| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00299/И |
| Дугаар | 146/ШШ2016/00283 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 146/ШШ2016/00283
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг Эрдэнэтолгой, цагаан сүлд гудамж 0 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, Монхор овгийн Лхавгажавын Энхтуяагийн /РД:ЙР66111229/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Лхавгажав овогтой Энхтуяа миний бие 1966 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. 1987 оны 08 дугаар сард Хархорин сумын Сангийн Аж Ахуйн зочид буудалд бэлтгэгч хйиж байсан. 1989 онд гэр бүлээрээ Сангийн Аж Ахуйд малчин болж мал маллаж байгаад 1990 оны 10 дугаар сард жирэмсний амралтаа аваад гарч байсан. Ингээд миний ажилласан жилд оруулан өгөхийг хүсч байна...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Энхтуяа нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Л.Энхтуяа нь
- 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн зочид буудалд бэлтгэгчээр,
- 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №550 дугаартай Архивын лавлагаа, Хархорины Сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №121 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал тушаал, Хархорины Сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №163 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч Н.Дайриймаа, Ц.Сэдэд нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Монхор овгийн Лхавгажавын Энхтуяаг
- 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн зочид буудалд бэлтгэгчээр,
- 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН