Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/199

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй 

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Иргэдийн төлөөлөгч: М.С

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Б 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Батзаяа, Б.Отгонжаргал, Г.Баттогтох, М.Алтанчимэг 

Иргэний хариуцагч: Д.А, С.Н

Иргэний хариуцагч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, С.Пүрэвсүрэн, Ө.Учрал, Д.Даваадорж

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, В.Удвал 

Шүүгдэгч: Ц.О, Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Н нарт холбогдох ...дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ах, эгч нарын хамт Архангай аймгийн Х.., .......... гэх газар оршин суух хаягтай, улсаас гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Цгийн О/РД:АС/ 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..г суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг, ............... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Дийн Н/РД:АР/ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэмандал суман Идэр-Улаан багийн нутаг дэвсгэр “Баартын Их өвөлжөө” гэх газарт оршин суух Д.Нийн гэрт Тоз-8 маркийн калибр бууг оролдож байхдаа буу алдаж, улмаар Б.Лын баруун хацарт буудаж, түүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, 

Шүүгдэгч Д.Н нь өөрийн эзэмшлийн Тоз-8 маркийн калибр бууг хайхрамжгүй хадгалж, Ц.От ашиглах боломж олгосноос Ц.О нь буу алдаж, улмаар Б.Лын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн: 

“...Манай охин “Гурвантамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд малын бага эмчээр сурч байгаад дадлага хийхээр яваад буудуулсан. Одоо биеийн байдал хүнд байгаа. Охин маань буудуулснаасаа хойш 7 удаа хагалгаанд орсон. Хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн хугацаанд бүтэн нойрсуулах тариа хийлгэж, чөмөгнийхөө яснаас авч эрүүндээ залгуулах мэс засалд орсон. Одоогоор эдгэрч сайжирсан зүйл байхгүй, өнөө маргаашаа аргацаагаад эмч нарын хяналтандаа байгаа. Эмч нарын хэлж байгаагаар хүзүүнд асар их хэмжээний бялт байгаад байна, тэрийг нь монголд авах ямар ч боломж байхгүй гэж хэлсэн. Охин маань хэрэг гарснаас хойш 3 жилийн хугацаанд хэвтрийн дэглэмтэй, өвчиндөө маш их шаналж, хэцүү байна. Зажилж чадахгүй, дандаа залгиур хоол идэж байгаа. Буудуулсан талын завьж, хацар нь мэдээ муутай, халуун, хүйтэн мэдэрдэггүй, хоол, ундыг нь өгөхдөө дандаа амсаж үзэж байж өгөхгүй бол болохгүй, маш хүнд, хэцүү байгаа. Энэ хэрэгт холбогдсон шүүгдэгч болон иргэний хариуцагч нарыг охинд маань жаахан анхаарал хандуулаад охины маань эмчилгээний мөнгийг гаргаж өгөөд эмчилгээ хийлгээд өгөхийг хүсэж байна. Адилхан л бүгдээрээ эцэг, эх хүмүүс шүү дээ. Эдгээр хүмүүс нэг ч удаа охины маань биеийг асуугаад утсаар залгачихдаггүй, бид 2 байнгын эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж байгаа. Гэтэл бидний явсан эмчилгээ үр дүнгээ өгөхгүй, охин маань бүрэн гүйцэт эрүүл саруул болж чадахгүй байгаа. Хүний хамгийн гол эрхтэн эрүү байдаг юм байна лээ. Байнга хөдөлдөг учраас өвдөлт ихтэй, хоолны дэглэм барьсаар байгаад жингийн алдагдалд орчихсон байгаа. Хүүхдийг маань эрүүл мэндээр нь хохироосон хүмүүст маш их гомдолтой байна. Тохирох ял шийтгэлийг нь оногдуулж, хохирол төлбөрийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү. Охин маань одоо ямар ч хөдөлмөрийн чадваргүй, алс ирээдүй нь бүрхэг, хүний асаргаанд орсонд харамсаж, энэ хүмүүст гомдолтой байна. Энд тэндхийн эмнэлгээр явж охиноо үзүүлэхэд эмэгтэй хүүхэд юм уу гээд эмнэлгийнхэн дуу алддаг. Эмэгтэй хүний яс, эрэгтэй хүний яснаас арай илүү хэврэг эдгэрэх нь удаан байдаг гээд надад зургаар үзүүлж байсан. Эмнэлгийн зүгээс чадах бүхнээ хийж байгаа гэсэн. Хамгийн сүүлийн хагалгаанд ороход Америкаас эмч нар ирж 10 хүнд хагалгаа хийх байсан. Гэхдээ миний охиныг тухайн хүмүүстээ багтаагаад хагалгаа хийж өгсөн. Гэтэл тухайн хагалгааны үр, дүн харагдахгүй байна гэсэн. Аймаг, сумын эмнэлэгт ямар ч авах арга хэмжээ байхгүй, Улаанбаатар хот руу аваад яв гэдэг. Би анх боломж, бололцоотой байсан учраас амин дэмийг нь түлхүү авч өгөөд, шарх соривийг нь хурдан эдгээдэг байсан. Одоо сард нэг удаа бактерилогийн шинжилгээ өгч, ууж байгаа эмийг нь сольдог. Сая томографын зураг авахуулахад мөнгөний хэрэг гараад энэ хүмүүс рүү залгахад огт утсаа аваагүй. Миний охиныг эрэмдэг болгосон, ямар ч ирээдүйгүй болгочихсон. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг, 

 

*Иргэний хариуцагч С.Нийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: 

“...Архангай аймаг дахь “Гурвантамир” мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв нь 2012 онд байгуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Жил болгон манай сургуулийн оюутнууд дадлага хийдэг. Дадлагын хөтөлбөрт заагдсаны дагуу тухайн жилд 12 хүүхэд дадлага хийхээр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Хүүхдүүдийг дадлагад гарах хугацаанд би аймагт байгаагүй, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд эмнэлэгт хэвтэж байсан. Гэтэл сургуулийн захирлын зөвшөөрөлгүй хүүхдүүдийг дадлагад гаргасан байсан. Тухайн үед сургалтын менежер надтай холбогдоод хүүхдүүд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд дадлага хийх тухай танилцуулахад би тус газар дадлага хийлгэхгүй, сургуулийн харьяатай газар буюу аймагт ойр байдаг Мавэйт ХХК-д хийлгэх талаар хэлсэн. Анх 2015 онд малчин Д.Аынд манай оюутнууд дадлагад гарсан, түүнээс хойш дахиад 2016 онд хүүхдүүдийг дадлага хийлгэе гэхээр нь би зөвшөөрөөгүй, Мавэйт ХХК-д дадлагыг нь хийлгэнэ гэж хэлсэн. Гэтэл манай мэргэжилтэн Б.Долгормаа өөрөө дур мэдэн багш Х.Зтай ярилцаад малчин Д.Аынд оюутнуудыг дадлагад гаргасан байсныг нь би сүүлд мэдсэн. Манай ажилтан Б.Долгормаа, малчин Д.А нар төрсөн ах, дүү хоёрын хүүхдүүд. Төрсөн ах, дүүгийн хүмүүс хүүхдүүдийг дадлага хийлгэхээр нөгөө нь гуйгаад нөгөө нь хүүхдүүдийг дур мэдэн явуулсан байдаг. Хэрэг гарсны дараа багш Х.З над руу залгаад болсон хэргийн талаар танилцуулж, би оройдоо наашаа гараад өглөө үүрээр аймагт ирсэн. Ингээд охиныг авч яваад Улаанбаатар хотод байрлах Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлж, хагалгаанд оруулсан. Тухайн эмнэлэгт миний найз эмчээр ажилладаг байсан учраас би найзыгаа гуйж шаардлагатай бүх арга хэмжээнүүдийг хийж аймагт авч ирсэн. Хагалгаанд н.Ганхуяг гэдэг эмч орсон, хотод эмчилгээ хийлгэж байхад нь би хүүхдэдээ шаардлагатай зүйлийг нь авч өгөөрэй гээд 100.000 төгрөгийг өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар хэлэхгүй байна. Цаашид хагалгаа хийсний дараа миний найз байнга асарч, тусалж дэмжиж байсан, мөн өөрөө очиж эргэж байсан. Эндээс удаа дараа очиж үзүүлэхэд нь би найздаа захиж байгаад үзүүлж, харуулдаг байсан. Түүнээс хойш Америк улсаас ирсэн эмч нар Халдвартын эмнэлэгт хэвтэж байгаа 10 хүнд хагалгаа хийнэ гэхээр нь гуйсаар байгаад, хүсэлт тавиад Б.Л охинд хагалгаа хийлгэсэн. Намайг утсаар ярьдаггүй гэж байна, утсаар ярихад дандаа худлаа ярьж, маш их аашилдаг. Утсаар ярихдаа цаг дутам мөнгө нь өсөж их мөнгө нэхдэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөнгөний сонирхол их, байнга худлаа ярьдаг. Анхан шатны шүүх хурал дээр манай хүүхэд хэвтэрт, гуурсаар хооллодог гэж байсан. Гэтэл шүүх хурлын дараа аймгийн нэгдсэн эмнэлэг дээр охиноо дагуулаад явж байсныг нь хүн харсан байгаа. Би охиныг бэртсэнд харамсаж байгаа, гэхдээ энэ хүнтэй харьцах маш хүнд, би дам дамаа хүнээр дамжуулж харьцдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бодит байдалд нийцэхгүй тайлбар өгч байгаа учраас хохирогч охиныг шүүх хуралдаанд оролцуулмаар байсан юм. Учир нь одоогоор охины биеийн байдал ямар байгааг мэдэх шаардлагатай байгаа. “Итгэлт эстимэйт” ХХК-ний дүгнэлтээр хохирогч Б.Лыг суга таягтай, насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэсэн байгаа. Тухайн дүгнэлтийг бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргаагүй гэж байна. Би Б.Лыг огт буруутгаагүй, хохирол төлбөрийг буруутай хүмүүсээс гаргуулж шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм учраас манай сургуулийг иргэний хариуцагчаар татсаныг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь хэрэг гарах үед хүүхдүүд дадлагынхаа байранд байгаагүй, өөр Д.Нийн гэрт хүүхдийг нь хараад байж байсан учир дадлага хийх хугацаанд энэ хэрэг гараагүй гэж үзэж байна. Мөн тухайн өдөр амралтын өдөр байсан. Энэ гарсан хэргийг би ахуйн осол гэж үзэж байгаа учраас манай сургуулийг иргэний хариуцагчаар татагдсанд буруу гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг, 

 

*Иргэний хариуцагч Д.Аын шүүх хуралдаанд мэдүүлсэн: 

“...2017 оны 03 сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Гурван тамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 12 оюутан, Х.З багшийн хамтаар манайд дадлага хийхээр ирсэн. Мөн 2015 онд хүүхдүүд дадлага хийгээд буцаж байсан. 2017 оны 04 сарын 09-ний өдөр малчин Д.Нийнд очих гээд явсан. Тэгээд хүүхэд буу алдсан гэхээр нь би Д.Нийнд очиход Тоз-8 маркийн буугаар Б.Лыг гэмтээсэн байсан. Эмнэлгийн тусламж үзүүлэх гээд явсан. Энэ хэрэг гарсны дараа Гурвантамир сургуулийн захирал малчны тэмдэг хэрэгтэй болоод байна гээд нөхөж гэрээ байгуулаад таны малчны тэмдгийг ашиглаад гэрээ байгууллаа гэж хэлсэн. 

 

 

*Эрүүгийн 201703000192 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Насанд хүрээгүй хохирогч Б.Лын өгсөн: 

 “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Гурван тамир” дээд сургуульд малын эмчийн ангид суралцдаг. Тэгээд би дадлагаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Д.А гэдэг айлд очсон. Би 2017 оны 03 сарын 27-ны өдөр ангийнхаа Ц.О, Пүрэв-Очир, Ууганцэцэг, Лхамцамж, Батгэрэл, Батцэцэг, Лхагвахүү, Ц.Н, Золбаяр нарын хамт дадлага хийхээр явсан. Д.А гэдэг айлд манай ангийнхан ямар нэгэн сурган хүмүүжүүлэгчгүй очсон. Д.А гэдэг айлыг би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байдаг гэдгийг л мэднэ, хаана ямар нэртэй багт, ямар нэртэй газар байдгыг нь мэдэхгүй байна. 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.А ахын дүү Д.Н гэдэг хүн орж ирээд “би Архангай аймгийн төв рүү явах ажилтай боллоо, та нараас 2 эрэгтэй нь намайг иртэл мал хараад, 1 эмэгтэй нь хүүхэд хараад өгөөч” гэж надад хэлсэн. Би зөвшөөрөөд Д.Н гэдэг айлд түрүүлж очсон. Намайг очиход гэрт нь эхнэр нь байсан. Тэгээд Д.Н ах Архангай аймгийн төв яваад, эхнэр нь малдаа гарсан. Намайг хүүхдийг нь хараад Д.Н гэдэг айлд байхад араас Ц.О, Ц.Н нар орж ирсэн. Би энэ үед Д.Н ахын хүүхдийг тэврээд гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Ц.О, Ц.Н 2 орж ирээд Ц.Н миний сууж байсан орны хажууд зогссон. Ц.О гэрийн хоймроод явсан. Нэг хартал Ц.О нэг буу барьчихсан зогсож байсан. Тэгээд гэнэт буудчихсан. Би тухайн үед ухаан алдсан байсан. Намайг сэрэхэд миний тэвэрч байсан хүүхэд цус болчихсон харагдсан. Тэгээд над руу ус цацсан. Би сэрэхдээ орон дээр хэвтэж байсан. Намайг сэрэхэд Д.А ах болон манай ангийнхан ирцгээсэн байсан. Д.А ах эхнэртэйгээ багш болон цагдаа, эмнэлэгт мэдэгдье гэж байсан. Тэгээд Д.А ах намайг машинд суулгаад Архангай аймгийн төв рүү авч явсан. Замд ангийн багш Х.З таараад надад тариа хийж өгсөн. Тэгээд Архангай аймгийн эмнэлэгт очсон. Манай ангийн багш Х.З надад хамт цуг сурсан найздаа гомдолгүй гэж хэлээрэй, намайг хамт байж байгаад хүүхэд хатгаа аваад явсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн эмнэлэгт очоод, дараа нь Улаанбаатар хотод эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон. Ц.О намайг яагаад буудсаныг нь би мэдэхгүй байна. Би ямар маркийн буу байсныг мэдэхгүй байна, нэг л удаа буудсан байх. Би тухайн үед юу болсныг санахгүй байна. Ц.О хаанаас буу авсныг нь мэдэхгүй, нэг л мэдэхэд гэрийн хоймор руу яваад нэг буу барьчихсан байсан. Би гэрийн баруун гар талын орон дээр Д.Н ахын хүүхдийг тэврээд сууж байсан. Энэ үед Ц.О гэрийн хойморт л зогсож байх шиг байсан. Би тухайн үедээ юу болсныг мэдээгүй. Дараа нь миний хацар хэсэгт оносон байсныг мэдсэн. Ц.О Д.Н ахын гэрт орж ирээд хоймор хэсэгт байсан бууг аваад барьчихсан, ийш тийш нь чиглүүлж байгаа харагдсан. Нэг харахад над руу чиглүүлчихсэн байх шиг байсан. Би тэгэхээр нь хүүе буу гэж хэлэхийн завдалгүй буу дугарах чимээ гарсан. Ц.О намайг санаатай буудахаар над руу буу чиглүүлж шагайсан зүйл байхгүй. Би Д.Н ахын гэрийн хаана, ямар буу байсныг хараагүй. Ц.О орж ирээд хоймор хэсгээс буу авчихсан зогсож байсан эсэхийг би мэдээгүй, хүүхэд тэвэрч байсан болохоор анзаараагүй. Ц.О бид 2 нэг ангийн хүүхдүүд, бид 2 өмнө нь ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн харьцаа байхгүй. Би Ц.О, ангийн багш Х.З, сургуулийн захиргаа, дадлага хийлгэж байсан айл Д.А, бууны эзэн Д.Н нарт гомдолтой байна. Би эмчилгээ хийлгэж байгаа. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогоор хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардал байгаа. Би энэ бүгдийгээ нийлүүлж, тооцож үзээд нэхэмжпэх болно. Цаашид миний эрүүл мэндийн байдал баталгаагүй байгаа. Би их гомдолтой байна. Одоо дахин хагалгаа хийлгэнэ. Дахин хагалгааны дараа эрүүл мэндийн байдал ямар байх нь шийдэгдэнэ. Манай ээж Ц.Б одоо мөнгөгүй байгаа. Тиймээс дараагийн хагалгааны мөнгөө яаралтай авах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-31

 

*Гэрч Л.Цгийн өгсөн:

“...Би өөрөө тухайн үед байгаагүй. Манайхаас Д.Нийн гэр хол байдаг. Гэхдээ манайд дадлага хийхээр ирсэн хүүхдүүд байсан учир тэр өдөр нь Д.Нийнд очихоор явсан байсан. Б.Л, Ц.Н нар Д.Нийн хүүхдийг харах хүн байхгүй гээд явсан. Харин Ц.О өөрөө явсан байсан, яв гэж хэлсэн хүн байхгүй. Гэтэл 2017 оны 04 сарын 09-ний өдөр оройхон хурга, ишгэ тавьж өгч байх үед 18 цагийн үед Ц.Н манайд морьтой хүрч ирээд хойно Мөнгөн ахынд болохоо байлаа хурдан очоорой гэхээр нь асуутал Ц.О буугаар оролдож байгаад Б.Лыг буудсан, Б.Л цус алдаад байна гэхээр нь Д.А машинаа асаагаад яараад явсан. Тэгээд удаад байхаар нь би яваад очсон чинь Д.Нийн гэрийн зүүн талын орны урд талын хулдаас их хэмжээний цус болчихсон, Б.Лын цус тогтсон байдалтай, баруун гар талын хацар нь цоорсон нүх гарсан байсан. Бууг нь сайн анзаараагүй. Би очоод юу болсон талаар асуухад Ц.О буу алдаад буудсан гэж ярьж байсан. Аймгийн төв рүү авч яваад хурдан эмнэлгийн бараа харуулах шаардлагатай гээд ангийн багшид нь хэл хүргээд явцгаасан. Тэгээд бид Дарханбаатар гэх нутгийн хүнийг гуйж аймгийн төв рүү манай хүнийг хүргэж өгөх үед нь хамт явсан. Манай нөхөр Д.А, Д.Н нар төрсөн ах дүүс бөгөөд Д.Нийн гэрт байсан буу талийгч хадам аавын амьд байхдаа хэрэглэж байсан буу байгаа юм. Хадам аав нас барснаас хойш Д.Нийн гэрт байдаг байсан. Тийм болохоор Д.Н хариуцах ёстой гэж бодож байна. Албан ёсны бүртгэлтэй байх ёстой манайх татварыг нь төлдөг. Д.Н бусадтай нийтэч, олонтой байдаг, архи, дарс уудаггүй, гаж буруу зангүй, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Ааш зан сайтай хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41  дүгээр тал/,

 

*Гэрч Х.Згийн өгсөн:

“...Манай сургууль хөдөө малын бага эмчийн дадлага хийхээр гэрээ байгуулсан. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутагт Д.А гэх айлд манай ангийн 12 хүүхэд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр очсон, манай анги нийт 21 хоног дадлага хийх ёстой байсан. Тухайн айлд хариуцаж очих ёстой байсан боловч 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө сурагчдын мэдээллийг сурагчийн санд шивж бүртгүүлэх шаардлагатай байсан тул малчинд хүүхдүүдээ хариуцуулаад явуулсан. Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүүхдүүдийн араас очихдоо 10 сартай өөрийнхөө хүүхдийг хөхнөөс гараагүй, харах хүн байхгүй байсан учир хамт авч очсон. Гэтэл 4 хоногийн дараа 2017 оны 04 сарын 04-ний өдөр охины бие тэнхээрхэж өвдөхөөр нь эмнэлэгт үзүүлэхээр аймгийн төв явсан. Аймгийн төв явахдаа малчин Д.Ат хүүхдүүдээ сахиж үлдээсэн байсан. Би 2017 оны 04 сарын 06-ны өдөр явах ёстой байсан боловч цас ороод явж чадаагүй. Тэгээд 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.Аынх руу явж байх замд сурагч Пүрэв-Очир утсаар яриад Б.Л сумны шарх авсан гэж 17 цагийн үед хэлсэн. Тэгэхээр нь багш нь очиж явна гэж хэлээд очиж байтал урдаас аймаг орохоор ирж явсан. Тэгээд аймгийн төвд нэгдсэн эмнэлэгт хүргэж ирээд, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Д.Атай захирал С.Н дадлага хийх гэрээ байгуулж, удирдамж гаргасан. Тэгээд л хөдөө гарсан. Дадлага хийх үед сурагчдын аюулгүй байдлыг ангийн багш миний бие хариуцах ёстой байсан. Би малчиндаа захиж үлдээгээд, аймаг орж хүүхдээ эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай байсан учир явсан. Дадлага хийж байгаа сурагчид малын эх барихын тусламж үзүүлэх, тарилга, туулга хийх, паразиттай тэмцэх газар дадлага хийх ёстой байсан. Мөн төлөлж байгаа малыг хэрхэн төлөлж байгаад хяналт тавих, ажиглах үүднээс хариулга хийх ёстой байсан. Б.Лыг Ц.О буудсан гэж надад хэлсэн, яагаад буудсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Манай хүүхдийн биеийн байдал муу байсан учир явахаас өөр арга байгаагүй. Хүүхэд хөхнөөсөө гараагүй, ар гэрт харах хүн байхгүй учир дадлагын үед авч явахаас өөр арга байгаагүй. Б.Лд ямар гэмтэл бэртэл учирсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хацарт нь нүхэлсэн шарх үүссэн байсан. Сургуулийн зүгээс багшаар намайг томилж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар надад амаар зааварчилгаа өгсөн, бичгээр гарсан ямар нэгэн баримт бичиг байхгүй. Т.Нийг зүс танина. Дадлагын ажлаар хөдөө яваад таньдаг болсон. Ц.О, Б.Л нар нь миний хариуцсан ангийн хүүхдүүд байгаа юм. Манай ангийн хүүхдүүд дадлага хийхээр хөдөө явсан байсан, би хамт байж байгаад хүүхэд өвдсөн учир аймгийн төвд ирж 4 хоноод буцаад 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед хөдөө явж байтал манай ангийн Пүрэв-Очир утсаар яриад Б.Л сумны шарх авсан талаар хэлсэн. Тэгээд яваад очтол аймгийн төв рүү аваад өөдөөс ирж байсан. Тэгээд л аймгийн төв рүү авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Би өөрөө буудагдах үед нь хөдөө хажууд нь байгаагүй учир хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Надад хүүхдүүд ярихдаа Д.Н гэдэг айлын гэрт Б.Л хүүхэд аваад сууж байхад нь Ц.О буугаар оролдож байгаад Ц.Н сумтай юм биш биз гэж хэлж байх үед гэнэт буу дуугарч буудсан гэсэн. Санаандгүй буудсан юм шиг байна лээ. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Дадлага хийж байгаа сурагчийн аюулгүй байдлыг би хариуцах үүрэгтэй байсан. Дадлага хийж байгаа газар нь сургуулийн сургалтын орчинд хамаарна. Сургуулийн сургалтын орчинд сургалтаас гадуур ямар нэгэн ажил, үйл ажиллагаа явуулж болохгүй. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд зааснаар Д.Нийн гэрт очиж сургалтаас гадуурх ажил, үйл ажиллагаанд хамрагдах ёсгүй байсан. Яагаад Д.Нийн гэрт очих болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би өөрөө тухайн үед байгаагүй. Би Д.Нийн гэрт очиж байгаагүй учир буу нь хаана байсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Ц.О, Б.Л нар нь адилхан цайлган цагаан сэтгэлтэй, бүтээлч санаачлагатай, тогтвортой бус амархан уурлаж, амархан гомддог, гэхдээ цайлган цагаан сэтгэлтэй хүүхдүүд байгаа. Ц.О сурлага хүмүүжил сайн, хийхийн төлөө сэтгэлтэй, ямар нэгэн гаж буруу зангүй, архи тамхи хэрэглэж харагдаагүй, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож мэдэгдээгүй хүүхэд байгаа. Ц.Оын амьдралын нөхцөл ерөнхийдөө амьжиргааны түвшин доогуур, ээж нь хөгжлийн бэрхшээлтэй, аавгүй, мөнгө төгрөг хэрэгтэй болсон үе гардаг ч мөнгөгүйгээр өөр бусад байдлаар шийдвэрлэх гарц хайдаг, тэр тухайгаа нууж хаалгүй хэлж ярьдаг хүүхэд байгаа юм. Б.Лын биед тухайн үед баруун талын хацарт нь сумны шарх үүссэн байсан, мөн хавдсан байсан, өөр ил гэмтэл бэртэл байхгүй байсан...” гэх мэдүүэлэг/1-р хх-ийн 44-46 дугаар тал/ 

 

*Насанд хүрээгүй гэрч Ц.Нгийн өгсөн:

“...Б.Л, Ц.О нар нь нэг ангийн хүүхдүүд. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дадлага хийхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутагт байдаг Д.А гэх айлд очсон. Тэр айлд дадлага хийгээд хэд хонож байтал 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.А гэдэг айлынхаас өдрийн 13 цагийн үед Д.Н гэдэг айл руу очоод байж байсан чинь араас Б.Лыг Д.А ах хүргэж ирсэн. Тэгээд Д.Н ах тэр өдөр аймаг явсан байсан болохоор би малд нь туслах гэж Д.Н ахынд очсон байсан, харин Б.Л хүүхдийг нь харах гэж очсон. Тэгээд би Д.Н ахын мотоциклиор Д.А ахын гэрт очоод Ц.О надтай хамт явъя гэхээр нь сундалж Д.Н ахынд хамт ирсэн. Би хонинд явж ирээд хурга, ишиг тавьж өгч байгаад гэрт орсон чинь Б.Л дүүг тэврээд гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Ц.О гэрийн хойморт буу гаргаад ирсэн байсан, буу нь гэрийн зүүн орны шкабны завсар, амыг нь дээш харуулаад босгоод хийсэн байсан. Тэгээд Ц.О буугаар оролдоод байхаар нь сумтай байж магадгүй шүү гэсэн чинь Ц.О замгийг нь татаж үзэж байсан. Замгийг нь татахад хоолойгоос сум гарч ирээгүй, хоолой руу нь тонгойж харалгүй буцааж цэнэглээд удалгүй түс гээд буу дугарсан. Гэхдээ Ц.От өөрт нь ямар ч сум байгаагүй, сум хийж сумлаагүй, өөрөө сумтай байсан юм байна лээ. Буу дуугарсан чинь Б.Лын баруун хацар орчмоос цус гарч, царай нь цайгаад орон дээрээс орны урдуур унасан. Тэгтэл Отгонбаатар намайг Д.А ахыг дууд гэж хэлсэн. Тэр даруйд нь би гарч гүйгээд Д.А ахыг дуудаж ирсэн. Тухайн үед Д.Н /Мөнгөн/ ахын эхнэр гаднаас орж ирсэн. Тэгээд л эмнэлэгт хүргэхээр аймгийн төв рүү авч явсан. Тухайн үед Ц.О, Б.Л бид 3 байсан, Харин Д.Н ахын өлгийтэй хүүхдийг Б.Л тэвэрсэн байсан, өөр хүн байгаагүй. Мөнгөө ахын эхнэр 3 настай хүүхдийнхээ хамт гадаа хурга ишиг тавьж байсан. Замаг нь буундаа байсан, сум хоолойд байсан байх, өөр сум энд тэндээс аваагүй, харин замгийг нь татахад сум гарч ирээгүй, хонгиогоо сайн татдаггүй юм шиг байна лээ. Тэр буу нь гэрийн зүүн хойморт шкафны завсраар босгоод хийсэн байсан. Ц.О нь Б.Л руу шагайж, чиглүүлж буудсан асуудал байхгүй. Буугаар оролдож байгаад санамсаргүй буудсан, санаатай чиглүүлж байгаад буудсан асуудал огт байхгүй. Тухайн үед хэрүүл маргаан, зодоон болоогүй. Буугаар оролдож сонирхож байгаад л санаандгүй сум алдсан. Бид нарыг Д.А ах Д.Н ахынх руу явуулсан. Тухайн үед багш байгаагүй. Б.Лын гадна талаас харахад баруун талын хацарт сум орсон шарх үүссэн байсан. Өөр бэртэл, гэмтэл байгаагүй. Сум нь гараагүй байсан, нэг л удаа буудсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 47-49 дүгээр тал/

 

*Насанд хүрээгүй яллагдагч Ц.Оын өгсөн: 

“...2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Д.А ахын хашаанд ямаа самнаад байж байтал манай ангийн хүүхэд болох Ц.Н мотоцикльтой ирээд морь услах гэж байгаа гэхээр нь ямаа самнахаас залхуураад Ц.Нтай явсан. Ц.Нтай хамт Мөнгөн ахынд очиход морийг нь усалсан гэхээр гэрт нь ороод сууж байгаад, хонь хургаа тавьж өгөөд Ц.Н Мөнгөн ахын гэрт оръё гэхээр нь гэрт нь орсон. Гэрт орж байж байгаад гарах гэтэл орны араар шкабны завсраар буу харагдахаар нь оролдож үзэж байтал Ц.Н наад буу чинь сумтай юм уу гэхээр нь замгийг нь татаж үзтэл сум гарч ирээгүй, тэгээд буцааж замгийг нь түлхэж хийгээд бариул хэсгээс нь санаандгүй барьтал тас гээд буудагдсан. Би өөрөө гох гэдгийг нь мэднэ, гэхдээ гохон дээр нь дарсан эсэхийг мэдэхгүй байна. Гохонд гар хүрсэн. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүн рүү шагайж чиглүүлээгүй. Гэтэл манай ангийн охин Б.Л гэрийн зүүн талын орон дээр хүүхэд авч байгаад сөгдөөд орны урдуур унасан. Б.Л тэр доороо ёолоод хэвтээд өгсөн. Тэгээд л Д.А ахыг дуудаад, хүмүүст мэдэгдээд шууд аймгийн төв рүү эмнэлэгт хүргэхээр Б.Лыг аваад явсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Бууны сумтай байсан эсэхийг шалгахдаа замгийг нь татахаар сум гарч ирдэг гэдгийг мэднэ замгийг нь татах үед сум гарч ирээгүй, замгийг нь татаад хоолой руу нь нарийн хараагүй, сум байхгүй байна гэж бодсон. Хэний буу гэдгийг мэдэхгүй, Мөнгөн ахын гэрт л байсан. Гэрт манай ангийн Ц.Н, Б.Лхагважаргап 2 байсан, мөн Мөнгөн ахын өлгийтэй хүүхдийг нь Б.Л авч байсан, өөр хүн байгаагүй, харин гэрийн гадаа урдаас хонин дээрээс Мөнгөн ахын эхнэр ирж байсан. Б.Лхагважаргапын биед гаднаас нь харахад баруун талын хацар дээр нь сум орсон нүх гарсан, тэр шархаар нь цус их гарсан, өөр гэмтэл бэртэл учраагүй. Санаандгүй сонирхож үзсэн юм. Хүн рүү шагайсан, чиглүүлсэн асуудал байхгүй. Нэг удаа л оролдож байгаад буудсан, дахин буудсан асуудал байхгүй. Би буу ашиглаж мэдэхгүй. Би санаандгүй гохыг нь дарсан санаатай буудсан асуудал байхгүй. Би бууг авчихсан, гэрийн хойморт нь сууж байсан, харин Б.Л миний зүүн талд орон дээр Мөнгөн ахын хүүхдийг тэврээд сууж байсан. Буу нь дотроо сумтай байсан, надад сум байгаагүй. Би бууны хоолойг шалгаагүй, гэхдээ замгийг нь хойш нь татсан чинь сум гарч ирээгүй. Тухайн үед хэрүүл маргаан, зодоон болсон асуудал байхгүй. Бид хоёр нэг ангийн жирийн найзууд байгаа юм. Ямар нэгэн өс хонзон, өр авалга байхгүй Тухайн үед том хүн байгаагүй. Би ээж Цэцэгмаа, эгч Амаржаргал нарын хамт амьдардаг, Манай ээж хөгжлийн бэрхшээлтэй групп авдаг, эгч хөдөө мал дээр байдаг, амьдралын боломж бололцоо муутай...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 97-99 дүгээр тал/ 

 

* Яллагдагч Д.Нийн өгсөн: 

“...Малын эмчийн сургуулийн хүүхдүүд хөдөө дадлагаар очихоор нь багштай нь уулзаж байгаад Ц.Н гэх хүүхдийг би гэртээ авсан. Өдөр нь манайд байж байгаад орой нь хүргэж өгдөг байсан. Би 2017 оны 4 сарын 09-ний өдөр аймгийн төв явах ажилтай болчихоод дадлагын хүүхдүүдээс нэг охиныг нь хүүхдүүдтэй хамт байж байг гэж бодоод манайд очих уу гэсэн чинь Б.Л би очъё гэхээр нь гэрт хүргэж өгсөн. Тэгээд аймаг явсан чинь орой 19 цаг 30 минутын үед байх хөдөөнөөс утсаар яриад нэг нь нөгөөгөө буудсан байх гэж хөдөөнөөс хэллээ. Намайг ирэхээс өмнө хүмүүс мэдээд очиж авахаар явсан. Тэгээд аймгийн эмнэлэгт хүргэж ирсэн. Надад болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Манайд аавын барьж байсан калибрь /Тоз-8/ маркийн буу гэрийн зүүн хойморт, шкафны араар хийсэн байсан. Тэр бууг огт ашигладаггүй. Би бууны замагийг салгаагүй байсан. салгасан байх ёстой гэдгийг мэднэ. Сумгүй байсан гэж бодож байсан. Бянт нь тасарсан, ямар ч юманд ашигладаггүй болохоор хэзээ хамгийн сүүлд ашигласан гэдгийг нь мэдэхгүй байна. Хоолойг нь шалгаж байгаагүй, гар ч хүрж байгаагүй. Санаатай сум хийж хүүхдүүд нэгнийгээ буудна гэж байхгүй. Тийм болохоор сумтай байсан юм байлгүй дээ. Манай аав Дамдинсүрэн 2004 онд нас барсан, тэрнээс өмнө бүртгэлтэй байсан, сүүлийн хэдэн жил татвар төлөөгүй, бүртгэлд хамрагдаагүй, бичиг баримт нь одоо хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед манай эхнэр Жавзандулам гадаа малдаа гарсан байсан гэсэн, гэрт Ц.О, Ц.Н, Б.Л нар байсан гэсэн. Өөр хүн байгаагүй. Б.Л нь О, Ц.Н нартай дотно сайхан харьцаатай, нэг ангийн хүүхдүүд байх шиг харагдсан. Ямар нэгэн таагүй харьцаа манайд байх 14 хоногийн хугацаанд мэдэгдээгүй...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 108 дугаар тал/ 

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2337 дугаартай: 

“...Шинжилгээнд сангийн анги 33317 дугаартай замаг, 33317 дугаартай ЗХУ-д 1954 онд агнуур- Спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн Тоз-8 загварын бууг ирүүлсэн байна. Энэ буугаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн бууны замгийг сойсон тохиолдолд гох дарахгүйгээр доргилтоос буудлага үйлдэнэ. Шинжилгээнд ирүүлсэн нэг ширхэг хонгио нь сангийн анги 33317 дугаартай, замаг 33317 дугаартай, ЗХУ-д 1954 онд ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн Тоз-8 маркийн загварын буугаар буудлага үйлдэхэд хэрэглэгдсэн байна. Уг хонгио нь ОХУ-ын Кпимовскийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн 5.6 15мм калибрийн Стандарт загварын ан агнуур-спорт сургалтын зориулалттай сумны хонгио байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдсэн тохиолдолд амьд биетийг хөнөөх чадвартай...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 55-56 дугаар тал/ 

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5539 дугаартай: 

“...Б.Лын биед баруун хацрын доод хэсгээс эрүүний их бие, баруун салааны ясанд олон тооны үүрч бутарсан, хэлтэрхийт хугарал, буглаат нэвчдэс үүсгэсэн, баруун доод 3 шүд булгарч, хэлэн доорх ясыг хугалж гэмтээсэн урагдаж шалбарсан шарх, эрүү болон ойчийн доорх зай, зөөлөн эд, хүзүүний 3,4 дүгээр нугаламын харалдаа хүзүүний буулган артер вен, хүзүүний жолоо булчин орчимд сумны хошууны бялтны илрэл, хий нэвчдэс хуралт, 2017 оны 04 сарын 11-ний хагалгааны явцад гэмтсэн 14-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хошуут сумны нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 67-68 дугаар тал/ 

 

*Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан/3-р хх-ийн 181-211 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 115-116, 129-130 дугаар тал/

* Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно. 

 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэр “Баартын их өвөлжөө” гэх газарт оршин суух Д.Нийн гэрт шүүгдэгч Ц.О нь шүүгдэгч Д.Нийн буугаар оролдож байхдаа буу алдан хохирогч Б.Лын баруун хацарт буудаж, түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, шүүгдэгч Д.Н нь галт зэвсгийг хайхрамжгүй хадгалсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэр “Баартын их өвөлжөө” гэх газарт оршин суух Д.Нийн гэрт Тоз-8 маркийн калибр бууг оролдож байхдаа буу алдаж, хохирогч Б.Лын баруун хацарт буудаж, түүний биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Н нь галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж бусдад ашиглах боломж олгосноос хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Лын “...Намайг хүүхдийг нь хараад Д.Н гэдэг айлд байхад араас Ц.О, Ц.Н нар орж ирсэн. Би энэ үед Д.Н ахын хүүхдийг тэврээд гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Ц.О, Ц.Н 2 орж ирээд Ц.Н миний сууж байсан орны хажууд зогссон. Ц.О гэрийн хоймроод явсан. Нэг хартал Ц.О нэг буу барьчихсан зогсож байсан. Тэгээд гэнэт буудчихсан. Би тухайн үед ухаан алдсан байсан. Намайг сэрэхэд миний тэвэрч байсан хүүхэд цус болчихсон харагдсан. Тэгээд над руу ус цацсан. Би сэрэхдээ орон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Цгийн“...Гэтэл 2017 оны 04 сарын 09-ний өдөр оройхон хурга, ишгэ тавьж өгч байх үед 18 цагийн үед Ц.Н манайд морьтой хүрч ирээд хойно Мөнгөн ахынд болохоо байлаа хурдан очоорой гэхээр нь асуутал Ц.О буугаар оролдож байгаад Б.Лыг буудсан, Б.Л цус алдаад байна гэхээр нь Д.А машинаа асаагаад яараад явсан. Тэгээд удаад байхаар нь би яваад очсон чинь Д.Нийн гэрийн зүүн талын орны урд талын хулдаас их хэмжээний цус болчихсон, Б.Лын цус тогтсон байдалтай, баруун гар талын хацар нь цоорсон нүх гарсан байсан. Бууг нь сайн анзаараагүй. Би очоод юу болсон талаар асуухад Ц.О буу алдаад буудсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Згийн “...Тэгээд 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.Аынх руу явж байх замд сурагч Пүрэв-Очир утсаар яриад Б.Л сумны шарх авсан гэж 17 цагийн үед хэлсэн. Тэгэхээр нь багш нь очиж явна гэж хэлээд очиж байтал урдаас аймаг орохоор ирж явсан. Тэгээд аймгийн төвд нэгдсэн эмнэлэгт хүргэж ирээд, эмнэлгийн тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Нгийн”... Ц.О гэрийн хойморт буу гаргаад ирсэн байсан, буу нь гэрийн зүүн орны шкабны завсар, амыг нь дээш харуулаад босгоод хийсэн байсан. Тэгээд Ц.О буугаар оролдоод байхаар нь сумтай байж магадгүй шүү гэсэн чинь Ц.О замгийг нь татаж үзэж байсан. Замгийг нь татахад хоолойгоос сум гарч ирээгүй, хоолой руу нь тонгойж харалгүй буцааж цэнэглээд удалгүй түс гээд буу дугарсан. Гэхдээ Ц.От өөрт нь ямар ч сум байгаагүй, сум хийж сумлаагүй, өөрөө сумтай байсан юм байна лээ. Буу дуугарсан чинь Б.Лын баруун хацар орчмоос цус гарч, царай нь цайгаад орон дээрээс орны урдуур унасан. Тэгтэл Отгонбаатар намайг Д.А ахыг дууд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2337 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5539 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Оыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Нийг галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосны улмаас бусдад хүнд хор учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан,  хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт”...оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр...” хуульчилсан бөгөөд галт зэвсэг хайхрамжгүй хадгалсаны улмаас бусад хүнд хор уршиг учруулсан хэрэг нь  2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэн тухайн гэмт хэрэгт 2 жилээс 8 жил хүртэл хорих ял оногдуулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар баривчлах ял оногдуулахаар тус тус хуулчилсан байх тул шүүгдэгч Д.Нт холбогдох хэрэгт 2002 оны эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна, харин бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэх хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ба  тухайн гэмт хэрэгт нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ба оногдуулах хорих ялын доод хэмжээ буурсан, түүнийн эрх зүйн байдлыг илүү дээрдүүлсэн гэж үзэн Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.От холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэнийг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Нийг галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосны улмаас хүнд хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Д.Нийн өмгөөлөгч В.Удвалын уг буу бүртгэлтэй эсэх гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан буу нь хэний эзэмшилд байгааг тогтоогоогүй, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг гэж заасан, шүүгдэгч Д.Нийн буу ангийн зориулалттай буу байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй юм. 2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлд Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодист хамгаалахад хайнга хандах гэж заасан мөн шүүгдэгч Д.Н нь “...өөрийн аав нас барсны дараа аавынхаа гэрт эхнэр авсан, тэгэхэд л буу байсан, аавын буу байгаа...” гэж мэдүүлдэг бөгөөд хэрэгт уг буунд өөр эзэмшигч байгаа талаар баримт авагдаагүй, Д.Н нь уг бууг ааваасаа өвөлж авсан тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь  хэсэгт заасны дагуу үүрэг хүлээнэ. Уг буу бүртгэлтэй эсэх нь тухайн хэрэгт ач холбогдолгүй юм.  

Хэрэгт Гурвантамир мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг иргэний хариуцагчаар татсан байх ба гэмт хэрэг гарах үед насанд хүрээгүй шүүгдэгч Ц.О, насанд хүрээгүй хохирогч Б.Л  нар нь тухайн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Ц.О нь 16 нас 11 сартай, хохирогч Б.Л нь 16 нас 8 сартай, Гурвантамир мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд малын бага эмчийн ангид суралцаж байсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд малын бага эмч мэргэжлээр суралцагч буюу техникийн боловсрол олгох сургалтанд  бүрэн дунд түүнээс дээш боловсролтой хүнийг элсүүлэхээр Мэргэжлийн боловсролын тухай хуульд заасан байхад  иргэний хариуцагч болох Гурван тамир мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь хууль болон суралцагч элсүүлэх журмаа зөрчин  12 дугаар анги төгсөөгүй, бүрэн дунд боловсрол эзэмшээгүй хүнийг элсүүлсэн. Мөн Гурван тамир мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна гэсэн заалтыг зөрчиж насанд хүрээгүй хүмүүсийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр дадлага хийлгэхээр явуулсан, мөн тухайн дадлагад гарахдаа дадлага удирдсан багшгүй, тухайн сургуультай гэрээ байгуулаагүй хүнд суралцагч хүүхдүүдийг өгч явуулсан талаар шүүгдэгч, хохирогч болон тухайн хүүхдүүдийг хариуцаж байсан дадлагын багш болох иргэний хариуцагч Х.З, Д.А нар мэдүүлсэн болно. 

Насанд хүрээгүй хохирогч нь Гурвантамир мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, сургуулийн захиргааны шийдвэрээр дадлага хийж байхдаа гэмтсэн тул тухайн сургуулийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан нь хуульд нийцсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах этгээд мөн гэж үзнэ.

Иргэний хариуцагч байгуулллагын төлөөлөгч С.Н нь  малчин Д.Атай гэрээ байгуулаагүй, багш Х.Зг би томилж явуулаагүй, тушаал болон гэрээг дараа нь нөхөж хийсэн гэх тайлбарыг шүүх хуралдаанд  гаргасан бөгөөд Гурвантамир Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар нь малчин Д.Аынд очиж дадлага хийсэн, уг хүүхдүүдийг багш Х.З хариуцаж явсан болох нь гэрч,  хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож, уг дадлагын ажлыг хийж гүйтгэж тайлангаа хамгаалсан талаар иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч мэдүүлсэн. Уг тушаал болон гэрээг нөхөж хийсэн нь Гурвантамир Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг иргэний хариуцагчаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Мөн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, С.Пүрэвсүрэн нар нь малчин Д.Атай байгуулсан гэрээ /2р хавтаст хэргийн-131ху/,  багш Х.Зг дадлага удирдагч багшаар томилсон захирлын тушаал 2-р хавтаст хэргийн-133/ зэргийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан бөгөөд эдгээр баримтууд хэрэгт хуулбарлан авагдсан ямар нэгэн тамга, хуулбарласан талаар баримт байхгүй тул нотлох баримтын  шаардлага хангахгүй гэж үзэн шүүх үнэлээгүй болно. Харин уг гэрээ болон тушаал нь хэдий нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч Гурвантамир Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч хүүхдүүд малчин Аынд үйлдвэрлэлийн дадлага хийхээр очсон, уг хүүхдүүдийг хариуцаж Х.З багш явсан нь бусад баримтаар тогтоогдож байгаа ба ажил олгогч байгууллага болох Гурван тамир мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, насанд хүрээгүй хүмүүсийг эцэг эхийн зөвшөөрөлгүй, дадлага удирдсан багшгүй, тухайн сургуультай гэрээ байгуулаагүй хүнд өгч явуулсан, үүний улмаас насанд хүрээгүй хүүхэд гэмтсэн асуудалд иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй,  хохирлыг Гурван тамир мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. 

Тухайн дадлагыг удирдаж байсан багш Х.З, дадлага хийлгэхээр тохирсон гэх малчин Д.А нарыг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.  Учир нь малчин Д.Атай сургууль хамтран ажиллах гэрээ байгуулаагүй талаар иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч болон иргэний хариуцагч Д.А нар нь мэдүүлсэн,  багш Х.Згийн хувьд өөрийг нь томилсон албан ёсны тушаалтай танилцаагүй гэж мэдүүлдэг бөгөөд тухайн үед 1 нас хүрээгүй хүүхэдтэй, /Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг/  томилолтоор явах боломжгүй талаараа сургуулийн захиргаанд мэдэгдсэн гэж байгаа мөн Х.Зг дадлага удирдагчаар томилсон тушаал хэрэгт хуулбар хувь авагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй, уг тушаалыг дараа нь нөхөж гаргасан талаар мөн иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн болно. 

Шүүгдэгч Д.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөн гэмт  хэргийн ангилалд хамаарах бөгөөд тухайн  гэмт хэрэг 2017 оны 04 сарын 09-ний өдөр үйлдэгдэж,  түүнээс хойш тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хугацаа буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч Д.Нт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хохирол төлбөр төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн, насанд хүрээгүй байхдаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон зэрэг  шүүгдэгч хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй тэнсэх боломжтой гэж дүгнэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонгио 1/нэг/ ширхэг, арчдас 1/нэг/ ширхэгийг тус тус устгаж, Тоз-8 маркийн гол төмөр 33317, замаг 33317 дугаартай калибр маркийн бууг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, шүүгдэгч Ц.О, Д.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй дурдах нь зүйтэй байна. 

 

“Итгэлт эстимэйт” ХХК-ний гаргасан хохирогчид учирсан хохирлын талаарх дүгнэлт нь хохирогчид учирсан хохирол  төлбөрийг шууд нотолсон гэж үзэхэд учир дутагдалтай, уг дүгнэлтийг тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан болох нь эргэлзээтэй  тул энэ талаарх шинжээчийн дүгнэлтийг шүүх баримтлаагүй болно. Харин хавтат хэрэгт авагдсан хохирогчийн хохирол төлбөртэй холбогдуулан гаргаж өгсөн баримтуудаас дараах баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан, хохирол төлбөртэй холбоотой баримт гэж үзлээ. Үүнд 1.800.000 төгрөг /1-р хавтаст хэргийн  147хуу/, 11.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 158хуу/, 4000 төгрөг /1-р хавтаст хэргийн 159хуу/, 10.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 160х/, 100.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 162хуу/, 270.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 163хуу/, 3000 төгрөг/1-р хавтаст хэргийн 166хуу/, 11.000 төгрөг /1-р х хавтаст хэргийн 168хуу/, 11.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 169хуу/, 20.500 төгрөг/1-р хавтаст хэргийн 170хуу/, 19.500 төгрөг/1-р хавтаст хэргийн 171хуу/, 320.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 174хуу/, 13.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 179хуу/, 11.500төгрөг/1-р хавтаст хэргийн 183хуу/, 5300 төгрөг/1-р хавтаст хэргийн 184хуу/, 3.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 185хуу/, 3.630төгрөг/1-р хавтаст хэргийн 186хуу/, 11.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 189хуу/, 106.100 төгрөг/1-р хавтаст хэргийн 192хуу/, 27.800 төгрөг/1-р хавтаст хэргийн 193хуу/, 97.300 төгрөг/1-р хавтаст хэргийн 194хуу/, 23.400 төгрөг/1-р хавтаст хэргийн 196хуу/, 23.400 төгрөг/1-р хавтаст хэргийн 197хуу/, 5.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 199хуу/, 11.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 201хуу/, 7.500 төгрөг/1-р хавтаст хэргийн 202хуу/, 11.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 203хуу/, 19.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 204хуу/, 270.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 205хуу/, 11.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 206хуу/, 11.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 209хуу/, 15.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 214хуу/, 10.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 219хуу/, 11.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 221хуу/, 6200 төгрөг /1-р хавтаст хэргийн 224хуу/, 11.750 төгрөг/1-р хавтаст хэргийн 225хуу/, 2.500.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 36хуу/, 44.500 төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 37хуу/, 16.000 төгрөг, 10.200 төгрөг /2-р хавтаст хэргийн 37хуу-ны ар/,  10.000 төгрөг, 11.000төгрөг, 1.700 төгрөг, 550 төгрөг/2-р хавтаст хэргийн 38хуу/, 11.000 төгрөг, 7.500 төгрөг, 10.600 төгрөг /2-р хавтаст хэргийн 38х-ны ар/, 20.500 төгрөг, 8.200 төгрөг /2-р хавтаст хэргийн 39хуу/, 6.000 төгрөг, 20.000 төгрөг, 10.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 39х-ны ар/, 245.000төгрөг /2-р хавтаст хэргийн 40хуу/, 10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 40х-ны ар/, 8.000 төгрөг, 23.400 төгрөг, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 13.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 41хуу/, 11.000 төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 41х-ны ар/, 16.700 төгрөг /2-р хавтаст хэргийн 42хуу/, 4900 төгрөг, 10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 42х-ны ар/, 11.000 төгрөг, 33.500 төгрөг /2-р хавтаст хэргийн 43хуу/, 23.400 төгрөг /2-р хавтаст хэргийн 43х-ны ар/, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 44хуу/, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 69.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 45хуу/, 70.500 төгрөг, 7.500 төгрөг /2-р хавтаст хэргийн 45х-ны ар/ 189.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 47хуу/, 35.700 төгрөг, 61.700 төгрөг /2-р хавтаст хэргийн 47х-ны ар/, 10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 48хуу/, 6.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 48х-ны ар/ 11.000 төгрөг, 5.000 төгрөг, 8.000 төгрөг, 11.000 төгрөг, 8.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 49хуу/,10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 49х-ны ар/, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 52хуу/, 6.800 төгрөг, 11.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 53хуу/, 6.000 төгрөг, 6.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 53х-ны ар/, 8.000 төгрөг, 4.500 төгрөг, 10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 54хуу/, 11.000 төгрөг, 10.000 төгрөг, 245.000 төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 54х-ны ар/, 15.800 төгрөг, 5.600 төгрөг, 10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 55х/ 7.900 төгрөг, 11.000 төгрөг, 30.600 төгрөг /2-р хавтаст хэргийн 55х-ны ар/, 4.000 төгрөг, 3.300 төгрөг, 7.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 56хуу/, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 2.500 төгрөг, 11.000 төгрөг, 8.500 төгрөг /2-р хавтаст хэргийн 56х-ны ар/, 3.800 төгрөг, 11.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 57хуу/, 3900төгрөг /2-р хавтаст хэргийн 57х-ны ар/, 91.000 төгрөг, 11.000 төгрөг, 3.250 төгрөг/2-р хавтаст хэргийн 87хуу/, 13.000 төгрөг, 11.000 төгрөг, 3.300 төгрөг /2-р хавтаст хэргийн 87х-ны ар/, 11.000 төгрөг/2-р хх-ийн 88хуу/, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 88х-ны ар/, 10.500 төгрөг /2-р хавтаст хэргийн 89хуу/, 11.000 төгрөг/2-р хавтаст хэргийн 89х-ны ар/, 18.100 төгрөг /2-р хавтаст хэргийн 90хуу/, 1.000 төгрөг, 31.600 төгрөг /2-р хавтаст хэргийн 91хуу/, 74.375 төгрөг, 9.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 91х-ны ар/, 5.300 төгрөг, 2.200 төгрөг /2-р хавтаст хэргийн 92хуу/, 2.700 төгрөг, 1.000 төгрөг, 5.870, төгрөг /2-р хавтаст хэргийн 92х-ны ар/, 5.000 төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 93хуу/, 4.700 төгрөг, 11.000 төгрөг, 7.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 93х-ны ар/, 11.000 төгрөг, 1.798 төгрөг, 8.000 төгрөг, 10.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 94 хуу/, 11.000 төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 94х-ны ар/, 14.150төгрөг, 11.000төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 95хуу/, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 95х-ны ар/, 3.800төгрөг, 11.000 төгрөг/2-р хавтаст хэргийн 96хуу/, 3.000 төгрөг, 9.820 төгрөг /2-р хавтаст хэргийн 96х-ны ар/, 840 төгрөг /2-р хавтаст хэргийн 97хуу/, 16.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 98хуу/, 22.500 төгрөг, 5.200 төгрөг, 8.800 төгрөг /2-р хавтаст хэргийн 98х-ны ар/, 23.400 төгрөг, 23.400 төгрөг, /2-р хавтаст хэргийн 100хуу/, 58.800 төгрөг /2-р хавтаст хэргийн 101хуу/, 226.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 102хуу/, 2.200 төгрөг, 9.900 төгрөг, 10.582 төгрөг /2-р хавтаст хэргийн 132хуу/, 700 төгрөг, 10.000 төгрөг, 47.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 132х-ны ар/, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 15.400 төгрөг /2-р хавтаст хэргийн 133хуу/, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 134хуу/, 23.300 төгрөг /2-р хавтаст хэргийн 134х-ны ар/, 40.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 151хуу/, 100.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 152хуу/, 60.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 153хуу/, 120.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 154хуу/, 60.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 155хуу/, 31.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 156хуу/, 40.000 төгрөг, /3-р хавтаст хэргийн 237х-ны ар/, 170.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 238хуу/, 40.000 төгрөг, /3-р хавтаст хэргийн 239хуу/, 80.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 240хуу/, 80.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 241хуу/, 179.200 төгрөг /3-р хавтаст хэргийн 242х-ны ар/, 294.251 төгрөг /3-р хавтаст хэргийн 243х-ны ар/, 57.785 төгрөг /3-р хавтаст хэргийн 245х-ны ар/, 80.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 246х-ны ар/, 15.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 247хуу/, 128.100 төгрөг, 86.500 төгрөг, 27500 төгрөг 3-р хавтаст хэргийн 248хуу/, 6.930 төгрөг, 2.500 төгрөг, 20.440 төгрөг, 3.275 төгрөг /3-р хавтаст хэргийн 249хуу/, 22.250төгрөг, 35.455 төгрөг, 11.000 төгрөг, 31.650 төгрөг, 20.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 250хуу/, 80.000 төгрөг /4-р хавтаст хэргийн 1хуу/, 150.000 төгрөг /4-р хавтаст хэргийн 2хуу/, 8.400 төгрөг /4-р хавтаст хэргийн 3хуу/, 44.600 төгрөг, 11.000 төгрөг /4-р хавтаст хэргийн 4хуу/, 37.400 төгрөг, 1.950 төгрөг, 12.000 төгрөг, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 7.600 төгрөг, 15.500 төгрөг /4-р хавтаст хэргийн 5хуу/, 194.000 төгрөг, 12.500 төгрөг, 12.000 төгрөг, 24.500 төгрөг, /4-р хавтаст хэргийн 6-7хуу/, 6.500 төгрөг, 5.000 төгрөг, 4.000 төгрөг, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 8.000, төгрөг /4-р хавтаст хэргийн 8хуу/ нийт 10.867.907 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Н нь 4.400.000 төгрөг, шүүгдэгч Ц.О нь 2.750.000 төгрөг, Гурвантамир Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 200.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бд төлсөн болох нь тогтоогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой баримтаас нотлох баримтын шаардлага хангасан шүүхээс гаргуулахаар заасан 10.867.907 төгрөгийн хохиролоос хасч үлдэх 3.517.901 төгрөгийг  иргэний хариуцагч Гурвантамир Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 188.797.699 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчид төлсөн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал мөн тул шинжээч “Итгэлт эстимэйт” ХХК-ний нэхэмжлэлийн дагуу шинжээчийн хөлс болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Н, Ц.О нараас хувь тэнцүүлэн гаргуулан тухай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Зд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь шинжээчийн хөлсөнд урьдчилан 750.000 төгрөг төлсөн болохыг дурдан шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Д-гийн Н-ийг галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосноос хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Нийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.От 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Д.Н, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Н нь 4.400.000/дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.О нь 2.750.000/хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг, “Гурван тамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 200.000/хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бд төлсөн болохыг дурдсугай. 

6. Иргэний хуулийн 505 дугаар зйлийн 505.1, 498 дугаар зүйлийн 498.1, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын нэхэмжлэлээс 188.797.699/нэг зуун наян найман сая долоон зуун ерин долоон мянга зургаан зуун ерин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалд 3.517.901/гурван сая таван зуун арван долоон мянга есөн зуун нэг/ төгрөгийг “Гурван тамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бд олгож, хохирогч нь  цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оаас 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Нээс 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Зд /регистрийн дугаар: ЦЖ...../ олгосугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Х.Зг иргэний хариуцагчаар тогтоосон, 2018 оны 06 сарын 10-ны өдрийн Д.Аыг иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.От хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонгио 1/нэг/ ширхэг, арчдас 1/нэг/ ширхэгийг тус тус устгаж, Тоз-8 маркийн гол төмөр 33317, замаг 33317 дугаартай калибр маркийн бууг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй. 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   11.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.О, Д.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                     Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                                  ШҮҮГЧ                     Б.ОТГОНЦЭЦЭГ  

                                                                  ШҮҮГЧ                     П.ГАНДОЛГОР