Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 404

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016 оны 11 сарын 21                                         Дугаар 404                                           Баруун-Урт

                                                               Зохигчдын эвлэрлийг баталж,
                                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албаны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Дөрвөлж хотхоны 4-10 тоотод оршин суух Х.Гүнжидмаад холбогдох халуун усны газрыг хувьчлан худалдсаны 2015, 2016 онуудын үлдэгдэл төлбөр 21000000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10-р сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:
    
    Нэхэмжлэгч  Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн алба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 33 дугаар тогтоолоор Баруун-Урт сумын 5-р багт байрлах “Анхилам” болон “Цахирмаа” халуун усны газрыг үйл ажиллагааных нь дагуу хувьчлах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу хувьчлах үйл ажиллагааг манай албанаас зохион байгуулан явуулж, ялагчаар Шар бүргэд овогт Хүрэлбаатарын Гүнжидмаа ялагч болон халуун усны хоёр газрыг нийт 80000000 төгрөгөөр худалдан авахаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд 2015 оны 06-р сарын 30-ны дотор бүх төлбөрийг барагдуулж дуусгахаар тохиролцсон боловч эдийн засгийн хямрал бусад хүчин зүйлээс шалтгаалж төлбөрөө хугацаанд нь барагдуулах боломжгүй байгааг харгалзан үзэж нэмэлт гэрээ байгуулан төлбөрөө хуваарийн дагуу төлөхөөр болсон боловч 2015, 2016 онуудын үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Иймд халуун усны газрыг хувьчлан худалдсаны 2015, 2016 онуудын үлдэгдэл төлбөр 21000000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албыг төлөөлж Орон нутгийн өмчийн албаны мэргэжилтэн ЛЮ 88021111 регистрийн дугаартай Гансүх овогтой Баадай, хариуцагч Х.Гүнжидмаа нар нь харилцан ярилцаж тохиролцон эвлэрэн хэлэлцэж сар бүр 800000 төгрөг, тухайн оны эцэст 2500000 төгрөгийг төсөвт газрын өөрийн орлогын 120000954 тоот данс руу тус тус шилжүүлж, 21000000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Хариуцагч Х.Гүнжидмаа шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албаны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Орон нутгийн өмчийн албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч мэргэжилтэн Г.Баадайтай нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан ярилцаж тохиролцон халуун усны газрыг хувьчлан худалдан авсаны 2015, 2016 оны төлбөр 21000000 төгрөгийг хариуцагч Х.Гүнжидмаа би сар бүр 800000 төгрөг, тухайн оны эцэст 2500000 төгрөгийг төсөвт газрын орлогын 120000954 тоот данс руу тус тус шилжүүлж, 21000000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн алба нь хариуцагч Х.Гүнжидмаагаас халуун усны газрыг хувьчлан худалдсаны төлбөр 21000000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албаны халуун усны газрыг хувьчлан худалдсаны 2015, 2016 оны төлбөр 21000000 /хорин нэгэн сая/ төгрөгийг хариуцагч Х.Гүнжидмаа нь Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албатай тохиролцож сар бүр 800000 төгрөг, тухайн оны эцэст 2500000 төгрөгийг төсөвт газрын орлогын 120000954 тоот данс руу тус тус шилжүүлж, 21000000 төгрөгийг төлж байхаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
    Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албаны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х.Гүнжидмаагаас 21000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид ногдох 262950 төгрөгний тал хувь 131475 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

    Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн алба нь хариуцагч Х.Гүнжидмаагаас халуун усны газрыг хувьчлан худалдсаны 2015, 2016 онуудын төлбөр 21000000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Гүнжидмаа нь сар бүр 800000 төгрөг, тухайн оны эцэст 2500000 төгрөгийг төсөвт газрын 120000954 тоот данс руу тус тус шилжүүлж, бүгд 21000000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албаны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Х.Гүнжидмаагаас 21000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид ногдох 262950 төгрөгний тал хувь 131475 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                      П.БОЛОРМАА