Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2016/00510

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох тухай

 

         Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

        Нэхэмжлэгч: Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 06 дугаар байрны 14 тоотод оршин суух, Бэх овогт Уранбилэгийн Үүрцайх, Гунан овогт Бямбажавын Лхагвабаатар нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.954.445 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар  сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

 

                                                   ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Лхагвабаатар, У.Үүрцайх нар нь тус банкны Багануур салбараас 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ-14/1123 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 8.729.115 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл авч сүүлд нэмэлтээр 1.500.000 төгрөгийг нэмж 2014.10.03-ны №ЗГ14/1123 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 9.425.189.34 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар нь 2014.10.03-ны байдлаар зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 1.667.473 төгрөг, зээлийн хүү 2.702.644 төгрөг нийт 4.370.117 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж 2016.08 дугаар сараас хойш огт төлөлт хийлгүй 77 хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн цаашид хэвийн төлөгдөх боломжгүй. Иймд үндсэн зээл 7.445.793 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 376.675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2472 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг нийт 7.832.440 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Б.Лхагвабаатар, У.Үүрцайх нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Хаан банкны нэхэмжлэлтэй танилцлаа, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хаан банкинд 7.832.440 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнээс 8, 9, 10, 11  дүгээр сарын хүү болох 1.200.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж, цаашид хуваарийн дагуу төлж барагдуулах болно гэжээ.

          Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нарын хариу тайлбартай танилцлаа хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн шүүхэд гаргасан  зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

          Нэхэмжлэгч “Хаан банкны” Багануур салбар нь хариуцагч Бэх овогт Уранбилэгийн Үүрцайх, Гунан овогт Бямбажавын Лхагвабаатар нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.954.445 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь  зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.832.440 төгрөгийг хариуцагч Б.Лхагвабаатар, У.Үүрцайх нар нь хуваарийн дагуу төлж байхаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.269 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 70.134 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.Лхагвабаатар, У.Үүрцайх нараас 70.134  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. “Хаан банкны” Багануур салбарын нэхэмжлэлтэй, Бэх овогт Уранбилэгийн Үүрцайх, Гунан овогт Бямбажавын Лхагвабаатар нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.954.445 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллага нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нар нь 1.200.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж, үлдэх зээлийг 2014.10.03-ны өдрийн №ЗГ-14/1123 тоот гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 70.134 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.Лхагвабаатар, У.Үүрцайх нараас улсын тэмдэгтийн хураамжинд 70.134 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

 

 

 

                                           ШҮҮГЧ                                    П.ТУЯА