Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/172

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал 

Шүүгдэгч: Ч.А 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саарал адуу овогт Чын Ад холбогдох эрүүгийн 1912002830167 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн Тарантын............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Саарал адуу овогт Чын А/РД:АЗ/  

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.А нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны шөнө Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн нутаг дэвсгэр Бумбатын 7-4 тоотод иргэн С.Оийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодон зүүн талын хавиргуудыг хугалан, эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Эрүүгийн 1912002830167 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч С.Оийн өгсөн:

“...2019 оны 05 дугаар сарын 08-ны орой би дэлгүүрээ хаагаад цэвэрлэгээ хийж дуусаад 21 цаг 30 минут болж байхад Ч.А Ч.М нарын хамт явж хашааныхаа гадна хүргүүлээд хашаандаа орж хашааны хаалгыг түгжээд байшиндаа орох гээд хаалганы цоожыг онгойлгож байхад миний араас гэнэт нэг хүн намайг өшиглөөд, нүүрэн тус газарт алгадаад авсан би газарт унаад босож ирэх үед намайг дахин алгадчихаад яваад өгсөн, намайг зодсон хүн Ч.А гэх хүн мөн байсан. Би Ч.А гэдэг хүнийг Бат-Очир гэдэг айлын хүргэн болсноос хойш хадамуудтайгаа хамт нэг хотонд зусаж намаржиж байдаг болсон, манайх хамт өвөлжиж хаварждаг байсан болохоор тэр цаг мөчөөс эхлэн таньдаг болсон. Ч.Аийн 89658949 дугаарын утас руу би 89228949 дугаарын утаснаас мессеж бичээгүй энэ 89228949 дугаарын утсыг би эзэмшдэггүй. Би 89228949 гэсэн дугаарыг хэн эзэмшдэг талаар мэдэхгүй байна. Ч.Аийн нөхөр болон ах дүү нар нь Ч.Аптангэрэлийг надтай хопбож хардаж хэл үг гаргахаар тэр уурандаа ирж намайг зодож байгаа биз, урьд нь манай гэрт орж ирээд үүдний амбаарт байсан түмпэнтэй үнсийг асгаж байсан би энэ талаар ээж, дүү нарыг нь дуудаж үзүүлж байсан. Би Ч.Атэй урьд өмнө утсаар яриад би чамд мөнгө төгрөг өгөөгүй биздээ гадуур тийм хэл яриа гараад байна ямар сонин юм яригдаад байгаа юм бэ гэж хэлж байсан. Зодуулдаг өдөр утсаар яриагүй манай гэрт хүрээд ир гэж хэлээгүй.  Би Ч.А гэдэг хүнтэй урьд өмнө утсаар ярьж хайртай гэж мессеж бичдэг байсан, бид хоёрын хоорондоо харьцахаа болиод удаж байна. Ч.А өөрийгөө надтай холбогдсон янз бүрийн ярианаас болж намайг зодсон гэж бодож байна.  Одоо миний зүүн талын нүд хөхөрсөн, хавирга хугарсан, зарим газар мах тасарсан байна. Одоо миний эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-7 дугаар тал/ 

 

“Гэрч Ц.Өийн өгсөн:

“...2019 оны 05 дугаар сарын 08-ны орой 21:00 цагт дэлгүүрээ хаагаад гэр гэрийн зүг явсан Ч.А, С.О, Ч.М нар дээшээ өгсөөд гэр рүүгээ явсан 2019 оны 05  дугаар сарын 09-ний өглөө миний утас дугарсан чинь Ч.А эгч залгаад С.О хүнд зодуулсан гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд би С.Оийг хүнд зодуулсан талаар мэдсэн.  Би С.О гэдэг хүнийг сайн танина, миний нөхрийн төрсөн эгч нь байгаа юм. Бид нар 2019 оны 05 дугаар сарын 08-нд дэлгүүрээ хаасаны дараа дэлгүүр дотороо архи согтууиуулах ундааны зүйл хэрэглээгүй архи, пиво уудаг хүн байхгүй. С.О гэдэг хүн манай дэлгүүрийн барааны тасагт худалдагчаар ажилладаг. С.О гэдэг хүнийг Ч.А гэдэг хүн зодсон гэж Ч.А эгч С.О эгч нар ярьж байхыг би сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Гэрч Ч.Мын өгсөн:

“...Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны орой 21:00 цагт Зөөлөнт хүнсний дэлгүүрийг хаасны дараа дотор цэвэрлэгээг нь дуусахаар нь эхнэр Ч.Аг тосож авч явахдаа найз С.Оыг хамт авч явж гэрт нь хүргэж өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 08-нд дэлгүүрээ хаасаны дараа дэлгүүр дотороо архи согтууруулах ундааны зүйл уугаагүй цэвэрлэгээ хийж дуусаад гэр гэрийн зүг явсан. Ч.А, С.О нарыг ажлаас нь тарсаны дараа авч явж байхад эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би С.Оийн гэрт өглөө нь очиход хүнд зодуулсан байдалтай байсан, урд орой нь 21:30 цагийн үед С.Оийг гэрт нь хургэж өгөхөд бие нь зүгээр байсан. С.Оийг Ч.А гэдэг хүн зодсон гэж Ч.А, С.О нарыг ярьж байхыг би сонссон...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/

 

*Гэрч Ч.Агийн өгсөн:

“...2019 оны 05 дугаар сарын 08-ны орой 21:00 цагт Зөөлөнт хүнсний дэлгүүрийг хаасаны дараа цотор цэвэрлэгээг нь дуусгаад миний нөхөр Ч.М ирж намайг авч явахдаа найз С.Оыг хамт авч явж хашааны  үүдэнд хүргэж гэрэл тусгаж хашаанд нь орсоны дараа бид хоёр гэртээ харихаар явсан. 2019 оны 05 сарын 08-нд дэлгүүрээ хаассаны дараа дэлгүүр дотороо архи согтууруулах ,ундааны зүйл уугаагүй цэвэрлэгээ хийж дуусаад гэр гэрийн зүг явсан. 2019 оны 05 сарын 09-ний өглөө 09:00 цаг өнгөрч байхад надад С.Оийн хажуу талын айлын эмээ Ринчинсүрэн гэдэг хүн манайд ирж надад С.Оийг хүн зодсон гэнээ чамд хэлээд өгөөч гэж байна гэсээр Ринчинсүрэн гэдэг хүнийг ирэхлээр нь би С.Оийнд ганцаараа очсон. Намайг С.Оийнд очиход бие нь өвдөөд бөгөлчих гээд байна гээд их муу байсан тул би гэртээ харьж нөхөр Ч.Мыг эмч рүү явуулж Цахир багийн эмчийг авчирч үзүүлсэн, эмч үзээд өвчин намдаах тариа хийж өгөөд эхо-д харуул гэж хэлсэн тул Тариат суманд очиж эхо-д харуулсан. Би эмчид үзүүлээд гайү болох байх гэж бодоод санаанд ороогүй. Урд орой нь 21:30 цагт С.Оийг гэрт нь хүргэж өгөх үед бие нь эрүүл зүгээр байсан. С.Оаас чи хэнд зодуулчихсан юм бэ гэж асуухад би Чимэддагва гуайн хүүхдэд зодуулчихлаа гэж С.О хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/

 

*Гэрч Б.Тын өгсөн: 

“...2019 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 09:00 цаг өнгөрч байхад С.Оийн бүх бие нь өвдөөд байна очоод үзээд өгөөч гэж Цэцэрлэгийн гадна байхад Ч.М гэдэг ах мотоцикльтой ирээд надад хэлсэн. Тэгээд би очиж үзэж өгсөн С.О гэдэг хүний зүүн нүдний доод хэсэг хөхрөлт үүссэн, зүүн талын хавирганы хэсэг газарт хөхрөлт үүсэн байсан одоо таны биеийн хаана өвдөөд байна гэж асуухад бүхий л бие янгинж өвдөөд байна гэж байсан. Тэгээд би өвдөлт намдаах аналгин, демдирол, ношватай хийсэн дахин үзүүлээрэй гэж хэлсэн, надад дахин үзүүлээгүй. Би С.О гэдэг хүнээс биеийнхэн хөхрөлт үүссэн болон бие нь өвдөөд байгаа талаар тодруулж асуухад шөнө манай байшингийн хаалгыг нэг хүн нүдээд байхаар нь онгойлгоод өгсөн чинь намайг зодчихлоо гэж ярьж байсан. Надад С.О дахин биеээ үзүүлэх талаар яриагүй...” гэх мэдүүлэг/хх-н 26-27 дугаар тал/  

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 214 дугаартай дүгнэлтэнд: 

“...С.Оийн биед зүүн талын 6,7,9-р хавирганы нэг, 8-р хавирганы 2- лосон хугарал гэмтэл учирчээ. Уг гэмтлийн улмаас зүүн талын гялтангийн хөндийд шингэн хуралдсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар дээрх гэмтлүүд биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 30 дугаар тал/ 

 

*Яллагдагч Ч.Аийн өгсөн: 

“...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг сумын төвд ирсэн байхад миний 89658949 дугаарын утас руу С.О 80168917 дугаарын утсаар залгаад намайг чамд бензины мөнгө, тамхины мөнгө өгдөг гээд хэл ам гаргаад байна чамтай уулзаж ярих юм их байна гэж хэлсэн. Тэгээд утсаа унтраагаад таг чимээгүй болсон. Би С.Отай уулзахаар шөнө 21 цаг 10 минутын үед Цахир багийн Бумбатын 7-4 тоот хашаан дотор түлээны хажууд тайрдас мод дээр сууж хүлээсэн. С.О ирэхгүй их удсан, тэр хооронд барьж явсан ногоон өнгийн хуванцар савтай 2.5 л Сэрүүн гэдэг пиво задлаад дунд нь ортол ууж байхад С.О гаднаас хашааны хаалгаар орж ирээд хашааны хаалгыг түгжээд байшингийн үүдэнд очоод цоожыг нь онгойлгох гэж байхад би очоод араас нь нэг алгадаж аваад газарт унаад босож ирэх үед нь нэг өшиглөж дахин нэг алгадаж авсан, тэгээд хашаанаас нь гараад явсан. С.Оийг гэртээ ирэх үед гадаа харанхуй болсон ойрын юм бүдэг бадаг харагдаж харанхуй болсон байсан. Би С.О гэдэг хүнийг сайн танина. Садан төрлийн холбоо байхгүй бид хоёр дотно харьцаатай байдаг. С.Отай 2014 оноос эхлэн дотно харьцаатай болж уулзаж учирдаг байсан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр С.О надтай утсаар яриад уулзана гэж хэлчихээд дараа нь утсаа унтраагаад таг чиг болсон, уулзана гэж хэлчихээд утсаа асаахгүй, гэртээ ирэхгүй удаж байгаад ирэхлээр нь би хардаад хоёр алгадаж нэг өшиглөсөн нь үнэн, миний буруу би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Би гартаа барьж явсан ногоон өнгийн хуванцар 2.5 л савалгаатай пивийг уугаад тал нь үлдсэн дундхан Сэрүүн гэдэг пивоор С.О гэдэг хүнийг цохиж зодоогүй, би гараараа С.Оийг алгадсан. Миний утсанд мессеж бичсэн 89228949 дугаар миний нэр дээр байдаг Улаанбаатар хотод манай дүү барьдаг байсан юм сандраад С.О энэ дугаараас над руу мессеж явуулсан байсан гэж худлаа ярьсан миний буруу.  Би Оаас нэг ч удаа мөнгө төгрөг авч байгаагүй. Би С.Оийг хоёр удаа алгадаж нэг өшиглөсөн, тухайн үед хаана нь өшиглөж хаана нь алгадсаныг мэдэхгүй байна. С.Оийн биед баруун нүд хөхөрсөн, баруун хөхний дээр хөхрөлт үүссэн, 6, 7, 9 дүгээр хавирга нэг, 8 дугаар хавирга 2 хугарсан гэмтэл тогтоогдсоныг би хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бид хоёрын хажууд хэн ч байгаагүй би ганцаараа хашаан дотор нь хүлээгээд сууж байсан. Хашааны ойролцоо Ч.М, эхнэр Ч.Агийн хамт С.Оийг хашааны гадна хүргэж өгөөд буцсан. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Бид хоёрт өс хонзонгийн асуудал байхгүй. Би урд өмнө С.Оийг цохиж зодсон асуудал гаргаж байгаагүй. Би С.Оийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-47 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 05 дугаар сарын 08-ны шөнө Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн нутаг дэвсгэр Бумбатын 7-4 тоотод иргэн С.О нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.А үйлдсэн болох нь хохирогч С.Оийн ”...Хашааны хаалгыг түгжээд байшиндаа орох гээд хаалганы цоожыг онгойлгож байхад миний араас гэнэт нэг хүн намайг өшиглөөд, нүүрэн тус газарт алгадаад авсан би газарт унаад босож ирэх үед намайг дахин алгадчихаад яваад өгсөн, намайг зодсон хүн Ч.А гэх хүн мөн байсан. Би Ч.А гэдэг хүнийг Бат-Очир гэдэг айлын хүргэн болсноос хойш хадамуудтайгаа хамт нэг хотонд зусаж намаржиж байдаг болсон, манайх хамт өвөлжиж хаварждаг байсан болохоор тэр цаг мөчөөс эхлэн таньдаг болсон...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Өийн ”... 2019 оны 05  дугаар сарын 09-ний өглөө миний утас дугарсан чинь Ч.А эгч залгаад С.О хүнд зодуулсан гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд би С.Оийг хүнд зодуулсан талаар мэдсэн. С.Оийг Ч.А гэдэг хүн зодсон гэж Ч.А эгч С.О эгч нар ярьж байхыг би сонссон...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Мын”... Би С.Оийн гэрт өглөө нь очиход хүнд зодуулсан байдалтай байсан, урд орой нь 21:30 цагийн үед С.Оийг гэрт нь хургэж өгөхөд бие нь зүгээр байсан. С.Оийг Ч.А гэдэг хүн зодсон гэж Ч.А, С.О нарыг ярьж байхыг би сонссон....” гэх мэдүүлэг, гэрч Ч.Агийн ”... С.Оийг хүн зодсон гэнээ чамд хэлээд өгөөч гэж байна гэсээр Ринчинсүрэн гэдэг хүнийг ирэхлээр нь би С.Оийнд ганцаараа очсон. Намайг С.Оийнд очиход бие нь өвдөөд бөгөлчих гээд байна гээд их муу байсан тул би гэртээ харьж нөхөр Ч.Мыг эмч рүү явуулж Цахир багийн эмчийг авчирч үзүүлсэн, эмч үзээд өвчин намдаах тариа хийж өгөөд эхо-д харуул гэж хэлсэн тул Тариат суманд очиж эхо-д харуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Тын”... Тэгээд би очиж үзэж өгсөн С.О гэдэг хүний зүүн нүдний доод хэсэг хөхрөлт үүссэн, зүүн талын хавирганы хэсэг газарт хөхрөлт үүсэн байсан одоо таны биеийн хаана өвдөөд байна гэж асуухад бүхий л бие янгинж өвдөөд байна гэж байсан. Тэгээд би өвдөлт намдаах аналгин, демдирол, ношватай хийсэн дахин үзүүлээрэй гэж хэлсэн, надад дахин үзүүлээгүй. Би С.О гэдэг хүнээс биеийнхэн хөхрөлт үүссэн болон бие нь өвдөөд байгаа талаар тодруулж асуухад шөнө манай байшингийн хаалгыг нэг хүн нүдээд байхаар нь онгойлгоод өгсөн чинь намайг зодчихлоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 214 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Аийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ч.Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлттэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Саарал адуу овогт Чын Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аийг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР