Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 435

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Зузаан овгийн Дамбын Ганболдын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Ганболд, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ганболд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт нэг хүн бичилт хийсэн гэж зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Ганболд Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Ганболд нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 253 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 тоот, 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7 тоот, 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 26 тоот, 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 тоот болон 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот, 1991 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 тоот тогтоолууд, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот протокол, 1992 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эх Орон нэгдлийн бүх гишүүдийн хуралд ирсэн малчдын бүртгэл, 1984 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдлийн зөвлөлийн хоёрдугаар хуралд ирсэн төлөөлөгчдөд үйлчилсэн дүн, 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нэг наст мал маллагчийн зөвлөгөөнд суусан хүмүүсийн нэрс, гэрч П.Пунцагцэрэн, С.Уранчимэг, А.Бямбасүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарЗузаан овгийн Дамбын Ганболдыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныгтогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА