Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2016/00503

 

 

 

 

 

20*******6 оны ************** сарын *******7 өдөр

Дугаар *******03/ШШ20*******6/00503

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ө. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д. 20*******6 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр зээлийн гэрээ байгуулан *******.500.000 төгрөгийг ******* сарын хугацаатай, *******0 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл зээлийн эргэн төлөлтийг огт төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул 2.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ө.******* нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө. нь хариуцагч Д. зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь: Хариуцагчийн зөвшөөрлийн үндэслэл болсон Миний бие Ө.******* нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д. тэмдэгтийн хураамж *******.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ