| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00499/И |
| Дугаар | 103/ШШ2016/00504 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2016/00504
| 2016 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 10*******/ШШ2016/00504 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Төрийн банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.292.417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Төрийн банкны ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.******* нь 2014 оны 6 дугаар сарын 0*******-ны өдөр 1*******.100.000 төгрөгийн зээлийг *******6 сарын хугацаатай, сарын 16.8 хувийн хүүтэй цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь үндсэн зээлд 7.*******96.2*******0 төгрөг, зээлийн хүүнд *******.209.766 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.*******78 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээ зөрчин зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж байгаа тул үндсэн зээл 5.70*******.770 төгрөг, хуримтлагдсан хүү 557.229 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.918 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг нийт 6.292.417 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Төрийн банкнаас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.292.417 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн зээл болох 2.862.600 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж зээлийг хугацаа хэтрэлтээс гаргаж, цаашид графикийн дагуу төлөх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны ******* салбар нь хариуцагч М.*******оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.70*******.770 төгрөг, хуримтлагдсан хүү 557.229 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.918 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг нийт 6.292.417 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Хариуцагч М.******* нь Миний бие Төрийн банкнаас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.292.417 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн зээл болох 2.862.600 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж зээлийг хугацаа хэтрэлтээс гаргаж, цаашид графикийн дагуу төлөх хүсэлтэй байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Төрийн банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.70*******.770 төгрөг, хуримтлагдсан хүү 557.229 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.918 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг нийт 6.292.417 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 115.629 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 57.815 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч М.*******оос тэмдэгтийн хураамжид 57.815 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны ******* салбарт олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ