Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/205

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг 

Шүүгдэгч: Р.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Рийн Өад холбогдох эрүүгийн ...тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, ... суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, хүүгийн хамт Архангай аймгийн ., ............. гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Рийн Ө/РД:АЮ/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Р.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, Бух гэх газарт иргэн П.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

        

           *Эрүүгийн .. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч П.Аын өгсөн: 

“...Би 2019 оны 03 сарын 18-нд гэртээ байж байтал Хайрхан сумын иргэн Р.Ө, Ганаа гэх 2 залуу намайг мотоцикль дээр суучих гээд бид 3 Р.Өын унаж явсан мотоцикль дээр гурвуулаа сундалдаж Хайрхан сумын Жарантай баг, Бухын шуудуу гэх газарт очиж Р.Ө намайг мотоциклиос буулгаж хулгайд хардаж зодсон. Тэгээд миний зүүн нүдний орчимд гараараа 2-3 удаа цохиж миний биеийн хөл гуя хэсэг рүү мөн 2-3 удаа өшиглөж зодсон намайг гэмтээсэн үүнээс хойш 2 хоног Хайрхан суманд байж байгаад Хайрхан сумын Жарантай багт оршин суух Тамжид гэх залуугаар хүргүүлж гэртээ хариад байж байтал дотор муухайрч хоол идэж чадахгүй бөөлжиж, баруун гар даагдахгүй хөндүүрлэж өвдөөд байхаар нь Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгч түргэнээр эмнэлэгт ирж хэвтсэн. Би Р.Ө, Ганаа гэх залуучуудыг зүс танина, тэдгээр хүмүүстэй өмнө нь ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Надад хохирлоо төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй. Би хохирлоо баримтаараа нэхэмжилж байгаа. Одоо миний байдал хамар жаахан битүүрч байгаа түүнээс өөр зовиур байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дуагар тал/ 

 

*Гэрч П.Аийн өгсөн:

“...2019 оны 03 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн орчим манай ээж Оюунцэцэг миний гар утас руу залгаад П.Аыг Архангай аймгийн Хайрхан сумын Р.Ө авч яваад зодуулаад ирсэн байна. Сая Тамжид гэх хүн авчирлаа ээж нь сая түргэн дуудаад түргэний эмч тариа хийж байна. Одоо Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явна гэж надад хэлсэн. Би хэзээ хаана зодуулсан талаар сайн мэдэхгүй. Харин Тамжид гэх хүн манай дүү П.Аыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу гэх газар байдаг гэрт нь хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/ 

 

*Гэрч Г.Гийн өгсөн: 

“...Тухайн өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багт гэртээ байж байтал миний найз Р.Ө манайд мотоцикльтой ирээд хоёулаа Батцэнгэл сум руу явж хүнтэй уулзаад ирье адуугаа хайгаад олохгүй байсан сураг гараад байна гэхээр нь би хамт явсан. Тэгээд бид хоёр Архангай аймгийн Батцэнгэл сумын Жарантайн даваа гэх газарт П.Аынд очсон энэ үед П.А гэрийнхээ гадаа согтуу байж байхаар нь Р.Ө П.Ат хандаж өөртэй чинь ийшээ яваад уулзаж асуух юм байна гэтэл П.А тэгье гээд бид 3 Р.Өын мотоцикль дээр сундалдаж Хайрхан сумын Жарантай багийн Бухын шуудуу гэх газарт очиж голын шуудуу гарч хажууд нь зогсоод бид мотоциклиос буугаад байж байтал Р.Ө намайг мотоцикль данхраадаад тавь гэхээр нь би мотоцикль данхраадаад байж байтал Р.Ө, П.Аыг нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод автал П.А ус руу унасан тэгээд хувцас нь норчихоор нь П.Аыг хувцасаа тайлчих даарчина гэтэл өөрөө тайлахгүй байхаар нь норсон дээлийг нь Р.Ө бид 2 тайлж мотоцикль дээр дундаа сундалж Хайрхан сумын төв рүү явж манайд ирээд хувцасыг нь хатаагаад байж байтал П.А орон дээр хэвтээд өгөхөөр би газар ор засаж өгөөд ийшээ унт гэтэл орноос босож газар миний зассан орон дээр унтсан. Тэгээд тухайн үед П.А их согтуу байсан. Тэгээд орой нь 19 цагийн орчимд сэрээд унд ууж орой нь бид 3 Ерөөл нэртэй 1 шил 0,5 литрийн архи хувааж уугаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь манайд үргэлжлүүлэн архи ууж манайд 2 хоноод Р.Өтай гэр рүүгээ явсан. Өмнө нь Р.Ө, П.А нарын хооронд ямар нэгэн өс хонзон бий эсэх талаар надад ажиглагдаагүй. Манайд П.А байх хугацаандаа Р.Өад нүүр рүүгээ цохиулсандаа толгой жаахан өвдөж байна гэж байсан түүнээс өөр ямар нэгэн зовиур байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/ 

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 159 дугаартай“...П.Аын биед дараах гэмтэл учирсан байна. П.Аын биед тархи доргилт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болох үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт/хх-ийн 59 дүгээр тал/ 

 

           *Яллагдагч Р.Өын өгсөн: 

“...Миний хувьд П.Аыг танина түүнээс төрөл садангын холбоо байхгүй. Миний хүргэн Даваа өөрийн адууг алдаад хайгаад олохгүй байж байгаад 2019 оны 03-р сарын 17-нд адуугаа Өлзийт сумын Байшир багаас сураг гаргаж олсон. Энэ үед адуунууд нь дутуу байсан ба 3 хоногийн өмнө тухайн адуунд байсан 3 тооны морь адуундаа байхгүй байна гэж ойр хавийнх нь хүмүүс ярьж байсан. Гэтэл нэг залууд П.А наад адуугаа битгий хэлээрэй би наад адууны чинь эзнээс аваатай юм байгаан гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн асуудлын талаар тодруулах гэж 2019 оны 03-р сарын 18-ны өдөр би өөрийн найз Г.Гийн хамт мотоцикльтой Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Жарантайн даваа гэх газарт П.Аын гэрт очтол П.А нь согтуу байсан.  Тэгэхээр нь хамт ийшээ гараад уулзъя гэтэл П.А нь тэгье гээд бид Хайрхан сумын Жарантай багийн Бухын шуудуу гэх газарт шуудуу гараад зогсож чи миний хүргэний 3 морийг авчихсан юм бишүү авчихсан бол үнэнээ хэлчих учраа ольё гэтэл юу яриад байгаа юм би хулгайч биш гээд над руу агсараад байхаар нь би гараараа нэг удаа толгой руу нь цохиод автал П.А хажууд байсан голын шуудуу руу хувцастайгаа уначихсан тэгэхээр нь би татаж гаргаж ирэхдээ хамт усанд унасан. Тэгээд би гаргаж ирээд дахин нэг удаа гараараа нүүр рүү нь цохиж хөл рүү нь 2 удаа өшиглөөд автал П.А би тэр 3 адууг чинь аваагүй одоо больё гээд хувцас нь норчихсон байхаар нь Хайрхан сумын төв рүү авч найз Ганаагийнд очиж хувцасыг нь хатаагаад байж байгаад тухайн өдөр цэргийн баярын өдөр байсан тул ганц нэг шил архи авч ууцгаасан сүүлд нь миний найз нөхөд ганц нэг шил архи авчирч уугаад тэндээ хоносон сумын төвд бид архидаж 2 хоноод би П.Атай хамт гэр рүүгээ явж П.Аыг Тамжидынд хүргэж өгөөд гэртээ харьсан. Өмнө нь П.А бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-71 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-92 дугаар тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 100, 101 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, Бух гэх газарт иргэн П.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Р.Ө үйлдсэн болох нь хохирогч П.Аын”... Би 2019 оны 03 сарын 18-нд гэртээ байж байтал Хайрхан сумын иргэн Р.Ө, Ганаа гэх 2 залуу намайг мотоцикль дээр суучих гээд бид 3 Р.Өын унаж явсан мотоцикль дээр гурвуулаа сундалдаж Хайрхан сумын Жарантай баг, Бухын шуудуу гэх газарт очиж Р.Ө намайг мотоциклиос буулгаж хулгайд хардаж зодсон. Тэгээд миний зүүн нүдний орчимд гараараа 2-3 удаа цохиж миний биеийн хөл гуя хэсэг рүү мөн 2-3 удаа өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч П.Аийн”... 2019 оны 03 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн орчим манай ээж Оюунцэцэг миний гар утас руу залгаад П.Аыг Архангай аймгийн Хайрхан сумын Р.Ө авч яваад зодуулаад ирсэн байна. Сая Тамжид гэх хүн авчирлаа ээж нь сая түргэн дуудаад түргэний эмч тариа хийж байна. Одоо Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гийн”... Р.Өын мотоцикль дээр сундалдаж Хайрхан сумын Жарантай багийн Бухын шуудуу гэх газарт очиж голын шуудуу гарч хажууд нь зогсоод бид мотоциклиос буугаад байж байтал Р.Ө намайг мотоцикль данхраадаад тавьчих гэхээр нь би мотоцикль данхраадаад байж байтал Р.Ө, П.Аыг нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод автал П.А ус руу унасан.  Манайд П.А байх хугацаандаа Р.Өад нүүр рүүгээ цохиулсандаа толгой жаахан өвдөж байна гэж байсан түүнээс өөр ямар нэгэн зовиур байгаагүй...” гэх мэдүүлэг, яллагдагч Р.Өын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 159 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Р.Өын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Өын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Р.Ө нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч П.А нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Р.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Р.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Р.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

 

 

 

                                 2019/ШЦТ/205

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг 

Шүүгдэгч: Р.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Рийн Өад холбогдох эрүүгийн 1912001950234 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1983 оны 08 сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, хүүгийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, ............. гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржгон овогт Рийн Ө/РД:АЮ/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Р.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, Бух гэх газарт иргэн П.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

        

           *Эрүүгийн 1912001950234 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч П.Аын өгсөн: 

“...Би 2019 оны 03 сарын 18-нд гэртээ байж байтал Хайрхан сумын иргэн Р.Ө, Ганаа гэх 2 залуу намайг мотоцикль дээр суучих гээд бид 3 Р.Өын унаж явсан мотоцикль дээр гурвуулаа сундалдаж Хайрхан сумын Жарантай баг, Бухын шуудуу гэх газарт очиж Р.Ө намайг мотоциклиос буулгаж хулгайд хардаж зодсон. Тэгээд миний зүүн нүдний орчимд гараараа 2-3 удаа цохиж миний биеийн хөл гуя хэсэг рүү мөн 2-3 удаа өшиглөж зодсон намайг гэмтээсэн үүнээс хойш 2 хоног Хайрхан суманд байж байгаад Хайрхан сумын Жарантай багт оршин суух Тамжид гэх залуугаар хүргүүлж гэртээ хариад байж байтал дотор муухайрч хоол идэж чадахгүй бөөлжиж, баруун гар даагдахгүй хөндүүрлэж өвдөөд байхаар нь Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгч түргэнээр эмнэлэгт ирж хэвтсэн. Би Р.Ө, Ганаа гэх залуучуудыг зүс танина, тэдгээр хүмүүстэй өмнө нь ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Надад хохирлоо төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй. Би хохирлоо баримтаараа нэхэмжилж байгаа. Одоо миний байдал хамар жаахан битүүрч байгаа түүнээс өөр зовиур байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дуагар тал/ 

 

*Гэрч П.Аийн өгсөн:

“...2019 оны 03 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн орчим манай ээж Оюунцэцэг миний гар утас руу залгаад П.Аыг Архангай аймгийн Хайрхан сумын Р.Ө авч яваад зодуулаад ирсэн байна. Сая Тамжид гэх хүн авчирлаа ээж нь сая түргэн дуудаад түргэний эмч тариа хийж байна. Одоо Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явна гэж надад хэлсэн. Би хэзээ хаана зодуулсан талаар сайн мэдэхгүй. Харин Тамжид гэх хүн манай дүү П.Аыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу гэх газар байдаг гэрт нь хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/ 

 

*Гэрч Г.Гийн өгсөн: 

“...Тухайн өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багт гэртээ байж байтал миний найз Р.Ө манайд мотоцикльтой ирээд хоёулаа Батцэнгэл сум руу явж хүнтэй уулзаад ирье адуугаа хайгаад олохгүй байсан сураг гараад байна гэхээр нь би хамт явсан. Тэгээд бид хоёр Архангай аймгийн Батцэнгэл сумын Жарантайн даваа гэх газарт П.Аынд очсон энэ үед П.А гэрийнхээ гадаа согтуу байж байхаар нь Р.Ө П.Ат хандаж өөртэй чинь ийшээ яваад уулзаж асуух юм байна гэтэл П.А тэгье гээд бид 3 Р.Өын мотоцикль дээр сундалдаж Хайрхан сумын Жарантай багийн Бухын шуудуу гэх газарт очиж голын шуудуу гарч хажууд нь зогсоод бид мотоциклиос буугаад байж байтал Р.Ө намайг мотоцикль данхраадаад тавь гэхээр нь би мотоцикль данхраадаад байж байтал Р.Ө, П.Аыг нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод автал П.А ус руу унасан тэгээд хувцас нь норчихоор нь П.Аыг хувцасаа тайлчих даарчина гэтэл өөрөө тайлахгүй байхаар нь норсон дээлийг нь Р.Ө бид 2 тайлж мотоцикль дээр дундаа сундалж Хайрхан сумын төв рүү явж манайд ирээд хувцасыг нь хатаагаад байж байтал П.А орон дээр хэвтээд өгөхөөр би газар ор засаж өгөөд ийшээ унт гэтэл орноос босож газар миний зассан орон дээр унтсан. Тэгээд тухайн үед П.А их согтуу байсан. Тэгээд орой нь 19 цагийн орчимд сэрээд унд ууж орой нь бид 3 Ерөөл нэртэй 1 шил 0,5 литрийн архи хувааж уугаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь манайд үргэлжлүүлэн архи ууж манайд 2 хоноод Р.Өтай гэр рүүгээ явсан. Өмнө нь Р.Ө, П.А нарын хооронд ямар нэгэн өс хонзон бий эсэх талаар надад ажиглагдаагүй. Манайд П.А байх хугацаандаа Р.Өад нүүр рүүгээ цохиулсандаа толгой жаахан өвдөж байна гэж байсан түүнээс өөр ямар нэгэн зовиур байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/ 

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 159 дугаартай“...П.Аын биед дараах гэмтэл учирсан байна. П.Аын биед тархи доргилт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болох үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт/хх-ийн 59 дүгээр тал/ 

 

           *Яллагдагч Р.Өын өгсөн: 

“...Миний хувьд П.Аыг танина түүнээс төрөл садангын холбоо байхгүй. Миний хүргэн Даваа өөрийн адууг алдаад хайгаад олохгүй байж байгаад 2019 оны 03-р сарын 17-нд адуугаа Өлзийт сумын Байшир багаас сураг гаргаж олсон. Энэ үед адуунууд нь дутуу байсан ба 3 хоногийн өмнө тухайн адуунд байсан 3 тооны морь адуундаа байхгүй байна гэж ойр хавийнх нь хүмүүс ярьж байсан. Гэтэл нэг залууд П.А наад адуугаа битгий хэлээрэй би наад адууны чинь эзнээс аваатай юм байгаан гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн асуудлын талаар тодруулах гэж 2019 оны 03-р сарын 18-ны өдөр би өөрийн найз Г.Гийн хамт мотоцикльтой Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Жарантайн даваа гэх газарт П.Аын гэрт очтол П.А нь согтуу байсан.  Тэгэхээр нь хамт ийшээ гараад уулзъя гэтэл П.А нь тэгье гээд бид Хайрхан сумын Жарантай багийн Бухын шуудуу гэх газарт шуудуу гараад зогсож чи миний хүргэний 3 морийг авчихсан юм бишүү авчихсан бол үнэнээ хэлчих учраа ольё гэтэл юу яриад байгаа юм би хулгайч биш гээд над руу агсараад байхаар нь би гараараа нэг удаа толгой руу нь цохиод автал П.А хажууд байсан голын шуудуу руу хувцастайгаа уначихсан тэгэхээр нь би татаж гаргаж ирэхдээ хамт усанд унасан. Тэгээд би гаргаж ирээд дахин нэг удаа гараараа нүүр рүү нь цохиж хөл рүү нь 2 удаа өшиглөөд автал П.А би тэр 3 адууг чинь аваагүй одоо больё гээд хувцас нь норчихсон байхаар нь Хайрхан сумын төв рүү авч найз Ганаагийнд очиж хувцасыг нь хатаагаад байж байгаад тухайн өдөр цэргийн баярын өдөр байсан тул ганц нэг шил архи авч ууцгаасан сүүлд нь миний найз нөхөд ганц нэг шил архи авчирч уугаад тэндээ хоносон сумын төвд бид архидаж 2 хоноод би П.Атай хамт гэр рүүгээ явж П.Аыг Тамжидынд хүргэж өгөөд гэртээ харьсан. Өмнө нь П.А бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-71 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-92 дугаар тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 100, 101 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, Бух гэх газарт иргэн П.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Р.Ө үйлдсэн болох нь хохирогч П.Аын”... Би 2019 оны 03 сарын 18-нд гэртээ байж байтал Хайрхан сумын иргэн Р.Ө, Ганаа гэх 2 залуу намайг мотоцикль дээр суучих гээд бид 3 Р.Өын унаж явсан мотоцикль дээр гурвуулаа сундалдаж Хайрхан сумын Жарантай баг, Бухын шуудуу гэх газарт очиж Р.Ө намайг мотоциклиос буулгаж хулгайд хардаж зодсон. Тэгээд миний зүүн нүдний орчимд гараараа 2-3 удаа цохиж миний биеийн хөл гуя хэсэг рүү мөн 2-3 удаа өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч П.Аийн”... 2019 оны 03 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн орчим манай ээж Оюунцэцэг миний гар утас руу залгаад П.Аыг Архангай аймгийн Хайрхан сумын Р.Ө авч яваад зодуулаад ирсэн байна. Сая Тамжид гэх хүн авчирлаа ээж нь сая түргэн дуудаад түргэний эмч тариа хийж байна. Одоо Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гийн”... Р.Өын мотоцикль дээр сундалдаж Хайрхан сумын Жарантай багийн Бухын шуудуу гэх газарт очиж голын шуудуу гарч хажууд нь зогсоод бид мотоциклиос буугаад байж байтал Р.Ө намайг мотоцикль данхраадаад тавьчих гэхээр нь би мотоцикль данхраадаад байж байтал Р.Ө, П.Аыг нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод автал П.А ус руу унасан.  Манайд П.А байх хугацаандаа Р.Өад нүүр рүүгээ цохиулсандаа толгой жаахан өвдөж байна гэж байсан түүнээс өөр ямар нэгэн зовиур байгаагүй...” гэх мэдүүлэг, яллагдагч Р.Өын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 159 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Р.Өын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Өын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Р.Ө нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч П.А нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Р.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Р.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Р.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Боржгон овогт Рийн Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өыг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ө нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч Р.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР