| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00516/И |
| Дугаар | 103/ШШ2016/00507 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2016/00507
| 2*******6 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2*******6/0050******* | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би
Нэхэмжлэгч: ******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* уулын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1*******.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь хуурай хог хаягдал тээвэрлэх №0320 тоот гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2*******3 оны 5-12-р сарын 1*******500 төгрөг төлөөгүй байгаа тул уг мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ОНӨААТҮГ-ын нэхэмжилсэн 1*******500 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь хариуцагч Д.аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1*******.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Учир нь: Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн 1*******.500 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
************** дүгээр зүйлийн **************.1, **************.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1*******500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ******* овогт ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22*******5 төгрөгийг улсын орлогоос, 22*******5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА