Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2016/00502

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2016/00502

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Хаан банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 39.905.968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нар нь Хаан банкны ******* салбарын ******* ******* тооцооны төвөөс 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ/*******59 дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан 42.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдах, худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд зээлдэгч *******ийн өмчлөлийн Ү-*******0800 тоот эрхийн улсын бүртгэлтэй, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, *******, ******* нарын өмчлөлийн 40 инчийн зурагт, хөргөгч, тоос сорогч, угаалгын машин, 2 ширхэг хивс, шкаф, компьютер зэргийг тус тус барьцаалан зээлдсэн. Зээлдэгч нар нь үндсэн зээлд 2.142.525 төгрөг, зээлийн хүүд 9.614.426 төгрөг нийт 11.756.951 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 39.310.208 төгрөг, зээлийн хүү 581.215 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг нийт 39.905.968 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Тус иргэний хэрэгт хариуцагч нар нь хугацаа хэтэрсэн зээл болон 2016 оны 12 дугаар сарын эргэн төлөлт нийт 1.723.000 төгрөгийг төлж зээлийг хугацаа хэтрэлтээс гарган цаашид үлдэгдэл зээлийг графикийн дагуу төлж барагдуулахаар, нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч нарын барьцааны хөрөнгийг битүүмжлүүлэх тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт шийдвэрлэх тухай 1774 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, битүүмжлэлийг цуцлахаар эвлэрч байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б., хариуцагч Н.*******, Г.******* гэжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны ******* салбар нь хариуцагч Н.*******, Г.******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 39.310.208 төгрөг, зээлийн хүү 581.215 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг нийт 39.905.968 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хаан банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, овогт ******* *******, овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 39.310.208 төгрөг, зээлийн хүү 581.215 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг нийт 39.905.968 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь хугацаа хэтэрсэн зээлийн төлөлт 1.723.000 төгрөгийг 2016 оны 12 сард төлж, зээлээ хугацаа хэтрэлтээс гарган цаашид зээлийг үлдэгдлийг хуваарийн дагуу мөн нотариатын зардал 14.500 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч нарын барьцааны хөрөнгийг битүүмжлэх захирамжийг хүчингүй болгуулж, битүүмжлэлийг цуцлуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 357.480 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 178.740 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.*******, Г.******* нараас тэмдэгтийн хураамжид 178.740 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны ******* салбарт олгосугай.

3.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт шийдвэрлэх тухай 1774 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ