Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2016/00498

 

 

 

 

 

201******* оны 11 сарын 1******* өдөр

Дугаар 103/ШШ201*******/00498

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт , овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.345.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК-иас зээлдэгч Н. нь 20******* оны 12 дугаар сарын 08-ны өдөр барьцааны гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд БРА 35-32 улсын дугаартай, 200******* онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгийн Сaldina маркын машиныг барьцаалсан. Гэрээг хийх үед охин О. нь 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд тай байгуулсан барьцааны гэрээн дээр нь ээж ажилтай амжихгүй гээд өөрөө гарын үсэг зурсан дараа нь аар гарын үсэг зуруулах гэсэн боловч гарын үсгээ зургаагүй. Зээлдэгч нар нь 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр үндсэн зээлээ, хүүгийн хамт төлж зээлээ хаах байсан боловч төлөөгүй тул гэрээг автоматаар сунгасан. Зээлээ төлөхгүй болохоор нь 2015 оны 11 дүгээр сард машиныг нь хурааж авсан боловч гуйсааар байгаад аваад явсан. Иймд Н., О. нараас 7.345.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н., О. нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.345.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2.345.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н., О. нар нь үлдэх 5.000.000 төгрөгийг 201******* оны 12 дугаар сараас эхлэн 20******* оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 1.000.000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч, хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б., О. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.345.000 төгрөг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс, шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт , овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.345.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.345.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н., О. нар нь үлдэх 5.000.000 төгрөгийг 201******* оны 12 дугаар сараас эхлэн 20******* оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 1.000.000 төгрөгөөр төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 132.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5.000.000 төгрөгт төлбөл зохих тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг хариуцагч Н., О. нараас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ