| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00448/И |
| Дугаар | 103/ШШ2016/00500 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2016/00500
| 2016 оны 11 сарын 1 өдөр | Дугаар 103/ШШ2016/00500 | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1******* онд ******* хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажилгүй, ******* хотын ******* дүүрэг, 16 дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Л. эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2015 оны дүгээр сарын 0-ны өдөр Л. 3.000.000 төгрөгийг сарын хугацаатай, 500.000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн. Л. нь хүүнд 800.000 төгрөг төлөөд дахин төлөлт хийгээгүй, тэгээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр машинаа надад орхиж яваад машинаа авахдаа намайг машин эвдсэн гэж ор үндэслэлгүй гүтгээд машинаа авч явсан. Түүнээс хойш сураггүй болсон оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан 2015 оны дүгээр сарын 0-ны өдрийн мөнгө зээлсэн талаарх баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
И. нь Л. эрэн сурвалжлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Л. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2015 оны дүгээр сарын 0-ны өдрийн мөнгө зээлсэн талаарх баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
овогтой нь хамгийн сүүлд дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр гудамжны тоот хаягт оршин суудаг байсан, одоо тухайн газраа оршин суудаггүй, Л. нь 802588 дугаарын гар утастай, төрсөн эгч нь ******* хот, ******* дүүргийн 16 дугаар хороо, ******* ******* гудамжны 8 тоотод амьдардаг зэрэг мэдээллийг дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1. дэх хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогтой эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүнийг хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хариуцагч овогтой нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг нэхэмжлэгч И.д анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 0.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ