| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0244/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/245 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мын Бид холбогдох эрүүгийн ,,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, .............ажилладаг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ............д оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, тус тус ял шийтгүүлсэн, Хүрэн морьт овогт Мын Б/РД:АО/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Булгийн Их зам хороололд иргэн Ц.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, хутгаар доод уруул орчим нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч М.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн ,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Цийн өгсөн:
“...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед би Д.Б, Отгоо, Г.Ч нарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Ихзам хороололд байрлах Б гэх айлд очсон. Бгийн эхнэр Тогсоо нь төрсөн байсан учир бид нар Тогсоог эргэх гэж очсон. Бид дөрөв Бгийнд сууж байтал М.Б согтуу хутга барьчихсан орж ирээд уурхайн пиздагууд, та нарыг ална шүү гээд хутгаараа хүн хүн рүү далайгаад байхаар нь би М.Бийг зүгээр зайлаач яагаад байгаа юм бэ гэж хэлтэл над руу дайраад чамайг ална гэснээ миний цамцны захаар намайг боогоод доош нь татсан, тэгсэнээ хутгаараа миний нүүр рүү хатгахаар нь би хажуу тийшээ зайлтал хутгаараа миний уруулыг зүссэн. Би эсэргүүцээд М.Бийг тавиулах гээд дийлэхгүй байсан, би М.Бтой зууралдаад байшингаас гарсан чинь Г.Ч эгч араас гарч ирээд М.Бийн хутгатай гарнаас бариад авсан. Тэгтэл Б гарч ирээд М.Бийг надаас салгаж холдуулсан. М.Б гарахаас өмнө Д.Б эгчийн Лексус 570 маркийн машины дугуйг хутгаар хатгаж хагалсан байсан. Би сумын эмнэлэг орж оёо тавиулсан. Би М.Бтой хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй, М.Б согтуу орж ирээд хүн хүн рүү агсараад байхаар нь би боль гэж хэлтэл М.Б надруу дайраад чамайг ална шүү гээд намайг хутгаар зүссэн. М.Б бид хоёрын хооронд өс хонзон өр авлагын зүйл байхгүй. Цамцны захаар хоолой боосон, хутгаар миний доор уруулын доод хэсэгт зүссэн. Би М.Бийг цохиогүй. М.Б яагаад тэгж агсараад байсныг би ойлгоогүй. Өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Би гомдолтой байна, биеэ эмчлүүлэхэд гарсан бүх зардал буюу 2 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/
*Гэрч Л.Аын өгсөн:
“...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манайд хотоос нөхрийн хамаатанууд ирсэн байсан. Тэгээд хоол унд хийгээд үйлчлээд байж байхад манайд М.Б гэх залуу согтуу орж ирээд манайд байсан Ц.Ц гэдэг залууг уулзая гээд аваад гарсан. Тэгээд гадаа юу болсныг би мэдэхгүй байна Ц.Ц хэсэг хугацааны дараа уруулынхан доор цус болсон орж ирээд пизда чинь шаачихлаа гээд нөгөө хэдтэйгээ яриад манай угаалтуурт цусаа угаагаад байсан. Тэгээд манайд ирсэн хүмүүсийн машины дугуйг хагласан байна бүгдээрээ янзлаад явцгаая гээд машины дугуйгаа солиод явсан. Манайд тэр хоёр зодоон цохион хэрүүл маргаан хийгээгүй. Би хараагүй би амаржаад удаагүй байсан болохоор гараагүй. Д.Б эгч, Отгоо гээд найз хүүхэн нь, Г.Ч эгч , Ц гэх залуу энэ хэд л байсан. Ц.Ц эрүүл байсан М.Б их согтолттой манайд орж ирж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/
*Гэрч Г.Чгийн өгсөн:
“...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би хотоос ирсэн хүмүүстэй хамт Бгийнд байж байхад М.Б гаднаас согтуу Барамсай хаана байна гээд орж ирээд Ц.Цийг бариад авсанаа мөрнөөс татсан, тэр хоёр ноцолдоод гарах гээд явж байсан би араас нь дагаж гараад М.Бийн ханцуунаас нь бариад авсан чинь М.Б хутга барьсан байсан. Би М.Боо чи юу болж байна ингэж болохгүй ш дээ чи намайг таниж байна уу гэсэн чинь М.Б намайг харж байснаа таньж байна гэсэн. Би М.Бийн шуунаас нь татсан чинь М.Б Ц.Цийг тавиад хашаанаас гараад явсан. Тэгсэн Ц.Цийн уруулаас цус гараад уруул нь эсгэгдсэн байсан. Ц.Цэрэрэнпүрэв Бгийнд орж цусаа угаагаад гарч ирсэн чинь машины 2 дугуйг хагарсан хий нь гарсан байсан. Хэзээ нь юугаар хагалсаныг би хараагүй. Тэгээд тэд нар хот явах гэж байсан болохоор аймаг явж дугуйгаа нөхүүлээд явцгаасан. Бгийн эхнэр Л.А, Д.Б найз Отгоо нь, Ц.Ц бид нар байсан. Би Ц.Цийн аль хэсэгт юугаар цохьсоныг хараагүй тэр хоёр зууралдаад гараад ирсэн Ц.Цийн уруулынхан доор эсгэгдсэн зууралдаад байх үед л эсгэгдсэн байх гадаа гарахад М.Бийн гарт хутга байсан. Тэр хоёрын хэн хэн нь зодож цохилцож харагдаагүй. Зууралдаал гарч байсан. Би юунаас болсныг мэдээгүй. М.Б Барамсай хаана байна гэж орж ирээд Ц.Цтэй зууралдаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/
*Гэрч Д.Бийн өгсөн:
“...М.Б гаднаас орж ирээд тэр хоёр гараад явсан. Удалгүй Ц.Цийн амнаас нь цус гарчихсан ороод ирсэн. Отгоо гэх хүнийг танина, надтай хамт 14-р сургуульд багш хийдэг ...” гэх мэдүүлэг/хх-ийн 33 дугаар тал/,
*Гэрч Д.Бийн дахин өгсөн:
“...Миний машины дугуйг хэн хагалсан талаар мэдэхгүй байна, айлд ород гараад ирсэн чинь хагарчихсан байсан. Өөрөө хагарсан байж магадгүй айлаас гарч ирээд харсан чинь хагарчихсан, хий нь гарчихсан байдалтай байсан. Би яаж хагарсан талаар мэдэхгүй, шил, чулуунд зүсэгдэж хагарсан байх. Тухайн үед миний машины дугуй зүсэгдэж хагарсан байсан, одоо тухайн дугуйг ашиглахгүй байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/,
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаартай“...Ц.Цийн биед, доод уруулын доод ирмэгт шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн зүсэх, зүсэгдэх үйлчлэлээр үүснэ. Дээрх шарх гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 37 дугаар тал/
*Яллагдагч М.Бийн өгсөн:
“...Би 2019 оны 03 сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Их зам хороололд дугуй засвар дээр машиныхаа дугуйг авч очиж янзлуулсан. Дугуй янзлуулж байхдаа тэндээ нэг шил архи авч уусан. Тэгээд Ц.Ц хар жийп машинтай Бгийн гадаа ирчихсэн байсан. 2018 оны зун уурхай дээр Ц.Ц надтай хамт ажиллаж байгаад миний машины моторыг цохиулаад янзалж өгнө гэж задлаад ойр зуурын аппартур жанам гэх зүйлс нь алдагдаад янзалж өгөөгүй байсан. Тэрнээсээ болоод Ц.Цийг айлгаж машинаа янзлуулах гээд Бгийнхаас авч гараад гэрийнх нь гадаа маргалдаад хутгаараа айлгах гээд гаргаад ирсэн чинь барьцалдаж аваад Ц.Цийн эрүү хэсэгт нь хутгаараа хүрчихсэн чинь зүсэгдээд цус гараад байхаар нь зодоон хийж болохгүй байх гэж бодоод зугтааж гүйгээд хутгаа хашааны мухар руу шидчихээд гэр рүүгээ гүйж ороод эхнэрээрээ Ц.Цийг очоод үзээдхээч гэж гуйсэн. Өөр зүйл болоогүй. Манайд Л.А, Г.Ч эгч, Д.Б гэж хүүхэн, Ц.Ц нар байсан. Өнгөрсөн зуны уурхай дээр автомашин эвдрээд янзалж өгнө гээд өгөөгүй болохоор нь тэрэндээ уурлаад Ц.Цтэй маргалдсан. Өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-51 дүгээр тал/
*Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 53 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Булгийн Их зам хороололд иргэн Ц.Ц нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь доод уруулын доод ирмэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Б үйлдсэн болох нь хохирогч Ц.Цийн”... Бид дөрөв Бгийнд сууж байтал М.Б согтуу хутга барьчихсан орж ирээд уурхайн пиздагууд, та нарыг ална шүү гээд хутгаараа хүн хүн рүү далайгаад байхаар нь би М.Бийг зүгээр эайлаач яагаад байгаа юм бэ гэж хэлтэл над руу дайраад чамайг ална гэснээ миний цамцны захаар намайг боогоод доош нь татсан, тэгсэнээ хутгаараа миний нүүр рүү хатгахаар нь би хажуу тийшээ зайлтал хутгаараа миний уруулыг зүссэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Аын”... манайд М.Б гэх залуу согтуу орж ирээд манайд байсан Ц.Ц гэдэг залууг уулзая гээд аваад гарсан. Тэгээд гадаа юу болсныг би мэдэхгүй байна Ц.Ц хэсэг хугацааны дараа уруулынхан доор цус болсон орж ирээд хутгаар шаачихлаа гээд нөгөө хэдтэйгээ яриад манай угаалтуурт цусаа угаагаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Чгийн”... М.Б гаднаас согтуу Барамсай хаана байна гээд орж ирээд Ц.Цийг бариад авсанаа мөрнөөс татсан, тэр хоёр ноцолдоод гарах гээд явж байсан би араас нь дагаж гараад М.Бийн ханцуунаас нь бариад авсан чинь М.Б хутга барьсан байсан. Тэгсэн Ц.Цийн уруулаас цус гараад уруул нь эсгэгдсэн байсан. Би Ц.Цийн аль хэсэгт юугаар цохьсоныг хараагүй тэр хоёр зууралдаад гараад ирсэн Ц.Цийн уруулынхан доор эсгэгдсэн зууралдаад байх үед л эсгэгдсэн байх гадаа гархад М.Бийн гарт хутга байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бийн “...М.Б гаднаас орж ирээд тэр хоёр гараад явсан. Удалгүй Ц.Цийн амнаас нь цус гарчихсан ороод ирсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч М.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 148 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч М.Бийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Ц нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй болох нь түүний бичгээр ирүүлсэн хүсэлт хэргийн материалтай танилцсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Бийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хөрөнг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйшйн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР