Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 440

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт оршин суух, 1983 онд төрсөн, 33 настай, Нэргүй овогтой Оюун-Эрдэнийн хүсэлттэй,

Н.Цэрэнбатыг эрэн сурвалжлуулах тухай хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Нандинцэцэг нь Н.Цэрэнбатаас 6.692.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан. Гэтэл Н.Цэрэнбат одоо оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул Н.Цэрэнбатыг эрэн сурвалжлаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Оюун-Эрдэнэ Н.Цэрэнбатыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Нүрмаа овогтой Цэрэнбат нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Н.Цэрэнбат /РД: ЙЮ6110021/ нь хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 35-273 тоотод оршин сууж байсныг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийн 119.2, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Нүрмаа овогтой Цэрэнбатыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьд илүү төлсөн 51832 төгрөгийг орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас гаргуулж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэд буцаан олгож,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Нүрмаа овогтой Цэрэнбатыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч болон түүний төлөөлөгч наршийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА