Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/247

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг 

Шүүгдэгч: М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Бөд холбогдох эрүүгийн ,, тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,суманд төрсөн, эрэгтэй, 33 настай,  боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг,........... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт М-ын Б/РД:АА/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Мын Б нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Ухаагийн ар гэх газар иргэн Аийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Шүүгдэгч М.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд мал хайж яваад Ш.Атэй таарсан. Тэгээд голын гүүр эвдэрсэн гэхээр нь гол гаргаж өгөөд 1 шил архи хувааж уугаад сууж байсан чинь сонин зүйл яриад байхаар нь хоёр удаа цохьсон  нь үнэн. Өөр зүйл болоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг

        

           *Эрүүгийн 1912003050258 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ш.Аийн өгсөн: 

“...2019 оны 05-р сарын 07-ны өдөр Эрдэнэмандал сумын төвд М.Б А гэх залуус Гансүх гэх айлийн гадна намайг дуудахаар нь очоогүй. Тэгсэн дахин дуудаад байхаар нь очсон чинь М.Б намайг харахгүй байна уу гээд 1 удаа өшиглөсөн. Тэгээд намайг 1 шил архи аваад ир гэхээр нь надад мөнгө байхгүй гээд авч өгөөгүй. Тэгээд Гансүх гэх айлд ороод 1 шил Ерөөл гэх архи уусан. Тэгээд Гансүх гэх айлаас хөдөлж дэлгүүрт орж берзент аваад мотоцикль дээрээ тавиад М.Бтөй хамт хөдлөөд Хануй голын гүүр гараад салах гэхэд намайг дагаад яв зугтаж болохгүй шүү гэсэн.Тэгээд хамт яваад Алаг-Уул багийн нутаг Ухаагийн ар гэх газар очсон. М.Б өөрийнхөө нохойд хазуулсан сорив нь дээрээ чи надад хайртай гэж хэлээд үнс гээд намайг үнсүүлсэн бас хөлөө ороо гэхээр нь ороогоод өгсөн чинь чи ороож чадахгүй байна гээд миний толгой бөөр рүү хөл гараа цохиж зодсон. М.Б намайг архи аягал гэсэн би архийг нь аяглаж байхад чи наад архи уу гэсэн тэгэхээр нь би уухгүй гэсэн чинь намайг пизда минь уу гээд намайг цохиод уухгүй бол ална шүү гээд айлгаад байхаар нь 2 аяга уусан. Тэгээд М.Б гэх залуу намайг номхон зогс гээд элэг рүү цохьсон. Тэгээд намайг газар унагаагаад миний нуруу бөөр рүү цохиж хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний баруун шанаан тус газар гараараа цохьсон, хэд цохьсоныг нь би сайн мэдэхгүй байна, айсан байсан. Би тэгээд сүүлдээ ухаан алдаад зарим зүйлийг санахгүй байна. Миний толгой их өвдөөд бас хамар амнаас цус гарсан байсан. Бас М.Б намайг чамд хүнд хэлвэл чамайг алаад нуур руу шиднэ гэж айлгасан. Тэгээд М.Б гэх залуу авч ирсэн архиа уугаад суухаар нь би өөрийн мотоциклио асаагаад гэр рүүгээ явсан. Гэртээ харих замд миний хамар амнаас цус их гарсан. Тэгээд маргааш нь миний нүд, шанаа, хамар, уруул хавдаад толгой өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд аймаг руу явж шинжилгээ хийлгэ гэж хэлсэн Тэгээд би аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлж нарийн шинжилгээ хийлгэхэд хамарны мөгөөрсөн яс цөмөрсөн, тархи хөдөлсөн байна гэж хэлсэн. Тэгээд чих хамар хоолойн эмч хамраа хот руу явж хагалгаанд орж эмчлүүл гэж хэлсэн. Тэгээд хот руу явж хагалгаанд орж хамраа эмчлүүлсэн. Мөн миний тархи хөдөлсөн байсан би 3 хоног бариулж байж өвчнөө намдаасан. Би энэ явдлаас болж өөрийн эрүүл мэндээрээ хохироосон, эмчилгээ сайн хийлгэснээр одоо биеийн байдал сайжирч байгаа үе үе миний хамар битүүрэх зовиуртай байгаа яваандаа зүгээр болно гэж эмч хэлсэн. Би энэ хүнд зодуулж эрүүл мэндээрээ хохирсон одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж миний биеийн байдал сайжирч байгаа. Эмчилгээ хийлгэхээр зориулсан 2.500.000 төгрөг нэхэмжилж байна, миний хохирлыг барагдуулж өгвөл надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-10 дугаар тал/ 

 

*Гэрч Д.Тын өгсөн:

“...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр миний нөхөр Ш.А Эрдэнэмандал сумын төв рүү гэртээ берзент авхаар яваад буцаж 15 цагийн үед гэртээ ирэхэд баруун нүд нь хөхөрсөн, эрүү нь хавдаж амаа сайн ангайлгаж болохгүй болсон байсан. Мөн баруун талын шанаан тус газар хавдаж хүндүүр зовиуртай болсон байсан. Би нөхрөөсөө асуухад манай нөхөр Ш.А би мотоциклоосоо уначихлаа гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Эрдэнэмандал сумын төв орж эмнэлэгт үзүүлэхэд Мөнхзул эмч энд эмчлэгдэхгүй, та хоёр аймаг төв явж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 2019 оны 05-р сарын 09-ний өдөр Архангай аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлэхэд хамар нь гэмтэж яс нь цуурсан байна гэж хэлсэн. Энэ цууралтыг аймагт эмчилж чадахгүй хот руу явах шаардлагатай гэсэн. Тэгээд Улаанбаатар хот руу 2019 оны 05-р сарын 28-ны өдөр явж үзүүүлэхэд хамрын ясны хуучин гэмтэл дээрээ нэмж шинээр яс цуурч гэмтсэн байна. Энэ шинэ гэмтлийг бороолохоор нь эмчилнэ гэж хэлсэн. Тэгээд сарын дараа хагалгаанд орохоор болоод ирсэн. Манай нөхөр гэртээ ирэхдээ бага зэрэг архи үнэртэж байсан. Ухаанаа алдтал архи уугаагүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/ 

 

*Гэрч Д.Гийн өгсөн: 

“...2019 оны 05-р сарын эхээр М.Б гэх залуу манайд нэг шил архи авч өгсөн. Араас нь Ш.А орж ирсэн. Тэгээд би Ш.Аийг берзент ганзаглаж явна гэхээр нь М.Бийг чи Ш.Аийг гүүр гаргаад өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед манай сумын гүүр эвдэрсэн мотоцикль түрж гардаг байсан. Тэгээд тэр хэд манайхаас хамт явцгаасан. Манай гаднаас явахдаа ямар нэгэн хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. М.Б, Ш.А 2 манайд хэрэлдэж маргалдаагүй, зүгээр хөдөлцгөөсөн. М.Б манайд архи уугаагүй харин манайд цагаан сараар золгоогүй гээд надад 1 шил архи авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/ 

 

*Гэрч Н.Аийн өгсөн: 

“...2019 оны 05-р сард М.Б гэх залуу манайд ирээд цагаан сараар  золгоогүй гээд манай нөхөрт 1 шил архи авч өгсөн. Өөрөө тэр архинаас ууугаагүй. Тэгээд М.Б явлаа гээд гадаа байхад нь гарахад Ш.А гэх залуу манай гадаа М.Бтэй хамт зогсож байсан. Би тэгэхээр нь чи яах гэж байгаа гэсэн чинь би энэ хоёртой гүүрээр хамт гарах гэж байгаа гүүр эвдэрсэн гарахад хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд манай гэрээс Жаргал ахын дэлгүүр орж берзент авна гээд хамт явцгаасан. Тэгээд юу болсоныг мэдээгүй маргааш нь Ш.Атэй таарахад та өчигдөр яасан бэ гэхэд зүгээрээ гэж хэлсэн. Сүүлд нь хүнээс би дам яриагаар М.Б, Ш.Аийг зодсон байна гэж сонссон. М.Б, Ш.А 2 манайд хэрэлдэж маргалдаагүй, зүгээр хөдөлцгөөсөн Ш.А надад би М.Бтэй хамт гүүрээр гарах гэж байгаа гүүр эвдэрсэн би ганцаараа гарч чадахгүй байгаа гэж хэлсэн. М.Б манайд архи уугаагүй харин манайд цагаан сараар золгоогүй гээд манай нөхөрт 1 шил архи авчирч өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/, 

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 234 дугаартай“...Ш.Аийн биед, тархи доргилт, зүүн нүд орчмын цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэлүүд учирчээ. Тархи доргилт, зүүн нүд орчмын цус хуралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хацрын зулгаралт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаг хугацааны хувьд тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 2019.05.13-нд чих хамар хоолойн эмчийн үзлэгээр хамар яс хуучин хугаралтай, таславч мурийсан байсан байна. Иймээс 2019.05.07-нд үүссэн гэмтэл гэж үзэхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 27 дугаар тал/ 

 

           *Яллагдагч М.Бийн өгсөн: 

“...Би Ш.Аийг шанаан тус газар гараа атгаж байгаад хоёр удаа цохьсон, энэ үйлдэл миний буруу, би өөрөөр Ш.Аийн биед хүрээгүй. Тухайн үед нэг шил Хараа гэх архи гурвуулаа хувааж уусан. Би их согтоогүй байсан, бүх зүйлээ мэдэж байгаа. Би Ш.Аийг өмнө танихгүй байсан, тухайн үед анх таарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-46 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

 2019 оны 05 дугаар сарын 07-ны Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Ухаагийн ар гэх газар иргэн Ш.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Б үйлдсэн болох нь хохирогч Ш.Аийн”... Тэгсэн дахин дуудаад байхаар нь очсон чинь М.Б намайг харахгүй байна уу гээд 1 удаа өшиглөсөн. Тэгээд намайг 1 шил архи аваад ир гэхээр нь надад мөнгө байхгүй гээд авч өгөөгүй. Тэгээд Гансүх гэх айлд ороод 1 шил Ерөөл гэх архи уусан. Тэгээд Гансүх гэх айлаас хөдөлж дэлгүүрт орж берзент аваад мотоцикль дээрээ тавиад М.Бтөй хамт хөдлөөд Хануй голын гүүр гараад салах гэхэд намайг дагаад яв зугтаж болохгүй шүү гэсэн.Тэгээд хамт яваад Алаг-Уул багийн нутаг Ухаагийн ар гэх газар очсон. М.Б намайг архи аягал гэсэн би архийг нь аяглаж байхад чи наад архи уу гэсэн тэгэхээр нь би уухгүй гэсэн чинь намайг пизда минь уу гээд намайг цохиод уухгүй бол ална шүү гээд айлгаад байхаар нь 2 аяга уусан. Тэгээд М.Б гэх залуу намайг номхон зогс гээд элэг рүү цохьсон. Тэгээд намайг газар унагаагаад миний нуруу бөөр рүү цохиж хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний баруун шанаан тус газар гараараа цохьсон, хэд цохьсоныг нь би сайн мэдэхгүй байна, айсан байсан. Би тэгээд сүүлдээ ухаан алдаад зарим зүйлийг санахгүй байна. Миний толгой их өвдөөд бас хамар амнаас цус гарсан байсан. Бас М.Б намайг чамд хүнд хэлвэл чамайг алаад нуур руу шиднэ гэж айлгасан. Тэгээд М.Б гэх залуу авч ирсэн архиа уугаад суухаар нь би өөрийн мотоциклио асаагаад гэр рүүгээ явсан. Гэртээ харих замд миний хамар амнаас цус их гарсан. Тэгээд маргааш нь миний нүд, шанаа, хамар, уруул хавдаад толгой өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд аймаг руу явж шинжилгээ хийлгэ гэж хэлсэн Тэгээд би аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлж нарийн шинжилгээ хийлгэхэд хамарны мөгөөрсөн яс цөмөрсөн, тархи хөдөлсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Тын”... 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр миний нөхөр Ш.А Эрдэнэмандал сумын төв рүү гэртээ берзент авахаар яваад буцаж 15 цагийн үед гэртээ ирэхэд баруун нүд нь хөхөрсөн, эрүү нь хавдаж амаа сайн ангайлгаж болохгүй болсон байсан. Мөн баруун талын шанаан тус газар хавдаж хүндүүр зовиуртай болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гийн”...Тэгээд би Ш.Аийг берзент ганзаглаж явна гэхээр нь М.Бийг чи Ш.Аийг гүүр гаргаад өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед манай сумын гүүр эвдэрсэн мотоцикль түр гардаг байсан. Тэгээд тэр хэд манайхаас хамт явцгаасан...” гэх мэдүүлэг, яллагдагч М.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүд орчмын цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 234 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, шүүгдэгч М.Бийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч М.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Ш.А нь хохирол төлбөрөө авсан гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаар утсаар ярьсан тэмдэглэлд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч М.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогт М-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР