Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/169

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Ч.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Чын М-д холбогдох эрүүгийн ,,, тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, ,,, суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,, ...............гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Чын М/РД:

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн төвд шатахуун түгээх станцын орчим иргэн Р.Бийг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгой тус газар нь өшиглөж/тархи доргилт/, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

       *Эрүүгийн 1912002900182 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Р.Бийн өгсөн: 

“...Тухайн өдөр би оройны 20 цагийн үед Хангай сум Ноён хангай баг төв ШТС дээ ажил үүргээ гүйцэтгэж байхад манай нутгийн залуу Ч.М ажил дээр ирээд үг дуугүй чи яасан их хүний мах тасддаг юм гээд намайг өшиглөж унагаад татаж хавсраад хөлөөрөө толгой тархи руу хоёр гурван удаа өшиглөж намайг зодсон газар унаад босоод ирэхэд намайг гараараа миний нүүр толгой хэсэг рүү дахин цохиж авсан, тэнд байсан хүмүүс хараад салгасан дараа нь эмнэлэг орж эмчид үзүүлж цагдаа дуудсан. Манай нутгийн залуу Ч.М миний зүүн нүдний дээд хэсэг рүү хөлөөрөө өшиглөж цохьсон, миний толгой тархи маш их өвдөж байна нүдэнд цус хурсан тархи хөдөлсөн байна миний нүүрэн хэсэг шанаа, толгой тархи маш их өвдөж хөндүүр өвчтэй байна. Намайг зодуулж цохиулж байхад манай нутгийн Э.Ба, Ч.Б, Б.Га нар байсан эдгээр хүмүүс харж байсан, өөр мэдэх хүн байхгүй тухайн үеийн бүх үйлдэл манай ажлын камерт бичигдсэн байгаа тэр бичлэг дээр тодорхой байгаа. Манай нутгийн залуу Ч.М миний зүүн нүдний дээд хэсэг рүү хөлөөрөө өшиглөж цохьсон миний толгой тархи маш их өвдөж байна, нүдэнд цус хурсан тархи хөдөлсөн байна, миний нүүрэн хэсэг шанаа, толгой тархи маш их өвдөж хөндүүр өвчтэй. Анх удаа удаа намайг цохиж зодсон урьд өмнө намайг цохиж зодоогүй. Намайг чи манай аав Чулуунбаатарыг зодсон байна гээд ирж зодсон байх өмнө өдөр манай ажил дээр ирээд 5000 таван мянган төгрөгт бензин аваад саванд түлш авна гэсэн сав байхгүй гэж хэлэхэд урдаас чи яагаад сав бэлддэггүй юм гээд надтай маргалдаж байгаад нүүр ам хэсэг рүү нэг удаа гараараа алгадсан, өөр асуудал байхгүй тухайн үед цуг явсан Анхаа гэдэг залууг аваад яв гэж хэлээд ажлын өрөөнд орж сууж байгаад гарсан.  Тухайн үед манай байгууллагын хаалганы бариул татаж байгаад эвдэлсэн тэр үед ойр орчимд хоорондоо ноцолдож байгаад газар унаад босож байсан. Бид хоёрт ямар нэг маргалдаж муудалцах асуудал байхгүй таарамжгүй харьцаа, өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. Бид хоёр маргалдсан болохоос би цохиж зодоогүй ам руу нь гараараа алгадсан, өөр зүйл болоогүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байна, би гомдолтой ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүнд зодуулсан маш их гомдолтой, нэхэмжлэх зүйл эрүүл мэндийн эмчилгээний зардал энэ хооронд ирж очсон унаа бензин шатахуун түлш, гарсан бүх зардалаа нэхэмжилнэ дээрээс нь манайх үйлчилгээний байгууллага одоо хүн байхгүй, ганцаараа ажил үүрэг гүйцэтгэж байсан сул зогсолт цаашлаад яриад байвал нэхэмжлэх зардал мөнгө их байна баримт бүрдүүлж байгаад нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-10 дугаар тал/ 

 

*Хохирогч Р.Бийн дахин өгсөн:

“...Тухайн өдөр би оройны 20 цагийн үед Хангай сум Ноён хангай багийн төв ШТС дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад манай нутгийн залуу Ч.М ажил дээр ирээд үг дуугүй чи яасан их хүн зоддог юм гээд намайг өшиглөж унагаад татаж хавсраад хөлөөрөө толгой тархи руу хоёр гурван удаа өшиглөж намайг зодсон газар унаад босоод ирэхэд намайг гараараа миний нүүр толгой хэсэг рүү дахин цохиж авсан тэнд байсан хүмүүс хараад салгасан дараа нь эмнэлэг орж эмчид үзүүлж цагдаа дуудсан. Би эмчилгээний зардал Архангай аймаг Хангай сум хоёр хооронд ирж очих замын зардалд нийт 340000 төгрөг болж байна эдгээр зардал гарсан,  өөр гарсан зардал байхгүй. Баримт материал гаргаж өгөхгүй би өөрөө гарсан зардал тооцоод бичээд өгсөн одоо ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй эмчилгээний төлбөр, гарсан зардлаа бүрэн авсан ямар нэг төлбөр тооцооны асуудал одоо байхгүй. Одоо бид хоёр хоорондоо эвлэрсэн эмчилгээний зардал мөнгө бүрэн хүлээн авч миний хохирол мөнгө бүрэн барагдуулсан одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/ 

 

*Гэрч Д.Ты өгсөн: 

“...Тухайн өдөр би оройны 20 цагийн үед Хангай сум Ноён хангай багийн төв ШТС-д манай гэрээс ойрхон зайтай харагддаг, машин очихоор нь би харсан чинь манай нутгийн Ч.М машинтай очиж байсан нарийн сайн ажиглаж харахад манай гэрийн хүн ажлын байран дотроосоо гарч ирж байсан гараад ирэхээр нь шууд Ч.М өшиглөж унагаад дээрээс нь зодож байгаа харагдсан би гэрээсээ ажил руу нь гүйгээд ирэхэд тэр хавьд байсан хүмүүс бүгд яваад өгсөн байсан, ганцхан Эрдэнэчулууны Ба гэдэг залуу байсан. Тэрнээс юу болсон талаар нь би асуухад Р.Б ахыг сая Ч.М зодчихоод явлаа гэж хэлсэн. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад үгийн зөрөөгүй ирээд шууд намайг өшиглөж унагаад толгой тархигүй цохьлоо гэж байсан, тэгээд би сумын эмнэлэг дээр очиж үзүүлж цагдаа дуудсан. Манай нутгийн залуу Ч.М манай нөхөр Р.Бийн зүүн нүдний дээд хэсэг рүү хөлөөрөө өшиглөж цохьсон. Манай нөхөр Р.Б зодуулж цохиулж байхад манай нутгийн Э.Ба, Ч.Б, Б.Га нар  харж байсан өөр мэдэх хүн байхгүй. Тухайн үеийн бүх үйлдэл манай ажлын камерт  бичигдсэн байгаа тэр бичлэг дээр тодорхой байгаа гэж манай нөхөр хэлсэн миний харснаар шууд очоод өшиглөж унагаад зодож байгаа харагдсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/ 

 

*Гэрч Э.Бын өгсөн: 

“...Тухайн өдөр би бензин колонк орж түгээгчээс нь масло авсан чинь буруу юм өгсөн байсныг  солих гээд бензин колонк дээр ирэхэд Ч.М шатахуун түгээх станцын эрхлэгч Р.Бийг газар унагаад өшиглөөд зодож байсан. Тэгэхээр нь би юу болж байгаа, боль гэж хэлээд салгаад Ч.М машинд нь суулгаж өгөөд явуулсан Р.Б ахыг шатахуун түгээх салбар байранд оруулж өгсөн. Тэгээд явцгаасан юу болсон талаар Р.Б, Ч.М нараас асуухад Р.Б ах аав хүү хоёр ээлжлээд ирээд намайг зодлоо гэж хэлж байсан өөр юу болсныг би хараагүй. Хоорондоо зодоон хийгээгүй харин Р.Б ахыг Ч.М зодоод баруун нүд дээр хөмсөг дээр халцарч цус гарсан хавдсан байсан намайг очиход хоорондоо барилцаад зууралдаад байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад явуулсан өмнө ирээд Р.Б ахыг Ч.М ирээд зодсон байсан. Тухайн үед би,  Р.Б, Ч.М, Хангай сум Чандмань багийн Ч.Б, Б.Га гэдэг байх нэг залуугийн нэр сайн мэдэхгүй байна өөр хүн байгаагүй. Миний харснаар баруун нүд хөмсөг дээр халцарч цус гарсан харагдсан өөр нарийн сайн хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-35 дугаар тал/

 

*Гэрч Ч.Бгийн өгсөн: 

            “...Тухайн өдөр би хөдөө гэрээсээ уруудаад сумын төв орж ШТС-аас бензин авах гээд колонк дээр очиход манай нутгийн ах Ч.М шатахуун түгээгч Р.Б ахыг нэг удаа хөлөөрөө өшиглөж унагаад гараараа толгой руу 3 удаа гараа атгаж байгаад цохиж авч байсан. Би найз Б.Га хамт очиж салгасан тухайн үед Э.Ба багш байсан энэ хоёрыг салгаад Ч.М ах машинаа унаад яваад өгсөн. Тэгээд би бензин авч чадаагүй, цагдаа дуудаад колонкоо хаагаад гэр рүүгээ түгээгч Р.Б ах яваад өгсөн. Хоорондоо зодоон хийгээгүй харин Р.Б ахыг Ч.М зодоод толгой руу нь З удаа гараа атгаж байгаад цохиж аваад нэг удаа хөлөөрөө өшиглөж унагаад газар цементэн дээр унагасан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад явуулсан Р.Б ах Ч.М ахыг цохиж аваагүй хөдлөхгүй байсан. Тухайн үед Р.Б, Ч.М, Хангай сум Чандмань багийн Б.Га гэдэг байх нэг залуу байсан, өөр хүн байгаагүй. Миний харснаар баруун нүд хөмсөг дээр халцарч цус гарсан харагдсан өөр би нарийн сайн хараагүй. Энэ хоёрт ямар нэг маргалдаж муудалцах асуудал байхгүй таарамжтай харьцаатай энэ хоёрт өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй байх гэж бодож байна. Бензин өгөөд түлш авъя гэхээр нь чи сав бэлдсэнгүй сав бэлд гэх мэт үгнээс болж хэрүүл маргаан хийсэн гэж хүнээс сонссон, өөр асуудал болоогүй би энэ талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38 дугаар тал/ 

 

           *Гэрч Б.Гын өгсөн: 

“...Тухайн өдөр би хөдөө гэрээсээ уруудаад сумын төв орж ШТС-аас бензин авах гээд колонк дээр очиход манай нутгийн ах Ч.М шатахуун түгээгч Р.Б ахыг нэг удаа хөлөөрөө өшиглөж унагаад гараараа толгой руу 3 удаа гараа атгаж байгаад цохиж авч байсан. Би найз Ч.Бтай хамт очиж салгасан тухайн үед Э.Ба багш байсан. Энэ хоёрыг салгаад Ч.М ах машинаа унаад яваад өгсөн тэгээд би бензин авч чадаагүй цагдаа дуудаад колонкоо хаагаад гэр рүүгээ түгээгч Р.Б ах яваад өгсөн. Хоорондоо зодоон хийгээгүй харин Р.Б ахыг Ч.М зодоод толгой руу нь 3 удаа гараа атгаж байгаад цохиж аваад нэг удаа хөлөөрөө өшиглөж унагаад газар цемэнт дээр унагасан тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад явуулсан Р.Б ах Ч.М ахыг цохиж аваагүй хөдлөхгүй байсан. Би Р.Б, Ч.М, Хангай сум Чандмань багийн Ч.Б гээд манай найз байсан бид нараас өөр хүн байгаагүй. Миний харснаар баруун нүд хөмсөг дээр халцарч цус гараад хөхөрсөн харагдсан өөр би нарийн сайн хараагүй. Энэ хоёрт ямар нэг маргалдаж муудалцах асуудал байхгүй, таарамжтай харьцаатай, энэ хоёрт өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй байх гэж бодож байна. Бензин өгөөд түлш авъя  гэхээр нь чи сав бэлдсэнгүй сав бэлд гэх мэт үгнээс болж хэрүүл маргаан хийсэн гэж хүнээс сонссон, өөр асуудал болоогүй би энэ талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-40 дүгээр тал/ 

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 276 дугаартай“...Р.Бийн биед тархи доргилт, зүүн хөмсөгний гадна булан, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 60 дугаар тал/ 

 

           *Яллагдагч Ч.Мын өгсөн: 

“...Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хөдөө гэрээсээ ирээд аав Чулуунбаатартай уулзсан чинь намайг колонкийн түгээгч Р.Б зодлоо гээд хэвтэж байхаар нь гэрээсээ гараад шууд шатахуун түгээх станц дээр очоод гараараа нүүр толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд байж байхад манай нутгийн дүү нар болох Э.Ба, Ч.Б, Б.Га нар ирээд намайг салгаад аваад явсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Манай аав Чулуунбаатартай хэрүүл маргаан хийсэн гэхээр нь очоод уурласандаа очоод зодсон. Би баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж унагаад гараараа толгой нүүр хэсэг рүү нь 3, 4 удаа гараа атгаж байгаад цохьсон нэг удаа нүүр хэсэг рүү нь хальт духаараа мөргөсөн. Хэрэлдэж маргалдаж байгаагүй. Би баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж унагаад гараараа толгой нүүр хэсэг рүү нь 3 удаа гараа атгаж байгаад цохьсон, нэг удаа нүүр хэсэг рүү нь хальт духаараа мөргөсөн. Өөр гэмтэл шарх учруулаагүй. Ямар нэг өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй, бид хоёр эвтэй найртай энгийн харьцаатай. Хоорондоо хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй, би аавыг зодсон байна гэж бодоод Р.Б ахыг зодсон байсан, өөр ямар нэг зүйл болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 69-72 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 94, 95 дугаар тал/

*Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн төвд шатахуун түгээх станцын орчим иргэн Р.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.М үйлдсэн болох нь хохирогч Р.Бийн”... Тухайн өдөр би оройны 20 цагийн үед Хангай сум Ноён хангай баг төв ШТС дээ ажил үүргээ гүйцэтгэж байхад манай нутгийн залуу Ч.М ажил дээр ирээд үг дуугүй чи яасан их хүний мах тасддаг юм гээд намайг өшиглөж унагаад татаж хавсраад хөлөөрөө толгой тархи руу хоёр гурван удаа өшиглөж намайг зодсон газар унаад босоод ирэхэд намайг гараараа миний нүүр толгой хэсэг рүү дахин цохиж авсан, тэнд байсан хүмүүс хараад салгасан дараа нь эмнэлэг орж эмчид үзүүлж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ты”... Тухайн өдөр би оройны 20 цагийн үед Хангай сум Ноён хангай баг төв ШТС-д очихоор нь би харсан чинь манай нутгийн Чулуунбаатар хүүхэд Ч.М очиж байсан,  манай гэрийн хүн ажлын байран дотроосоо гарч ирж байсан гараад ирэхээр нь шууд Ч.М өшиглөж унагаад дээрээс нь зодож байгаа харагдсан би гэрээсээ ажил руу нь гүйгээд ирэхэд тэр хавьд байсан хүмүүс бүгд яваад өгсөн байсан, ганцхан Э.Ба гэдэг залуу байсан. Тэрнээс юу болсон талаар нь би асуухад Р.Б ахыг сая Ч.М зодчихоод явлаа гэж хэлсэн. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад үгийн зөрөөгүй ирээд шууд намайг өшиглөж унагаад толгой тархигүй цохилоо гэж байсан, тэгээд би сумын эмнэлэг дээр очиж үзүүлж цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг, гэрч Э.Бын”... Тухайн өдөр би бензин колонк дээр ирэхэд Ч.М шатахуун түгээх станцын эрхлэгч Р.Бийг газар унагаад өшиглөөд зодож байсан. Тэгэхээр нь би юу болж байгаа юм, боль гэж хэлээд салгаад Ч.Мыг машинд нь суулгаж өгөөд явуулсан Р.Б ахыг шатахуун түгээх салбар байранд оруулж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бгийн”...Тухайн өдөр би хөдөө гэрээсээ уруудаад сумын төв орж ШТС-аас бензин авах гээд колонк дээр очиход манай нутгийн ах Ч.М шатахуун түгээгч Р.Б ахыг нэг удаа хөлөөрөө өшиглөж унагаад гараараа толгой руу нь  3 удаа гараа атгаж байгаад цохиж авч байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Ч.Мын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 276 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ч.Мын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Ч.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Р.Б нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Ч.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ч.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч С овогт Ч-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

             6. Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР