| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00113/Э |
| Дугаар | 00117 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 00117
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч В.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Улсболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овогт Ванчигсүрэнгийн Мд холбогдох 1932000910126 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1967 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг,* тоотод оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жинчин овогт Ванчигсүрэнгийн М /*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар:
Шүүгдэгч В.М нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Э.Мбын эзэмшилийн 28-08 СБА улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашинаас шүрэн толгойтой 8-н бадтай халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Мгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг. “... Миний буруу би өөртөө гомдож явна. Дахиж хэл аманд орооцолдохгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй гэх гэх мэдүүлэг
Шүүгдэгч В.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “... 2019 оны 04 сарын дунд санагдаж байна би яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, “Сэргээш” кафе дээр ирж галчийн ажлаа хийх гээд орой 22 цагийн үед өөрийн эзэмшлийн мотоцикльтой ирээд мотоциклоо грашд тавих гэсэн чинь манай эзэн Мб машинаа грашд оруулаад тавьчихсан байсан тэгээд би Мбын хөөрөг даалингийн хамт хэвтэж байсан би хөөргийг нь аваад уурын зуухруу авч ороод тамхийг нь үнэрлэх гэж байгаад хөөргийг нь гаргаж байгаад алдаад газар унагаачихсан чинь Мбын хөөрөгнийхөн толгой нь салаад уначихсан тэгээд санаа зовоод хөөргийг нь гэрлүүгээ авч яваад янзлах гээд цавуу түрхчихсэн чинь толгойныхон алтан өнгөлөгөө нь арилчихсан тэгээд Мбт хэлж чадаагүй гэртээ байлгаж байсан чинь Мб намайг хөөрөг авсан байна гэж хэлэхээр би санаа зовоод аваагүй гэж хэлээд хэсэг гүрийж байгаад би хөөргийг нь авснаа хүлээсэн Мбын хөөрөгний толгойг нь унагаасан талаараа Мбт хэлээд хөөргөнд учирсан хохиролыг нь төлж барагдуулна .... гэх мэдүүлэг /хх-н 15 дугаар хуудас/
Хохирогч Э.Мбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2017 оны 12 сард би unegvi.mn гэсэн хаягруу орсон чинь Завхан аймгийн гаралтай дунд гарын халтар манан хөөрөг зарна гэсэн зар тавьчихсан байсан тэгэхлээр би тэр хүнтэй нь ярилцаад 7,000,000 төгрөг бэлэн тоолж өгөөд хөөргийг нь авсан энэ хөөргийг би аваад ясан халбагыг нь зааны ясан болгож шинээр хийлгэсэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Билэг-ДБ сургууль дээр очиж хүүхдийн сургуулийн төлбөр төлөх гэж сургуулийн нягтлан Дс эгч хөөргөө гаргаж тамхилаад буцаж өөрийн эзэмшлийн 28-08 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дунд хайрцаганд хөөргийг дайлангийн хамт хийсэн 2019 оны 04 дүээр сарын 24-ний өдөр Спиртын байрнаас хүүхдээ авах гэж орчихоод буцаад гараад ирсэн чинь манай эхнэр Бр хөөрөг чинь алга болчихсон байна гэж хэлэхээр нь би итгээгүй надаар тоглоод байна гэж бодоод хөөргөө машиндаа үзсэн чинь байхгүй байсан тэгээд би хөөргөө хулгайд алдсаныг мэдсэн тухайн үед ажил явдалд машинтайгаа очиж зогссон газрынхаа камерийг шүүж үзсэн боловч ямар нэгэн хүн хөөрөг авч байгаа бичлэг байгаагүй щ, тэгээд би хамгийн сүүлд миний машинд суусан манаач галч М суусан өөр ямар нэгэн хүн машинд суулгаагүй болохоор би Мягиарсүрэнг авсан гэж хардсан тухайн үед галч Мг хардаж байгаа талаар Мд хэлээгүй сүүлд та миний хөөргийг авсан банйа Мд хэлсэн чинь М би аваагүй гэж баахан гүрийсэн тэгээд М миний хөөргийг авсан гээд хөөргийг маань надад авчирж өгсөн чинь хөөрөгний их биеийн гол хэсгийг нь зүлгүүрээр зүлгүүрдээд арзаалгачихсан байсан, шүрэн толгойг нь салгаад, ясан халбага, алтан нуух нь байхгүй хөөрөгний шүрэн толгойг нь дангаар нь өгсөн тэгээд М би таны хохиролыг төлж барагдуулна гэж хэлээд одоо хүртэл миний хөөрөгний хохиролыг төлж барагдуулахгүй алга болчихсон тул би цагдаад өргөдөл гаргасан , би Мгээс хөөргөө аваад Улаанбаатар хот орж хөөрөг, мөнгөн аяга хийдэг “Тэнгэрийн угалз”-ххк хөөргөө янзлуулжбатламжийг нь авсан, алтан нуух, тогос оюу хавчуурга, мөнгөн ул, зааны ясан халбага, шүрний өнгөлгөө , их биеийг зүлгүүрдсэнийг өнгөлүүлсэн, зэрэг зардалд 571,880 төгрөгний зардал гарч баримтыг нь авсан байгаа, мөн хулгайд алдагдах үед миний хөөрөгний даалинг алга болгочихсон байсан даалингийн мөнгө 100,000 төгрөг, Улаанбаатар хотруу явж хөөрөг янзлуулахад өөрийн эзэмшлийн 28-08 СБА улсын дугаартай Прадо маркийн машинтай явж 101,600 төгрөгний бензиний зардал гарсан, хоол болон бусад зардалд 30,000 төгрөг гарсан, хөөргөө би 10,000,000 төгрөгөөр үнэлж байгаа гэх мэдүүлэг. /Хх-ийн 09-10 дугаар хуудас/
Хохирогч Э.Мбаас дахин мэдүүлэг авсан гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....Би хөөргөө хүлээж авахад шүрэн толгойг нь халбагнаас нь салгасан байсныг засуулахад 104,00 төгрөг, алтан нуух зааны ясан халбага, халбаганы мөнгөн ул хээтэйг хийлгэхэд 367,880 төгрөг, их биений өнгөлгөөний сэвийг гаргуулахад 100,000 төгрөг, Улаанбаатар хот явах болон ирсэн шатахуун төлбөр 101,550 төгрөг, хоолны мөнгө 30,000 төгрөг, хөөргөө алга болгоход сүсгээрээ үзэж хардаг хүнд үзүүлэхэд 140,000 төгрөг, даалин авахад 100,000 төгрөг нийт 943,430 төгрөг хохирол учирсан байна үүнийг В.Мгээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-н 11 дүгээр хуудас/
Гэрч Н.Бр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай нөхөр Мб бид хоёр 2017 оны 12 сард Улаанбаатар хотод хүнээс 7,000,000 төгрөгөнд дунд гарын халтар манан шүрэн толгойтой алтан нуухтай ясан халбагатай хөөрөг худалдаж авсан тэрнээс хойш Мб хөөргөө байнгын өөрөө хэрэглэж байгаа, 2019 оны 04 дүгээр сарын 24-ны орой санагдаж байна, манай нөхөр Спиртын байрнаас охиноо авах гээд айлруу орчихсон байхад нь машинаа арчиж цэвэрлэж байгаад хөөрөг хийдэг машиныхан голын хайрцаганд хөөргийг нь үзсэн чинь хөөрөг нь дайлангийн хамт алга болчихсон байсан, тэгээд нөхөр охин хоёр гараад ирэхээр нь би нөхрөөсөө хөөргөө яаасан юм бэ нэж асуусан чинь байгаа биздээ гээд намайг тоглоод байна гээд гайхаад байсан тэгээд нөхөр бид хоёр машинаасаа хөөргөө дайлангийн хамт хулгайд алдсан гэдгээ мэдээд цагдаад өргөдөл гаргасан гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Үнэлгээ тогтоосон акт /Хх-ийн 17 дугаар хуудас/
Үнэт эдлэлийн батламж /хх-ийн 18 дугаар хуудас/
Шүүгдэгч В.М нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 29 дугаар хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 26 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-ийн 26 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хурууны хээний дардас /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч В.М нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Э.Мбын эзэмшилийн 28-08 СБА улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашинаас Шүрэн толгойтой, 8-н бадтай халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Э.Мб мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/, Гэрч Н.Бр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 17 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч В.М нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Э.Мбын эзэмшилийн 28-08 СБА улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашинаас Шүрэн толгойтой, 8-н бадтай халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч В.М нь иргэн Э.Мбын эзэмшилийн шүрэн толгойтой, 8-н бадтай халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлсэн болох нь тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх боломжтой тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хөөргөө буцаан авч хохирол арилсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч Э.Мб нь хулгайд алдсан эд зүйлээ /хөөрөг/ буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэлэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, В.Мг өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жинчин овогт Ванчигсүрэнгийн М /*/-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар В.М нь тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн хугацааны шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйл, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүгдэгч В.Мд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ