Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 00033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Ерөнхий шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

                         Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

                        Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

                         Шүүгдэгчийн өмгөөлөгч                   А.Хандмаа

                         Шүүгдэгч                                          Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Эад холбогдох 1832001260112 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн,17 нас, 10 сар, 10 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандал сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд авто засварын 2 дугаар курсэд суралцаж байсан, ам бүл 6,эмээ, ээж,ах дүү нарын хамт  *тоотод оршин суух хаягтай, 3 удаагийн ял шийтгэлтэй,

           1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн № 08 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан,

            2.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

3.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 31-ний өдрийн № 1243 дугаартай шийтэх тогтоолоор 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдсэнийг , Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолоор  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1243 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1021 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 1 /нэг/ жил хорих ял шийтгэж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 06 /зургаа/ сар хорих ял болгож,

Эрүүгийн хуулиин ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 8 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б Эад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийу 145 дугаар зүйлийн 145 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил 06 /зургаа/ сар хорих ял болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад энэ тогтоолоор оногдуулсан 06 сар хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 06 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож тус, тус өөрчлөлт оруулсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон ургийн овогт Бямбажаргалын Э. /РД:*/

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга....

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 07 дугаар сарын 19-ий өдрөөс 20-нд шилжих шөнө * тоотод оршин суух иргэн Н.Булгансайханы гэрээс А.Цвийн эзэмшлийн цүнхтэй эд зүйлийг хулгайлж 102.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө би сааданд Түдэв гэдэг бандитай, Булгаатай цуг ирж байсан. Булгааг гэртээ хариаад байж бай гээд бид хоёр сааданд байж байхад Түдэв гадаа хонон гээд ор засчихсан байсан. Цүнхийг нь гадаа хөл доороо тавьсан юм. Намайг Булгаагийнд сууж байхад Дө дуудаад цүнх нь энд байна гэж надад хэлсэн. Яах гэж байгаа юм гэхэд орой хүрж ирээд авъя гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэр орой Булгасайханыд хоносон юм. Тэгээд орой явж байгаад буцаж Хосбаяр цуг дагаж ирсэн. Жавхлан тэр хоёр хашааны буланд зогсож байгаад бид хоёр орсон. Би орохдоо Булгансайханыг би танина манай найз сэрвэл би аргалчихъя гэж хэлсэн. Дө түрүүлж ороод цүнхийг нь аваад гүйсэн. Тэгээд би араас нь гараад гүйсэн юм. Тэгээд хүүхдийн ордны нойлийн тэнд задалж үзсэн. Тэнд ажлын хувцас, түрийвчинд нь 6000 төгрөг байсан. Хувцасыг нь хаяад яахав гээд манай чардаканд шидсэн. 6000 төгрөгийг нь бид нар цуг үрсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

             Хохирогч А.Цв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..  “…Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирсэн юм. Тэгээд Мандал сумын 3 дугаар багийн иргэн Гандангийн 62 тоотод найз Булагсайханы гэрт амьдарч байсан юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хар цэнхэр өнгийн цүнхэн дотор өөрийн хар өнгийн женсин өмд, халаасанд нь 6000 төгрөг, цэнхэр цамц, бор цамц, хар нүдний шил, хүрэн өнгийн түрийвч, түрийвчин дотор иргэний үнэмлэх, 1000 төгрөг зэрэг эд зүйлээ хийгээд Булагсайханы гэрт байрлах шар өнгийн авдран дээр тавиад Булагсайхан бид 2 унтаж амарсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 07 дугаар сарын 20- ны өглөө 11 цагийн орчим сэрэхэд миний цүнхтэй хувцас алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч О.Жт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... “...Би 2018 оны 07 дугаар сарын 19-ны орой 20 цагийн үед Шарынголын 45 тоот гэрээсээ Захиргааны арын Заантай тоглоомын сааданд очиж тоглохоор очих үед Дө тэнд байсан. Тэгээд би Дөтэй хамт тоглож байх үед Э ах Дө бид хоёрыг саадан дотор дуудсан. Тэгээд Дө бид хоёр хамт Э ах дээр очсон чинь орой болтол тоглож байгаараа гуравуулаа нэг ажил хийнэ шүү гэж хэлсэн. Тэгээд Дө бид хоёр хөл бөмбөг тоглож байсан чинь Э ах Дө бид хоёрыг явъя гээд дуудсан. Тухайн үед Хосоо бид хоёр Э ахыг хулгай хййх гэж байгааг мэдээгүй тэгээд Хосоо бид х©ёр тэр айлынх нь хашаанаас нэлээн зайтай хашааны буланд зогсож байсан чинь Э ах Дө хоёр тэр хашаанаас гүйж гарч ирэх үед Э ах урдаа нэг цүнх үүрчихсэн гүйгээрээ гээд хэлсэн тухайн үед Хосоо бид хоёр юуч мэдээгүй Э ах Дө хоёрыг дагаад гүйсэн. Тэгээд Хүүхдийн ордоны хашааг давж ороод хүүхдийн ордны арын нойлын өрөөнд бид дөрөв орсон. Тэгсэн чинь Э ах Дөг наад цүнхээ онгойлго гэсэн чинь Дө үгүй гэсэн чинь Дөг Э ах зодох гээд уурлаад дайрах үед Дө уг цүнхийг онгойлогсон чинь уг цүнхнээс хуучин ажпын хувцас гарч ирж байсан. Тэгээд өнөөх хувцаснуудыг цүнхэнээс гаргасан чинь цүнхний доороос нүдний шил болон бор өнгийн түрвийч гарч ирсэн чинь Э ах уг түрвийг авч онгойлгох үед дотор нь 1 ширхэг 5000 төгрөг болон 1000 төгрөг 1 ширхэг байсан тэгээд нийлээд 6000 төгрөг болж тэрийг Э ах авсан. Тэгээд тэр хүүхдийн иргэний үнэмлэхийг хүүхдийн ордны хашаанд байдаг арын нойлынхон дээвэр дээр Э ах хаясан. Тэгээд Дө, Хосоо хоёр өнөөх цүнхийг бариад бид дөрөв Э ахын гэрт нь шөнө очиж Э ах өнөөх цүнхтэй хувцасыг байшингийнхаа дээвэр дээр буюу чардакан дотроо хийсэн.

Тэгээд Э ахын гаднаас Хосоо гэрлүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/

            Насанд хүрээгүй гэрч Ш.ХЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Би 2018 оны 07 дугаар сарын 19- ны орой 21 цагийн үед Гандангийн 34 тоот гэрээсээ Захиргааны арын Заантай тоглоомын сааданд очиж хөл бөмбөг тоглож байх үед Дө, Жт, Э ах тэр гурав зам дагаад алхаж явсан.Тэгээд би хөл бөмбөгөө тоглож дуусчаад тэр гуравын араас гүйгээд очсон чинь надаас Дө чи хаашаа явах гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би гэрлүүгээ харъя гэж хэлсэн тэгээд би тэр гуравтай хамт гэрийнхээ зүг хамт алхаж явах үед Дө Э ахаас Хос- Эрдэнийг дагуулаад явах юм уу гэж асуугаад байсан. Тэр үед би юуч ойлгоогүй явж байтал Гандангийн гудамжны цагаан худгийн хажуугийн хашааны буланд очсоноо Э ах, Жт бид хоёрыг тэр хашааны буланд сууж бай гэсэн чинь Дө би энэ хоёртой хамт сууж байя гэсэн чинь Э ах ална шүү гээд Дөг дагуулаад тэр найзынхаа хашаа руу орсон удалгүй нохой хуцаж Дөлгөнөө, Э ах хоёр тэр айлын хашаанаас гүйж гарч ирсэнээ Жт бид хоёрыг цаашаа гүй гэсэн тэгээд би нохойнд хөөгдөж байгаа юм болов уу гээд гүйсэн. Тэр үед Дө тэр хашаанаас нэг цүнх барьчихсан араас нь Э ах өмд барьчихсан гүйгээд гарч ирсэн. Тэгээд Хүүхдийн ордны арын хашааг давж ороод тэр хашаанд байсан нойл руу Э ах, Дө, Жт бид дөрөв, тэр нойл руу орсон. Тэгээд Э ах надад асаагуур өгөөд асаагаад тусгаад барьж бай гэсэн тэгээд би тэд нарыг хулгай хийсэн гэдгийг нь мэдсэн. Тэгээд тэр цүнхийг Э ах, Дө хоёр л ухсан. Жт бид хоёр зугээр л хараад зогсож байсан. Э ах тэр цүнхнээс нэг бор түрийвч авч онгойлгож үзэхэд тэр түрийвчнээс нэг иргэний үнэмлэх гарч ирсэн чинь тэрийг нь Э ах тэр нойлын дээвэр дээр шидсэн. Тэгээд тэр түрийвчнээс мөн мөнгө гарч ирсэн тэр мөнгийг Э ах авсан. Би энэ гуравын хэн нь энэ хулгай хийх санааг гаргасныг сайн мэдэхгүй байна, миний бодоход Э ахыг гаргасан байх гэж бодож байна тэр хулгай хийсэн айлын хүүхэд нь Э ахын найзынх байсан. Мөн тэр өдөр Э ах, Дө, О.Жт бид гуравыг тэр хашааны буланд очсоноо Жт бид хоёрыг та хоёр хаяж явах юм бол дараа таарна шүү гэж айлгасан. Тэгсэнээ Дөг орье гээд дагуулаад орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

            Насанд хүрээгүй гэрч Б.Дө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:… “...Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим найз Жттэй Шарын голын гудамжинд уулзаад ‘Спортын ордон” ны хажууд байдаг заантай саад орж гар бөмбөг тоглоод саравчинд сууж байхад Гандангийн гудамжинд байдаг Э гээд хүүхэд Жавхпантөр бид 2-ыг манайхруу хамт яваад ирье гэж дагуулж яваад Мандал сумын 8 байранд байдаг нэг айлын гадаа очоод Э нь Жтийг “Хүн харж бай, явах юм бол ална шүү” гээд намайг энэ айлруу орж юм авье гэж хэлэхээр нь би орохгүй гэж хэлэхэд Э “Битгий охин шиг зан гаргаад байгаарай, энэ айлаас юм авчихад баригдахгүй” гэж хэлээд намайг цохих гээд байсан юм би тэгээд орье гэж хэлсэн юм. Тэгээд уг айлын хашаанд орж байшингийнх нь хаалгыг зөөлөн онгойлгож ороход 3 хүн унтаж байсан бөгөөд Э бид 2 орных нь доор байсан үүргэвчтэй хувцас, ил байсан хар өнгийн өмд, халаасанд нь байсан 5000 төгрөг авсан. Тэгээд орсон айлаасаа гарч ирээд Дэлхийн зөнгийн хажууд байдаг бие засах газарлуу гүйж очоод Э айлаас авсан цүнхээ ухаж бор өнгийн түрийвчтэй 1300 төгрөг аваад, хүний иргэний үнэмлэх байсныг бие засах газрын дээвэрлүү шидсэн, үүргэвчтэй хувцасыг болохоор нууж байлгаж байгаад дараа нь гаргаж өмсөнө гээд Э гэрийнхээ дээвэрт аваачиж нуусан, тэгээд Э, Жт бид 3 Шарынголын 17 тоотод манай эмээгийн байшин эзэнгүй байдаг юм тэр байшинд орж унтсан юм. Шөнө нь Эаас Жт бид 2 зугтах гэж оролдсон боловч Э сэрээд бид 2-ыг хараад байсан юм. Тэгээд зугтаж чадаагүй юм. Маргааш өглөө нь буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн орчим байшингаас гараад 8 байранд байдаг Бат-Очир гээд манай найзынд очиж Э бид 2 хувцасаа угаасан, тэгээд нөгөө хулгайлсан түрийвчнээс 1300 төгрөгийг нь аваад түрийвчийг нь Бат-Очирын угаалгын машины ар талд нууж үлдээгээд Э найз охин Анхмаатай уулзах гээд 40 айлын саадруу Жт бид 3 явсан юм. Тэгээд Э найз охиндоо алим авч өгсөн. Тэгээд Жт бид 2 Эаас зугтах гэхэд Э “Та 2 надаас зугтах гээд байнауу, ална шүү, нохой санаа уралдуулаад байгаараа” гээд намайг зүүн талын хацарлуу баруун гараа атгаж байгаад 1 удаа, цээжрүү 1 удаа, баруун, зүүн талын хавиргаруу 3-4 удаа цохисон, Жавхпантөрийг толгой, гэдэс, хавиргаруу нь 4-5 удаа цохисон, Э бид 2-ыг зодож байхад Анхмаа гээд найз охин нь хажууд хараад инээгээд зогсож байсан. Тэгээд бид 4 заантай саадруу очоод тэнд байж байгаад Эаас зугтах гэтэл миний баруун талын хацарлуу цохиод саадны төмөр багана мөргүүлсэн Тэгээд би харимаар байна гэхэд дахиад цохино шүү гээд намайг айлгаад байсан. Тэгээд орой 23 цагийн орчим Гандангийн гудамжинд явж байгаад Эаас Жт бид 2 зугтаад Нарангийн гудамжинд Мөнхмагнай гээд ахынд очиж хоносон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13 дугаар хуудас/

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-23 дугаар хуудас/

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/

             Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Эын талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /Хх-ийн 50 дугаар хуудас/, Хурууны хээний дардас /Хх-ний 51 дүгээр хуудас/,  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /Хх-ийн 54-55 дугаар хуудас/, урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 57-63, 98-103, 106-109 дугаар хуудас/ шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 64-67 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 07 дугаар сарын 19-ий өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 62 тоотод оршин суух иргэн Н.Булгансайханы гэрээс иргэн А.Цвийн эзэмшлийн цүнхтэй эд зүйлийг хулгайлж 102.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

             Хохирогч А.Цв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..  “…Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирсэн юм. Тэгээд Мандал сумын 3 дугаар багийн иргэн Гандангийн 62 тоотод найз Булагсайханы гэрт амьдарч байсан юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хар цэнхэр өнгийн цүнхэн дотор өөрийн хар өнгийн женсин өмд, халаасанд нь 6000 төгрөг, цэнхэр цамц, бор цамц, хар нүдний шил, хүрэн өнгийн түрийвч, түрийвчин дотор иргэний үнэмлэх, 1000 төгрөг зэрэг эд зүйлээ хийгээд Булагсайханы гэрт байрлах шар өнгийн авдран дээр тавиад Булагсайхан бид 2 унтаж амарсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 07 дугаар сарын 20- ны өглөө 11 цагийн орчим сэрэхэд миний цүнхтэй хувцас алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч О.Жт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... “...Би 2018 оны 07 дугаар сарын 19-ны орой 20 цагийн үед Шарынголын 45 тоот гэрээсээ Захиргааны арын Заантай тоглоомын сааданд очиж тоглохоор очих үед Дө тэнд байсан. Тухайн үед Хосоо бид хоёр Э ахыг хулгай хййх гэж байгааг мэдээгүй тэгээд Хосоо бид хоёр тэр айлынх нь хашаанаас нэлээн зайтай хашааны буланд зогсож байсан чинь Э ах Дө хоёр тэр хашаанаас гүйж гарч ирэх үед Э ах урдаа нэг цүнх үүрчихсэн гүйгээрээ гээд хэлсэн тухайн үед Хосоо бид хоёр юуч мэдээгүй Э ах Дө хоёрыг дагаад гүйсэн....  Дөг Э ах зодох гээд уурлаад дайрах үед Дө уг цүнхийг онгойлгосон чинь уг цүнхнээс хуучин ажпын хувцас гарч ирж байсан. Тэгээд өнөөх хувцаснуудыг цүнхнээс гаргасан чинь цүнхний доороос нүдний шил болон бор өнгийн түрвийч гарч ирсэн чинь Э ах уг түрвийг авч онгойлгох үед дотор нь 1 ширхэг 5000 төгрөг болон 1000 төгрөг 1 ширхэг байсан тэгээд нийлээд 6000 төгрөг болж тэрийг Э ах авсан. Тэгээд тэр хүүхдийн иргэний үнэмлэхийг хүүхдийн ордны хашаанд байдаг арын нойлынхон дээвэр дээр Э ах хаясан. Тэгээд Дө, Хосоо хоёр өнөөх цүнхийг бариад бид дөрөв Э ахын гэрт нь шөнө очиж Э ах өнөөх цүнхтэй хувцасыг байшингийнхаа дээвэр дээр буюу чардакан дотроо хийсэн. Тэгээд Э ахын гаднаас Хосоо гэрлүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/

            Насанд хүрээгүй гэрч Ш.ХЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “.... Тэр үед би юуч ойлгоогүй явж байтал Гандангийн гудамжны цагаан худгийн хажуугийн хашааны буланд очсоноо Э ах, Жт бид хоёрыг тэр хашааны буланд сууж бай гэсэн чинь Дө би энэ хоёртой хамт сууж байя гэсэн чинь Э ах ална шүү гээд Дөг дагуулаад тэр найзынхаа хашаа руу орсон удалгүй нохой хуцаж Дөлгөнөө, Э ах хоёр тэр айлын хашаанаас гүйж гарч ирсэнээ Жт бид хоёрыг цаашаа гүй гэсэн тэгээд би нохойнд хөөгдөж байгаа юм болов уу гээд гүйсэн. Тэр үед Дө тэр хашаанаас нэг цүнх барьчихсан араас нь Э ах өмд барьчихсан гүйгээд гарч ирсэн. Тэгээд Хүүхдийн ордны арын хашааг давж ороод тэр хашаанд байсан нойл руу Э ах, Дө, Жт бид дөрөв, тэр нойл руу орсон. Тэгээд Э ах надад асаагуур өгөөд асаагаад тусгаад барьж бай гэсэн тэгээд би тэд нарыг хулгай хийсэн гэдгийг нь мэдсэн. Тэгээд тэр цүнхийг Э ах, Дө хоёр л ухсан. Жт бид хоёр зугээр л хараад зогсож байсан. Э ах тэр цүнхнээс нэг бор түрийвч авч онгойлгож үзэхэд тэр түрийвчнээс нэг иргэний үнэмлэх гарч ирсэн чинь тэрийг нь Э ах тэр нойлын дээвэр дээр шидсэн. Тэгээд тэр түрийвчнээс мөн мөнгө гарч ирсэн тэр мөнгийг Э ах авсан. Би энэ гуравын хэн нь энэ хулгай хийх санааг гаргасныг сайн мэдэхгүй байна, миний бодоход Э ахыг гаргасан байх гэж бодож байна тэр хулгай хийсэн айлын хүүхэд нь Э ахын найзынх байсан. Мөн тэр өдөр Э ах, Дө, О.Жт бид гуравыг тэр хашааны буланд очсоноо Жт бид хоёрыг та хоёр хаяж явах юм бол дараа таарна шүү гэж айлгасан. Тэгсэнээ Дөг орье гээд дагуулаад орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Дө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:… “...Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим найз Жттэй Шарын голын гудамжинд уулзаад ‘Спортын ордон” ны хажууд байдаг заантай саад орж гар бөмбөг тоглоод саравчинд сууж байхад Гандангийн гудамжинд байдаг Э гээд хүүхэд Жавхпантөр бид 2-ыг манайхруу хамт яваад ирье гэж дагуулж яваад Мандал сумын 8 байранд байдаг нэг айлын гадаа очоод Э нь Жтийг “Хүн харж бай, явах юм бол ална шүү” гээд намайг энэ айлруу орж юм авье гэж хэлэхээр нь би орохгүй гэж хэлэхэд Э “Битгий охин шиг зан гаргаад байгаарай, энэ айлаас юм авчихад баригдахгүй” гэж хэлээд намайг цохих гээд байсан юм би тэгээд орье гэж хэлсэн юм. Тэгээд уг айлын хашаанд орж байшингийнх нь хаалгыг зөөлөн онгойлгож ороход 3 хүн унтаж байсан бөгөөд Э бид 2 орных нь доор байсан үүргэвчтэй хувцас, ил байсан хар өнгийн өмд, халаасанд нь байсан 5000 төгрөг авсан. Тэгээд орсон айлаасаа гарч ирээд Дэлхийн зөнгийн хажууд байдаг бие засах газарлуу гүйж очоод Э айлаас авсан цүнхээ ухаж бор өнгийн түрийвчтэй 1300 төгрөг аваад, хүний иргэний үнэмлэх байсныг бие засах газрын дээвэрлүү шидсэн, үүргэвчтэй хувцасыг болохоор нууж байлгаж байгаад дараа нь гаргаж өмсөнө гээд Э гэрийнхээ дээвэрт аваачиж нуусан, тэгээд Э, Жт бид 3 Шарынголын 17 тоотод манай эмээгийн байшин эзэнгүй байдаг юм тэр байшинд орж унтсан юм. Шөнө нь Эаас Жт бид 2 зугтах гэж оролдсон боловч Э сэрээд бид 2-ыг хараад байсан юм. Тэгээд зугтаж чадаагүй юм. Маргааш өглөө нь буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн орчим байшингаас гараад 8 байранд байдаг Бат-Очир гээд манай найзынд очиж Э бид 2 хувцасаа угаасан, тэгээд нөгөө хулгайлсан түрийвчнээс 1300 төгрөгийг нь аваад түрийвчийг нь Бат-Очирын угаалгын машины ар талд нууж үлдээгээд Э найз охин Анхмаатай уулзах гээд 40 айлын саадруу Жт бид 3 явсан юм. Тэгээд Э найз охиндоо алим авч өгсөн. Тэгээд Жт бид 2 Эаас зугтах гэхэд Э “Та 2 надаас зугтах гээд байнауу, ална шүү, нохой санаа уралдуулаад байгаараа” гээд намайг зүүн талын хацарлуу баруун гараа атгаж байгаад 1 удаа, цээжрүү 1 удаа, баруун, зүүн талын хавиргаруу 3-4 удаа цохисон, Жавхпантөрийг толгой, гэдэс, хавиргаруу нь 4-5 удаа цохисон, Э бид 2-ыг зодож байхад Анхмаа гээд найз охин нь хажууд хараад инээгээд зогсож байсан. Тэгээд бид 4 заантай саадруу очоод тэнд байж байгаад Эаас зугтах гэтэл миний баруун талын хацарлуу цохиод саадны төмөр багана мөргүүлсэн Тэгээд би харимаар байна гэхэд дахиад цохино шүү гээд намайг айлгаад байсан. Тэгээд орой 23 цагийн орчим Гандангийн гудамжинд явж байгаад Эаас Жт бид 2 зугтаад Нарангийн гудамжинд Мөнхмагнай гээд ахынд очиж хоносон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13 дугаар хуудас/, Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-23 дугаар хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Э нь 2018 оны 07 дугаар сарын 19-ий өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 62 тоотод оршин суух иргэн Н.Булгансайханы гэрээс иргэн А.Цвийн  цүнхтэй хувцас  эд зүйлийг хулгайлж 102.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон. Шүүх Б.Эыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Насанд хүрээгүй  шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эад 2 жилийн хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг 2 дахин багасгаж, 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч  насанд хүрээгүй шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч хохирол төлбөрөө хүлээн авсан тул энэ хэрэг хэлцэгдэх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Бямбажаргалын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Эыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хоёр дахин багасгаж 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ял дээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № 43 дугаар тогтоолоор .Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 31-ний өдрийн № 1243 дугаартай шийтэх тогтоолоор 3 жил 6 сарын хорих ял оногдуулсныг  02 жил хорих ял  болгон өөрчлөлт оруулсан тул уг 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эад оногдуулсан 03 жилийн хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 75/ далан  тав/  хоногийг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ.