| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/00370/И |
| Дугаар | 403 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 403
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 11 сарын 21 Дугаар 403 Баруун-Урт
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албаны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1-р баг, Сэргэлэн халгайт гудамжны 2-1 тоотод оршин суух Д.Өнөрцэцэгт холбогдох халуун усны газрыг хувьчлан худалдан авсаны төлбөр 16500000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10-р сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн алба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон эвлэрлийн гэрээндээ: Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 33 дугаар тогтоолоор Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1-р багт байрлах халуун усны газрыг үйл ажиллагааных нь дагуу хувьчлах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу хувьчлах үйл ажиллагааг манай албанаас зохион байгуулан явуулж, ялагчаар Дагва овогтой Өнөрцэцэг нь тодорч 20000000 /хорин сая/ төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд 2015 оны 06-р сарын 30-ны дотор бүх төлбөрийг барагдуулж дуусгахаар тохиролцсон боловч 3500000 төгрөгийг төлж үлдэгдэл 16500000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг төлөөгүй тул Д.Өнөрцэцэгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албыг төлөөлж Орон нутгийн өмчийн албаны мэргэжилтэн ЛЮ 88021111 регистрийн дугаартай Гансүх овогтой Баадай, хариуцагч Д.Өнөрцэцэг нар нь харилцан ярилцаж тохиролцон сар бүр 700000 төгрөгийг төсөвт газрын өөрийн орлогын 120000954 тоот данс руу шилжүүлж 16500000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хариуцагч Д.Өнөрцэцэг шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албаны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Орон нутгийн өмчийн албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч мэргэжилтэн Г.Баадайтай нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан ярилцаж тохиролцон халуун усны газрыг хувьчлан худалдан авсаны төлбөр 16500000 төгрөгийг хариуцагч Д.Өнөрцэцэг би сар бүр 700000 төгрөгийг төсөвт газрын өөрийн орлогын 120000954 тоот данс руу шилжүүлж 16500000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн алба нь хариуцагч Д.Өнөрцэцэгээс халуун усны газрыг хувьчлан худалдсаны төлбөр 16500000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албаны халуун усны газрыг хувьчлан худалдсаны төлбөр 16500000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч Д.Өнөрцэцэг нь Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албатай тохиролцож сар бүр 700000 төгрөгийг төсөвт газрын өөрийн орлогын 120000954 тоот данс руу шилжүүлж, 16500000 төгрөгийг төлж байхаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албаны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д.Өнөрцэцэгээс 16500000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид ногдох 240450 төгрөгний тал хувь 120225 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн алба нь хариуцагч Д.Өнөрцэцэгээс халуун усны газрыг хувьчлан худалдсаны төлбөр 16500000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Өнөрцэцэг нь сар бүр 700000 төгрөгийг төсөвт газрын өөрийн орлогын 120000954 тоот данс руу шилжүүлж 16500000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албаны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Д.Өнөрцэцэгээс 16500000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид ногдох 240450 төгрөгний тал хувь 120225 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА