| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00434/И |
| Дугаар | 434 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 434
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Жи-мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох
“810000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи-мобайл ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасаннэхэмжлэлдээ: Өвөрхангай аймгийн 1 дүгээр сургууль нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЖМ-12/706 тоот “Хуулийн этгээдийн үүрэн холбооны урьдчилсан төлбөрт үйлчилгээний гэрээ”-г 38 ширхэг дугаарыг 12 сарын хугацаанд сар бүр 15000 төгрөгөөр цэнэглэж ашиглах нөхцөлтэйгөөр 6840000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Гэвч уг гэрээний дагуу төлөх 6840000 төгрөгөөс сар бүр төлөх 570000 төгрөгийг эхний 4 сар найдвартай төлсөн тул манай компани сар бүр төлөх 570000 төгрөгөөс 10 хувийн хөнгөлөлт үзүүлж сар бүр 513000 төгрөг төлөхөөр болгож хөнгөлөлт үзүүлсэн. Гэвч Өвөрхангай аймгийн 1 дүгээр сургууль нь сар бүр төлөх ёстой төлбөрөө хугацаандаа төлөлгүй 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус тооцоо нийлсэн боловч одоогийн байдлаар 630000 төгрөгийн үлдэгдэлтэй, уг төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд Өвөрхангай аймгийн 1 дүгээр сургуулиас ЖМ-12/706 тоот гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 630000 төгрөг, уг гэрээний нэмэлт гэрээний 4-т заасны дагуу 3 гар утасны 180000 төгрөг, нийт 810000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал болон хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Пүрэвдорж нар шүүхэд гаргасанэвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 810000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 810000 төгрөгөөс 630000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотоор төлж барагдуулахаар болсон тул нэхэмжлэгч, хариуцагч нар нь дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 830000 төгрөгөөс 3 гар утасны төлбөр болох 180000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 630000 төгрөг болгон багасгаж байна.
2.Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүн болох 630000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 630000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийг албадан гаргуулна.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь дээрх байдлаар эвлэрсэн тул эвлэрлийг баталгаажуулж уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи-мобайл ХХК нь хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Пүрэвдоржид холбогдуулан “810000 төгрөг гаргуулах” тухайнэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 630000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Пүрэвдорж зөвшөөрч, талууд эвлэрсэн нь зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох “810000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 630000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 13615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27230 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА