| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/07546/И |
| Дугаар | 6565 |
| Огноо | 2015-11-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 6565
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бариач овгийн Чинзоригийн Золбаяр /РД:ЕЮ93011817/, Боржигон овгийн Ууганжаргалын Ариунтогос /РД:НЦ93082805/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү З.Содмягмарыг эх Х.Ариунтогосын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Золбаяраас 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү З.Содмягмарт 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож тэтгэлэг гаргуулан хариуцагч У.Ариунтогост олгож тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Золбаяр 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү З.Содмягмарыг насанд хүртэл нь 1 /нэг/ сард 2 /хоёр/ удаа уулзаж, долоо хоногийн амралтын Бямба, Ням гарагуудад хамт байхаар эрх үүргээ хэрэгжүүлэх журмыг тогтоож, Ч.Золбаярыг дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагч У.Ариунтогост даалгасугай.
5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Золбаяраас 68,028,000 төгрөг гаргуулж хариуцагч У.Ариунтогос, хүү З.Содмягмар нарт олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч У.Ариунтогосоос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Золбаярт, 498,090 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй.
8. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ