| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0460/и |
| Дугаар | 514 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 514
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган сум 4-р баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* / РД:*******/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган сум 4-р баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:/
4564130,38 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” Булган тооцооны төв нь Ц.*******,хамтран зээлдэгч Ц.******* нартай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 109 тоот зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулан 10,000,000 / арван сая/ төгрөгийн зээлийн жилийн 19.2% - хувийн хүүтэй 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл буюу 36 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд :
Дээрх зээлүүдийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Ц.*******, хамтран зээлдэгч Ц.******* нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм.
Зээлдэгч Ц.*******, хамтран зээлдэгч Ц.******* нар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 234 хоног хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч Ц.*******, хамтран зээлдэгч Ц.******* нар нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 3,916059,77 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 599,620.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 48,450,32 төгрөг, нийт 4,564,130.38 төгрөг байна.
Зээлдэгч Ц.*******, хамтран зээлдэгч Ц.******* нараас үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 4,564,130.38 төгрөгийг гаргуулж *******инд олгож өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь Ц.*******, Ц.******* нарын шүүхэд ирүүлсэн “*******ийн ******* болон *******ийн ******* нар нь *******ны нэхэмжилсэн 4564130,38 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийн дүн дээр маргаангүй гэжээ” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “НИК” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь нефть хангамжийн салбар
Хариуцагч: Өмнөговь аймгийн Сэврэй сумын 2-р баг Граж 1-1 тоотод оршин суух Боржигон овгийн Ням-Адъяагийн Лхагвасүрэн /РД:КИ 83031901/
2,378,893 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “НИК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Лхагвасүрэн нь 2013 оноос 2014 онд “НИК” ХХК-ны Сэврэы сумын ШТСтанцын түгээгчээр ажиллаж байсан. 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 10960050 борлуулалтын орлогын дутагдал илэрсэн юм. Энэ дутагдалаа бусад албан байгууллагатай тооцоо нийлсэн акт үйлдэх байдлаар хууран мэхэлсэн ба цагдаагийн байгууллага шалгаж улмаар прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Тооллогоор илэрсэн 10960050 төгрөгийг дутагдлаас Н.Лхагвасүрэн нь 7436657 төгрөгийг төлж барагдуулсан байсан. Үлдэгдэл 3523393 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард өгнө гэж тохиролцон бичиг хийж өгсөн. Одоогоор 1144500 төгрөгийг төлж үлдэгдэл 2378893 төгрөгийг ажил хийж төлнө гэсэн боловч одоог хүртэл утсаа авалгүй, хил дээр ажил хийж байгаа мөн Улаанбаатарт эгчийгээ асарч байгаа гэх мэтээр шалтаг тоочин зугтаагаад тохиролцсон хугацаандаа төлж барагдуулахгүй байна. Иймд Н.Лхагвасүрэнгээс борлуулалтын орлогоос дутаасан 2378893 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ХасБанкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4.179.610,32 мөнгө гаргах үнийн дүн дээр маргаан байхгүй.Уг мөнгийг төлж барагдуулах нь үнэн болно. Татгалзах зүйлгүй мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Үндэслэх нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Н.Лхагвасүрэн НИК ХХК-ийн нэхэмжилсэн 4179610,32 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийн дүн дээр маргаангүй гэжээ” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Лхагвасүрэн НИК ХХК-ийн 4179610,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Н.Лхагвасүрэн 4179610,32 төгрөгийг нэхэмжлэгч “НИК ” ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53012 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Лхагвасүрэн улсын тэмдэгтийн хураамжид 26506 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 26506 төгрөгийг тус тус гаргуулж “Төрийн Банк ” ХХК-нд олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “Хас Банк ” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р баг баруунсайхан 7-5б тоотод оршин суух Ямаат овогт Нэрхүү овогой ******* /РД:КН 56090469/
4,179,610.32 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “ХасБанк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь ХасБанктай 2014 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 118001087 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5000000 /таван сая/ төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авч өөрийн өмчлөлийн Өмнөговь Даланзадгад сум 1-р баг Баруунсайхан 7-5б тоотын Ү-1105001509 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Баруунсайхан 7-5б тоотын Ү-1105000754 улсын бүртгэлийн дугаартай түүхий эдийн цэг, Г.-1105000268 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч Н.******* нь 1180010487 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлээд байна. Тус зээлийн гэрээний 3.3-д заасны дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнх нь дагуу ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. ХасБанк зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дахь хэсэг “зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэсэн заалтыг үндэслэн гэрээг цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
1.1180010487 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 3333333,32 төгрөг, хүү 819770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26507 төгрөг нийт 4179610,32 төгрөгийг Н.*******ээс гаргуулах,
2. Дээрх төлбөрийн сайн дураар төлөөгүй тохиолдолд 1180010487-01 баталгаат ипотекийн гэрээнд заасан Өмнөговь Даланзадгад сум 1-р баг Баруунсайхан 7-5б тоотын Ү-1105001509 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Баруунсайхан 7-5б тоотын Ү-1105000754 улсын бүртгэлийн дугаартай түүхийн эдийн цэг, Г-1105000268 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар гэсэн барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Нэрхүүгийн ******* ХасБанк банкны нэхэмжилсэн 4.564.130 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийн дүн дээр маргаангүй гэжээ” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Нэрхүүгийн ******* “ХасБанк” ХХК-ийн 4.564.130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Нэрхүүгийн ******* 4.564.130 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-нд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХасБанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81823 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.******* улсын тэмдэгтийн хураамжид 40911 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 40911 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-нд олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ