| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00498/И |
| Дугаар | 103/ШШ2016/00492 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2016/00492
| *******016 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 10*******/ШШ*******016/0049******* | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******76000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******016 оны 10 дүгээр сарын *******1-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоот өрөөг Г. түрээслүүлж, гэрээ хийсэн. Г. 4 жил гаруй суух хугацаанд байр, ус, хог, дулаан, СӨХ-ын төлбөрөө хийхгүй, удаа дараа хэлсэн боловч одоо болтол төлөхгүй байх тул усны 15*******000 төгрөг, СӨХ-ийн *******0*******500 төгрөг, кабелын *******1000 төгрөг, нийт *******76000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Н., хариуцагч Г.гээс түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******76000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, хариуцагч усны төлбөр 1*******000 төгрөгийг *******016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж, СӨХ-ийн *******0*******000 төгрөг, кабелын *******1000 төгрөгийн төлбөрүүдийг тус тус цувуулж төлнө гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******76000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, хариуцагч *******016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор усны 1*******000 төгрөгийг төлөх, СӨХ-ийн *******0*******500 төгрөг, кабелын *******1000 төгрөгийн төлбөрүүдийг цувуулан төлж барагдуулахаар, зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******000 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 6000 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.гээс 6000 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА