| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00493/И |
| Дугаар | 103/ШШ2016/00494 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2016/00494
| 20*******6 оны ************** сарын *******6 өдөр | Дугаар *******03/ШШ20*******6/00494 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******5 дугаар байрны ******* тоотод оршин суух ******* овогтой *******-*******, ******* овогтой нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.437.047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой *******-*******, түүнийг төлөөлж хамтран үүрэг гүйцэтгэгч ******* овогтой нар тус банкны ******* салбараас 20*******5 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ЗГ20*******542335434 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 6.928.95******* төгрөг, 78 мөнгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн буюу зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого болон гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлдэгч нар 20*******5 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ЗГ20*******542335434 дугаартай зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд *******.569.867 төгрөг 9 мөнгө, зээлийн хүүнд *******.078.445 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5604 төгрөг, нийт 2.653.9*******6 төгрөгийг төлсөн.
Зээлдэгч нар гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөхгүй удаа дараа хугацаа хэтрүүлж, 20*******6 оны 8 дугаар сараас хойш бүрэн төлөлт хийхгүй 85 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд цаашид зээл хэвийн төлөгдөх боломжгүй болсон.
Зээлдэгч нарын зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар 20*******6 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 02/420 дугаартай мэдэгдэлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй.
Иймд 20*******6 оны *******0 дугаар сарын *******8-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
20*******5 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ20*******542335434 дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах
20*******6 оны *******0 дугаар сарын *******8-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.200.896 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 223.825 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2326 төгрөг, нотариатын зардал *******0000 төгрөг, нийт 5.437.047 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч З.*******-*******, Д. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид хугацаа хэтрүүлсэн 8, 9, *******0, ************** дүгээр сарын *******.080.000 төгрөгийг 20*******6 оны *******2 дугаар сар гэхэд төлөөд, цаашид хуваарийн дагуу сар бүр зээлээ төлөх болно. Д. цалингийн давхар зээлтэй, *******-******* одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа тул энэ байдлыг минь харгалзан үзнэ үү. Зээлээ мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар, хариуцагч З.*******-*******, Д. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.437.047 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар хугацаа хэтрүүлсэн 8, 9, *******0, ************** дүгээр сарын *******.080.000 төгрөгийг 20*******6 оны *******2 дугаар сар гэхэд төлөөд, цаашид хуваарийн дагуу сар бүр зээлээ төлнө, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэснийг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой *******-*******, ******* овогтой нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.437.047 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, хугацаа хэтрүүлсэн 8, 9, *******0, ************** дүгээр сарын *******.080.000 төгрөгийг 20*******6 оны *******2 дугаар сард төлнө, үлдэгдэл зээлээ хуваарийн дагуу төлөхөөр, зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0*******943 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 5097******* төгрөг 5 мөнгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч З.*******-*******, Д. нараас 5097******* төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА