| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00024/Э |
| Дугаар | 00022 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 00022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Бандийн Энхболдод холбогдох эрүүгийн 1932000050028 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа ял шийтгэл эдэлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овогтой Бандийн Э./РД:*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн № 40 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Ж.Хжг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шижих шөнийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 42 тоотод иргэн Л.Тггийн зүүн хацрыг хутгаар зүсэж биед нь хөнгөн хохирол учруулсан тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: .... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ж.Хжгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...2019 оны 01 сарын 01-ний орой 20 цагийн орчим ажил дээрээ байж байхад хамтран амьдрагч Б.Э хаалга үүдээ цоожлохгүй хэнийг хүлээгээд байж байгаа юм бэ, наад шалаа Хүрэлээ гөлгөөр угаалгах гээд хаалгаа онгорхой байлгаад байгаа юм уу гэж хэлээд бид хоёр хэрүүл хийсэн. Тэгээд би шалаа угааж байхад Б.Э баруун хөлөөрөө миний зүүн хөлрүү нэг удаа хөшиглөхөөр нь би болиоч гэж хэлээд уурласан. Тэгээд би Баасан-Эрдэнийг утсаар Б.Э манай ажил дээр ирчихээд ажил хийлгэхгүй байна гэж хэлэхэд Э дандаа хүүхэд, ах, дүү нараараа хамгаалуулж байгаа гэж хэлээд манай ажлаас гараад явахаар нь би ажлаа цоожлоод гарч явсан... Эг унтаач гэж хэлэхэд надаас зөрөөд би найз нартайгаа архи ууна гарч явна гэж хэлэхээр нь би тэгвэл цагдаад дуудлага өгнө шүү гэж хэлэхэд Э уурлаад баруун гараараа миний нүүрэн тус газар нэг удаа, ус буцалгагчны залгуураар миний нуруу руу 2 удаа ороолгохоор нь би эмэгтэй хүн байгаа биздээ дандаа намайг зодож байх юм хэл амаараа хэлж болдоггүй юм уу гэж хэлээд Эы гэрээс гарах гэтэл Э намайг түлхээд сандал руу суулгаад ингээд яв гэж хэлээд миний зүүн хөл үү 2 удаа хөшиглөсөн... 2018 оны 12 сарын 31-ний өдөр 12 цагийн орчим манай худ Ундрах миний утасруу залгаад он гарах гэж байна бас миний төрсөн өдөр болж байна Э та 2 манайд хүрээд ир гэсэн. Би мөнгө байхгүй яаж хоосон очдог юм гэхэд Э чи Дүүрэн дэлгүүр, Аз ундрал дэлгүүрээс юм зээлээд очъё гэхээр нь би дэлгүүрт ороод архи тамхи яаж зээл авдаг юм бэ гэж хэлэхэд Э чи 7 дугаар байрны хүүхдүүдэд архи зээл авч өгдөг биздээ гэж хэлээд зурагтны удирдлагаар миний толгойруу нэг удаа, миний аман тус газарт нэг удаа цохичхоод гараад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/
Хохирогч Л.Тггийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнийн 00 цагийн орчим би Мөнхзолбоогийн хамт гэртээ байж байхад гаднаас Б.Э орж ирээд бид хоёрыг харснаа гараад явсан. Б.Э буцаж орж ирээд юу ч хэлэхгүй миний хацрыг хутгаар зүсэхээр нь би хацраа гараараа дараад Эруу эргэж харахад Э ахаараа битгий оролдоорой гэж хэлэхээр нь би таныг яах гэж оролддог юм бэ гэж хэлээд гарнаас нь хутгыг нь булааж аваад хоёроос гурван удаа гараараа нүүрэн тус газарт нь цохисон...” гэсэн мэдүүлэг /XX- ийн 36-37 дугаар хуудас/
Гэрч М.Мөнхзолбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...2018 оны 12 сарын 24-ний орой Тггийн гэрт ороод Тг бид хоёр нэг шил 0.5 литрийн Хараа архи хувааж уугаад Тггийн гэрээс бид хоёр 21 цагийн үед гарч яваад дэлгүүрээс дахиж нэг шил 0.5 литрийн Хараа архи аваад найз Хүрэлээгийн гэрт очиж бид 3 тэр архиа уугаад буцаж Тггийн гэрт 00 цаг өнгөрч байхад ирсэн. Би гэртээ ороод тамхи байхгүй болохоор нь буцаж Тггийн гэрт ороод Тггоос нэг ширхэг тамхи аваад татаад сууж байхад Б.Э гаднаас орж ирээд гал Тгнд зүгээр зогсож байгаад юу ч хэлээгуй гараад явсан. Тг хаалгаа түгжээгүй байтал гаднаас Э орж ирээд Тггийн зүүн хацрыг хутгаар зүсчихээд гараад явсан. Би Тггийн хойд өрөөнөөс нь орж хөвөн бинт аваад цусыг нь тогтоох гээд дийлэхгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/
Гэрч Н.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...Сүүлийн 2 сард Ж.Хж хааяа ажилдаа ирэхдээ нүд нь хөхөрчихсөн. Заримдаа гарандаа хөх толбо суучихсан ирдэг байсан. Би Хжгаас юу болсон талаар асуухад надаас нуугаад юманд цохиулсан гэж худлаа хэлдэг. Сүүлийн үед хамтран амьдрагч Эд зодуулсан гэж надад хэлж байсан. 2019 оны 0 сарын 02-ны өдөр намайг хуралтай байхад манай ажилтан Элбэгзаяа над руу залгаад Хж нөхөртөө гудамжиндаа зодуулсан байна гэхээр нь би хурлаас гараад БАТУ өрхийн эмнэлэг дээр очиход хувцас нь нил шороо болчихсон нүүрэндээ цохиулсан байдалтай ёолоод байхаар нь би биеийн ерөнхий байдлыг нь үзээд цагдаа дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №19 дугаартай дүгнэлт:
1.Ж.Хжгийн биед зүүн нүдний доод зовхи, баруун гарын бугалга, зүүн ташаа, нуруу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэллээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 18 дугаар хуудас/
Шүүх эмнэлэгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №15 дугаартай дүгнэлт:
1.Л.Тггийн биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 50 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 64 дүгээр хуудас/, хурууны хээний дардас /ХХ-ийн 65 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 66 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 72-75 дугаар хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /79 дүгээр хуудас/, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэврийн хуулбар /ХХ-ийн 76-77 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 80-87 дугаар хуудас Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 63 дугаар хуудас/, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /ХХ-ийн 89 дүгээр хуудас/ шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн № 40 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Ж.Хжг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шижих шөнийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 42 тоотод иргэн Л.Тггийн зүүн хацрыг хутгаар зүсэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ж.Хжгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/, хохирогч Л.Тггийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /XX- ийн 36-37 дугаар хуудас/, Гэрч М.Мөнхзолбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/, Гэрч Н.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №19 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 18 дугаар хуудас/, Шүүх эмнэлэгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №15 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 50 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд * тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Ж.Хжг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шижих шөнийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 42 тоотод иргэн Л.Тггийн зүүн хацрыг хутгаар зүсэж биед нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Эг хохирогч Ж.Хж, Л.Тг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан
Б.Эг 2018 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн № 40 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Ж.Хжг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/
Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шижих шөнийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 42 тоотод иргэн Л.Тггийн зүүн хацрыг хутгаар зүсэж биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэл оногдуулж, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялыг нэмж нэгтгэн,торгуулийн ялыг 03 сарын хугацаанд сард 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй U.S.cnta 1942 гэсэн бичиглэлтэй 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, Б.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогтой Бандийн Эг хохирогч Ж.Хж, Л.Тг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эг хохирогч Ж.Хжгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр, хохирогч Л.Тггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр тус тус торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд буюу сард 300000 төгрөгийг хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт хэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй U.S.cnta 1942 гэсэн бичиглэлтэй 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ерөнхий шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.