Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/179

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Д.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 1936002630210 дугаартай, 178/2019/0174/Э/ индекстэй хэргийг 2019 оны 11  сарын 21-ний  өдөр  хүлээн  авч  2019 оны 11 сарын 28-ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  1998 оны 03 сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, Ховд Их сургуулийн НХУС-ийн монгол хэл уран зохиолын багшийн  дөрөвдүгээр  дамжааны оюутан,  ам  бүл 2,  нэг нас 2 сартай, хүү  Тэмүүлэнгийн  хүүхдийн  хамт Ховд аймгийн Жаргалант  сумын Рашаант багийн ******* тоотод  оршин суух,  аминдаа хөрөнгөгүй, сарын өрхийн орлого  70000 төгрөг, урьд ял шийтгэлгүй ******* дугаарын регистртэй *******  овогт *******ийн *******

           Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч Д.*******  нь  2019 оны 10 сарын 11-ний өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг  Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биеийн тамирын заалны багш нарын өрөөнөөс Б.*******ын эзэмшлийн “I рhone 6 рlus”маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч Б.*******т 420000 төгрөгийн хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант   сумын ******* багийн  ******* ойл  2-р байрны 4 тоотод   оршин суух, 1995 оны 02 сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, Ховд их сургуулийн Биеийн тамирын 4-р дамжааны оюутан  дугаарын регистртэй / овогт  ын *******ын  өгсөн...“ 2019 оны 10 сарын 11-ний өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын 2-р сургуульд дадалга хийж байсан болохоор 11-ийн “В” бүлэгт хичээл заасан. Тухайн үед гар  утсаа биеийн тамирын заалан дотор байх багш нарын өрөөнд үлдээгээд гарч хичээл ороод тарсаны дараа гар утсан дээрээ тэмдэглэж авсан хувиараа харахаар гар утсаа хайгаад олоогүй. Хажууд байсан оюутнуудаасаа асуухад мэдэхгүй хараагүй гэж байсан. Манай ангийн багш нарын өрөө рүү хүүхдүүд гараад, ороод яваад байсан гэсэн. Би гар утасруугаа холбоо барихад цаг гаруй дуудаж байгаад холбогдохоо болисон. Өрөөн дотор хяналтын камер байхгүй. Гадаа зааланд камер байдаг боловч ажилладаггүй юм. “I рhone 6 рlus”маркийн гар утас байсан. 2019 оны 09 сард Улаанбаатар хотоос авсан. Хэнээс авсаныг мэдэхгүй манай эгч 420000 төгрөгөөр авч өгсөн. Миний утас ягаан өнгийн наалттай шилэн наалтын баруун доод өнцөг цуурсан урд талын дэлгэцний хүрээ цагаан, ар тал нь  шаргал өнгийн гар утас ямар нэг сэв байхгүй байсан. Ижил төрлийн утаснуудаас доторхи мэдээллээр ялгаж таних боломжтой. Өөрөөр ялгах боломжгүй ямар нэг сэв зураасгүй гар утас байсан. Гар утсаа 400000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 20-21-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч гийн өгсөн...2019 оны 10 сарын 11-ний өдөр 6.7 дугаар цаг буюу 12 цаг 35 минутанд биеийн тамирын хичээл орох гээд би зааланд орсон. Тэгээд манайд дадлага хийж байгаа тамирын багштай ундаанд тоглоод би хожсон. Манай багш нар өрөө рүүгээ орсон. Надтай ундаанд тоглосон багш утсаар ярьж байгаад гүйгээд гараад явсан. Тэгээд цонхон дээр байсан хувцас утсаа аваад багшийн араас гараад гадна зогсож байсан чинь дадлагын эрэгтэй, эмэгтэй 2 багш ирээд “ чи ягаан гэртээ утас харсан уу” гэж асуухаар нь би “хараагүй таныг утас барьж орж ирэхийг чинь хараагүй “ гэж хэлсэн. Тэгээд би явчихсан. Багш нарын өрөөнд эхлээд тоглож дуусчихаад нэг удаа орсон. Тэгэхэд  дадлагын бүх багш нар сууж байсан. Дараа дахиад нэг дадлагын эмэгтэй багштай тоглочихоод ороход хүн байгаагүй. Тухайн үед би утасны цэнэглэгч байна уу үгүй юу гэж харчихаад байхгүй болохоор гарч яваад заалны цонхон дээр сууж байгаад гараад явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 10-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Н.ын гэрчээр өгсөн...  Тухайн үед би сургууль дээрээ 5 дугаар цаг  завсарлаад сургуулийн спортын зааланд ороод цонхны тавцан түшээд зогсож байсан чинь манай сургуулийн 11 Б ангийн гэх хүүхэд гаднаас орж ирээд шууд багш нарын өрөөнд ороод удалгүй  гарч ирээд, нөгөө талын цонхны тавцан хальт очиж зогсоод шууд гараад явсан.  өмднийхөө карманд гараа хийчихсэн гадуур хувцсаа толгойн дээрээ нөмөричхсөн гараад явж байсан. Мобикомын гэсэн дугаар ашиглаж байсан. Миний гар утас гэх кодтой...гэх мэдүүлэг/хх-ийн 13-рт/

Гар утас үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр “I рhone 6 рlus”  маркийн 1 ширхэг утас 420000 төгрөгийн үнэтэй...гэх баримт /хх-ийн 15-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.ийн  гэрчээр өгсөн...Би он сар өдрийг  сайн санахгүй байна. Ховд аймгийн  нэгдсэн фээсбүүкийн зарын группт гэх залуугийн хаягнаас “I рhone 6 рlus”маркийн гар утас хямдхан зарна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд би зар харсаныхаа  маргааш  нь найз Ч.ийн  хамт 2 дугаар сургуулийн хашаан дотор Д.*******тэй уулзахаар очоод  гар утсаа аваад гараад ирэхээр нь найз Ч.өөр шалгуулаад тухайн гар утсыг 240000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утсыг худалдан авахад ID код зураг, утасны дугаарууд байсан. Тухайн  гар утсанд юу ч байгаагүй бүгдийг нь фарматалсан байсан. Би  гэсэн дугаарыг  тухайн утсандаа хийж ашиглаж байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 27-28, 35-36-рт/

Иргэний нэхэмжлэгч Н.Гандаш нь Д.*******ээс “I рhone 6 рlus” маркын гар утсыг 240000 төгрөгөөр худалдаж авсан, Д.******* нь 240000 төгрөгийг 2019 оны 11 сарын 26-ны өдөр төлөхөөр зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт / хэргийн 72 дугаар хуудас/ 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн...I рhone 6 рlus маркын, цагаан шаргал өнгийн цагаан дэлгэцтэй, шилэн наалттай, утсанд үзлэг хийж, хохирогч Б.*******т хүлээлгэн өгсөн...тэмдэглэл,гэрэл зураг  /хх-ийн 32-34-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт   шүүгдэгч Д.*******ийн   хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Ховд их сургуулийн монгол хэл уран зохиолын ангийн 4-р курст суралцдаг.  2019 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн Ерөнхий боловсролын 2-р сругуульд ангийнхаа хүүхдийн хамт дадлагд гарсан. 2019 оны 10 сарын 11-ний өдөр сургуулийн спорт зааланд дадлага хийж  байгаа  оюутнуудын хамт сагс тоглож байгаад  би утсаар ярих гээд дуу чимээнээс хол  багш  нарын өрөөнд орж утсаар яриад зогсож байтал уг багш  нарын өрөөний баруун талын өрөөний  шүүгээн дээр Б.******* цүнх тавьчихсан цүнх нь онгорхой байдалтай байсан. Б.*******ын утас нь дуугарч байсан. Тэгэхээр би би тухайн үед уг утсыг нь  аваад зараад зарсан мөнгөөрөө байрныхаа төлбөрийг  хийх гэсэн санаа төрж улмаар уг утсыг хулгайлан авч, дуудлага дууддаг дууг нь хааж өөрийнхөө цүнхэнд хийсэн. Тэгээд би зааланд байж байгаад манай ангийнхан тоглож дуусаад Б.******* багш нарын өрөөнд орж ирээд “ миний утас алга  болсон байна” гэж хэлсэн. Тэгэхэд би хажууд нь хэлэхгүй  байж байсан. Тэгээд бид нар бүгдээрээ хамт гараад гараад дадлага хийж байгаа  анги ангидаа  хичээл орох гээд тарсан. Би 2 цагийн хичээл орчихоод тараад гэрлүүгээ харисан. Тэр орой гэртээ хариад хүүгээ салхилуулахдаа авсан утсаа буцаагаа өгөх гээд Б.*******ын гэрийн  гадна очоод хэсэг харж суусан чинь гарч ирэхгүй болохоор нь би буцаад гэртээ очоод тэр оройгоо манай найз залуу болох ын фээсбүүк хаягнаас утас хямдхан зарна гэсэн зар тавьсан. Тэгсэн чинь миний урьд  таньдаг байсан Н. гэдэг залуу сонирхоод байхаар нь 2019 оны 10 сарын 03-ны өдөр Н.ид 240000 төгрөгөөр зарж мөнгийг  нь бэлнээр авсан. Би мөнгөө байрныхаа түрээсэнд өгсөн. 2019 оны 11 сарын 06-ны өдөр ажил дээрээ  байж байтал нэг цагдаа ах орж ирээд чи утас хулгайлсан уу  уу гэж асуухад би бүх үнэнээ хэлсэн.

Би 1998 онд төрсөн, өөрийн төрсөн эцэг  аар овоглосон байсан. 

Манай эцэг эх хоёр одоогоос 7 жилийн өмнө  2012 онд  гэр бүлээ цуцлуулсан. Тэр үед  өвөө, эмээ нар миний овгийг өөрчилж, өвөөгийн нэрээр *******ийн ******* гэх болсон.  2016 нд 2-р сургуулийг төгсөөд Ховд их сургуулийн оюутан болсон. Тэгээд 1-р курсийнхээ хавар найз залуу болох тай үерхэж эхэлсэн. 2018 оны 09 сард би хүүхэд төрүүлсэн. Манай хүүхдийг Д. гэдэг.Одоо 1 нас 2 сартай.  Би хүүхэд төрүүлсэн тул  аавынхаа хамт байх боломжгүй байдал бий болж  найз бид 2 хамт байр түрээсэлж амьдардаг болсон. Одоо 80 айлд байр түрээсэлж амьдарч байгаа. Уг түрээсийнхээ мөнгийг олох гээд гар утас хулгайлсан. Урьд нь манай хадам ээж зарим үед байрны түрээсийг төлдөг байсан. Тэгээд байнга түрээс төлүүлэх юм эцэг, эх байхгүй хүнтэй суулаа гээд зандраад байхаар нь би нэг ч гэсэн байрныхаа мөнгийг өөрөө төлөх гээд ийм асуудалд орчихлоо. Ер нь манай хадам талынхан надад дургүй бөгөөд одоо сална гээд бүх зүйлээ аваад яваад өгсөн. Одоо хүүтэйгээ  хамт байранд амьдарч байгаа. Манай аав одоогоос 2 жилийн  өмнө даралт харваад босож чадахгүй байнгын хэвтэрт хүний  асаргаанд байдаг. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байна. Миний буруу. Ар гэрийн байдлыг харгалзан хамгийн хөнгөн ялаар шийтгэж  өгөхийг хүсч байна...”гэх мэдүүлэг

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар... *******  овогт *******ийн ******* нь   урьд ял шийтгэлгүй гэх баримт /хх-ийн 64-рт/

******* овогт *******ийн *******ийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 57-66-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

 Шүүгдэгч  Д.*******  нь  2019 оны 10 сарын 11-ний өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг  Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биеийн тамирын заалны багш нарын өрөөнөөс хамт дадлага хийж байсан дадлагын  оюутан  Б.*******ын эзэмшлийн “I рhone 6 рlus”маркийн гар утсыг нууцаар авч, Н.ид 240000 төгрөгөөр зарж, өөрийн амьдардаг байрны түрээсийн мөнгийг төлсөн ба хохирогч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар имейл код бүхий утсыг дугаартайгаар  2019 оны 10 сарын 12-ны өдөр Намбарын ашиглаж эхэлснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, тухайн гар утсыг хураан авч хохирогч Б.*******т хүлээлгэн өгсөн  хэргийн бодит байдал тогтоогдсон. 

Шүүгдэгч Д.*******ийн  хохирогч  Б.*******ын эзэмшлийн “I рhone 6 рlus”маркийн гар утсыг нууцаар авч бусдад зарж өөрийн амьдардаг байрны түрээсийн мөнгийг төлж, хохирогчид 420000 төгрөгний хохирол учруулсан нь  хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд шүүгдэгч Д.*******ийн  2019 оны 10 сарын 11-ний өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг  Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биеийн тамирын заалны багш нарын өрөөнөөс хохирогч Б.*******ын эзэмшлийн 420000 төгрөгний үнэ бүхий  “I рhone 6 рlus”маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  бусдад 240000 төгрөгөөр зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь тухайн гар утсыг нууцаар авч, өөрийн амьдардаг байрны түрээсийн  байрны төлбөрөө төлөхийг хүсч, улмаар өөрийн танил Н.ид 240000 төгрөгөөр зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...гэж заасан хуулийн заалтад нийцэж байх тул шүүгдэгч Д.*******ийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ

Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд гэмт хэргийн ангилалыг хүнд, хөнгөн гэж хоёр ангилсан  ба ...Энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын хэмжээг таван жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заасан бол “хөнгөн ангилалын гэмт хэрэг “... үзнэ гэжээ.

 Шүүгдэгч Д.*******ийн  гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах хэрэгт...хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр  заасан нь  эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч  Д.******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  /хх-ийн 64-рт/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******ийг анх удаа  “хөнгөн” ангилалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

        Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.******* нь надад учирсан  хохирлыг нөхөн барагдуулсан, ямар нэгэн гомдол  байхгүй....гэх баримт, эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтаар  /хх-ийн 71-рт/ хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ. 

Иргэний нэхэмжлэгч Н.Гандаш нь Д.*******ээс “I рhone 6 рlus” маркын гар утсыг 240000 төгрөгөөр худалдаж авсан, Д.******* нь 240000 төгрөгийг 2019 оны 11 сарын 26-ны өдөр төлөхөөр зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт  гаргасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ээс 240000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.ид  олгох нь зүйтэй.  

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.*******  нь  хохирогч  Б.*******т 420000 төгрөгийн үнэ бүхий  “I рhone 6 рlus   маркийн    гар утсыг буцаан өгсөн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж, шүүгдэгчид  6 сарын хорих ял оногдуулж, хохирогчийн гар утсыг буцаан өгсөн, хохирол  төлсөн, цагдан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг  хэвээр үлдээх саналтай гэв. 

Шүүгдэгч Д.******* нь  өөрийгөө  өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн  зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Шүүгдэгч нь  хохирогчтой эвлэрсэн оюутан солилцоогоор явна.1 нас 2 сартай хүүхэдтэйгээ амьдарч байгаа эдгээр байдлуудыг харгалзан 6 сарын хугацаагаар  хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэв.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Д.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлсөн, шүүгдэгч Д.******* нь хүү ийг 2018 оны 09 сарын 03-ны өдөр төрүүлсэн нь хэргийн 60 дугаар хуудас дахь ПЮ18290350 дугаарын регистртэй, Эмчийнхэн овогт ын ий 8401000701 дугаартай төрсөний гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдож  байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Д.*******т   6 сарын  хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасан...анх удаа хөнгөн гэмт хэрг үйлдсэн , гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж болно...гэснийг үндэслэн, шүүгдэгч Д.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  6 сарын  хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3-т заасан...ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгох, мөн шийтгэх тогтоолыг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна...гэх хуулийн заалтыг   тайлбарлан өгөв.  

Эрүүгийн 1936002790218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл   хэвээр хэрэглэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт *******ийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч  ******* овогт *******ийн *******т 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.*******т  оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 1936002790218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөр бодит байдлаар төлөгдсөн   болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ээс 240000/ хоёр зуун дөч/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.ид олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Д.*******т 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  6 сарын  хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3-т заасан журмыг шүүгдэгч Д.*******т тайлбарлан өгсүгэй. 

        8.Шүүгдэгч Д.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА