| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0215/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/214 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Эрдэнэбат
Хохирогч: И.Чэ
Шүүгдэгч: О.Б, Б.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Оы Б, Боржигон овогт Бын Ч нарт холбогдох эрүүгийн 1912002690228 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын Хорго баг,........... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Хатиган овогт Отгоны Б/РД:АЗ/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, аав, эгч, дүүгийн хамт Архангай аймгийн Тариат сумын Хорго баг,................. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Бын Ч/РД:АЗ/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Б, Б.Ч нар нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Дэнж хорооллын 7-2 тоотод хохирогч И.Чийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч О.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Манай хүүхэд Шавар гэх нэртэй газар руу эхнэр дээрээ очоод ирье гэхээр нь аав нь мотоциклийг нь янзлаад өгье гээд Архангай аймгаас сэлбэг аваад мотоциклийг нь янзлаад байж байхад хохирогч манайд орж ирсэн. Би хохирогчид нэг ор хийж өгсөн, тэгээд орны мөнгө төгрөг өгч авалцаад байж байгаад чи яагаад Ар толгойд хашаа барьсан юм гэсэн чинь би яахаараа барьж болдоггүй юм гээд бид хоёр муудалцсан чинь манай хүүхэд чи яахаараа миний аавыг доромжилдог юм гээд сууж байсан сандал руу нь өшиглөсөн. Тэгээд барилцаад байж байхаар нь би салгах гэтэл манай хүүхдийг чи насаараа миний дээр гарахгүй, насаараа миний доор амьдарна гэхээр нь би нэг удаа цохьсон. Хохирогчийг унагааж цохьсон зүйл байхгүй. Намайг хохирогч насаар минь хөөж туугаад дарамталж байна...” гэх мэдүүлэг,
*Шүүгдэгч Б.Чын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би тухайн өдөр хадам аавынх руу явах гэж байсан. Аав бид хоёр мотоцикль янзлаад байж байсан чинь И.Чэ ах ор авахаар манайд ирсэн. Аав И.Чэ ах хоёр байшин руу орсон. Тэгээд И.Чэ ахыг манай аав танайх яагаад Ар толгойд хашаа барьсан юм гэсэн чинь яахаараа барьж болдоггүй юм гээд аавыг хэдэн тууврын төлөгтэй ирсэн гээд доромжлоод байхаар нь би хажуу талаас нь аавыг яагаад доромжлоод байгаа юм гээд сууж байсан сандал руу нь өшиглөсөн. И.Чэ ах босож ирээд бид хоёр харилцан барьцалдаж авсан. И.Чэ ах чам шиг баньди миний дээр гарахгүй, дандаа доор амьдарна гэхээр нь аав боль гээд нэг удаа цохьсон. Тэгээд маргалдахаа болиод салсан...” гэх мэдүүлэг,
*Хохирогч И.Чийн өгсөн: “...Шүүгдэгч нар надад 4 ор хийж өгье гэж ярьсан. 4 орныхоо нэгийг үнэгүй хийж өгье дөрвөн үнээ онд оруулж өгсөн юм чинь гэсэн. Би ороо гаргаж тавиад, гурван орны үлдэгдэл 150.000 төгрөгөө орж өгөөд гарах гэсэн чинь чи Ар толгойд яах гэж байр барьсан юм гэхээр нь аавын хуучин хашаагаа сэргээгээд барьчихлаа та бид нар бүгдээрээ л бууна гэхэд тийм зүйл байдаггүй юм гээд хэл амаар доромжлоод хоёулаа дайраад байсан. Тэгээд маргалдаж байгаад гарах гэсэн чинь чиний аав цагаачилж ирсэн гэхээр нь манай аав яахаараа цагаачилж ирдэг юм 1990 хэдэн онд туувраас хэдэн төлөгтэй ирээд төлөг чинь үхээд чирч тавиад байсан гэж үнэнг нь хэлсэн. Б.Ч хажуу талаас сандал руу өшиглөөд намайг унахад дээрээс 2-3 удаа цохьсон. Тэгээд барьцалдаад босож ирж байхад О.Б миний зүүн нүдэнд цохьсон, тэгээд маш их цус гоожсон. Тэгээд шүүгдэгч нар нойлын цаас авч ирж өгөөд арчуулаад өөрсдөө шалан дээр туссан цусыг арчаад байсан. Тэгээд эгчтэй утсаар яриад О.Б намайг зодчихлоо гэсэн чинь эгч О.Бтай ярихад би та нарыг орон гэртэй чинь шатаасан ч чадна гээд манай эгчтэй хэрэлдээд байсан. Би гэртээ хариад эгч, ах хоёртой яриад дуудаад тухайн шөнө өө тариа хийлгээд эмнэлэг дээр хоносон. Маргааш нь УлаанБ хот ороод хагалгаанд орсон. Мөн манай аавыг насаар нь дарамталж байгаад өөд болгосон. Манай аавыг цагаачилж ирсэн гэдгийг яасан сайн мэддэг юм. Аавынхаа сэтгэлийг амраамаар байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 1912002690228 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч И.Чийн өгсөн:
“...Би тухайн өдөр Отгоны Бхүү гэх залуутай орны наймаа хийгээд үлдсэн мөнгөө өгчихөөд ороо аваад гарах гэтэл Бхүү над руу гэнэт чи арай давраад байна шүү гээд уурласан тэгэхээр нь би яахаараа даварсан байдгийн гэхэд чи манай бэлчээрийн байран дээр буусан гэхээр нь би адилхан амьдарч байсан би танайхыг хөөж туугаад явуулсан юм уу гээд бэлчээрийн талбайнаас болж хэрүүл маргаан үүссэн. Тэгтэл Б танай аав хойноос цагаачилж ирээ биз дээ гэсэн тэгэхээр нь би миний аав яахаараа цагаачилж ирдэг юм харин чи өөрөө цагаачилж ирсэн байх гэж хэлсэн. Тэгтэл Бхүүгийн хүү болох Б.Ч намайг сууж байхад хажуугаас өшиглөж унагаагаад, чихэн тус газар хоёр удаа цохьсон. Тэгээд барилцаж аваад зогсож байхад Бхүү хүүхдийнхээ хажуугаас гараараа нүд рүү цохиод авсан. Тэгээд миний хамраас цус гараад цусаа цэвэрлэчихээд гэр рүүгээ явсан. Б.Ч нь намайг сууж байхад зүүн араас маягтай далан тус газар хөлөөрөө өшиглөж унагаагаад, зүүн гараараа зүүн чихэн тус газар их хүчтэй хоёр удаа цохьсон. Бхүү нь Б.Чтэй зууралдаад байж байхад урдаас баруун гараараа зүүн нүд рүү нэг удаа цохьсон. Зүүн нүдний дээд зовхи цавтай болсон, мөн нүдний доод ухархайн яс бяцарч, үүрснээс болж суулгаж тавиулсан. Энэхүү асуудлаас болж миний толгой өвдөж, нүдээ цавчихаар дотор нь юм мэдрэгдэж сэнгэнэж өвддөг болсон. Миний биед учирсан хохирлыг хөнгөн гэмтэлтэй гэх шинжээчийн нэмэлт дүгнэлт гарсан учир тухайн дүгнэлтэд санал нийлэхгүй байна. Бүрэлдэхүүнтэй шинжилгээнд ормоор байна. Мөн шинжээч өөрийн биеэр дахин үзээгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Би гомдолтой байна. Энэхүү асуудлаас болоод миний бие УлаанБ хотод очиж хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. Мөн бичиг үсэг мэдэхгүй учир өмгөөлөгч хөлсөлсөн зардал, малаа гурван сарын хугацаанд хүнээр төлбөртэй харуулсан. Үүнээс үүдэн гарсан зардал болох нийт таван сая хоёр зуун ерэн таван мянга гурван зуун жаран найман мянган төгрөг /5.295.368/-ийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/
*Гэрч И.Аын өгсөн:
“...2019 оны 05 сарын 01-ний орой 22 цагийн үед манай төрсөн дүү И.Чэ над руу утсаар яриад Бхүү хүүхэд Б.Чгийн хамт намайг зодчихлоо гэж утсаар ярихаар нь би шөнийн 01 цагийн үед дүү И.Эын хамт ирээд эмнэлэг орж үзүүлж эм тариа хийлгээд эмнэлэгт хоносон. Манай дүү И.Чийн зүүн талын нүд хөхөрч хавдсан, зүүн талын чих хавдсан, хамар хэсэг өвчтэй мөн толгой тархи нь өвдөөд нугас руугаа хатгаж өвдөж байсан. И.Чийг Бхүү болон Б.Ч нар зодож гэмтээсэн. Би Бхүүтэй уулзахад танай дүү И.Чийг 2, 3 удаа цохьсон яасан сүртэй юм гэж байсан. Манай дүү И.Чэ Бхүүгээр ор хийлгэж түүнийхээ өртөг болох 150.000 төгрөг өгөх гэж гэрт нь очсон байсан. Тухайн үед Бхүү болон Б.Ч, И.Чэ нар байсан өөр хүн байхгүй байсан гэсэн. Би хараагүй болохоор мэдэхгүй. Шөнө ирээд И.Чэтэй уулзахад Б.Ч өшиглөж унагаагаад зүүн шанаа руу гараараа 2 удаа цохьсон мөн Бхүү 1 удаа гараа раа нүүрэн дундуур цохьсон гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/
*Гэрч И.Эын өгсөн:
“...2019 оны 05 сарын 01-ний орой 22 цагийн үед намайг гэртээ утнаж байхад манай гэрийн хаалгыг манай эгч И.А тогшоод байхаар нь онгойлгоход дүү И.Чэ Тариат сумын төвд Бхүү болон Б.Ч хоёрт зодуулсан байна очъё гэхээр нь би эгч И.Аын хамт Тариат сумын төвд ирээд дүү И.Чэтэй уулзахад зүүн талын нүд нь хөхөрсөн, зүүн талын чих хавдсан байсан. Мөн хамраас нь цус гарсан бололтой хамраа бөгөлсөн байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлж тариа хийлгэж хоносон. Зүүн талын нүд хөхөрч хавдсан, зүүн талын чих хулхи руугаа хавдартай, хамраас нь цус гарсан, хүзүү нугас руу өвдөж байна гэж байсан. И.Чийг Бхүү болон түүний төрсөн хүү Б.Ч нар зодож гэмтээсэн байсан. Би Бхүүтэй уулзахад танай дүү И.Чийг 2 удаа алгадсан яасан сүртэй юм гэж байсан. Манай дүү И.Чэ рүү 3 хоногийн өмнө хийлгэсэн ороо ирж ав гэж утсаар ярьсан байсан бөгөөд 2019 оны 05 сарын 01-ний өдөр Бхүүд орныхоо өртөг болох 150.000 төгрөг өгөх гэж гэрт нь очсон байсан. Тухайн үед Бхүү болон Б.Ч, И.Чэ нар байсан өөр хүн байхгүй байсан гэсэн. И.Чэ сандал дээр сууж байхад нь хойд талаас нь Б.Ч хөлөөрөө нэг удаа нуруу руу нь өшиглөж унгаагаад шанаа руу нь 2 удаа цохихоор нь зууралдаад босоод ирэхэд нь Бхүү Чийн зүүн талын нүд рүү нь гараараа 1 удаа цохьсон гэж надад И.Чэ ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/
*Гэрч Л.Угийн өгсөн:
“...Намайг гэртээ амраад байж байхад шөнийн 2 цагийн үед над руу манай сувилагч залгаад хүн зодуулж ирлээ үзүүлье гэж хэлээд манайд ирж И.Чэ надад үзүүлэхэд зүүн нүд хэсэгт бага зэргийн хавдартай байсан ба И.Чэ нүд өвдөөд байна гэх зовиуртай байна гэхээр нь өвчин намдаах тариа эм бичиж өгөөд явуулсан. Тухайн үед тархины хаван хөөх шингэн дусал хийсэн. Маргааш өдөр нь И.Чэ 11 цагийн үед ирээд аймгийн төвд үзүүлж 2, 3 дугаар шатлалын онош тодруулна гээд 13а маягт аваад мөн тодорхойлолт авч явсан. Тухайн үед И.Чэ гэх залуу эмнэлэгт ирэхдээ хүн зодуулсан гэж ирсэн. Зүүн нүд орчим бага зэргийн хавдартай байснаас өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Тухайн үед хүнд зодуулсан гэж байсан. Зүүн талын нүд хэсэгт бага зэргийн хавдартай байсан. Эгч ах нарын хамт ирсэн. И.Чэ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 914 дугаартай “...Хүний биед нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №277 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. И. Чийн биед тухайн үед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, хамрын таславчийн муруйлт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний нэг ба нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. 1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 51-53 дугаар тал/
*Яллагдагч О.Бын өгсөн:
“...И.Чэ 2019 оны хавар 4 сард надад 13 ширхэг хуш мод өгөөд та надад 4 ор хийгээд өгөөч би таньд зөрүү мөнгө төгрөгийг нь өгнө гэж тохиролцсон байсан. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү болох Б.Чаар И.Чэ ахадаа захиалсан ороо аваарай хийчихсэн гэж хэлүүлсэн. Тухайн 2019 оны 05 сарын 01-ний орой Архангай аймгийн Тариат сумын Суман баг Дэнж хороолол 7-2 тоот хашаандаа хүү Б.Чын хамт мотоциклио янзлаад байж байтал И.Чэ ороо авахаар манайд ирээд надад орны мөнгө болох 150.000 төгрөг өгөөд манай гэрт орж юм яриж байгаад би И.Чэд та нар яагаад хэлж яриад ар толгой гэдэг газар буухгүй яасан юм бэ гэж ярихад И.Чэ бид нар буухад яадаг юм чи цагаачилж ирээ биздээ гэхээр нь би танай аав ч гэсэн цагаач гэсэн биздээ гээд маргалдахад манай хүү Б.Ч намайг өмөөрөөд та яахаараа манай аавыг доромжлоод байгаа юм бэ гээд сууж байсан сандал руу хөлөөрөө 1 удаа өшиглөхөд И.Чэ босч ирээд манай хүү Б.Чтай цохилцох гээд онож цохилцож чадалгүй байж байгаад И.Чэ манай хүү Б.Чын дээлний 2 ханцуйнаас барьж аваад манай хүү Б.Чд чам шиг хүүхэд насаараа миний доор явна гэхээр нь би И.Чийг очоод гараараа нэг удаа шанаа руу нь цохиход миний гар нүд рүү нь гулсаж цохьсон. Тэгээд И.Чийн хамраас бага зэрэг цус гарахад цусаа нойлын цаас авч арчаад хэлдэг газар нь хэлнэ гээд гэрээс гараад явсан. Манай гэрт И.Чэ, хүү Б.Ч бид 3 байсан. Өөр хүн байгаагүй. Би баруун гараараа И.Чийн зүүн шанаа руу нь 1 удаа цохьсон. Б.Ч сууж байсан сандал руу нэг удаа өшиглөхөд И.Чэ босч ирээд Б.Чтай цохилцох гээд бие биенээ оноогүй И.Чэ Б.Чын ханцуйнаас барь аваад үгээр өдөөд байхаар нь би гараараа цохьчихсон. Намайг цохьсоны дараа И.Чийн хамраас бага зэрэг цус гарсан, зүүн шанаа хэсэгт халцарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 86-89 дүгээр тал/
*Яллагдагч Б.Чын өгсөн:
“...2019 оны 05 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Суман баг Дэнж хороолол 7-2 тоот хашаанд аав О.Бын хамт мотоциклио янзалж байхад И.Чэ ах орж ирээд манай ааваар хийлгэсэн ороо авахаар ирсэн. Би И.Чэ ахад аав ороо аваарай хийчэхсэн гэж байна гэж өмнө нь хэлсэн. И.Чулуун-Эрэнэ ах орны мөнгө гэж 150.000 төгрөг манай аав О.Бт өгөөд бид нар манай гэрт ороод юм ярьж байгаад та нар Ар толгой гэдэг манай хаваржааны газар буусан юм бэ гэхэд И.Чэ ах би тэнд буухгүй бол би хаана буух юм таниар би хаана буухаа заалгахгүй та Цагаан нуураас хувьцааны хэдэн төлөгтэй ирээ биздээ гэхэд нь сууж байсан сандал руу нь өшиглөхөд И.Чэ ах босч ирээд намайг заамдахаар нь би И.Чэ ахыг зөрүүлээд бариад авахад аав О.Б ирээд салгах гээд И.Чэ ахын зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиход хамраас нь бага зэрэг цус гарч салаад хамрынхаа цусыг арилгаад хэлдэг газар нь хэлнэ гээд гараад явсан. Манай гэрт аав О.Б, И.Чэ ах бид 3 байсан. Өөр хүн байгаагүй. Би И.Чэ ахыг зодож цохьсон асуудал байхгүй. Сандал руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөхөд босч ирээд намайг заамдахаар нь би зөрүүлэн заамдаж авахад манай аав О.Б гараараа нэг удаа зүүн шанаа хэсэгт нь цохьсон. Манай аав О.Б И.Чэ ахын зүүн шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиод хамраас цус гарсан. Өөр бэртэл гэмтэл байгаагүй. Хаваржааны хашаан дээр буулаа гэж манай аав хэлэхэд яадаг юм гээд хэрүүл маргаан хийсэн. Би аавыгаа доромжлоод байхаар нь сандал руу нь нэг удаа өшиөглөсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-95 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-104 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 05 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Дэнж хорооллын 7-2 тоотод иргэн И.Чэ нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Б, Б.Ч нар бүлэглэж үйлдсэн болох нь хохирогч И.Чийн”... Тэгтэл Бхүүгийн хүү болох Б.Ч намайг сууж байхад хажуугаас өшиглөж унагаагаад, чихэн тус газар хоёр удаа цохьсон. Тэгээд барилцаж аваад зогсож байхад Бхүү хүүхдийнхээ хажуугаас гараараа нүд рүү цохиод авсан. Тэгээд миний хамраас цус гараад цусаа цэвэрлэчихээд гэр рүүгээ явсан. Б.Ч нь намайг сууж байхад зүүн араас маягтай далан тус газар хөлөөрөө өшиглөж унагаагаад, зүүн гараараа зүүн чихэн тус газар их хүчтэй хоёр удаа цохьсон. Б нь Б.Чтэй зууралдаад байж байхад урдаас баруун гараараа зүүн нүд рүү нэг удаа цохьсон. Зүүн нүдний дээд зовхи цавтай болсон, мөн нүдний доод ухархайн яс бяцарч, үүрснээс болж суулгаж тавиулсан. Энэхүү асуудлаас болж миний толгой өвдөж, нүдээ цавчихаар дотор нь юм мэдрэгдэж сэнгэнэж өвддөг болсон...” гэх мэдүүлэг, гэрч И.Аын”... 2019 оны 05 сарын 01-ний орой 22 цагийн үед манай төрсөн дүү И.Чэ над руу утсаар яриад Бхүү хүүхэд Б.Чгийн хамт намайг зодчихлоо гэж утсаар ярихаар нь би шөнийн 01 цагийн үед дүү И.Эын хамт ирээд эмнэлэг орж үзүүлж эм тариа хийлгээд эмнэлэгт хоносон. Манай дүү И.Чийн зүүн талын нүд хөхөрч хавдсан, зүүн талын чих хавдсан, хамар хэсэг өвчтэй мөн толгой тархи нь өвдөөд нугас руугаа хатгаж өвдөж байсан. И.Чийг Бхүү болон Б.Ч нар зодож гэмтээсэн...” гэх мэдүүлэг, гэрч И.Эын ”... 2019 оны 05 сарын 01-ний орой 22 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг манай эгч И.А тогшоод байхаар нь онгойлгоход дүү И.Чэ Тариат сумын төвд Бхүү болон Б.Ч хоёрт зодуулсан байна очъё гэхээр нь би эгч И.Аын хамт Тариат сумын төвд ирээд дүү И.Чэтэй уулзахад зүүн талын нүд нь хөхөрсөн, зүүн талын чих хавдсан байсан. Мөн хамраас нь цус гарсан бололтой хамраа бөгөлсөн байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлж тариа хийлгэж хоносон. Зүүн талын нүд хөхөрч хавдсан, зүүн талын чих хулхи руугаа хавдартай, хамраас нь цус гарсан, хүзүү нугас руу өвдөж байна гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Угийн”...Намайг гэртээ амраад байж байхад шөнийн 2 цагийн үед над руу манай сувилагч залгаад хүн зодуулж ирлээ үзүүлье гэж хэлээд манайд ирж И.Чэ надад үзүүлэхэд зүүн нүд хэсэгт бага зэргийн хавдартай байсан ба И.Чэ нүд өвдөөд байна гэх зовиуртай байна гэхээр нь өвчин намдаах тариа эм бичиж өгөөд явуулсан. Тухайн үед И.Чэ гэх залуу эмнэлэгт ирэхдээ хүн зодуулсан гэж ирсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 914 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч О.Б, Б.Ч нарын бүлэглэж бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б, Б.Ч нарын бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч О.Б, Б.Ч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч И.Чэ нь шүүгдэгч нараас нийт 6.234.950 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд түүний нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан хохирол хор уршигтай холбоотой 3.255.968 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шүүгдэгч О.Б, Б.Ч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд: хавтаст хэргийн 133 хуудсанд авагдсан 75000 төгрөг, 15000 төгрөг, 35000 төгрөг, 39000 төгрөг, хх-134 хуудас 25000 төгрөг 25000 төгрөг, 20000 төгрөг, 2000000 төгрөг, хх-135 хуудас 81500 төгрөг, 8000 төгрөг, 21818 төгрөг, хх-136 хуудас 28050 төгрөг, хх-138 хуудас 25000 төгрөг, 30000 төгрөг, 76600 төгрөг, Мэндсайхан гэх хүнтэй хөлсөөр ажиллах гэрээний эхний 1 сарын хөлс болох 400000 төгрөг /шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн хохирол учирсан бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулна гэж заасан тул 1 сарын хугацаагаар малаа харуулсаны хөлсийг хор уршигт тооцсон болно/ зэргийг хохирогч И.Чэд учирсан хохирол төлбөр гэж үзсэн бөгөөд өмгөөлөгчид төлсөн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, өмгөөлөгчийн унааны зардал, өвөлжөө хаваржааны хашааны хөрзөн ухаж зайлуулахад Г.Баясгаланд гэх хүнд төлсөн цалин, Мэндсайхан гэх хүнээр малаа харуулсаны хөлс зэрэг нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй, хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд байгаа 100000 төгрөгийн үнэ бүхий пос машинаас гарсан баримт нь юу худалдаж авсан баримт болох тогтоогдохгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Б, Б.Ч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, шүүгдэгч Б.Чын хувьд ногдох хөрөнгөгүй зэргийг харгалзан шүүгдэгч О.Бт торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүдэгч Б.Чд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б, Б.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг, мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан хохирогч И.Чэ, гэрч И.А, И.Э нарын мэдүүлэгт шүүгдэгч О.Бын нэрийг Бхүү гэж бичсэн байгааг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Оы Б, Б овогт Бын Ч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Чыг 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Чд оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас 1.627.984/нэг сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун наян дөрөв/ төгрөг, шүүгдэгч Б.Чаас 1.627.984/нэг сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан Архангай аймгийн Тариат сумын Хорго багт оршин суух И.Чэ/РД:АЗ/-д олгож, түүний нэхэмжлэлээс 2.978.982/хоёр сая есөн зуун далан найман мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч О.Б, Б.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Б, Б.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР