 30-ны өдөр дуустал ногоочин, конторын үйлчлэгчээр тус тус ажиллаж байсаныг тогтоох үндэслэлтэй байна.

 

Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч Б.*******гийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 582 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг Нэгдэл дундын “Хонгорын гол” хоршооллын даргын 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймаг Нэгдэл дундын “Хонгорын гол” хоршооллын даргын 1987 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар,  Б.*******гийн нэр дээр Өмнөговь аймгийн Нэгдэл дундын Хонгорын гол хоршооллоос 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ы *******г Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Хонгорын гол” хоршоололд 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 04 дүгээрр сарын 30-ны өдөр дуустал ногоочин, конторын үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ