Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/124

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг 

Шүүгдэгч: Г.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Г-ын Ө- холбогдох эрүүгийн ,,, тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1,,, суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн торхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ,,,тоот оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш овогт Г-ын Ө-/РД:............./ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Ө- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр М.Мийг 2018 оны 10 дугаар сард 1 удаа, 2018 оны 11 дүгээр сарын 2 удаа, 2019 оны 01, 02 дугаар сард 2 удаагийн үйлдлээр байнга зож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

       *Эрүүгийн ,,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч М.М-ийн өгсөн:

“...Манай нөхөр Г.Ө- нь Солонгос улсад ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 01-нд ирсэн. Ирсэн цагаасаа бидний хооронд янз бүрийн ялих ялихгүй зүйлээс гэр бүлд маргаан үүсч 2-3 удаа гар хүрсэн. Би энэ талаар гэрчийн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй өгсөн. Сүүлд 2019 оны 02 дугаар сард зуулсанааас болж сургууль, багийн нийгмийн ажилтны зүгээс надтай уулзаж цагдаагийн байгууллагад энэ талаар өргөдөл гаргасан. Цагдаагийн байгууллагад шалгагдсанаас хойш нөхөр хийсэн зүйлдээ гэмшиж төрсөн эгчийндээ байх хугацаанд уучлалт гуйсаар байсан учир миний хувьд нэг удаа амьдралаа бо уучлахаар шийдэн эвлэрээд хамт амьдарч байгаа. Цаашид хамт амьдрахаар шийдсэн мөн уучилж байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Надад гомдол байхгүй, Г.Ө-той эвлэрсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/ 

 

           *Хохирогч М.М-ийн дахин өгсөн: 

           “...2015 онд гэр бүлээ батлуулсан. Хамт манай нөхөр Солонгос улс руу ажиллахаар 2 удаа явсан. 2018 оны 10 сараас нэг гэрт хамт амьдарч байгаа. Манай нөхөр 2018 оны 11 дүгээр сар, 2019 оны оны 01 дүгээр сар, 2 дугаар саруудад тус бүр зсон. 2018 оны 10 дугаар сард төрлийнхөө ах Ууганбаяртай хамт найз нартайгаа бааранд орлоо гээд гарсан. Намайг дуудаад очих Нефтүн бааранд 3 охинтой хамт нэг ширээнд сууж байсан. Явъя гэтэл явахгүй буцаж орохоор нь би алгадчихаад явах гэтэл миний араас гүйж ирээд 12 дугаар дэлгүүрийн урд таксины зогсоолын хажууд нүүр рүү алгадаад газар унахад дээрээс өшиглөж зсон. Тэгээд уучлалт гуйж эвлэрсэн. Намайг 1 удаа өшиглөж, нэг удаа алгадсан. 2018 оны 11 дүгээр сард эхний удаа би ажлаасаа ирэхэд манай нөхөр аавтайгаа хамт хот руу явна гээд юм бэлдэж байсан. Тэгэхээр нь гэр орондоо анхаарахгүй байна гээд бид хоёр маргалдсан. Тэгээд намайг толгойгоо угаах гэтэл аав ирж байгаа, хүн ирж байхад толгойгоо угаах гэлээ ээжийндээ очиж угаа гээд намайг нүүр рүү алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд алгадсан. Тэгтэл намайг алгадаж нүүр рүү цохих миний хамраас цус гарсан. Тэгээд эмээ нь орж ирээд боль гээд больсон. Би ээжийндээ очиж хоно маргааш нь нөхөр ирж уучлалт гуйгаад бид гэртээ харьсан. Манай нөхрийн утсанд мессеж ирээд байхаар нь унших гэтэл өгөхгүй байсан. Утсыг нь булааж авах гэхэд унаад дэлгэц нь шатаад асахгүй болсон. Гэтэл чи надад утас авч өгөх байтугай нэгж ч авч өгч чадахгүй гуйлгачин байж хүний зовж олсон утсыг эвдлээ гээд элэг цээж рүү өшиглөсөн. Тэгээд чи ажилдаа битгий яв. Ажлаас чинь боло бид хоёр байнга хэрэлдэж байна гээд гэрт байсан дэвтэр номнуудыг шатаасан. Тэгээд би шатаж байгаа хүүхдийн нэг номыг галаас авсан.  Эхний удаа утсанд нь эмэгтэй хүнээс чат ирээд залгаад байхаар өөдөөс би хариу бичсэн. Гэтэл надаас утсаа булааж авсан. Хэн юм бэ хэлээч гэтэл хэлэхгүй чамд хамаагүй гээд байсан. Тэгэхээр нь би чимхсэн. Тэгсэн намайг өшиглөж аваад нүүр рүү алгадсан. Маргааш нь нүүр шанаа хавдчихсан би маск зүүгээд ажилдаа явсан. Тэр үед сургуулийн нийгмийн ажилтан, багийн нийгмийн ажилтан нар надтай уулзсан. Дараа нь хөдөө нөхрийн төрсөн дүү Ө-гийнд очсон байхад манай хүүхэд дүүгийнх нь хүүхдийг унтаж байхад сэрээчихсэн. Гэтэл хүүхдээ бөгсөн дээр нь алгадсан. Тэгэхээр нь би хүүхдээ яаж байгаа юм бэ гээд нөхрөө цохьсон. Гэтэл зөрүүлээд намайг 2-3 удаа гарын шуу, дал руу гараараа цохьсон. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нөхрийнхөө хамт Өндөр-Улаан сумын Азарга багт Г гээд хадам аавын тал ахын Мянгат малчны найранд очсон. Тэгээд Г-гийн хүүгийнд амрах гээд нөхрийнхөө гутлыг тайлах гэхэд өрөөсөн гутал нь тайлагдахгүй байхад найз Золоо нь орж ирээд тайлагдахгүй байсан гутлыг нь би тайлаад өгөх үү гэтэл найзтайгаа намайг хардаад миний эрүү рүү өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс боль гээд болиулсан. Тэгээд намайг унтах гэхэд гэж хэрүүл нэхэж миний гар, нүүр, толгой руу гараараа  цохьсон. Тэгээд миний нүүр хавдаад нүд хөхөрчихсөн байсан тул ажилдаа очоогүй. Тэгээд хамтарсан багаас хүмүүс ирж уулзсан. Тэгээд цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн. Сүүлд болсон асуудал дээр л согтуу байсан. Бусад үед дандаа эрүүл байсан. Зохоо гар, хөлөөрөө л цохиж здог. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр надаас удаа дараа уучлалт гуйсан, би сайн дураараа эвлэрсэн. Хүүхэд сахилггүйтэж, зөрүүдэлж, зарим үед орондоо шээх асуудал гардаг. Энэ бүхэнд загнадаг, бөгсөн дээр нь ганц нэг алгадсан. Өөр зсон асуудал байхгүй. Би хүүхдээ өмөөрч үүнээс болж маргаан үүссэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-12 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Д-гийн өгсөн: 

“...Эрдэнэбулган сумын хамтарсан багийн нарын бичгийн даргын орон тооны бус ажпын хэсэгт ажиллах хугацаанд Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжпийн газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжпийн газрын дэргэдэх хүүхдийн тусламжийн 108 утаснаас ирүүлсэн мэдээллийн дагуу манай багт гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлыг труулах талаар 2019 оны 01 дүгээр 15-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээллийн дагуу Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны .....тоот оршин суух иргэн М.М-ийнд очиж нөхцөл байдлыг шалгахад гэртээ байгаагүй ажил дээрээ байсан. Тус сургуулийн нийгмийн ажилтан хамтарсан багийн гишүүн Ш.Д-ын өрөөнд М.М-ийг дуудаж уулзсан. Уулзалтаар М.М нь эрүүний до хэсэгт хөхрөлттэй, хавантай, баруун гарын булчинд хөхрөлттэй байсан. Энэ талаар өөрөөс нь труулахад нөхөр Г.Ө- нь зсон. Ажил дээр ирж ажил хийлгэхгүй, ангид орж суудаг, хүүхэддээ гар хүрч суран бүсээр ороолгосон гэсэн. Иймд сэтгэл зүйн зөвлөгөө авах, хамтарсан багийн зүгээс тусламж зөвлөгөө өгөх талаар мэдээлэл өгсөн. Мөн энэ байдлыг цагдаагийн байгууллагад хандан шалгуулах уу гэхэд Цагаан сарын дараа болъё гэсэн. Албан бичгийн дагуу шалтгаан нөхцөлийн дүгнэлтийг гаргаж хариуг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны дотор хүргүүлэх байсан боловч М.М ирж уулзаагүй, утсаар залгахаар нөхөр нь утсыг нь аваад холбоо бариулахгүй байгаад байсан. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2 дугаар сургуулийн нийгмийн ажилтан утсаар залгаад М.М-ийг ажилдаа ирэхгүй байна нөхөр Г.Ө- нь дахин зсон байсан. Гар утсыг нь хураасан, ажилд нь явуулахгүй байна гэж мэдээлсэн. Мэдээллийн дагуу хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Мандухай, Эрдэнэбулган сумын хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн А.Р нарын хамт гэрт нь очсон боловч гэрт нь хүн байхгүй байсан. М.Мийг хаана байгааг асуухад Хаан банкны зогсоол дээр байна гэсний дагуу бид очиж уулзахад нөхөртэйгөө хамт байсан М.М-ийн нүд нь хөхөрсөн байсныг асуухад нөхөр нь би цохисон юм гэсэн. Яагаад нүд рүү цохисон юм бэ гэж асуухад М.М хэлэхдээ нөхөр гутал тайл гээд тайлагдахгүй байхад намайг цохьсон гэж хэлсэн. Иймд М.М-ийг дахин хүчирхийлэлд өртсөн учир цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэн өргөдөл гаргаж, М.М-ийг хүүхдийн хамт нагац эгч М.-ийн хамгаалалтад хүлээлгэн өгсөн. Эгч М.Ц-тэй уулзаж энэ талаар труулсан. 2019.01.16, 2019.02.12 -ны өдрүүдэд М.Мтэй уулзаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. 2019.02.12-ны өдөр нагац эгч М.Цийн хамгаалалтад М.М-ийг охин Ө.-У-ийн хамт хүлээлгэн өгч тусгаарлах арга хэмжээ авсан. 2019.02.15-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээ хийсэн. 2019.02.15-нй өдөр нөхөр Г.Ө-оос гэр бүлийн хүчирхийллийг дахин үйлдэхгүй байх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн үнэлгээг хийсэн. Өмнө удаа дараа дуудаад ирээгүй дахин ийм асуудал гаргасан. Хийгдэх ёстой ажиллагааг хийхэд саад учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-44 дүгээр тал/ 

*Гэрч М.Ц-ийн өгсөн: 

“...Гэр бүлийн харилцааны талаар нарийн зүйл сайн мэдэхгүй. Манайхаар нэг их очо байдаггүй. Нөхөр нь Солонгост байж байгаад ирсэн. Цагаан сарын дараа манай хүү хичээлдээ очих нь эгч ирээгүй талаар хэлсэн. Мөн хоёр өдөр хичээлдээ ирээгүй байж байгаад сургууль дээрээ ирэхдээ хичээл орох нь нүүр нь хавдаад хөхөрчихсөн байсан талаар манай хүү надад хэлсэн. Тэгээд утсаар залгахад утас нь холбогдохгүй байсан. Манай хүү надад хэлсний маргааш нь намайг цагдаагийн газар дээр дуудаад би ирж дүүгээ авч харьсан. Цагаан сараар хадмындаа очо ирэхдээ зуулаад ирсэн юм шиг байна лээ. Манай хүү хэлэхдээ урьд нь 2019 оны 01 дүгээр сард бас нүүр хөхөрчихсөн хичээл орж байсан талаар хэлж байсан. Найзтайгаа цуг архи ууж байгаад намайг найзтайгаа хардаад тэгээд цохьчихсон гэж ярьж байсан. Г.Ө- Солонгос улсад байх хугацаанд бага охин Г нь гарсан. Тэгээд дүү М.М нь Г.Ө-ыг бага охиныгоо миний хүүхэд биш гээд байна. Би бага охиныгоо айлд өргүүлнэ гээд ярихаар нь би охиныг нь албан ёсоор өргөж авсан. Дараа нь Г.Ө- нь утсаар дүүтэй яриад охиныгоо айлд өргүүлээд яахав хоёр охинтойгоо байж бай гэсэн гэхээр нь би ямар малын наймаа юу та нар юу яриад байгаан гэж хэлж байсан. Сүүлд цагдаагийн байгууллагад дуудагдаж ирсэнээсээ хойш л мэдэж авсан. Урьд нь гадуур надтай таарахаараа дугарах ч үгүй л явчихдаг байсан. Манай дүү М.М гэр бүлийн хүчирхийлэл зуулсан цохиулсан талаараа юу ч хэлдэггүй. Утсаар ч нэг их ярьдаггүй. Тийм болохоор би юу болж байгаа талаар нь сайн мэддэггүй юм. Хүүхдээсээ л 2 дахь удаагаа нүүр нь хөхөрсөн байдалтай сургууль дээр хичээл орсон талаар нь сонссон...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/ 

 

*Гэрч Д.Ө-ын өгсөн: 

“...Бид хоёр байгалийн ухааны заах аргын нэгдэлд харъяалагддаг. 2018 оны 12 дугаар сард шинэ жил зохион байгуулахаар болж М.М-тэй ярьсан. Гэтэл нөхөр нь оруулахгуй гээд оруулаагүй. Өмнө нь манай нөхөр ажилд явуулахгүй гээд дэвтэр номыг нь шатаасан талаар надад ярьж байсан. Г.Ө- нь М.М-ийг ажилд явуулахгүй хориглог, мөн ажил тарах цагаар нь сахиж байгаад авч явдаг. Заримдаа сургууль дээр ирээд хамт байж байдаг. М.М нөхөртөө зуулсан байдалтай 2019 оны 02 дугаар сард ажил дээр ирсэн. Тэгэхэд л зсон талаар нь мэдсэн. Г.Ө- нь өмнө нь Солонгос улсад байхдаа эхнэртэйгээ утсаар яриад гайгүй л зан араншинтай юм шиг санагддаг байсан. Солонгосоос өмнө нь нэг ирэхэд нь М.М жирэмсэн үлдсэн гэтэл эргэж ирээд бага хүүхдээ минийх биш гээд байгаа, мөн том хүүхэддээ ч ширүүн байдаг талаар М.М хэлж байсан. Ирсэнээс хойш хардаад ажил төрлийг нь хийлгэхгүй байгаа нь ажиглагдсан. Өөр зүйл мэдэхгүй. Г.Ө-ыг ирсэнээс хойш бид хоёр уулзаж ярилцаагүй, ажил дээрээ л таарч байгаа. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/ 

 

*Гэрч Ш.Д-ын өгсөн: 

“...М.М нь нөхөр Г.Ө-ыг ирсэнээс хойш ажилдаа янз бүрийн шалтгаанаар ирэхгүй болох, хичээлээс гадуур ажилд оролцохгүй, идэвхгүй болсон. М.М нь хариуцсан ажилдаа идэвхитэй оролцоо сайн багш байсан. Энэ талаар гэр бүлийн хүнтэй утсаар холбогдох өөдөөс тайлбар тавьж загнах, зэрэг асуудал гаргаж байсан. Мөн М.М-ийг хичээлтэй үед нь сургууль дээр ирээд хичээл зааж байгаа ангид нь ирээд хамт суудаг, хичээлийг нь дуусахаар аваад явдаг. Ийм байдал удаа дараа ажиглагдсан. Хамтарсан багийн зүгээс М.М нь нөхөр Г.Ө- хоёр удаа зуулсан байдалтай ажилдаа ирэхгүй байгааг нь тогтоосон. Иймд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Эхний удаа 108 утсанд мэдээлэл ирсэний дагуу хамтарсан багийн хүмүүс сургууль дээр ирж М.Мтэй уулзахад масктай орж ирсэн. Тэр үед ярилцахад зуулсан эдгэрч байгаа гээд эрүү нь шарлаж ногоорсон байсан. Дараа нь М.М 2019 оны 02 дугаар сард цагаан сарын дараа мөн ажилдаа ирэхгүй утас нь холбогдохгүй болсон. Нөхрийнх нь утсаар холбогдох нүд өвдчихсөн гэж хэлсэн. Тэгээд хамтарсан багийн хүмүүс уулзахад нүд нь улайгаад цус хурсан, дух нь хөхөрч хавдсан, эрүү шанаа нь хавантай хөндүүр байдалтай байсан. Сургууль дээр тухайн үед Улаанбаатар хотоос ажиллаж байсан сэтгэл зүйчтэй уулзуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/ 

 

*Яллагдагч Г.Ө-ын өгсөн: 

“...Манай эхнэр М.М нь намайг хардаж сэрдээд байдаг, гар утас шалгадаг, ялихгүй зүйл дээр хэрүүл нэхээд өөдөөс түрүүлж алгадах, цохих самардах зэрэг үйлдэл гаргахад нь би тэсэхгүй уур хүрээд цохи авдаг. Би эхнэрийнхээ сургууль дээр нь утас авах гээд очихдоо ангид нь сонирхо хичээлд нь нэг удаа л суусан. Мөн сургууль дээр нь болсон гар бөмбөгийн тэмцээнийг 2 өдөр очиж үзсэн. 2018 оны сургуулийн нэгдсэн шинэ жилд нь оруулсан. Манай эхнэр намайг ажлаа тарахаар ирээд ав гээд дууддаг тэгээд очиж авдаг. Тэрнээс байнга хардаж ажлыг нь хийлгэхгүй байгаа асуудал байхгүй. Гэр бүлийн ямар маргаанаас болж бид ийм асуудалтай байгааг хүн бүр мэдэхгүй болохоор намайг ийм байдлаар ойлгосон байх. Хүмүүст ингэж ойлгуулсан нь хэн хэнээс маань л болсон байх. Энэ асуудалд миний ч буруу М.Мийн ч буруу байгаа. Би дахин ийм зүйл гаргахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-65 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр тал тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ө- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр М.М-ийг 2018 оны 10 дугаар сард 1 удаа, 2018 оны 11 дүгээр сарын 2 удаа, 2019 оны 01 дүгээр сар, 2 02 дугаар сард 2 удаагийн үйлдлээр байнга зож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Ө- үйлдсэн болох нь хохирогч М.Мийн”... Манай нөхөр 2018 оны 11 дүгээр сар, 2019 оны оны 01 дүгээр сар, 2 дугаар саруудад тус бүр зсон. 2018 оны 10 дугаар сард төрлийнхөө ах Ууганбаяртай хамт найз нартайгаа бааранд орлоо гээд гарсан. Намайг дуудаад очих Нефтүн бааранд 3 охинтой хамт нэг ширээнд сууж байсан. Явъя гэтэл явахгүй буцаж орохоор нь би алгадчихаад явах гэтэл миний араас гүйж ирээд 12 дугаар дэлгүүрийн урд таксины зогсоолын хажууд нүүр рүү алгадаад газар унахад дээрээс өшиглөж зсон. Тэгээд уучлалт гуйж эвлэрсэн. Намайг 1 удаа өшиглөж, нэг удаа алгадсан. 2018 оны 11 дүгээр сард эхний удаа би ажлаасаа ирэхэд манай нөхөр аавтайгаа хамт хот руу явна гээд юм бэлдэж байсан. Тэгэхээр нь гэр орондоо анхаарахгүй байна гээд бид хоёр маргалдсан. Тэгээд намайг толгойгоо угаах гэтэл аав ирж байгаа, хүн ирж байхад толгойгоо угаах гэлээ ээжийндээ очиж угаа гээд намайг нүүр рүү алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд алгадсан. Тэгтэл намайг алгадаж нүүр рүү цохих миний хамраас цус гарсан. Тэгээд эмээ нь орж ирээд боль гээд больсон. Би ээжийндээ очиж хоно маргааш нь нөхөр ирж уучлалт гуйгаад бид гэртээ харьсан. Манай нөхрийн утсанд мессеж ирээд байхаад нь унших гэтэл өгөхгүй байсан. Утсыг нь булааж авах гэхэд унаад дэлгэц нь шатаад асахгүй болсон. Гэтэл чи надад утас авч өгөх байтугай нэгж ч авч өгч чадахгүй гуйлгачин байж хүний зовж олсон утсыг эвдлээ гээд элэг цээж рүү өшиглөсөн. Тэгээд чи ажилдаа битгий яв. Ажлаас чинь боло бид хоёр байнга хэрэлдэж байна гээд гэрт байсан дэвтэр номнуудыг шатаасан. Эхний удаа утсанд нь эмэгтэй хүнээс чат ирээд залгаад байхаар өөдөөс би хариу бичсэн. Гэтэл надаас утсаа булааж авсан. Хэн юм бэ хэлээч гэтэл хэлэхгүй чамд хамаагүй гээд байсан. Тэгэхээр нь би чимхсэн. Тэгсэн намайг өшиглөж аваад нүүр рүү алгадсан. Маргааш нь нүүр шанаа хавдчихсан би маск зүүгээд ажилдаа явсан. Тэр үед сургуулийн нийгмийн ажилтан, багийн нийгмийн ажилтан нар надтай уулзсан. Дараа нь хөдөө нөхрийн төрсөн дүү Өдалайгийнд очсон байхад манай хүүхэд дүүгийнх нь хүүхдийг унтаж байхад сэрээчихсэн. Гэтэл хүүхдээ бөгсөн дээр нь алгадсан. Тэгэхээр нь би хүүхдээ яаж байгаа юм бэ гээд нөхрөө цохьсон. Гэтэл зөрүүлээд намайг 2-3 удаа гарын шуу, дал руу гараараа цохьсон. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нөхрийнхөө хамт Өндөр-Улаан сумын Азарга багт Г гээд хадам аавын тал ахын Мянгат малчны найранд очсон. Тэгээд Ггийн хүүгийнд амрах гээд нөхрийнхөө гутлыг тайлах гэхэд өрөөсөн гутал нь тайлагдахгүй байхад найз Золоо нь орж ирээд тайлагдахгүй байсан гутлыг нь би тайлаад өгөх үү гэтэл найзтайгаа намайг хардаад миний эрүү рүү өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс боль гээд болиулсан. Тэгээд намайг унтах гэхэд гэж хэрүүл нэхэж миний гар, нүүр, толгой руу гараараа  цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дгийн”... Тус сургуулийн нийгмийн ажилтан хамтарсан багийн гишүүн Ш.Дын өрөөнд М.М-ийг дуудаж уусзсан. Уулзалтаар М.М нь эрүүний до хэсэгт хөхрөлттэй, хавантай, баруун гарын булчинд хөхрөлттэй байсан. Энэ талаар өөрөөс нь труулахад нөхөр Г.Ө- нь зсон. Ажил дээр ирж ажил хийлгэхгүй, ангид орж суудаг, хүүхдэдээ гар хүрч суран бүсээр ороолгосон гэсэн. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2 дугаар сургуулийн нийгмийн ажилтан утсаар залгаад М.Мийг ажилдаа ирэхгүй байна нөхөр Г.Ө- нь дахин зсон байсан. Гар утсыг нь хураасан, ажилд нь явуулахгүй байна гэж мэдээлсэн. Мэдээллийн дагуу хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Мандухай, Эрдэнэбулган сумын хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн А.Р нарын хамт гэрт нь очсон боловч гэрт нь хүн байхгүй байсан. М.Мийг хаана байгааг асуухад Хаан банкны зогсоол дээр байна гэсний дагуу бид очиж уулзахад нөхөртэйгөө хамт байсан М.Мийн нүд нь хөхөрсөн байсныг асуухад нөхөр нь би цохисон юм гэсэн. Яагаад нүд рүү цохисон юм бэ гэж асуухад М.М хэлэхдээ нөхөр гутал тайл гээд тайлагдахгүй байхад намайг цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Ц-ийн”... Цагаан сарын дараа манай хүү хичээлдээ очих нь эгч ирээгүй талаар хэлсэн. Мөн хоёр өдөр хичээлдээ ирээгүй байж байгаад сургууль дээрээ ирэхдээ хичээл орох нь нүүр нь хавдаад хөхөрчихсөн байсан талаар манай хүү надад хэлсэн. Манай хүү надад хэлсний маргааш нь намайг цагдаагийн газар дээр дуудаад би ирж дүүгээ авч харьсан. Манай дүү М.М гэр бүлийн хүчирхийлэл зуулсан цохиулсан талаараа юу ч хэлдэггүй. Хүүхдээсээ л 2 дахь удаагаа нүүр нь хөхөрсөн байдалтай сургууль дээр хичээл орсон талаар нь сонссон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ө-ын”... 2018 оны 12 дугаар сард шинэ жил зохион байгуулахаар болж М.М-тэй ярьсан.  Гэтэл нөхөр нь оруулахгуй гээд оруулаагүй. Г.Ө- нь М.М-ийг ажилд явуулахгүй хориглог, мөн ажил тарах цагаар нь сахиж байгаад авч явдаг. Заримдаа сургууль дээр ирээд хамт байж байдаг. М.М нөхөртөө зуулсан байдалтай 2019 оны 02 дугаар сард ажил дээр ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Д-ын”... М.М нь нөхөр Г.Ө-ыг ирсэнээс хойш ажилдаа янз бүрийн шалтгаанаар ирэхгүй болох, хичээлээс гадуур ажилд оролцохгүй, идэвхгүй болсон. Энэ талаар гэр бүлийн хүнтэй утсаар холбогдох өөдөөс тайлбар тавьж загнах, зэрэг асуудал гаргаж байсан. Мөн М.Мийг хичээлтэй үед нь сургууль дээр ирээд хичээл зааж байгаа ангид нь ирээд хамт суудаг, хичээлийг нь дуусахаар аваад явдаг. Хамтарсан багийн зүгээс М.М нь нөхөр Г.Ө- хоёр удаа зуулсан байдалтай ажилдаа ирэхгүй байгааг нь тогтоосон. Иймд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...”гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Ө-ын гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.М-ийг удаа дараа зож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Ө- эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч хохирогч нар нь эвлэрэн хамт амьдарч байгаа нөхцөл байдлыг  харгалзан шүүгдэгч Ц.Ө- хорих ял оногдуулахгүй тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Ө- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болох битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Ш овогт Г Ө-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө- хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө- тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг  мэдэгдсүгэй. 

 

           5. Шүүгдэгч Ц.Ө- хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

           6. Шүүгдэгч Г.Ө- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ө- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР