Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1220

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХХ” ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03678 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХ” ХХК-нд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 576 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэгдсэн төлөөлөгч        ХХХ

                                                                                   ХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                          ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХХ” ХХК нь хамгаалалтын үйлчилээ төлбөр 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр хүртэлх 1 cap 18 хоногийн төлбөр 576 000 төгрөг төлөхгүй байх тул гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч "ХХХХХ" ХХК нь хариуцагч "ХХХХ" ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцож, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Сүхбаатар дүүрэг Энхтайвны өргөн чөлөөнд баригдсан Улаанбаатар хотын банкны захиалсан барилгын туслан гүйцэтгэгчээр "ХХХХ" ХХК-аар ажиллаж байсан юм. "ХХХХ" ХХК-тай цуг туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан "ХХХХ” ХХК, “ХХХХ ” ХХК, “ХХХХ” ХХК, “ХХХХ” ХХК нар нь төлбөрөө төлсөн бөгөөд “ХХХХ” ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хамгаалалтын үйлчилгээ зогсоосон юм. Гэтэл одоо хүртэл 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлх 1 cap 18 хоногийн төлбөр 576 000 төгрөг төлөхгүй байх тул гаргуулж өгнө үү. Нэхэмжпэгч "ХХХХХ" ХХК нь хамгаалалтын үйлчилгээгээ 1 сарын 1 800 000 төгрөгийн төлбөртэйгээр үзүүлж байсан бөгөөд Улаанбаатар хотын банкны туслан гүйцэтгэгч "ХХХХХ" ХХК, "ХХХХ” ХХК, “ХХХХ ” ХХК, “ХХХХ” ХХК, “ХХХХ” ХХК гэх 5 компани тус бүр 360 000 төгрөг хувааж төлсөн байсан болно. Иймээс нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг "ХХХХ" ХХК-иас гаргуулж өгнө үү. Нэг сарын ажлын хөлс нь 360 000 төгрөг үүн дээр 216 000 төгрөгний алданги тооцоод 576 000 төгрөг болно. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь итгэмжлэлгүй байх тул хуралд оролцуулахгүйгээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "ХХХ" ХХК-ийн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь "Хөдөлмөрийн ордон"-ы барилгын агааржуулалтын системийн угсралтын ажлыг тус барилгын захиалагч болох Улаанбаатар хотын банктай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр №15/12 тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээний 3.1 дэх хэсэгт заасан заалтанд “Гэрээний үнэнд холбогдох хураамж, тээвэрлэлтийн зардал, автоматикийн тохируулгын зардал мөн уг барилгын харуул хамгаалалтын 3 сарын төлбөр болох 1 110 000 төгрөг байх ба ажил гүйцэтгэхтэй холбоотой бүх зардал багтсан болно" гэх заалтыг гэрээ байгуулах үед захиалагчийн хүсэлтээр гэрээний үнийн дүн багтааж төлөхөөр тусгасан. Үүнээс өөр тус барилгын харуул хамгаалалтын талаар өөр ямар нэгэн байгууллагатай, тэр тусмаа "ХХХ" гэдэг компанитай ямар нэгэн гэрээ хэлэлцээр, харилцан тохиролцоо хийгээгүй болно. Дээрхи гэрээнд заасан гурван сарын харуул хамгаалалтын төлбөрийг Улаанбаатар хотын банкны зааврын дагуу эхний төлбөрийг тухайн үед барилгын ерөнхий гүйцэттэгч байсан "ХХХХ" ХХК-д төлсөн бөгөөд үлдсэн хоёр төлбөрийг "ХХХХ" ХХК-д цаг тухайд нь бүрэн төлж дуусгасан. Эдгээр төлбөрүүдийг төлснөөр манай компани нь №15/12 тоот гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар "ХХХХХ" ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 576 000 төгрөг гаргуулах тухай "ХХХХХ" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь "ХХХ" ХХК-тай харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад, улмаар бусад туслан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж, төлбөрийг хувааж төлхөөр тохиролцсон гэж тайлбарласан боловч энэ талаар хэрэгт баримт байхгүй нэхэмжлэгч өөрийн тайлбарыг нотолж чадаагүй” гэж заасан байна. Гэтэл хариуцагч “ХХХ” ХХК-тай харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулах саналаа хүргүүлсэн, улмаар тус барилга дээр ажиллаж байсан бусад туслан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж, төлбөрийг хувааж төлхөөр тохиролцсон мөн төлбөр тооцоо хийсэн баримт болон дансны хуулга зэрэг нотлох баримтууд хэрэгт байсаар байхад анхан шатны шүүх хариуцагч "ХХХ" ХХК, нэхэмжлэгч "ХХХ" ХХК нарын хооронд ямарч гэрээ хэлцэл хийгдээгүй, нотлох баримт байхгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхээс гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ХХХХ” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы журам зөрчжээ.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХ” ХХК-иас хөлсөөр ажиллах харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний хөлсийг шаардан, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шилжүүлгийн мэдээлэл гэсэн бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. /хэргийн 24-26 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн гаргасан хуулийн шаардлага хангаагүй баримтыг шүүх хүлээн авч үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. 

 

Түүнчлэн, шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн төлөөлөгчөөр ХХХХ гэдэг хүн оролцсон байх бөгөөд шүүх хуралдаан дээр “гүйцэтгэх захирал гэх баримт, төлөөлөх эрх аваагүй байгаа. Захирлыг иртэл хуралдааныг хойшлуулж өгнө үү, хүсэлтээ бичгээр гаргаж байна” гэсэн хүсэлт гаргасан байхад шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзан шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн төлөөлөх эрхгүй уг этгээдийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг шийдвэрлэжээ. /хэргийн 37 дугаар тал/

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч байгууллагын төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулснаар хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.

                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 000 000 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                              Д.БАЙГАЛМАА

                                                                                               

                                                                                         Ц.ИЧИНХОРЛОО