| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2017/0520/З |
| Дугаар | 649 |
| Огноо | 2017-09-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 649
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, Н.Дуламсүрэн нарыг оролцуулан БНХАУ-ын иргэн Шүэминий /Xuemin/ нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох “Гадаадын иргэн харьатын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/237 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн албан бичигтээ: “Нийслэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2017/10364 дугаарын захирамжийн дагуу БНХАУ-ын иргэн Xuemin /1979 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, Е66142095 дугаарын паспорттай/-ийн Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн тус байгууллагын даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хүчингүй болгож, улсын хилэээр нэвтрэх эрхийг сэргээсэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
БНХАУ-ын иргэн Шүэминий /Xuemin/, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан гаргасан “Гадаадын иргэн харьатын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/237 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Уг маргаан бүхий акт нь Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2017/10364 дугаарын захирамжийн дагуу хүчингүй болсон талаар хариуцагчаас 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн албан бичгээр илэрхийлсэн нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөний илэрхийлэл гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу БНХАУ-ын иргэн Шүэминий /Xuemin/, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан гаргасан “Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/237 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Мөн хариуцагч Гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаал нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7373 дугаар захирамжийн дагуу гарсан бөгөөд уг тушаалыг гаргасан Гадаадын иргэн харъяатын газрын даргын буруутай үйлдэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Шүэминий /Xuemin/, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан гаргасан “Гадаадын иргэн харьатын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/237 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Шүэмин /Xuemin/-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцааж олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР