Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

                          Нарийн бичгийн дарга                                   Д.Соёлзул

                        Улсын яллагч                                                 Н.Улсболд

                         Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                  А.Хандмаа

                        Б.ХЭийн хууль ёсны төлөөлөгч      Б.Нж

                        П.Ан хууль ёсны төлөөлөгч               Л.Туяа

                          Өсвөр насны шүүгдэгч                            Б.ХЭ, П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.ХЭ, П.А нарт холбогдох 1932000750099 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, яс үндэс халх, 2002 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, Мандал сумын Политехникийн коллежийн ойжуулагчийн 2а курсын оюутан, ам бүл 7 аав, ээж, эгч, дүү нарын хамт * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Болдбаатарын ХЭ. /РД:*/

 Монгол улсын иргэн, яс үндэс халх, 2002 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, Мандал сумын Политехникийн коллежийн ойжуулагчийн 2а курсын оюутан, ам бүл 7, өвөө аав ээж, ах, эгч дүүгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл хэрэг хариуцах чадвартай, Карпова овогт Пч А. /РД:*/

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Шүүгдэгч Б.ХЭ, П.А нар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн № 28 тоотод оршин суух иргэн Н.Пдийн хашаанд байрлах амбаарт нууцаар хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ХЭ мэдүүлэхдээ: ... Би 04 дүгээр сарын 08-ны бдбр хичээлээ тараад Атай хамт гэрлүүгээ харьж байхад Пд ах эхнэрийн хамт дугуйтай зах явж байсан гэтэл А би энэ ахын мотоциклийг янзалж өгсөн. Зарах уу гэсэн зарахгүй гэсэн би нэг удаа унаж үзсэн гоё юм байна лээ 2 уулаа хашаанаас нь аваад ганц 2 унаж байгаад буцаагаад өгье гэсэн. Тэгээд бид 2 хашааг давж ороод амбаарын цоожийг нь таттал цүй нь мултарч онгойсон тэгээд дотор нь бүтээлгээр хужсан улсын дугааргүй хар өнгөтэй эвдэрхий мотоцикль байсан аваад Агийн гэрийнх хашаанд байдаг малын хашаанд оруулаад тавьсан. Орой Пд ахынд цагдаа нар ирж байна гэсэн. Тэгээд бид 2 эвдэрхий байсан мотоциклийн янзалж өгөөд бас жоохон хүнсний ногоо өгсөн. Мотоциклиас сольсон зүйл байхгүй хохирогч гомдол саналгүй гэсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А мэдүүлэхдээ:... Би 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хичээлээ тараад найз ХЭийн хамт гэрлүүгээ явж байхад Пд ах эхнэрийн хамт дугуйтай зах явж байсан энэ хойгуур нь мотоциклийг нь уная гэсэн зорилготой  гэрт нь очиж хашааг давж ороод амбаарын цоожийг нь таттал цүй нь мултарч онгойсон тэгээд мотоциклийг аваад гэрийнхээ хашаанд байдаг малын хашаанд оруулаад тавьсан. Орой Пд ахынд цагдаа нар ирж байна гэхээр нь айсандаа буцаагаад аваачиж өгсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

           Хохирогч Н.Пд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:.. “...Би 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад зах дээр байж байгаад гэртээ өдөр 13 цагийн үед харьсан. Буцаад 13 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад өдөр гэртээ 16 цагийн орчим буцаад ирсэн чинь хашаан дотор байдаг амбаарын хаалга цүүг звдлэн дотроос нь миний мотоцикл хулгайд алдагдсан байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр намайг гэртээ байхгүй байх хойгуур манай гэрт Петрийн хүү манай амбаараас миний мотоциклийг хулгай хийсэн талаараа хэлээд миний мотоциклыг хашаанд оруулаад манай эхнэрт үлдээсэн байсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой гэртээ ирээд энэ өөрийнхөө хулгайд алдсан мотоцикпоо харсан чинь миний мотоциклны хойд гэрэл, мөн урд их гэрэл зэргийг нь хагалаад хаячихсан байсан бас мотор, базуур зэргийг нь сольчихсон байсан. Мөн кундакторыг нь эвдлээд хаячихсан байсан. Миний мотоцикп асахаа байсан байна. Пчийн хүү авчирч манай эхнэрт өгсөн мотоцикль миний хулгайд алдсан мотоциколь мөн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

           Гэрч Ц.Тж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..  “...Намайг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зах дээр сууж байтал манай нөхөр Пд тус өдрийн 15 цаг өнгөрч байхад ирээд амбаарын хаалга эвдээд дотроос нь мотоцикль хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хамт цагдаа дээр ирээд энэ талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

           Гэрч Б.Нж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..  “...Хүү ХЭ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед манай хүү нэг л сонин болчихсон хоол цайгаа ч уухгүй дуу ч гарахгүй байхаар нь би тухайн орой хүү Б.ХЭэс юу болсон бие чинь өвдөө юу, аль эсвэл сургууль дээр чинь ямар нэгэн зүйл болоо юу гэх мэтээр асууж тодруулахад зүгээр гээд нэг л сонин болчихсон байгаад байсан юм. Тэгтэл тэрнээс хойш 5 хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-ны үед над руу цагдаагийн байгууллагаас цагдаа БЭ гэгч хүн залгаж та цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир танай хүү Б.ХЭийн талаар асууж тодруулах зүйл байна гэж дуудсан. Тэгээд би Мандал сум дахь цагдаагийн хэлтэс дээр ирж БЭ гэгч цагдаатай уулзахад манай хүү Б.ХЭ ангийнхаа П.А нар нь хүний мотоцикль хулгай хийж авсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би хүү ХЭийг хулгай хэрэгт холбогдсон болон хэзээ хийсэн талаар нь асуухад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд найз Агийн хамт хичээлээсээ тарж яваад хулгай хийсэн гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/

           Гэрч М.Пч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:.. “...Тэгээд би хүү П.Агаас хулгай хэрэгт холбогдсон талаар нь асуухад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд найз ХЭтэй хамт хичээлээсээ тарж яваад иргэн Пдийн мотоцикпийг хулгай хийсэн гэж надад хэлж байсан. Тэрнээс өөр зүйл бол яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/

 

Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний алба 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Шинжээчийн дүгнэлт № 004

1Шинжилгээнд ирүүлсэн хэрэг, учралын газрын үзлэгийн үеэр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан дугуйны мөр /хэргийн газрын үзлэгийн зураг № 6,7/ нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн мотоциклийн дугуйн мөр нь иргэн Н.Пдийн мотоциклийн дугуйн мөрөөр үүсгэгдсэн байна.

3. Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн мотоциклийн дугуйн мөр нь иргэн Н.Пдийн мотоциклийн дугуйн мөрний хээтэй ерөнхий шинж тэмдгүүдээр тохирч байна гэжээ гэх дүгнэллт /хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08 дүгээр хуудас/

           Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ тогтоосон үнэлгээ /хх-ийн 35 дугаар хуудас/

           Зүүнхараа хүүхдийн ордноос 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.ХЭ, П.А нарт хийсэн сэтгэл зүйн дүн шинжилгээ /хх-ийн 82-83 дугаар хуудас/

           Зүүнхараа Политехник коллежийн оюутны тодорхойлолт /хх-ийн 86 дугаар хуудас/

             Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд:

 Б.ХЭийн талаар. Ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /Хх-ийн 60 дугаар хуудас/, Зүүнхараа Политехник колложийн тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-ийн 62 дугаар хуудас/, Хурууны хээний дардас /Хх-ийн 64 дүгээр хуудас/,

П.Ан талаар талаар. Ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /Хх-ийн 54 дүгээр хуудас/, Зүүнхараа Политехник колложийн тодорхойлолт /хх-ийн 655 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-ийн 56 дугаар хуудас/, Хурууны хээний дардас /Хх-ийн 58 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.ХЭ, П.А нар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн № 28 тоотод оршин суух иргэн Н.Пдийн хашаанд байрлах амбаарт нууцаар хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлан авч иргэнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

   Хохирогч Н.Пдийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:.. “...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр намайг гэртээ байхгүй байх хойгуур манай гэрт Петрийн хүү манай амбаараас миний мотоциколийг хулгай хийсэн талаараа хэлээд миний мотоциклыг хашаанд оруулаад манай эхнэрт үлдээсэн байсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой гэртээ ирээд энэ өөрийнхөө хулгайд алдсан мотоциколоо харсан чинь миний мотоциколын хойд гэрэл, мөн урд их гэрэл зэргийг нь хагалаад хаячихсан байсан бас мотор, базуур зэргийг нь сольчихсон байсан. Мөн кундакторыг нь эвдлээд хаячихсан байсан. Миний мотоцикп асахаа байсан байна. Пчийн хүүгийн авчирч манай эхнэрт өгсөн мотоцикль миний хулгайд алдсан мотоцикпь мөн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, Гэрч Ц.Тжын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:..  “...Намайг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зах дээр сууж байтал манай нөхөр Пд тус өдрийн 15 цаг өнгөрч байхад ирээд амбаарын хаалга эвдээд дотроос нь мотоцикль хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хамт цагдаа дээр ирээд энэ талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Гэрч Б.Нжын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:..  “...Хүү ХЭ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед манай хүү нэг л сонин болчихсон хоол цайгаа ч уухгүй дуу ч гарахгүй байхаар нь би тухайн орой хүү Б.ХЭэс юу болсон бие чинь өвдөө юу, аль эсвэл сургууль дээр чинь ямар нэгэн зүйл болоо юу гэх мэтээр асууж тодруулахад зүгээр гээд нэг л сонин болчихсон байгаад байсан юм. Тэгтэл тэрнээс хойш 5 хоногийн дараа Мандал сум дахь цагдаагийн хэлтэс дээр ирж БЭ гэгч цагдаатай уулзахад манай хүү Б.ХЭ ангийнхаа П.А нар нь хүний мотоциколь хулгай хийж авсан байна гэж надад хэлсэн. эх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/, Гэрч М.Пчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн... “...Тэгээд би хүү П.Агаас хулгай хэрэгт холбогдсон талаар нь асуухад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд найз ХЭтэй хамт хичээлээсээ тарж яваад иргэн Пдийн мотоцикпийг хулгай хийсэн гэж надад хэлж байсан. Тэрнээс өөр зүйл бол яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/, шүүгдэгч Б.ХЭийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн: ... Би 04 дүгээр сарын 08-ны бдбр хичээлээ тараад Атай хамт гэрлүүгээ харьж байхад Пд ах эхнэрийн хамт дугуйтай зах явж байсан гэтэл А би энэ ахын мотоциклийг янзалж өгсөн. Зарах уу гэсэн зарахгүй гэсэн би нэг удаа унаж үзсэн гоё юм байна лээ 2 уулаа хашаанаас нь аваад ганц 2 унаж байгаад буцаагаад өгье гэсэн. Тэгээд бид 2 хашааг давж ороод амбаарын цоожийг нь таттал цүй нь мултарч онгойсон тэгээд дотор нь бүтээлгээр хужсан улсын дугааргүй хар өнгөтэй эвдэрхий мотоцикль байсан аваад Агийн гэрийнх хашаанд байдаг малын хашаанд оруулаад тавьсан. Орой Пд ахынд цагдаа нар ирж байна гэсэн. Тэгээд бид 2 эвдэрхий байсан мотоциклийн янзалж өгөөд бас жоохон хүнсний ногоо өгсөн. Мотоциклиас сольсон зүйл байхгүй хохирогч гомдол саналгүй гэх мэдүүлэг, шүүгдэгч П.Ан шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн:... Би 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хичээлээ тараад найз ХЭийн хамт гэрлүүгээ явж байхад Пд ах эхнэрийн хамт дугуйтай зах явж байсан энэ хойгуур нь мотоциклийг нь уная гэсэн зорилготой  гэрт нь очиж хашааг давж ороод амбаарын цоожийг нь таттал цүй нь мултарч онгойсон тэгээд мотоциклийг аваад гэрийнхээ хашаанд байдаг малын хашаанд оруулаад тавьсан. Орой Пд ахынд цагдаа нар ирж байна гэхээр нь айсандаа буцаагаад аваачиж өгсөн гэх мэдүүлэг, Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний алба 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн № 004 дугаартай дүгнэлтээр 1.Шинжилгээнд ирүүлсэн хэрэг, учралын газрын үзлэгийн үеэр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан дугуйны мөр /хэргийн газрын үзлэгийн зураг № 6,7/ нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн мотоциколийн дугуйн мөр нь иргэн Н.Пдийн мотоциклийн дугуйн мөрөөр үүсгэгдсэн байна. 3.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн мотоциклийн дугуйн мөр нь иргэн Н.Пдийн мотоциклийн дугуйн мөрний хээтэй ерөнхий шинж тэмдгүүдээр тохирч байна гэжээ гэх дүгнэллт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.ХЭ, П.А нарыг бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн № 28 тоотод оршин суух иргэн Н.Пдийн хашаанд байрлах амбаарт нууцаар хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Чансаа маркийн улсын дугааргүй мотоциколийг хулгайлан авч иргэнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч Б.ХЭ, П.А нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Б.ХЭ, П.А нарт амьдралын зөв арга барилд сургах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүүхдийн эрхийг хамгаалах хууль зүйн хороонд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.ХЭ, П.А нар нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эд зүйлийг буцаан өгсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Болдбаатарын ХЭ, Карпова овогт Пч А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг бүлэглэн агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялыг Б.ХЭ, П.А нарт ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан  насанд хүрээгүй шүүгдэгч Б.ХЭ, П.А нарт амьдралын зөв арга барилд сургах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүүхдийн эрхийг хамгаалах хууль зүйн хороонд даалгасугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

5.Насанд хүрээгүй шүүгдэгч Б.ХЭ, П.А нарт өмнө  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ.