| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00437/И |
| Дугаар | 437 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 437
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багт оршин суух, 1957 онд төрсөн, 59 настай, Зандан овгийн Чимэддоржийн Дэгддоржийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттогтох, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Дэгддорж шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1974 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт хийж байгаагүйгээс нөхөн бичснээс хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1974 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Дэгддорж Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ч.Дэгддорж нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1974 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрйн 512 тоот архивын лавлагаа, Нарийнтээл сумын Эх Орон нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 40 тоот тогтоол, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1980 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот тогтоол, 1987 оны нийгмийн мал маллаж байгаа малчдын нийгэм ахуйн үйлчилгээний судалгаа, 1989 оны Эх орон нэгдлийн ээлжит хурдын ирцийн бүртгэл, 1981 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдлийн зөвлөлийн хурлын ирцийн бүртгэл, 1992 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эх Орон нэгдлийн бүх гишүүдийн хуралд ирсэн малчдын бүртгэл, гэрч Д.Бямбасүрэн, С.Даваадулам, П.Пунцагцэрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Дэгддорж өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарЗандан овгийн Чимэддоржийн Дэгддоржийг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1974 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныгтогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА