| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0153/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/160 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Л.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Эод холбогдох ,,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,, төрсөн, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 72 дугаар байрны .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 153 дугаар зүйлийн 153.1, 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай шүүхийн тогтоолоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадваргүй, Б овогт Дгийн Э/РД:ХН/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг 72 дугаар байрны 11-05 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн дүү Д.Эыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн ,,4 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Эын өгсөн:
“...2018 оны 04 дүгээр сарын 11-ний орой ажлаа тараад гэртээ очиход манай ах Д.Э гэртээ архи уусан согтуу байсан намайг мөнгө өг гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн шөнө гэртээ унтаж байсан чинь миний толгой руу Д.Э нэг юмаар цохихоор нь би чи яаж байгаа юм бэ гэсэн чинь чамайг алсанч яадаг юм гэсэн. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө босоод ирсэн чинь Д.Э чамайг хэн зодсон юм бэ гээд байсан. Зүүн талын 4 хавирга хугарсан, толгой хоёр газар хагарсан цээжин бие тэр чигээрээ хөхөрсөн, хамаг бие янгинж өвдөөд хэцүү байна. Гурилын модоор цохьсон байх гэж бодож байна. Намайг мөнгө өгсөнгүй, байр авах гэж намайг цохьсон байх, өөр шалтгаан байхгүй. Тухайн үед манай гэрт Д.Э бид хоёроос өөр хүн байгаагүй, Д.Э гэртээ надаас өөр ямарч хүн оруулдаггүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байхгүй бид хоёр төрсөн ах дүү хоёр, надад бол өс хонзон байдаггүй, манай ах Д.Э харин надад өс хонзон санадаг байх, миний амьдарч байгаа байрыг авах санаатай байдаг. Уг байр миний нэр дээр байдаг, Д.Э гэх хүнд ямарч хамаа байхгүй. Би архи бага хэмжээгээр уусан байсан. Д.Э архи уусан, их согтуу байсан. Д.Эын зан байдал нь догшин ааштай, сэтгэцийн өвчтэй, архи уухаараа хүн алж мэдна, таалагдсан үг хэлбэл их дуртай, илий балай, ер нь аюултай хүн. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би маш их гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Шар хадны эмнэлэгт хэвтүүлмээр байна. Эсвэл шоронд явуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/
*Хохирогч Д.Эын дахин өгсөн:
“...Би өөрийн төрсөн ахын эсрэг мэдүүлэг өгөхгүй. Би тухайн үед мэдүүлэг өгөх үедээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Надад одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй. Би одоо энэ асуудлыг шалгуулмааргүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эын өгсөн:
“...Тухайн хэргийн талаар тэр үед хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна. Талийгаач урьд өмнө амьд сэрүүн байх үедээ уг хэргийн талаар өөрөө хэлж мэдүүлсэн байх гэж бодож байна. Би талийгаач Д.Эын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон хэрэгт оролцоно. Ер нь бол Д.Э ах сэтгэцийн өвчтэй тул хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авахуулж эмчилгээнд явуулах шаардлагатай гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
*Гэрч Ц.Сын өгсөн:
“...2018 оны 04 сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би сургууль дээр манаачийн үүрэг гүйцэтгээд бууж Д.Этай ээлж солилцох ёстой байсан. Тэгсэн Д.Э өглөө 12 цаг хүртэл хараад ажилдаа ирээгүй би сургуулийн удирдлагад 24 цаг жижүурийн үүрэг гүйцэтгээд буумаар байна гэж хэлсэн. Сургуупийн удирдлага, сургуулийн эмчид манаагаа хүлээлгэж өгөөд амар гэхээр нь би эмчид хүлээлгэж огоод явсан. 2 хоногийн дараа 5-6 цагийн үед миний гар утас руу Д.Э залгаад сургуулийн зүүн талын хаалган дээр байна гараад ирээч гэсэн би гараад очсон чинь Д Э ахын толгой нь 9 хэсэг газар хагарсан байсан би тоолсон, чих нь ханзараад идээ гойжсон байдалтай байхаар нь би Д.Э ахаас та чииь ягаад ийм байдалтай болсон яваа юм бэ? яагаад ажилдаа ирээгүй юм бэ? гэж асуухад Д.Э надад хэлэхдээ урд шөнө манай ах Д.Э намайг зодоод алах шахлаа цалингийн зээл аваад өг гэсэн. Тэгэхээр нь би таньд цалингийн зээл аваад өгчихвөл байр болон тог, хэрэглээнийхээ мөнгийг яаж төлөх бэ гэж хэлсэн мөн Д.Э ах байраа авна гэхээр нь өгөхгүй гэж хэлсэн тэрэнд л хонзогнож намайг зодлоо гэж хэлж байсан. Эмнэлэгт очиж үзүүл гэсэн чинь хүнд зодуулсан бол 300.000 төгрөг төлж хэвт гээд байна, мөнгө төлөх чадвар байхгүй яаж эмнэлэгт хэвтэх билээ гэж байсан. Тэгээд гадуур эм ууж байгаад 7 хоногийн дараа ажилдаа орсон. Д.Эыг байхгүй хооронд манай сургуулийн цахилгаанчин, номын санч нар ээлжилж жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Д.Э ах ер нь байнга айдастай, гэртээ харихаар ах Д.Э намайг зодож ална гээд ээлжгүй үедээ ч цуг сургууль дээр хонодог цагаан сарын дараа Д.Э ах бас ажилдаа ирэхгүй 3 хоносон, тэгээд манай сургуулийн ажилчид гэртээ ганцаараа янз бүрийн асуудал болсон юм биш байгаа очоод үзье гэхээр нь би гэрт нь очоод үүдийг нь нүдсэн онгойлохгүй болохоор нь ах Д.Эын хамт гэрт нь очоод Д.Эын утас руу залгаад Д.Эыг асуусан чинь би мэдэхгүй байна та хэд өөрөөс нь асууцгаа гээд байсан. Тэгээд цагдаа дуудаад Д.Этой яриулаад үүдийг онгойлгон чинь Д.Э гэртээ байсан. Тэгсэн Д.Э нь Д.Эыг гаргахгүй цаад талынхаа өрөөнд хийгээд утсыг нь аваад түгжсэн байсан. Д.Э надад хэлэхдээ намайг шөнө оронд унтаж байхад зодсон ах Д.Э бид хоёроос өөр хүн байгаагүй гэж байсан. Одоо амьдарч байгаа 72-р байрыг Д.Э авна гээд булаацалдаж байнга ална, хурдан үхээч, гэж заналхийлдэг талаар Д.Э ах байнга ярьдаг, тэрнээс болж зодсон гэж байсан. Д.Э зарим үед архи уудаг, тухайн үед архи уусан байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Д.Э, Д.Э нар хоорондоо таарамж муутай, гэртээ тус тусдаа өрөөнд амьдардаг юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/
*Гэрч Ц.Сын дахин өгсөн:
“...Би 2018 оны 04-р сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна ажил дээрээ байж байтал талийгаач Д.Э утсаар яриад гараад ир гэхээр нь би ажлаасаа гараад яваад очтол хүнд зодуулсан байсан яасан юу болсон гэтэл Д.Э ах намайг зодоод алах шахлаа гэж хэлсэн. Толгойндоо шархтай байсан би 07-р сард Солонгос яваад өгсөн тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Намайг явахаас өмнө 06-р сард шиг санаж байна Д.Э ах гэрт оруулдаггүй миний хамаг хувцасыг цонхоор гаргаад шидчихсэн байна гэж ярьж байсан ер нь их айдастай амьдардаг байсан санагддаг хааяа жаахан архи уусан үедээ ажил дээрээ ирж хонодог байсан ажил дээрээ хонохоороо надад их юм ярьдаг байсан ах Д.Э нь талийгаачийн амьдарч байсан байрыг авах гэж булаацалдаад байдаг, гэртээ орохоор нь ах нь өрөөнд нь оруулаад гаргаж оруулахгүй цагдаад байдаг, цалингын зээл авч өг гээд байдаг гэж өөрөө ярьж байсан. Ер нь бол байнга л ах ингээд байх юм намайг байнга дарамтлаад байх юм миний байрыг л авах гээд байна гэж ярьж байсан нэг удаа ажилдаа ирэхгүй хэд хоносон тэгэхээр нь манай сургуулийнхан янз бүрийн асуудал болсон юм биш байгаа гэрт нь очоод үзээдэх гэхээр нь би гэрт очсон чинь хаалгаа онгойлгож өгөхгүй болохоор нь ах Д.Эыг нь дагуулж очиход хаалгаа онгойлгож өгөөгүй. Д.Эын утас руу залгаад Д.Эыг асуусан чинь би мэдэхгүй гээд байхаар нь цагдаа дуудаад гэрийнх нь хаалгыг онгойлгуулаад гэрт нь орсон чинь талийгаач Д.Э, Д.Э хоёр хоёулаа халамцуу байсан. Тухайн үед талийгаач Д.Эын цалин буусан байсан. Тэгээд Д.Э нь гэрээсээ гаргахгүй хориод байсан байх гэж би бодсон...” гэх мэдүүлэг/ хх-ийн 22 дугаар тал/
*Гэрч В.Бы өгсөн:
“...Талийгаач Д.Эын хувьд бол хувь хүн нь цагаан сэтгэлтэй, хүнд тусархуу, хүнд янз бүрийн гэм хор байхгүй тийм л хүн байсан. Ахыг нь ямар зан ааштайг нь мэдэхгүй шорон оронгоор явж байсан гэж сонссон. Намайг ажил дээрээ хааяа гарч байхад ирээд хонодог байсан, харуулууд хоол унднаасаа илүүчлээд өгдөг байсан, хоноод ярихдаа ах архи уучихсан гэртээ орохоос айгаад байна, гэрийн түлхүүр авчихаад өгдөггүй, хаалгаа онгойлгож өгдөггүй, намайг зоддог, миний байрыг л авах гээд байгаа юм, намайг гэртээ орохоор гэрээс гаргахгүй хорьж цагдаад байдаг юм гэж ярьж байсан. Д.Эын яриагаар ах нь байрыг нь авах гээд байдаг гэж нэг удаа ярьж байсан. Надад ахдаа зодуулсан талаараа ярьж байсан. Зодуулсан байхыг нь би өөрөө харж байсан ахдаа зодуулчихаад ажил дээрээ ирээд оёо тавиуллаа ах зодоод гээд харуулж байсан. Хавар байсан санагдаж байна өвчтэй гэж нэг хэсэг явсан эмнэлэгт хэвтсэн үгүйг нь мэдэхгүй. 1-р сургуулийн ард байдаг 72 айлын орон сууцны хамгийн цаад талын буюу Булган уул талын байрны урд талын орцны 2 давхарт голын хаалганд амьдардаг байсан. Талийгаач эхнэр хүүхэд байхгүй ганцаараа амьдардаг байсан нэг хүүхдийн тэтгэмж төлдөг байсан талаар ярьж байсан, ах Д.Э нь ирээд хоёулаа хамт байгаа ах дарамтлаад байдаг гэж ярьж байсан. Д.Э, Д.Э нарыг хэрэлдэж маргалдаж зодолдож байхыг нь би хараагүй. Заримдаа ажил дээрээ ирэхдээ ингэж зодоод гэж ярьдаг байсан. Талийгаач нас барахынхаа өмнө эмнэлэгт хэвтсэн үед нь ах дүү нараас нэг нь ч эргэж ирж харж хандаж сахиагүй, манай ажлын газрынхан эргэж тойрч асарч, эм тариаг авч өгч ажил явдлыг нь манай ажлын газрынхан дуусгасан. Ах дүү нар нь мөнгө төгрөг байхгүй гээд хөдөлж өгдөггүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/
*Гэрч Л.Жын өгсөн:
“...2018 оны 08-р сарын 29-30-нд шилжих шөнө Д.Э гэдэг хүнийг тухайн үед Ууганбаяр гэдэг эмч хүлээж аваад эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Тэр үед Ууганбаяр эмч дотрын эмч Ганбямбыг дуудаж үзүүлсэн байсан. Анх ирээд хэвтэхэд нь анхны тусламж үзүүлээд шаардлагатай шинжилгээнүүдийг авч эмчилгээг эхлүүлсэн. Их олон өвчний хүндэрлүүд байсан цочмог нойр булчирхайн үрэвсэл, тус үрэвслээс хавагнашил цусархагшилт явагдсан, элэгний хатуурал, хатуурлаас болоод элэг нь томорсон, бөөрний үйл ажиллагаа алдагдсан гээд их олон хавсарсан өвчтэй байсан, хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 09-р сарын 07-ны өдөр нас барсан. Тухайн үед ямар л шаардлагатай гэсэн эмчилгээг хийгээд бид нар өөрсдөө хянаад ажлынх нь газрын хүмүүс эргэж тойроод сахиж байсан. Өөрөөс нь асуухад сүүлийн 2 өдөр архи уусан гэж ярьж байсан, архи ууснаас болоод цочмог нойр булчирхайн үрэвсэл, тус үрэвслээс хавагнашил цус архагшилт явагдсан, элэгний хатуурал, элэгний дэлүү хатуурлаас болоод дэлүү нь томорсон, бөөрний үйл ажиллагаа алдагдсан зэрэг олон эрхтэний дутагдалд орсон нь үхлийн шалтгаан болсон. Надад бусдад зодуулсан талаараа яриагүй. Өөрөө ярихдаа ах нь хааяа зоддог байсан тухай цухасхан ярьж байсан, хамт ажилладаг байсан ажлын газрын хүмүүс бас ярьж байсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 25-26 дугаар тал/
*Яллагдагч Д.Эын өгсөн:
“...2018 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө намайг унтаж байх үед гэрт хүн түжигнээд байсан тэгэхээр нь сэрээд хартал цонхы шил байхгүй байсан, Д.Э ирчихсэн цонхны хажууд зогсож байсан тэгэхээр нь би энэ яаж байгаа юм бэ гэж асуухад энэ уначихлаа гэж хэлсэн. Тэр үед нь би шил нь алив хаана байна гэхэд мэдэхгүй гэсэн тэр үед л Д.Э шилэнд гараа зүссэн байх гэж би бодож байна. Тэр үед Д.Э согтуу ирсэн Д.Э архи байнга ууна би их л хэлж байсан боловч миний үгэнд ороогүй. Тэгээд бид 2 унтаж амарсан. Маргааш нь Д.Э та намайг миний толгой руу юмаар цохьсон гээд байсан тэгэхээр нь би Д.Эын толгойг үзсэн чинь толгойн хэсэгт нь 2-3 хэсэг газар иртэй зүйлээр цохигдож зүсэгдсэн юм шиг болсон байсан. Би Д.Эаас чи өчигдөр хэнтэй ирсэн хэдэн цагт ирсэн гэж асуухад надад Д.Э юу ч хэлээгүй. Тэгээд та намайг цохиж зодсон гээд яриад байдаг байсан. Надад өөр мэдэх хэдэх зүйл алга, өөр ярих зүйл алга. Д.Э хүнд зодуулчихаараа надад зодуулсан гээд гүтгэчихдэг намайг 7 жил ийм байдлаар тамлаж байна даа. Би Д.Эыг гэрээс хөөж туугаагүй байхад намайг гэрээс хөөж туулаа гэдэг. Би ер нь Д.Эыг цохиж зодож байгаагүй. Би тухайн үед эрүүл байсан, би 2017 оны 07 дугаар сараас эхэлж архи хэрэглэхээ эрс багасгасан. Тэр үед Д.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Би Д.Эыг урьд өмнө зодож байгаагүй. Надад хүн зодох чадал байхгүй. Д.Э ер нь л намайг хөөж туугаад байдаг. Ер нь би 2012 онд Д.Эад хандаж ахдаа байраа барьцаанд тавиад зээл аваад өг ах нь Улаанбаатар хот руугаа явъя гэж хэлэхэд Д.Э уурлаад тэгээд л бөөн хэрүүл болж эхэлсэн. Үүнээс л хойш бид 2 бие биеэндээ таарамжгүй харьцах болсон. Миний амьдарч байгаа 72 дугаар байр Д.Эын нэр дээр байдаг. Намайг мөнгөгүй л байлгах сонирхолтой байдаг хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 150-152 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 186 дугаартай:
“...Д.Эын биед, баруун талын 3-6-р хавирганы зөрөөтэй хугарал, уг хугарлын улмаас цээжний хөндийд цус хуралдалт, тархи доргилт, духны баруун дээд хэсэгт, баруун чихний гэдэсний доод талд, урд талд, баруун чихний ард, дагзны баруун дээд хэсэгт, дагзны зүүн төвгөрийн харалдаа, доод талд нь, зүүн чамархайн хойд хэсэгт 2 ш, зүүн чихний ард, зүүн чамархайд 2ш хэгзэрсэн, няцарсан шарх, баруун ба зүүн нүдний эргэн тойронд, баруун ба зүүн чихний дэлбэнд баруун ба зүүн хацраар, 2 чихний доод хэсгээс урагшаа хоолойн хэсгийг нилэнхүйд нь хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун мөрөнд, цээжний баруун хажуу хэсэгт, баруун ар доод хэсэгт, баруун ташаан толгойн ард, цээжний зүүн урд дээд хэсэгт, зүүн мөр, бугалганы урд дээд хэсгийг хамарсан, зүүн хажуу дээд хэсэгт, зүүн суганы ард, зүүн далны харалдаа шар туяатай хөхөлбөр болон хүрэн ягаан цус хуралтууд гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун талын 3-6-р хавирганы зөрөөтэй хугарал, уг хугарлын улмаас цээжний хөндийд цус хуралдсан гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, тархи доргилт, духны баруун дээд хэсэгт, баруун чихний гэдэсний доод талд, урд талд, баруун чихний ард, дагзны баруун дээд хэсэгт, дагзны зүүн төвгөрийн харалдаа, доод талд нь, зүүн чамархайн хойд хэсэгт 2 ш, зүүн чихний ард, зүүн чамархайд 2ш хэгзэрсэн, няцарсан шарх, баруун ба зүүн нүдний эргэн тойронд, баруун ба зүүн чихний дэлбэнд баруун ба зүүн хацраар, 2 чихний доод хэсгээс урагшаа хоолойн хэсгийг нилэнхүйд нь хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун мөрөнд, цээжний баруун хажуу хэсэгт, баруун ар доод хэсэгт, баруун ташаан толгойн ард, цээжний зүүн урд дээд хэсэгт, зүүн мөр, бугалганы урд дээд хэсгийг хамарсан, зүүн хажуу дээд хэсэгт, зүүн суганы ард, зүүн далны харалдаа шар туяатай хөхөлбөр болон хүрэн ягаан цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15% тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой...” гэх дүгнэлт/ хх-ийн 28-29 дүгээр тал/
*Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай:
“...Д.Э нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үедээ судасны шалтгаант органик сэтгэцийн хөдөлгөөний эмгэг өвчтэй байсан. Органик сэтгэцийн хөдөлгөөний эмгэг өвчтэй тул тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож удирдаж чадахгүй байсан. Одоо судасны шалтгаант сэтгэцийн хөдөлгөөний эмгэг өвчтэй, сэтгэл гутрал дэмийрлийн хам шинжтэй тул албадан эмчилгээний арга хэмжээ авах шаардлагатай./Сэтгэцийн тасагт хэвтэж байгаа/. Болсон явдлыг зөв тусган мэдүүлэг өгөх чадваргүй. Судасны шалтгаант сэтгэцийн хөдөлгөөний эмгэг өвчтэй ба хэрэг хариуцах чадваргүй...” гэх шүүх, сэтгэц гэм судлалын магадлагаа/хх-ийн 36-37 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 57 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг 72 дугаар байрны 11-05 тоотод иргэн Д.Э нь бусдад зодуулж, түүний бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа үйлдсэн болох нь хохирогч Д.Эын“...2018 оны 04 дүгээр сарын 11-ний орой ажлаа тараад гэртээ очиход манай ах Д.Э гэртээ архи уусан согтуу байсан намайг мөнгө өг гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн шөнө гэртээ унтаж байсан чинь миний толгой руу Д.Э нэг юмаар цохихоор нь би чи яаж байгаа юм бэ гэсэн чинь чамайг алсанч яадаг юм гэсэн. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө босоод ирсэн чинь Д.Эрдэнцогт чамайг хэн зодсон юм бэ гээд байсан. Зүүн талын 4 хавирга хугарсан, толгой хоёр газар хагарсан цээжин бие тэр чигээрээ хөхөрсөн, хамаг бие янгинж өвдөөд хэцүү байна. Гурилын модоор цохьсон байх гэж бодож байна. Намайг мөнгө өгсөнгүй, байр авах гэж намайг цохьсон байх, өөр шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эын”...Би талийгаач Д.Эын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон хэрэгт оролцоно. Ер нь бол Д.Э ах сэтгэцийн өвчтэй тул хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авахуулж эмчилгээнд явуулах шаардлагатай гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Сын”...Миний гар утас руу Д.Э залгаад дүү сургуулийн зүүн талын хаалган дээр гараад ирээч гэсэн би гараад очсон чинь Д Э ахын толгой нь 9 хэсэг газар хагарсан байсан би тоолсон, чих нь ханзараад идээ гойжсон байдалтай байхаар нь би Д.Э ахаас та чииь ягаад ийм байдалтай болсон яваа юм бэ? ягаад ажилдаа ирээгүй юм бэ? гэж асуухад Д.Э надад хэлэхдээ урд шөнө манай ах Д.Э намайг зодоод алах шахлаа гэж байсан. Өмнө нь ах Д.Эыг нь дагуулж очиход хаалгаа онгойлгож өгөөгүй. Д.Эын утас руу залгаад Д.Эыг асуусан чинь би мэдэхгүй гээд байхаар нь цагдаа дуудаад гэрийнх нь хаалгыг онгойлгуулаад гэрт нь орсон чинь талийгаач Д.Э, Д.Э хоёр хоёулаа халамцуу байсан. Тухайн үед талийгаач Д.Эын цалин буусан байсан. Тэгээд Д.Э нь гэрээсээ гаргахгүй хориод байсан байх гэж би бодсон...” гэх мэдүүлэг, гэрч В.Бы”...Намайг ажил дээрээ хааяа гарч байхад ирээд хонодог байсан, харуулууд хоол унднаасаа илүүчлээд өгдөг байсан, хоноод ярихдаа ах архи уучихсан гэртээ орохоос айгаад байна, гэрийн түлхүүр авчихаад өгдөггүй, хаалгаа онгойлгож өгдөггүй, намайг зоддог, миний байрыг л авах гээд байгаа юм, намайг гэртээ орохоор гэрээс гаргахгүй хорьж цагдаад байдаг юм гэж ярьж байсан. Д.Эын яриагаар ах нь байрыг нь авах гээд байдаг гэж нэг удаа ярьж байсан. Надад ахдаа зодуулсан талаараа ярьж байсан. Зодуулсан байхыг нь би өөрөө харж байсан ахдаа зодуулчихаад ажил дээрээ ирээд оёо тавиуллаа ах зодоод гээд харуулж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Жын“...Д.Э нь анх ирээд хэвтэхэд нь анхны тусламж үзүүлээд шаардлагатай шинжилгээнүүдийг авч эмчилгээг эхлүүлсэн. Их олон өвчний хүндэрлүүд байсан цочмог нойр булчирхайн үрэвсэл, тус үрэвслээс хавагнашил цусархагшилт явагдсан, элэгний хатуурал, хатуурлаас болоод элэг нь томорсон, бөөрний үйл ажиллагаа алдагдсан гээд их олон хавсарсан өвчтэй байсан, хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 09-р сарын 07-ны өдөр нас барсан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 186 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай шүүх, сэтгэц гэм судлалын магадалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Д.Эын сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн дүү Д.Эыг зодож, түүний бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эын сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн дүү Д.Эыг зодож, түүний бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүний сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байдлыг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай ирүүлсэн нь үндэслэлтэй, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүний хувийн байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх сэтгэц судлалын магадлагаа, эмнэлгийн тодорхойлолт зэргээр өөртөө эсхүл бусдад аюул учруулах нөхцөл байдал тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлт болон улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Д.Эод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын энгийн клиникт 1 жил 6 сарын хугацаагаар албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй байна
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Дгийн Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн дүү Д.Эыг зодож, түүний бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дгийн Эод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэц Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын энгийн клиникт 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-т зааснаар шүүгдэгч Д.Эод авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Нийслэлийн Прокурорын газарт даалгасугай
5. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР